ҮГЭН ГИНЖ

Энэ тоглоомыг зөв бичих, үгийн санг баяжуулах арга барилыг хөгжүүлэхэд хэрэглэнэ. Төвшин: эхлэн сурахаас дээд төвшинд хэрэглэж болно. Хэрэглэх нь: цаас, харандаа.
Тоглоомын дүрэм: Эхний оюутан ямар нэг үг хэлэхэд дараагийн оюутан тухайн үгийн төгсгөлийн үсгээр эхлэсэн үг хэлж цааш үргэлжлүүлэх учиртай. Хэлэх үг нь голдуу нэр үг байвал сайн гэвч үйл үг бас хэрэглэж болно. Монгол хэлний үйл үг ихэнхидээ -х гийгүүлэгчээр эхлэдэг тул явц муутай. Тухайн үгэн гинжид орсон үг хэлэх буюу давтагдахад тухайн тоглоом дуусна. Монгол хэлний хувьд зөөлний болон хатуугийн тэмдэг, ы буюу жаран нэгийн и-гээр эхлэсэн үг байдаггүй тул ийм үгнүүд хэлж болохгүй. Жишээ нь морь гэдэг үгээр эхлэбэл ь тэмдэгээр эхлэсэн үг байхгүй тул тоглох боломжгүй гэсэн үг. За ингээд жишээ үзье.
Жишээ нь:
Тоглогч 1: Улаан
Тоглогч 2: нас
Тоглогч 3: самбар
Тоглогч 4: радио
Тоглогч 5: онгоц
Тоглогч 6: цаас
Тоглогч 7: санаа
Тоглогч 8: ааруул
Тоглогч 9: лаа
Тоглогч 10: ааруул (тоглоом дууслаа)

Post a comment or leave a trackback: Trackback URL.

Comments

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: