МИНИЙ ТУХАЙ

Жанцангийн Бат-Ирээдүй, миний бие 2?11 оны 4 дүгээр сараас МУИС-ийн МОНГОЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН захирлаар ажиллаж байна. 2008 оны 3 сараас 2011 оны 4 сар хүртэл Японы Токио Гадаад Судлалын  Их Сургуулийн зочин профессороор, 2010 -2011 онд Японы Гадаад Хэргийн Яамны Хэлний Төвд монгол хэлний багшаар уригдан ажилласан. Хэлшинжлэлийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн дэд профессор, Монгол хэлний үгийн сан, утга зүй, тользүй, англи-монгол зэрэгцүүлсэн хэлзүй, гадаад хүнд монгол хэл заах аргын чиглэлээр судалгаа хийдэг. Монгол хэлний үгийн сан, утга судлал, хэлзүй, Монгол аман зохиол, ёс заншил, гадаад хүнд зориулсан монгол хэлний заах аргын чиглэлээр 40 гаруй ном, сурах бичиг, гарын авлага бичиж дотоод гадаадад хэвлүүлсэн. МУИС, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон, Кембриж, Лийдсийн Их Сургууль, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Лейпцигийн Их Сургууль, Японы Токио Гадаад Судлалын Их Сургуульд зочин багш, профессороор ажилласан.Английн Британы Номын сан, Японы Осака Хууль, Эдийн засгийн Их Сургуульд зөвлөх, зочин судлаачаар ажилласан. АНУ-ын Питсбургийн Их Сургуульд (2000) Дээд Боловсрол Судлалаар суралцсан. Английн Кембриж, Оксфордын Их Сургууль (2005-2006), Бритиш Кансел, (1991-1995 ) Германы ДААД (1999-2000), (2003-2005), Японы Осакагийн Хууль, эдийн засгийн их сургуулийн (2006 ) тэтгэлэг, нэрэмжит цалин хүртэж байсан. “Монгол ёс заншлын их тайлбар толь” бүтээлээр Японы энх тайвны төлөө шагнал хүртсэн. 2008 онд МУИС-ийн оны шилдэг багш өргөмжлөл, 2010 онд Япон дах шилдэг Монгол эрдэмтэн шагнал хүртсэн. Монгол Улсын Боловсролын болон Шинжлэх Ухааны Тэргүүний ажилтан цолтой.  Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль хүртсэн. 2001-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрдэмтдийн Зөвлөлийн гишүүнээр ажилласан. 2008 оноос Монгол Улсын “Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний холбоо”-ны тэргүүнээр ажиллаж байгаа. АНУ-ын Маклайн Технологийн Институтийн зөвлөх.

Comments

  • baatar tseveensuren  On June 27, 2010 at 7:31 am

    sain suuj ,saihan zunshij bainuu .Bat-ireedui bagsh tanii tuuh bolon,surch ezemshij, hamgaalsan medleg, professor, doktor bolon yavsan sursan surguuli tanii oyunii erdem medlegiig unshij taniltsaad mongol bagshaaraa baharhaj baina.Ta ulam hol yavj ihiig surch olon mongol shavitai bolj mongol ulsiinhaa,hel,eos zanshil,tuuh soel,aj amidarl-g gadaad ornii zochidod urgun tsar hureeteigeer olon shavi nartaigaa ev,erdem, huch, setgelee negtgen NEGEN DEEVRIIG BOSGON OYUNII GEREGE BUTEEGEEREI tanii bie amaglan baij ih uilsiig buteehiig eruue!!!

  • Лхагвасүрэн  On October 17, 2010 at 10:19 am

    Сайн байна уу?

    Таныг зав зай багатай хүн болов уу гэж төсөөлж байна гэвч
    Таныг энэ сэтгэгдлийг уншина гэж найдаж байна.
    Надад захидал бичих 2 үндсэн шаардлага байна.

    1.
    Монгол бичгийг тооцоолуурт оруулахад тулгардаг олон асуудлыг нэг мөр шийдэх, Монгол бичгийн Алдаагүй зөв дүрслэх фонт хийх, Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үндсэн нөхцөл боломжийн бий болгох зорилгоор мэдээллийн технологийн мэргэжилтэн залуучууд голлосон хэсэг хүмүүс нийлэн http://groups.google.com/group/mongol-bichgee-sergeeye/?pli=1 “Монгол бичгээ сэргээе” нэртэй онлайн нийгэмлэг үүсгэсэн юм. /та мэдсэн ч байж магадгүй/

    Одоогийн байдлаар энэ багийнхан Монгол бичгээр Виндавз-ын орчин болон бусад үйлдлийн системд ажиллах зориулалттай фонд хийж байгаа бөгөөд үүнд нь Монгол бичгийн дүрэм, дүрэм бус бичлэгтэй үг гэх мэт /жишээ нь миний хувьд Газар усны нэрийг дааж авсан/ олон зүйл шаардлагатай байгаа юм. Үүнд оролцож санаа оноогоо хэлж алдаа дутагдлыг залруулж өгөх Монгол хэлний мэргэжилтэй хүмүүс их хэрэгтэй байгааг та ойлгож байгаа болов уу? Хэрвээ боломжтой бол манай сүлжээнд нэгдэж бидэнд зөвлөгөө өгөхийг хүсье.

    2. Би одоо Японы Нагоя хотод сурч байгаа бөгөөд Таны номыг яаж худалдаж авч болов вэ? Шуудангаар эсвэл Онлайнаар худалдаж авч болох уу?

    Таны эрдмийн их үйлсэд амжилт хүсье!
    Дараа уулзталаа баяртай,

  • gandii  On March 22, 2011 at 5:02 am

    сайн байна уу багшаа. Та Ш.Сэрчмаагмйн ” Рекламны үг хэллэгийн онцлог ба уриа үгийн тухай” номыг хаанаас авсан бэ? хэлээд өгөөч тэгэх үү?

  • нарантуяа  On April 27, 2011 at 6:40 am

    Сайн байна уу? таньд энэ өдрийн мэнд хүргеэ. таниар маш их бахархаж байна. Би монгол хэл бичиг, уран зохиолын багшаар суралцдаг таниас зөвөлгөө авах гэсэн юм болох уу?
    ТАНИЙГ ХҮНДЭТГЭСЭН М. НАРАНТУЯА

  • Сувд  On September 30, 2011 at 3:03 pm

    Facebook/Онч мэргэн үгс бүлэгт маань олон сайхан үг оруулж өгөөч

  • Enhbazar  On December 14, 2011 at 9:06 am

    сайн байна уу энэ их хэрэгтэй сайт юм. Бусад мэргэжлийнхэнд яадаг юм мэдэхгүй гэхдээ орчуулагч нарт их хэрэг болох юм байна. өшөө цааш нь баяжуулаарай баярлалаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: