А үсэг ойролцоо утгатай үгс

Аа

а, нэг, эхэн, эхний, тэргүүн, (гэх мэт дэс дугаар дээр ойролцоо утга илэрхийлнэ.)

аа, ээ, оо, аан, ээн, (дуудах сул үг: аав аа, ээж ээ, Дорж оо,  Сүүл гуай аа, Сайд аа, Сүрээн,)

аа ® ааг Œ.

аав нэр., эцэг,

аавээж. ► “Аавын үгүйд ах аав, ээжийн үгүйд эгч ээжзүйр.“Аав нь янхир, ээж нь цүзгэр, хүү нь гувшаа, хүүхэн нь чимхээч” (чйах), оньс.

ааг тэм. Œ аа, аа омог, ааг омог, зориг, зүрх, зориг зүрх, зүрх зориг,  § уур, уур уцаар, Ž амт, ааг амт, ааг үнэр, идээ,  уг, уулзвар,

ааг зоог хийх ® удах.

аага, нэр. хэмхлэг, хивэг хальс,

аагалах, үйл. хальслах, хэмхлэх,

аагим, тэм. Œ бүгчим, халуун, аагим уугим,  ♣цог жавхаа, төгөлдөр,

ааглах үйл. Œ дээрэлхэх, дарлах,  онгирох, сагсуурах,  тээглэх, хавчуулагдах.

ааглуу, тэм. Œ ахдуу, давамгай, давуу, илүү  дээрэнгүй, онгироо, сагсуу, хөөрүү,

ааглуу  ≠ даруу.

аагтай, тэм.  амттай, хүчтэй, Œ аатай, зоригтой, зүрхтэй, омогтой,

аагших, үйл. идээших, өтгөрөх,

аадайх, үйл. Œ маадайх, архайх, архайх дархайх, аадайх, маадайх,  богиносох, оготор болох,

аадар, нэр. Œ бороо, ширүүн бороо, усан бороо, § азарган бороо, § ширүүн, догшин,

аадгар, тэм. аазгар, нам(хан), богино, таадгар, аадгар таадгар, тагжгар, тагдгар, пагдгар,

аадрах, үйл. ахих, оодрох, даврах,

аажий ®  ээж.

аажим, нэр. Œ аажуу, аанай, ал-гуур, зөөлөн, зугуу, назгай, нөр, хэвхэн,  тайван, удаан, уужуу, аажуу уужуу, аажуу тайван, аажим талбиун,  § налгар,

аажим ≠ түргэн, хурдан

аажимдаа ® яваандаа.

аажимдах ® удах.

аажимнах® удах.

аажуу аажим.

аажуу ≠ түргэн.

аажуурах, үйл. аажуудах, удах,

аажуурах ≠ яарах.

аажуухан, удаан, § зөнгөөр/өө,

аазгай, нэр. дургүй(цэл), жигшил, зэвүү,

аазгартэм. аадгар, богино, тагдгар,

ааль нэр. Œ ааш, аашлага, авир, араншин, зан, маяг, намба, төлөв, төрх, ааль авир, ааш авир мнт246, ааль ааш, ааш бааш, ааль зан, ааш зан, ааш аяг, авир зан мнт208, төлөв байдал, ян зан ⌾ Ааш сайт аальд хононо, авир муут хээр хононо. зүйр.  тэм. дөлгөөн, номхон, аяар, аажим, § төв,

аальгүй, тэм. ааш муутай, ааштай, маягтай, намбагүй, сээтгэр, ялбагар, тавьтаргүй, § хөнгөн, хөнгөн хийсвэр,

аальгүйтэх, үйл. марзганах, маяглах, сэртэндэх, сээтгэнэх, ялбалзах, аалилах, аальгүй зан гаргах, алцганах, жингэртэх, эт.ү.

аанай, дайв. Œ нөгөө л, байдаг, бас л,  § бахь байдаг,  барагтай, зэхий, муу, тааруу,

аанайтах, үйл. хэнэггүйтэх, үл тоох, үл тоомсорлох, § нохой хуцсан чинээд бодох, нохой хуцсан төдийд үл үзэх, нохойн нүдээр үзэх, нохойноос дор үзэх, нүдний булангаар үзэх, нүдний цагаанаар үзэх, нэг нүдээр үзэхгүй, хоёр нүдэндээ үзэхгүй,

аандаа ® аяндаа.

аар саар, тэм. бага, цөөн, ав сав, аван саван, бага зэрэг, аахар шаахар, алиг шалиг, ахир шихэр, бага сага, жижиг сажиг, ойр зуур, үл шалих, үл ялиг, шалдар булдар, яльгүй, ялимгүй, юухан хээхэн, яльтай яльгүй § авгай хүүхдийн, жалга довын, тулга тойрсон, эм хүний, хогийн, хөгийн, z “Аахар шаахар бүхэнд гаргах алмай зав надад алга”, Алдрын үүд сахиж, онгойх сиймхий эрэх алиг шалигхан зав алив гэсэн ч алга” БЛ,

аарах үйл. Œ бөөгнөрөх,  хуурайших, хатах, Ž аархах, бардамнах, гаарах, онгирох, сагсуурах,

аариг, нэр. жалга, суваг, аариг суваг,

аариглах, үйл. Œ баалах, идээлэх,  агсагадах, хөндүүрлэх, хөших, хүндрэх, чилэх,

ааруул, нэр. ааруул хурууд, ааруул аарц, ааруул өрөм,

аархаг, тэм. аархуу, дээрэнгүй, омогтой, ууртай, шартай,

аархах, үйл. онгирох, сагсуурах,

аатай, Œ аархаг, аархуу, гаатай, дээрэнгүй, омогтой,  аатай гаатай, аатай жаатай,

аахар шаахар аар саар.

аахилах, үйл. амьсгаадах, ахиглах, бачимдах, уухилах, аахилах уухилах, аахилж амьсгаадах,

аашааль.

аашаар, тэм. алгуур, аажмаар, яваандаа,

аашгүй ааштай.

аашлах, үйл. Œ агсрах, адайрлах, аяглах, загнах, зандрах, аашилж авирлах, аашилж загнах, зандрах загнах, аашлах хуйсганах  § аянга буулгах/буух, мөндөр буулгах, эрүүний шөл уулгах,  ааш гаргах,

аашлуур, нэр. нухуур,

ааштай, тэм. аашгүй, агсан, алиа, маягтай, § ааш гэж адсага, барил нь олдохгүй, олон ааштай, олон зантай, хуйсагануур, хаврын тэнгэр шиг аашлах, © нэг өдөр долоочих гээд, нэг өдөр хяргачих гээд,

ааштай дөлгөөн.

абсолют, гад.нэр. үнэмлэхүй, дээд, туйлын,

ав Œ нэр. ан, хоморго, ан ав, ав хоморго,  тэм. хөнгөн, хийсвэр, хуумгай, хуудуутай, Ž чим. маш, тун, их,

аваа ® авлага.

аваа ≠ өгөө.

аваал, тэм. авсан, авмал,

авааль, нэр. анхны, авсан, эхний,

аваарь, гад.нэр. осол, аваар осол,

аваарах, үйл. бөөгнөрөх, овоорох, цугларах,

аваас, холб. байваас, бол, болбоос, бөгөөс, үйл. + -бал4, –үйл. + – вал4,

аваачих, үйл. авч очих, авч одох,

авагч, нэр. худалдан авагч, үйлчлүүлэгч, харилцагч,

авад тэм. Œ даруй, мөд, удахгүй,  хялбар, хөнгөн, Ž салахгүй, § нойтон хамуу шиг, нял шал

авай нэр. Œ дуран авай,  хүнд. авхай, авгай, Ž эвий эвий, хөөрхий, хөөрхий хөөрхий,

авайлах, хэлц үйл. хайрлах, өхөөрдөх, сайшаах, аргадах, хөөрхийлөх, энхрийлэх,

авал ® авлага.

авалцаа, нэр. харилцаа, холбоо,

авалцах, үйл. авцалдах, нийлэх, таарах, тохирох,

авалцах, хэлц үйл. зодолдох, хэрэлдэх, муудалцах, тэмцэл-дэх, § чи бидээ тулах, нохой гахайдаа хүрэх, сайн муудаа хүрэх,

авамхай, тэм. авилгач, шунамхай, шунанги, хомхой, хахуульч,

авангаар, тэм. шунамхай, хомхой,

аванхай, нэр. уршиг, нөлөө,

аванхайлах, үйл. уршиглах, нөлөөлөх,

авах ≠ алдах, өгөх z Авна гэвэл алгаа тосно, өгнө гэвэл өрцөө татна”, “Гараар аваад хөлөөр өгөх” зүйр.

авах ≠ хаях. z ”Тосыг авч, торхыг хаяхоньс. (хөмөц рамас)

авга ® гаймуу.

авга ≠ нагац. z “Ааваа санавал авгаа, ээжээ санавал нагацаазүйр.

авгай, нэр. гэргий, эзэгтэй, эхнэр, эмэгтэй хүн, авсан хүн, ⌾ “Дай сэцэний гэргий Цотан охин Бөртэ үжинг үдэж хүрэлх дотор Сэнгүр горхинд хүрч ирэв” мнт94, “Саран, гэрийн эзэгтэй болохдоо баян Намдагийн авгайг дууриах дуртай”, СД,

авгай нөхөр. z Авгай боловч айлын охин, нөхөр боловч ээжийн хүү” зүйр.

авгайлах, хэлц үйл. хүндлэх, дуудах,

авгалдай, нэр. хүүхэлдэй, баг,

авдар, нэр. авс, дөрвөлж, үхэг, түйс, хайрцаг, хорго, хөвх, чингэлэг, шогол, шүүгээ,

авдарлах, үйл. Œ агуулах, савлах, хайрцаглах,  § хураах, хадгалах,

авзаалах, үйл. олон ааш гаргах,

авиа, нэр. анир, чимээ, дуу чимээ, анир чимээ, авиа дуу,

авид, нэр. § богино хавирга, гал хавирга,

авилга, нэр. авилгал, хахууль, хээл хахууль, өгөө аваа, § өгдөг юм, өгдөг авдаг юм,

авилгалах, үйл. Œ авилга өгөх,  сувдаглах, шунах, хомхойлох,

авилгач, нэр. хахуульч, § шунахай, ховдог, сувдаг, шуналын бузар, шуналын тулам,

авир → ааль.

авир шивэр, тэм. шивэр авир, шив шив,

авирах, үйл. асах, зүтгэх, мацах, ноцох, цоройх, харайх,

авирах ≠  буух.

авиргүй, ” ааштай, хүмүүжилгүй.

авирлах, үйл. зан гаргах, ааш гаргах,

авлага, нэр. аваа, авал, авзаа, авлага, авц, авцаа,

авлага өглөг, өгөө, өр, өгцөө.

авлагч ® анч.

авлах → агнах.

авлис, нэр. ад, буг, шулам,

аврага, нэр. Œ баатар,  том, лут, мундаг, ланжгар, лунжгар, аврага том,

аврагалах, үйл. амжилт гаргах, түрүүлэх, аврага болох,

аврал, нэр. өршөөл, тус, тусламж, энэрэл, хайр,

аврах, үйл. хаацайлах, хамгаалах, хэлтрүүлэх, өмөөрөх, өршөөх, нигүүлсэх, аврах хамгаалах, аврах өршөөх, аврах хэлтрүүлэх, авран хамгаалах, хамгаалж аврах, хэлтрүүлэн өршөөх, § аминд орох, бамбай болох, халхлах, хаалт болох, z “Одоо бас Сорхон шар намайг үзэж зааж өгсөнгүй өнгөрөв. Тэд намайг аврах биз” гэж Сорхон шарын гэрийг зүглэн Онон мөрөн рүү явав” мнт84, “Түүний хөвүүн Чимбай, Чулуун хоёр үгүүлрүүн “Болжмор шувуу харцагаас дутаан бутын ёроолд хоргодвол бут түүнийг хамгаалж аврана …” мнт85, “Өшөөт дайснаас өршөөн аварч өнчин бидний өмөг болсон өндөр дээд бурхан халдун чамайг өглөө бүр мялааж байя, өдөр бүр тахиж байя” мнт103,

аврах алах. z ”Аврах бурхан уу, алах чөтгөр үү” зүйр.

аврид ® хэзээд.

авс, нэр. үхэг, сав, § хайрцаг, өлгий,

авсаар/хан, тэм. Œ авсаарга, амар, бага, жижиг, хөнгөнцомхон,  эвсээр/хэн, авсаар эвсээр,  хялбар,

автах, үйл. автагдах, гартах, дийлдэх, үүртэх, § атганд орох, бусдын дохиогоор хөдлөх, бусдын зааснаар хөдлөх, толгойгоо мэдүүлэх, хүний идэш болох, эрхшээлд автах

авуурьд, тэм. байнга, дандаа, үргэлжид, үүрд, хэзээд, үргэлж мөнх,

авхаалж, нэр. аданга, гааж, гооч, золбоо, самбаа, сүйхээ, сэргэлэн, хийморь, унхиа, авхаалж самбаа, самбаа сүйхээ,

авхаалжгүй, ® арчаагүй.

авхаалжтай® сэргэлэн.

авхай, нэр. Œ хатагтай, хатан, бүсгүй,  охин, бүсгүй

авц ® авлага.

авцаа → авлага.

авцаа ≠ өгцөө. ► “Авцаа байхад өгцөө бий” зүйр.

авцал ® авцалдаа.

авцалдаа, нэр. авцал, зохилдоо, зохицол, холбоо, уялдаа,

авцалдах ” авцах.

авцах, үйл. авцалдах, нийлэх, таарах, тохирох,

авч, Œ нэр. анч, гөрөөч,  нөхц. боловч, ч,

авчин, нэр. авч, анчин, анч, гөрөөчин, анчин гөрөөчин,

авчих, үйл. агчих, агших, атирах, багасах, омойх, өмийх, хумбайх, цөмийх, умайх,

авчих тэлэх, сунах.

авчрах, үйл. авч ирэх, ацрах, атарах, ярь.

авьяас, нэр. чадвар, авьяас чадвар,

авьяасгүй, тэм. чадваргүй, авьяас чадваргүй,

авьяаслаг, тэм. чадмаг, авьяас чадвартай, авьяастай,

авьяастай, тэм. авьяаслаг, § элдэвтэй, юм юманд тэгш, арван хуруу тэгш,

аг, тэм. Œ бариу, давчуу, чанга,  сорви, үлд, Ž маш, тун, их,

агаа, нут.ая. ах, ахай,

агаад, холб. бөгөөд, ба,

агаар нэр. Œ агаар мандал, хий мандал, огторгуйн уудам, § хөх тэнгэр, охюу тэнгэр  хэлц. § тэнгэр хангай, цаг агаар, агаар ус, цаг уур,

агааржуулах, үйл. салхилуулах, агаар оруулах,

агадуу ® яаруу, сандруу.

агар, нэр. агаруу,

агаруу, нэр. андуу,

агас, нэр. хүнд. хатан, ахайтан,

агах, үйл. нэвчих, түгэх, тархах,

агдаганах, үйл. тагдаганах,

агдайх аадайх.

агдам, тэм. Œ үнэнч, найдвар-тай,  чийрэг, хүдэр, бялдар,

агдах ® сандрах.

агдгар, тэм. аадгар, богино.

агдлах, хорих, хаах, хадгалах,

агент, нэр. товчоо, салбар, агентлаг, төлөөлөгчийн газар,

агзасхийх, арзасхийх,

агил, тэм. агилуун, өтгөн, аглуун өтгөн, эгшүүн,

агир, тэм. хуурай, аргуу, хатуу,

агирах, үйл. хатах, эгших,

аглаг, нэр. атар, бөглүү, буйд, зэлүүд, хөдөө, хээр, эзгүй, аглаг бөглүү, аглаг буйд, аглаг  хээр,

агнах, үйл. авлах, ангуучлах, анчлах, баавгайчлах, гөрөөлөх, гувчуурдах, намнах, урхидах, ан хийх, ан ав хийх, ан гөрөө хийх, §  ганзага мялаах, ганзага тослох, ганц хоёр юм тонших, нухах, тонших, туух, этг. z “Тэр цагт Есүхэй баатар, шувуу агнан явах  зуур олхунуд аймгаас эм аваад буцаж яваа Мэргэдийн их Чилэдү гэдэг хүнтэй уулзаж түүний эмийг тонгойж үзвэл гуа үзэсгэлэнтэй хатан байна” мнт54, “Түүний хойно нэг өдөр Добу мэргэн Тогоцог өндөр дээр гөрөөлөхөөр гарвал ой дотор нэгэн урианхай хүн гунжин буга алаад хавирга цорой шарж байхад уулзаж…”мнт12, “Тоорил хан Бурхан халдуны

агнуур, нэр. ан, гөрөө, ан гөрөө, ан ав, ан агнуур,

агсагадах, үйл. Œ булрах,  сандрах,

агсаганах, үйл. агсамнах, агсам тавих,

агсам, тэм. агсан,

агсамнах ” агсрах.

агсан, тэм. Œ агсам,  -сан

агсарга, нэр. бүс,

агсах, үйл. Œ зүүх,  өргөх,

агсрах, үйл. агсамнах, агсан тавих, § цамнах, голомты нь самрах,

агт, нэр. адуу, ажнай, аргамаг, морь, турсага, унаа, хүлэг, агт морьмнт177, z “Агт алдвал барьж болдог, ам алдвал барьж болдоггүй” “Агт морио муутгавал амаа баривч оройтно”, “Адуу арав хүрвэл унах юм олдохгүй, хонь зуу хүрвэл идэх юм олдохгүй” зүйр.

агтавч, нэр. манжлага, унжлага,

агтач, нэр. агтчин, адууч/ин

агтлах, үйл. засах, чимхэх § хөнгөлөх,§ бөөрий нь авах,

агуй, нэр. хонгил, хөндий, § их нүх,

агуу нэр. Œ алдарт, их, агууч,  асар, их, том, уудам, уужим, талбиу,

агуулах, үйл. Œ багтаах, байлгах, хадгалах,  § өвөрлөх, санах,

агуулга, нэр. агууламж,

агуулга ≠ хэлбэр.

агчих ”  агших.

агшилга ≠ эгшилгэ.

агшаах, үйл. агчаах, хатаах,

агшин, нэр. эгшин, үе, хэм, зуур, агшин зуур, агшин эгшин, тохиолдол,

агших авчих.

агших ≠ сунах.

агших ≠ тэлэх.

агшуун, тэм. хуурай, өтгөн, эгшүүн,

ад тэм. Œ албин, зэтгэр,  ад зэтгэр,  ад шоо, Ž эцэс, төгсгөл, сүүл,  новш, өөдгүй,

адаар, аашт,

адаг, нэр.,тэм. сүүл, бөгс, хууч, шувтрага, эцэс, z “Усны эх нь булингартай бол адаг нь булингартай, хэргийн эх нь будлиантай бол эцэс нь ээдрээтэй” зүйр.

адаг ≠ дээд. zСэлэм жад адгийн зэвсэг, цэцэн ухаан дээдийн зэвсэг” зүйр.

адаг ≠ эх. ►“Булгийн эх нь тунгалаг бол адаг нь тунгалаг” зүйр.

адаглаад, холб. дор хаяж, доод тал нь, наад зах нь, адгийн наад зах нь, үгүй юмаа гэхэд, ядаж, ядахдаа, яая гэхдээ,

адайр, тэм. адар, хэвцгий, хэвцэг, хэгжүүн, хэдэр, адайр хэдэр, хэдэр ядар,

адайрлах, үйл. хажиглах, хэдэрлэх, хэвцгийлэх, хэвцэг-лэх, хэгжүүрэх, адарлах

адал, нэр. явдал, үйл, адал явдал,

адам ® хурдан, яаруу.

адар нэр. Œ тааз,  хэдэр, ярдаг, хэдэр ядар Ž төвөгтэй, тойвтой, тоймтой,  яршигтай,

адармаа, нэр. адараа, бааш, будилаан, ээдрээ, төвөг,

адах ® эсгэх.

адбиш, угт. үнэхээр,

адгах ” яарах.

адгийн, тэм. Œ сүүлчийн, төгсгөлийн,  муу, хогийн, өөдгүй, новшийн, хамгийн муу, адгийн шаар, адгийн шавхруу,

адгуу, тэм. агадуу, яаруу, сандруу, тэвдүү, адгуу тэвдүү, адгуу яаруу, адгуу сандруу,

адгуулах, үйл. маллах, хариулах, хоргоох, § мал харах,

адгуус, нэр. амьтан, мал, адгуус амьтан, адуус, адгуус мал,

адил, тэм. барагцаа, дөхүү, ижил, ихэр, зэрэгцээ, ойр, ойролцоо, төстэй, төрөл, тэнцүү, хавилдуу, хавь, сац, чацуу, § ав адил, адилхан таар шуудайнууд, бандаа бан, дүндээ дүн; жиндээ жин; ихэр юм шиг, мөр зэрэгцэн, нэг тэрэгний хоёр дугуй, ооны хоёр эвэр шиг, усны хоёр дусал шиг, тэрэгний хоёр дугуй шиг,  хөл нэгтэй, ялгахын аргагүй, эгээ нэг, © аавын хүүгийн зан нь нэг, ачаатай тэмээний хөл нь нэг; адилдаа адил, годилдоо годил; дүндээ дүн, бандаа бан; z “Адуугүй хүн явгантай адил, ажилгүй хүн хоолгүйтэй адил, аягагүй хүн амгүйтэй адил” ТГ, “Тугаарын Түнхэлэг горхиноо бүхий иргэнд эзэнгүй, их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байна. мнт35,

адилгүй, тэм. ондоо, өөр, тэгшгүй, © аавын хүү адилгүй, арван хуруу тэгшгүй” хэвш.

адилсах, тэм. ижилсэх

адилтгал, нэр. зүйрлэл, зэрэгцүү-лэл, жишил, ижилсил,

адилтгах, үйл. жиших, зиндаар-хах, зүйрлэх, зэрэгцүүлэх, үлгэрлэх, үлидсэх, харшуулах, эгнүүлэх, эгнэх,

адислах, үйл. адис хүртээх,

адлагдах, үйл. ад болох, ад шоо үзэгдэх, дорд үзэгдэх, © амьтанд ад болох, адсаганд год болох,

адлах, үйл. гадуурхах, муулах, © буурын шүдээр хавирч, бухын нүдээр хялайх

адраа, нэр. адармаа, ээдрээ, төвөг,

адраатай ® адармаатай.

адрах, үйл. хэдэрлэх, адармаалах,

адруу, тэм. адруу будруу, зөрүүд,

адсага, дэвс, дэвсгэр,

адтай, тэм. Œ шидтэй, гайхалтай,  сэргэлэн,

адуу, нэр. агт, адгуус, ажнай, аргамаг, ардаг, мал, морь, хүлэг, унаа, адуу малмнт23, z “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ”, “Адуунд азаргагүй бол сүрэг болж чадахгүй, галуунд тэргүүнгүй бол цуваа болж чадахгүй”, “Ажил хийж хүн болдог, ар даваж хүлэг болдог”, “Аяийг олбол ардагийг дийлнэ, “

адуулах ” маллах.

адууч/ин, нэр. агтчин,

адьяа, нэр. ням гараг, бүтэн сайн,

аж, үйл. ажээ, байжээ, аху,

аж амьдрал амьдрал.

аж ахуй, ахуй, эдийн засаг,

аж байдал ” амьдрал.

ажаа, нэр. аажий, агаа, амаа, анжаа, аниа, ах, эгч

ажаамуу, -на4 уу,

ажаарах ® анхаарах.

ажгар, тэм. хазгай, тэгш биш,

ажгуу, болой, ажээ, аж,

ажиг, тэм. анхаарал, жишим, сэжиг, сэрэмж, тоомсор, ажиг сэжиг,  ажиг сожиг, ажиг сураг, ажиг чимээ

ажиггүй анхааралгүй.

ажиглах, үйл. анхаарах, харах, ажиглан харахмнт170, z “Ажиглахад аавын хамар муруй, ахиулахад миний хуруу сарий” зүйр,

ажигч, тэм. гярхай, хянуур, хянамгай, увайтай, ажигч гярхай, ажигч хянуур, ♣ чика, z “Ажигч байх ажилд тустай, ашигч байх алдарт хортой” зүйр.

ажил, нэр. алба, үйл, хөдөлмөр, хэрэг, ажил хэрэг, ажил алба, ажил төрөл, алба ажил, ажил үйл(с), ажил хөдөлмөр, ажил хэрэг, z “Ажлыг аргаар, хэцүүг эвээр” зүйр.

ажилбар мэс засал.

ажилгүй, хэлц. залхуу, лазан, хойрго,

ажиллагаа, нэр. үйл,  явц, операци, үйл явдал, үйл явц,

ажиллах, үйл. ажилдах, хийх, хөдөлмөрлөх, хөдлөх, § будаа хороох, тоос хөдөлгөх, хийсэн болох, юм хийх,

ажиллагаа, нэр. үйл явц,

ажилсаг, тэм. ажилч, ажилтай, махруу, мэриймтгий, хичээнгүй, хөдөлмөрч, ► “Ажилсаг хүн ард олондоо хүндтэй, хөдөлмөрч хүн хүй элгэндээ нэртэй” зүйр.

ажилсаг залхуу, хойрго.

ажилтан, нэр. албат, албан хаагч, албан тушаалтан, мяндагтан, түшмэл, z “Албат хүний амь бөх, алсан тарваганы уруул бөх” зүйр,

ажилч ажилсаг.

ажилч ≠ алжуу. z “Алжуу хүнд ажил олдохгүй, ажилч хүнд ажил мундахгүй” зүйр.

ажин, тэм. ажин түжин, нам жим, нам гүм,

ажир, нэр. холимог, холимол,

ажих, үйл. ажиглах, анзаарах, анхаарах, ажнах, ажиж харах мнт196, ажин шинжих,

ажнай, нэр. хүнд. хүлэг, морь, адуу, ажнай хүлэг,

ажрах, үйл. Œ зовох, түдэх, ядрах,  анзаарах, анхаарах,

ажээ ® аж.

аз, нэр. азхүү, завшаан, зол, тохиол, хийморь, хувь, аз зол, аз завшаан, аз заяа, аз жаргал, аз хийморь, аз тавилан, § амны хишиг, ус уух хувь,  © муу хүний заяа завагт гэж, z азхүү байвал ёозхүүгээр цохино, амны хишиг нь ардаа гарах,

аз болох, үйл. аз тохиох, аз тохиолдох, аз таарах, ♣ аз нь шовойх, аз нь гозойх, тэнгэрийн умдаг атгах,

аз эз, хохь.

аз жаргал, нэр. аз завшаан,

азаар, тэм. заяагаар, сохор азаар, ерөөлөөр, учралаар, тавилангаар, урьдын хийсэг ерөөлөөр, төөрсөөр төрөлдөө гэгчээр

азад болох, үйл. ад үзэгдэх, элэг доог болох, хүндээ барах,

азай, тэм. буурал, цайвар, азай буурал,

азар, нэр. Œ гэгээнтэн  азар бузар, бузар муухай,

азаргалах хэлц үйл. дээрэлхэх, эзэрхэх, захирах,

азгүйдэх, үйл. бүтэлгүйтэх, золгүйдэх, урагшгүйдэх,  § аз харих, амны хишиг ар дээрээ гарах, амыг нь тэмээ тийрэх, барцад нүүрлэх, бүтэл нь хазайх, бүтлээ бүлээн усаар угаах, гай нь ирэх, зангууны үлгэр болох, заяа нь зайлах, заяа нь харих, муу одонд төрөх, үйлс нь харих, /харлах/хазайх, үүлэн сүүдэр дайрах,

азнах, үйл. байзнах, зогсознох, хүлээх, хүлээзнэх, түдгэлзэх,

азтай, тэм. завшаантай, золтой, хйиморьтой, § аз нь шовойсон, морьтой, морь сайтай, аз нь гозойсон, амандаа алтан аяга зууж төрсөн, амны хишигтэй төрсөн, тэнгэртэй (төрсөн), аз нь алгандаа багтаж ядсан,

ай, нэр. Œ нэр. аймаг, бүлэг, хэсэг  ай түмэн, үй, түг, үй түмэн, z “араараа дүүрэн ай түмэн адуутай, өврөөрөө дүүрэн үй түмэн адуутай”, зүйр, Ž ээ, эй,

айвал ® айгуус.

айван тайван, тэм. тайван, айвуу тайвуу, тайвуу айвуу,

айгуус, нэр. айвал, мануухай.

айгч ≠ айлгагч. “Олон төрлийн улсад их, бага байтугай, оготно хорхойд ч бол айгч, айлгагч хоёр бий.” Д.Равжаа

айдас, нэр. аймшиг, түгшүүр, айдас хүйдэс, айдас түгшүүр, эмээл,

айдас зориг.

айзам, нэр. хөг, хэм, хэмнэл, айзам хэмнэл, айзам хөг, айзам аялгуу,

айзамт, нэр. аялгуут, хэмнэлт,

айл нэр. Œ гэр, айл гэр, ам бүл, гэр бүл, өрх, өрх гэр, айл өрх,  хөрш, саахалт, айл аймаг, айл хөрш, зэргэлдээ, айл зэргэлдээ, ♣ хамар хашаа, хажуу хаалга, z “айлын хоол амттай, аяны хүн хартай”, “айл аймгийн амь нэг, андист үхрийн дөрвөлж нэг”, зүйр,

айлгах, үйл. балмагдуулах, бачимдуулах, зовоох, сандаргах, сүрдүүлэх, тэвдүүлэх, цочоох, айлган сүрдүүлэх, айлган цочоох, айлган бачимдуулах, § зүрхэнд нь шар ус хуруулах, зүрхий нь авах, зүрхий нь зүсэх, зүрх нь хагарах, сүнсий нь зайлуулах, сүнсий нь авах, үнхэлцгий нь хагалах шахах/ дөхөх, z “Үр ач уйлахаараа айлгах, үзэсгэлэнт бэр буцахаараа айлгах, өвгөд эмгэд үхэхээрээ айлгах” ТГ,

айлдал ® айлдвар.

айлдах, үйл. сургах, мэдэгдэх,

айлдвар, нэр. айлтгал, айлдлага, айлтгал бичиг, мэдүүл, үг, сонсгол, сургамж, мэдэгдэл,

айлсах, үйл. айллах, зэрэгцэх, ханьсах, § айл буух, хаяа дэрлэх, хаяа нийлэх, хаяа түших, хаяа хатгах,

айлтгал® айлдвар.

айлтгахөчих.

айлчин, нэр. гийчин, зочин, айлчин гийчин, айлчин зочин, зочин гийчин,

айлчлал, нэр. гийчлэл, зочлол, айлчлалт,

айлчлах, үйл. гийчлэх, залрах, зочилох, айлчлал хийх, § морилох

аймаар, тэм. аймшгийн, аюумшигтай,

аймаг нэр. Œ бүлэг, анги, хэсэг, аймаг бүлэг, z “Ятууны зулзага аймгаараа, бүдний зулзага бүлээрээ”,  хошуу, аймаг хошуу,

аймаглах, үйл. ангилах, бүлэглэх, хуваах, хэсэглэх, ялгах,

айман, тэм. айман үймэн,

аймрах ® айх.

аймтгай, тэм. аймхай, дорой, зориггүй, зүрхгүй, хулчгар, цочимтгой, § шалчгар, зүрх нь үхсэн,  буханд сэжүүлсэн тугал шиг, зүрх гэж уушиг, зүрх нь үхсэн амьтан, муур үзсэн хулгана шиг, хулхи нь буусан, сүү долоосон гөлөг шиг, тархиараа татуулсан морь шиг, туулай зүрхтэй, чононд хөөгдсөн морь шиг, чононд хөөгдсөн ямаа шиг, эмээлээ хөглүүлсэн морь шиг, ♥ “Бурханы өмнө утаа гаргах чадалгүй, бухын өмнө сүх далайх тэнхээгүй”, “сүүлээсээ айж сүүдрээсээ үсчих”, “сэтгэлээсээ айж, сүүдрээсээ цочих”, z “Аймхай хүн арав үхнэ, айдаггүй хүн нэг үхнэ”, “Есүхэй баатар үгүүлрүүн “Би хөвүүнээ орхиё, миний хөвүүн нохойноос цочимтгой билээ, Эрхэм худ чи, миний хөвүүнийг нохойноос бүү цочуул” гээд хөтөлж явсан мориор бэлэг өгч, Тэмүжинг орхиод Есүхэй баатар буцав” мнт66,

аймхай ” аймтгай.

аймшиг, нэр. Œ айдас, айдас хүйдэс, эмээл,  аюул, гамшиг, зовлон, хөнөөл,

аймшиггүй, тэм. зориг/той, баатарлаг,

аймшигт, тэм. аймшгийн, аймшигтай,

айраг нэр. Œ өсөг, цагаа, цэгээ, эсэг, айраг цэгээ, z “Аяга гэж дийз, айраг гэж ус”, “Бодончар, харцагаа тавин өдөр бүр тэр иргэнд очиж цэгээ гуйж уугаад, шөнө өвсөн эмбүүл гэртээ ирж хонох бүлгээ” мнт28, “Өдөр бүр нэгэн хүн манд ирж эсэг ууж одно. Тэр хүн ба түүний морь чиний сурдагтай адил байна” мнт31, “Сорхон шарын гэрийн тэмдэг нь шөнө турш үүр цайтал сүү самарч эсэгээ бүлэх бүлгээ” мнт85  ≈ аараг

айх, үйл. аюух, айх ичих, бажгадах, балмагдах, бантах, бэмбэгэнэх, бэргэх, бэрхшээх, дальдрах, дальдчих, жийрхэх, зүрхшээх, зэвүүцэх, сандрах, сочих, сүрдэх, тэвдэх, халирах, халшрах, хулганах, хулчиганах, хулчийх, чичрэх, ширвээтэх, эмээх, айдас хүрэх, айн сандрах мнт145, айн сүрдэх мнт249 айж халшрах § ар зоо руу хүйт даах, баас авах, эт.ү. баргар царайлах, бие зарсхийх, бүлтэгнэх, бэмбэгэнэх, бүх бие нь чичрэх, гөлөлзөх, хохилзох, хулганах, дотор (нь) палхийх, зүрх нь чичрэх, дотор ширвээтэх, зүрх нь амаараа гарах,  зүрх нь үхэх, зүрх нь чичрэх, зүрхлэхгүй байх, зүрхэнд нь шар ус хурах, зүрхээ авахуулах, зүрхээ зүсүүлэх, нуруу өөд хүйт даах, нуруу руу нь хүйтэн ус хийх шиг болох, нүд нь орой дээрээ гарах, оройн үс нь өрвийх, орсон буур харсан чоно шиг болох, сүлд зайлах, баас авах, баргар царайлах, сүнс зайлах дөхөх, салгалах, сүнс халих, сүүлээ хавчих, сүр сүлд нь үхэх, таван ухаан нь талд гарах, тархинд цус харвачих шахах, толгой зарс хийх, толгойтой үс нь арзайх/босох, (арзайх, өрвийх), туулай зүрх гаргах, харцага харсан болжмор шиг болох, унхиа нь үхэх, үнхэлцэг нь хагарах дөхөх, үргэсэн тором шиг нүдлэх, үс арзайх, үстэй толгой арзайх, цөс нь хайлах, эрүү дагжих, ♥ бор зүрх нь бол бол хийж, богино хавирга нь шир шир гэх/хийх; хамаг бие нь дагжиж хасын мах нь чичрэх; z “айж явбал аминд тустай, ичиж явбал нүүрэнд тустай”, “Давхар хоромсгын амсар дарвалзан хөдлөхөд дайн тулаан болов гэж ташааран дутаагч Дайр усун одоо давалгаат Орхон, Сэлэнгийн Талхун аралд дальдран суугаа биз” мнт105, “Дандар хүү шархтай баавгайнаас хулчийдаггүй байсан юм, далан сэлэмтэн дайран ирэхэд дальдардаггүй байсан юм, даруухан ээжийнхээ өмнө тамхи асааж зүрхлэдэггүй байсан юм.” ТГ, “Даариймаа ийм үг сонсоод зүрх нь палхийж, нүүр рүү нь халуун гал төөнөх шиг чинэрэн хүн сонсоогүй байгаа гээд ийш тийш харавч хэн ч байсангүй” НБ, “Тэр аян төгсгөлгүй урт, нэг нас богинодож, нэгэн бие хэврэгдэх бололтой, тэгэвч аянаас зүрхшиж, алжаалаас айлгүй одсон эцэг өвгөдийн зам намайг хөтөлсөөр.” ЛТ,

айх зориглох.

айхавтар, тэм. хүнд, хэцүү, төвөгтэй, аймаар, амаргүй, z “Хавар цагийн мөс айхавтар, хаад ноёдын өс айхавтар, хатан зоригтны сөс айхавтар” ТГ, “Зааны арьсыг элдэх амаргүй, зайран удганыг номхотгох амаргүй, заадасны оддыг тоолох амаргүй, ТГ,

алаан, нэр. алалдаан, хядаан, тулалдаан, байлдаан, алалцаан, талалцаан, алаан хядаан,  z “Архин дээрээс алалдаан, тамхин дээрээс талалцаанзүйр.

алавхийх, үйл. мордох, харайх, үсрэх,

алавч, нэр. шуудаг,

алаг, тэм. загал, эрээн, халтар, мяраан, тарлан, алаг эрээн, эрээн мяраан, алаг цоог, тарлан цоохор z “Архичин хүний зүрх алаг эрээн, тамхичин хүний уушиг тарлан цоохор”, “Аавын хүү алагтай цоогтойзүйр. , “Эх нь хээр алаг, даага нь сээр алаг, унага нь шийр алаг” ТГ,

алагдаагаалагдаахай,

алагдах → алуулах.

алаглах, үйл. цоохортох, эрээлэх, эрээнтэх, эрээлэх, эрээлжлэх,

алагч тэм. Œ алаг, тарлан,  алаач, алан хядагч, хорлон сүйтгэгч, хорлогч,

алагч аврагч, хамгаалагч.

алагчлах, хэлц үйл. ялгах, алагчлах булагчлах,

алалдаан ” алаан.

алалдахбайлдах мнт217

алан хядагч, нэр. террорист,

алах, үйл. баллах, махлах, нядлах, өрцлөх, тонилгох, хороох, хорлох, хөнөөх, хядах, цаазлах, алах авлах, алах нядлах, алан хядах, алах хядах, алах талах, § аман хүзүүгий нь ард дээр нь гаргах, амий нь авах, аминд нь хүрэх, амы нь барих, бодийг нь хөтлөх, бурханы оронд явуулах, гараа цусаар угаах, голд нь хүрэх, голы нь гогодох, голыг нь самнах, гэдсийг нь гаргах, гэдсий нь хормойлуулах, жанч халуулах, зүйл дуусгах, нүднээс далд оруулах, нөгөө ертөнцөд илгээх, өр цоолох, өрий нь тэмтрэх, үгүй болгох, үгүй хийх, сүйд хийх, сум долоолгох, сум зоох, толгойг нь авах, толгойд нь хүрэх, төрөл арилжуулах, төхөөрөх, туг тахих, тэнгэр харуулах, хүйс тэмтрэх, хүний цусаар гараа угаах, цааш харуулах, чад хийлгэх, эт.ү. эд бад хийх, эрлэг рүү явуулах, эрлэг хааныд явуулах, эрлэгийн элчид илгээх, z “Тэмүжин, Хасар хоёр хойно урдаас харван алж одов” мнт77, “

алах аврах. z “Алсны нүгэл их, аварсны буян их” зүйр.

алба, нэр. ажил, алба ажил, алба халаа, алба гувчуур, z “Алба мэдэхгүй хүн улсын чөтгөр, ааш муутай хүн олны чөтгөр” зүйр.

алба ≠ амь. “Энэ бол алба, амины том даалгавар шүү.” Л.Түдэв

алба ≠ хувь. “Батаа анхандаа хувийн мөнгөнөөсөө зээл өгдөг байв. Гэтэл зээлийн хэмжээ сүүл сүүлдээ өссөн тул албаны мөнгө рүү орох хэрэгтэй боллоо.” Л.Бадарч

албаар, тэм. албадан, хүчээр, албан хүчээр, зориуд/аар, албан шаалтаар, албан ёсоор, шаалтаар, эт.ү.

албадах, үйл. хүчлэх, албан хүчээр, хүчлэх,

албан, тэм. албан ёсны, албаны

албан бус, тэм. сайн дурын, дурын,

албан ёсоор, зориуд, хүчээр,

албан хаагч ажилтан.

албархах, үйл. хүнд сурталдах,

албат ” ажилтан.

албатай, ёстой,

албин ” чөтгөр.

алга, байхгүй, z “Агсан моринд амар заяа алга, ааштай ханьд аз жаргал алга, ажилсаг хүнд амсхийх цаг алга” ТГ

алга болох, үйл. § амьд үхсэн нь мэдэгдэхгүй болох; бараа туруугүй болох; газар доор орсон мэт болох; газрын гаваар орох, гэрээ мартсан гэсэр болох, мөр алдах, нүдэн далд орох, нүдэнд харагдахгүй болох, ор сураггүй болох, сураг тасрах,  сураггүй болох, хайх мөргүй, харах бараагүй болох; таг чиг болох, тоос нь харагдахгүй болох, тэр чигтээ болох, хараа бараагүй болох, үхсэн юм шиг болох, чимээ тасрах, чихэнд дуулдахгүй болох, ♥ сүүдэр ч үгүй, сүнс ч үгүй болох,

алга дарам бага.

алга дэлгэх ≠ нударга зангидах. хэлц. “Анддаа бол алга дэлгэх, атаатандаа бол нударга зангидах.” Ш.Сүрэнжав

алга тосох ® гуйх.

алган дээр байгаа шиг ® ил.

алганы амт, хэлц. зодуур, нүдүүр,

алгадах, үйл. алгадаад авах, § алганы амт үзүүлэх, маханд нь хэлэх,жавтий хүртээх,  нусы нь сугартал алгадах, үсэртэл алгадах, таван салаа боов өгөх/хүртээх,

алгасах, үйл. давах, өнжих, товчлох, харайх,

алгасах дараалах.

алгуу ® хойрго, залхуу.

алгуур, тэм. аашаар, аажим, аажуу, аяар, зөнгөөр, тайван, удаан, алгуур аажим, алгуур назгай, алгуур удаан, аажуу уужуу, аажуу тайван, алгуур тайван, z “Алгуур явбал замаа туулахын шинж, авираа засвал сэцэн болохын шинж” зүйр.

алгуур хурдан.

алгуурлах, үйл. назгайрах, удаах, удаашрах, хойшлуулах, § хоног түлхэх, садаа болох,  тэн хийх, цаг нөхцөөх,

алгын чинээ ® жаахан.

алд, нэр. хэр, үед, хэрд, орчим, үе, барагцаа

алд ≠ дэлэм. z “Алды нь аваад дэлэм дээр, атгы нь аваад чимх дээр” зүйр. ,

алд дэлэм ≠ алга дарам “Аман дээрээ тэр алд дэлэм дайтай ч, ачир дээрээ гэвэл алга дарам зайтай.” Д.Пүрэвдорж

алдаа, нэр. алдал, алдас, алдаш, алдууш, андуу, баараг, буруу, гэм, доголдол, дутагдал, зөрүү, зэм, мадаг, омтгой, осол, ташаа, ташаарал, хазгай, хохирол, цалгардал, эндүү, эндэгдэл, эндэл, алдаа буруудал, алдаа эндэл, алдаа андуу, андуу ташаа, осол омтгой,

алдаа оноо, зөв, амжилт, хожоо. z “Алдаагаа бүү уучил, амжилтаа бүү дар” зүйр.

алдаг оног, тэм. хорш. хааяа, заримдаа, хаа нэг, § алаг цоог,

алдагдал, тэм. алдаа, гарз, дутагдал, хохирол, осол эндэл,

алдагдах, үйл. алга болох, гээгдэх, хаягдах,

алдад, тэм. хавьд, орчимд, үед

алданги, тэм. торгууль,

алдар, нэр. нэр,суу, алдар хүнд, нэр хүнд, нэр төр, нэр сүр, нэр алдар, алдар нэр, алдар суу, суу алдар, алдар цол,  алдар цуу,  хэргэм зэрэг, z “Ажлын сайнаар алдар нэмнэ, аашны муугаар нэр гутна” зүйр.

алдарт, тэм. алдартай, нэрт, гавьяат, домогт, суут, түүхт, хүндэт, цуут,

алдарших, үйл. дуурсах, дэвших, дээшлэх, өөдлөх, мандах, § гараад өгөх, тодрох, од болох, өндөр авах, нэрд гарах, цахиур хагалах, цоорох, цууд гарах, цуурайтах,

алдас, нэр. осол, омтгой, ташаарал, эндэл, алдал осол, алдаа оноо, осол омтгой,

алдах , үйл. Œ буруудах, осолдох, ташах, ташаарах, эндэх, эндүүрэх § аманд орсон олзыг хэлээрээ түлхэх; байнд ч үгүй, банзанд ч үгүй, буруу нь булчингаараа гарах; дүнбажаанамхай намнах; толгой нь буруу ажиллах; тэнгэр буудах; уун онох, хөгөө хутгах, © нугасы нь олохгүй, нууры нь онох; нүдий нь онохгүй, нүүрий нь онох;  тавих, хулжаах, алдаж хулжаах, z “Бухаа алдвал үнээ сувайрах, буураа алдвал ингэ сувайрах” Т.Г.,

алдах Œ, хожих, онох. Алдаж онодог хорвоо” ярь.

алдрай, тэм. Œ бяцхан, энхрий,  хөөрхөн.

алдуул, нэр. оргодол, завхуул.

алдуурах ≠ хүлэгдэх. Хүлэгдсэн мэт хэвтэхээр алдуурсан мэт давхи.” ааз.

алдрах, үйл. алдуурах, алдагдах,

алжаалзүдрэл.

алжаах, үйл. агсагадах, зовох, цуцах, эцэх, туйлдах, ядрах, алжаан зовох мнт201, z “Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай”, “Бүтэн бие минь зовбоос зовтугай, бүрэн улс минь бүү сандартугай” АТ,

алжуу, тэм. залхуу, хойрго,

алжуурах ® залхуурах.

алзахгүй, дажгүй, ажиггүй, давгүй

алиа, тэм. инээдтэй, инээдэмтэй, марзан, хошин, хөгжилтэй, шог, алиа хошин, алиа марзан, хошин шог, шог хошин, z “Алиад амаргүй, жороод өөхгүй”, “Алиа болох гээд аальгүйг сурах” зүйр.

алиалах, үйл. марзаганах, хошигнох, § инээд хүргэх, элэг авах, элэг хөшөөх, элэг хатаах,

аллага, нэр. хядлага, алан хядлага, аллага хядлага,

алив аливаа.

аливаа, тэм. алив, алимад, аль нь, аль нэг, бүх, хамаг, хэн нэгэн, ямарваа, ямар нэг, z “Арван хурууны алиныг нь ч зуусан өвдөнө” зүйр.

алиг, тэм. алиг шалиг, савсаг, садар самуун,

алим, нэр. аалиг, агалиг, яблоко, гад.ү.

алимад ® алив, бүгд.

алин боловч, холб. ямар боловч, ямар ч юманд, юунд ч,

аллага, нэр. алаан, хядаан, хядлага, аллага таллага, аллага хядлага, алаан хядаан,

алмаган, тэм. алмуун, үлбэгэр, сул,

алмай, тэм. ангарай, хуумгай, хэнэггүй, хайш яйш,

алмайрах, үйл. алмайтах, алмарах, гайхах, уймрах, § ангайх, ангайж хоцрох,

алман, тэм. зуйван, хагас дугуй,

алманцаг, нэр. бамбарууш,

алмарах ® алмайрах.

алмуур, суга таяг,

алс тэм. Œ бөглүү, хол, холхи, хязгаар, алс хол, алс бөглүү, алс хязгаар, “нүдэнд үзэгдэхгүй, чихэнд сонсогдохгүй” z “Холхи газраас гялалзан харагдагч өнгөт од оо”, “Алсыг харвал аминд тустай, холыг бодвол хожим тустай” зүйр.  ирээдүй, хэт, алс хэт, алс ирээдүй,

алс Œ, ойр, дөт, z “Алсын уул цэнхэрлэн, ойрын уул хөхөрнө” Д.Сэнгээ, “Алс замаар явах гээд арав хонох, дөт замаар явах гээд дөч хонох” зүйр.

алсдаа, тэм. дараа, ирээдүйд, хойчдоо, хэт нь,

алсдах, үйл. холдох, алслах,

алсуур, тэм. холуур, цаагуур,

алт ≠ гууль, зэс. z ”Алтны дэргэдэх гууль шарлана”, “Өлзийгүй алтнаас өлзийтэй зэс дээр” зүйр.

алтадмал, тэм. шармал,

алтадах, үйл. шарах,

алтан араат ® чоно.

алтан ураг, нэр. § бурхан заяат, дээд заяаны, сурвалжит, тэнгэр язгуурт, удам сурвалжит, цагаан ястай

алуун, тэм. ичгүүргүй, ичгүүр сонжуургүй,

алуурчин, нэр. зандалчин, хядагч, яргачин, алан хядагч,

алх ≠ дөш.

алхаа алхам.

алхаг ® залхуу.

алхайрах ® залхуурах.

алхайх ® алхайрах.

алхам, нэр. алхаа, алхаш, алхдал, алхалт,

алхайх залхуурах.

алхалт алхам.

алхах, үйл. гишгэх, гэлдрэх, сажлах, явах, алхах гишгэх, z “Алхахаасаа өмнө гүйхийг бодох” зүйр.

алхах ≠ мөлхөх.Алхвал алт, мөлхвөл мөнгө” зүйр.

алхих ® зодох.

алцаа, нэр. алц, алцам, салтаа,

алцайх, үйл. салтайх,

алцан, тэм. алцгар,

алцганах, үйл. алцалзах,

алцгар ® алцан.

алчуур, нэр. арчуур

аль Œ алин, ямар, z “Аль үүлнээс ямар бороо орохыг хэн мэдлээ” зүйр.  өг, Ž бүх, буй, хамаг,

аль болох, аль боломжоор, болж өгвөл, болох,

альбом, нэр. цомог,

алцага алцага, салтага салтага,

алчуур, арчуур,

ам нэр. Œ хушуу, хэл ам, ам сүв, ам завьж, мнт214, ам хамар, ам хэлмнт164,§ даравгар,  хамрын дорхи хагархай нүх z “Дааганаас унаж үхдэггүй, даравгараас унаж үхдэг” зүйр.  амлалт, тангараг, z “Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” зүйр. Ž дөрвөлжин, ам дөрвөлжин,

ам мөлтөс, арай чарай, балардагийн даваан дээр, бурхан тэнгэрийн авралаар, цдд

ам ≠ ажил. z ”Ам нь дүүрэн, ажил нь дульхан” , “Ам бэлэн, ажил шалдан.” зүйр.

аман дээрээ ≠ ачир дээрээ.Аман дээрээ тэр алд дэлэм дайтай ч, ачир дээрээ гэвэл алга дарам зайтай.” Д.Пүрэвдорж

аман хүзүү, нэр. амаргал,

амандаа хүрэх, үйл. хэлц. § ам ажил зөрөхгүй байх, амласнаа ажил болгох, амласнаа биелүүлэх, бэлэн ам, шалдан гуя болохгүй байх, за гэвэл ёогүй, хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав болох

аманцар, тэм. амлаг, амтай, амархаг, баличуу, хэлэмгий, хэлэмгий доломгой, яриа, § ам хэл хурц, амтай, галзуу, далан хэлтэй, олон үгтэй, хамар дор хагархай гэгч z “Амны хэлний хурцаас ажил хэргийн бүтээлч дээр.” зүйр.

аманцар дуугүй.

амар тэм. Œ ав сав, авад, аван саван, авсаар, амархан, дөхөм, зовлонгүй, тийм амар, төвдөхгүй, төвөггүй, хялбар, ядах юмгүй, ядахгүй, амар хялбар, § алга урвуулах адил, алган дээр байгаа юм шиг, балин тахил орохгүй, бардаагаар чадах, босон суун, гар (хурууны) үзүүрээр, гарын ганган, хөлийн хөнгөнөөр, гарын дор, гарын үзүүрээр, зовлонгүй, нохойн гуяар даллах, нүдээ аниад хийх, морь эмээллэх зуур, наад захын, нохойн наадам,  нүдээ аньсан ч чадах, огт түүртэхгүй, өрөөсөн хуруугаар өлгөөд шидэх, санаан зоргоор, толгой өвдөхгүй, үүртэж түүртэхгүй, хонь алах хуруунд илхэн гэгч, хүүхдийн тоглоом, хэний ч мэдээж, цай чанах хооронд, чигчий хуруугаараа, хээхнээр, ядаж цөхөх юмгүй, эм хүний ажил © гарын ганган хөлийн хөнгөнөөр,  хүйтэн цай, зайдан морь; юу амархан, тэр амархан, юухан байхав, чигчий хурууны чилээ гаргахгүй, z “Та ганцаар салбал нижээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ”, “Хийхэд хүчир, хэхрэхэд амар”, “Аюул ирэхдээ амархан, алга болохдоо бэрх” зүйр. “Өнөө дөхмийг бодож өвсөөр сал хийж өргөн Хилго мөрнийг өнгөрч хөндлөн гараад…” мнт105,

амар тэм. Œ бэрх, хүнд, хүчир, хэцүү, ярвигтай, z ”Хийхэд хүчир, хэхрэхэд амар”, “Аюул ирэхдээ амархан, алга болохдоо бэрх”, “Иртэй сүх олох амархан, итгэлтэй сэтгэлийн олох хэцүү.” зүйр.

амар тэм. , амгалан, тайван, амарлингуй, талбиун,  төвшин, уужуу, энх, эсэн, ажин түжин, айван тайван, амар амгалан, амар жимэр, амар сайхан, нам жим, санаа амар, тавиу тайван, амар сайн, амар төвшин МНТ281, § айх ичих юмгүй, санаа зовох юмгүй, z “Амар байвч сэрэмжийг, арга байвч хүчийг” зүйр.

амаргүй хэцүү.

амаржих, үйл. нярайлах, төрөх, § хөнгөрөх, хөнгөжих, хоёр яс салах

амарлингуй, тэм. амгалан, амарлингуй дөлгөөн, амарлингуй тайван

амарлих, үйл. амаржих, тайвширах, санаа амрах,

амархан ”  амар Œ.

амбаа ” ах.

амбаар, нэр. пин,

амбан, нэр. Œ сайд, захирагч,  их, том, бүдүүн,

амгай, нэр. амгайвч,

амгаланамар.

амдах, үйл. угтах, хүлээн авах, тосох,

амжилт, нэр. бүтээл, ололт, үр, ургаш,

амжилт доголдол, дутагдал, гэм.

амжих, үйл. чадах, z ”Өүлэн эхийг үг хэлж амжаагүй байтал Бөртэ үжин үгүүлрүүн” мнт118,

амиа бодох, үйл. § амиа аргалах, амиа борлуулах, амиа хичээх, амиа хоохойлох, мөрөө хөөх, мөр мөрөөрөө явах, , (хар) амиа хоохойлох, амиа борлуулах, хувиа бодох, хувиа борлуулах/хичээх, ♥ амиа бодож, аягаа хонхойлох, амиа бодож, довоо шарлуулах; хувиа борлуулж, довоо шарлуулах; мөр мөртөө, мөндөл тошиндоо болох, z “Амиа бодож, аягаа хонхойлох нь адгийн шинж”, “Амиа бодож, хувиа хичээгчид амьтанд яаж тус болох вэ”, “Хувиа бодож довоо шарлуулах” зүйр.

амилах, үйл. сэргэх, сэхэх, § ухаан орох

амин тэм. Œхэрэгтэй, чухал, эмзэг, амин чухал, хувийн,

амин дэм, нэр. витамин,

амин судлал, нэр. биологи,

аминч, тэм. хувьч, амиа бодсон, § амиа хоохойлсон, би гэсэн үзэлтэй = самолюбивый, эгоистичный, хуваа бодсон, © “суусан газраасаа шороо атгаж, буусан газраасаа борог атгах”, “бусдын нөмөргөөр бороог халхлах”

аминчлах, үйл. дотночлох,

амины, тэм. хувийн,

амирлангуй, тэм. тайван, амар, амар амгалан,

амлалт, нэр. ам, өчиг, тангараг, ам өчиг, ам тангараг,

амлах, үйл. зөвшөөх, зөвшөөрөх, § ам алдах, ам гарах, ам өгөх, өчиг өгөх, ам шүдээ өгөх; алд биеийг нь алтаар бүрнэ гэж амлах,

амраг, нэр. дурлалт, хайрт, хань, хонгор, янаг z “Амрагийн сэтгэл алтнаас ч илүү, хонгорын сэтгэл хорвоогоос ч өндөр”, ”Бааран хүнд нохой амраг, бялдууч хүнд ноён янагзүйр.

амраг ≠ дайсан. “Алаггүй сэтгэлийн агаарт амраг дайсан хоёрыг арга билгийн мэсээр алахад, амт нь адилхан.” Д.Равжаа.

амраглах, үйл. дотнолох, хайрлалцах, дурлах, янаглах, амраглан ханилахмнт117, z “Үрийн үрийг хүртэл үнсийг хийстэл хядаж үлдсэн эмс, хүүхдийг үүдний зарц болгож, үзэсгэлэн сайтай заримыг нь үүрд дотнолож авав” мнт112,

амрах, үйл. амсхийх, амах, ашлах, жаргах, үдлэх, тавлах, тухлах, айж ичих юмгүй болох, сэтгэл амрах, § айдгүйгээ авдартаа хийх, алжаал тайлах, амьсгаа авах, буулгаа мултлах, буянаа эдлэх, дотор онгойх/тавирах, дөрөө мултлах, мөрнөөс юм аваад хаячих шиг болох, нуруу тэнийх, сэтгэл хөнгөрөх, сэвхийх, сэгхийх, сэтгэл амрах, хоёр яс салах, урт амьсгаа авах, яс амрах, буулгаа мултлах, дөрөө мултлах, дотор онгойх, дотор тавирах, амьсгаа авах, хөлөө жийх, цурам хийх, цээж тэнийх, шавайгаа хангах, ясаа амраах, z “Бургалтайн өртөөнд бууж амраад бүрий гэгээгээр шинэ сарны гэрэлд шогшиж…” ДН, “Өртэй хүн өгч амрах, үртэй хүн өсгөж амрах, өвчтэй хүн үхэж амрах” ТГ, “Хов зөөгчийн хоншоор амардаггүй, хоргол түлэгчийн хуруу амардаггүй, ховдог хүний ходоод амардаггүй” ТГ,

амрах ≠ ажиллах.

амруу, нэр. амруу яр,

амсах, үйл. амтах, амтлах, амтайлах, § гар хүрэх, уруул хүргэх, хүртэх, ♥ ор гэхээр шагайх, ид гэхээр амсах. z “Амсана гэдэг уухын нэр, уусны хойно урамших нь алба”, “Амталсан хүний ам зөөлөн, авсан хүний гар зөөлөн” зүйр.

амсар, үйл. ам, зах, хүрээ, ирмэг, эрэг,

амсар ≠ ёроол. ► “Арвилахыг амсараас нь, асгахыг ёроолоос нь” зүйр.

амсгар, тэм. эмсгэр, амсгар эмсгэр,

амсхийх, үйл. алсхийх, амрах, ашлах, сэгхийх, § хоёр яс салах, урт амьсгаа авах,

амт, нэр. ааг, амтшил, шим, шимт, шүлт, амт шимт, амт  шүлт, z “Ааш сайтай хүнд амьтан бүхэн цугладаг, амт сайтай идээнд хүн бүхэн дурладаг” зүйр,

амтай, хэлц. хэл амтай,

амтах ® амсах.

амтгүй, тэм. аламгуун, алмуун, сул, § амнаас уначих гэсэн, амт муутай, сал хийсэн,

амтлах, үйл. амт оруулах,

амттай, тэм. © дээд уруулдаа хүргэмгүй, дэргэдэх хүндээ өгөмгүй,

амттан, нэр. чихэр, жимс, амттай юм, z “Амттаныг идэвч араанд шингэхгүй, алттаныг эдлэвч биед шингэхгүй”, “Амттай юманд ам олон, адтай юманд авхаалжтан олон”  зүйр.

амтшихдаврах.

амуу, нэр. алаш, будаа, тариа, хонус

амуулай ≈ цахлай.

амь, нэр. гол, нас, сүнс, амь биемнт117, амь нас, § улаан гол, улаан хоолой, z “Амь байвал бие байдаг, бие байвал амьдрал байдаг” зүйр.

амь бөхтэй ≈ долоон голтой.

амь дүйх, үйл хэлц. § аминд халтай алхам  хийх, аюулын амсар дээр, дарьтай торхон дээр суух, хутганы ирэн дээр,

амь зуух ” амьдрах.

амьд, нэр. мэнд, амьд мэндмнт55, энх тунх, § амьтай голтой, бөндгөр мөрөн дээр байхад, сэрүүн тунгалаг, толгой мөрөн дээр байх, тоос хөдөлгөх, шороо хөдөлгөх, z ”Амьд мэнд үлдвэл эхнэрийг олоход бэрхгүй. Мухлаг тутам охид бий. Тэрэг тутам хатад бий” мнт55,   “Амьд явбал алтан аяганаас ус ууна, мэнд явбал мөнгөн аяганаас ус ууна” зүйр.

амьд үхсэн. z “Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол” зүйр.

амьдай, нэр. нэгт, ижил нэрт,

амьдрал, нэр. амьжиргаа, амьжрал, амин зуулга, аж амьдрал, аж төрөл, аж байдал,

амьдрал үхэл.

амьдрах, үйл. амьжрах, амь зуух, нутаглах, аж төрөх, § амь зуух, бор ходоодоо тэжээх, бор хоног шар нар өнгөрөөх, гол зогоох, насаа элээх, насыг барах, хоног төөрүүлэх, хорвоогийн тоос хөдөлгөх, хошуу тослох, хэд хоног хоол хороох, тогоонд гэдсээ хөөдөх, улаан хоолой тэжээх, шар нар бор хоногийг өнгөрөөх, цагийг барах, насыг барах, хүний зэрэгтэй тоос хөдөлгөх, шороо хөдөлгөх, z “Аж төрөхийн хэргийг арга зүйгээр гүйцэтгэдэг”, “Бодончар урагт эс тооцогдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил сүүлт орог шонхор морио унаж үхвэл үхье, амьдарвал амьдарья хэмээн Онон мөрөн рүү зорьж одов” мнт24, “Тэнд бүгдээр нийлэлдэж Бурхан Халдуны өвөр хүрэлх дотор урсах Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага, зурам алж идэн амьдрав. мнт89, “Голомт сахих үргүй, гол зогоох малгүй” зүйр,

амьдрах үхэх.

амьжиргаа, нэр. амьдрал,

амьсах, үйл. амьсгаадах,

амьсгаа амьсгал.

амьсгаадах, үйл. амьсгалах,

амьсгал, нэр. амьсгаа,

амьсгалах, үйл. амьсах, аахилах, амьсгаадах, ахиглах, амьсгал авах,

амьтай, тэм. амьд, § голтой, амьтай голтой,

амьхандаа, тэм. тэрүүхэндээ,

ан нэр. Œ ав, агнуур, амьтан, араатан, гөрөө, хоморго, ан авмнт187,ан гөрөөмнт115, z “Авд явах хүнд нохой хэрэгтэй, адуунд явах хүнд уурга хэрэгтэй”, “ анга, ангал, гав, завсар, цав, цуу, цуурхай, ан цав, ан гав, гав цуу,

ана мана, тэм. адил, ач тач, тэнцүү,

анаа ® овоохой.

анаг ® маш.

анагаах, үйл., нэр. Œ эдгээх, эмчлэх, илааршуулах,  анагаах ухаан,

анализ, нэр. задлал,

анар, нэр. сэмбэрүү,

анах үйл. Œ эдгэх, эдгэрэх, битүүрэх,   отох, гэтэх, анаж отох, анаж цэнэх,

ангаа, нэр. цангаа,

ангаахай, нэр. ангалзуур ангаахай дэгдээхэй,

ангагар, тэм. Œ ангарай, залхуу,  аальгүй чалчаа,

ангайх, үйл. нээх, хамих, хумих,

ангайх жимийх.

ангал Œ ан  салан, задгай, салан задгай, .

ангалзах үйл. Œ ангайх, ангавалзах, ангас хийх, гагалзах,  аальгүйтэх,

ангалзуур, тэм. аальгүй, маягтай,

ангараг, нэр. Œ марс,  мягмар гараг, гал гараг,

ангарай ® ангагар.

ангархай, тэм. онгорхой, онгорой, хагархай

ангах, үйл. цангах, ангах цангах, ундаасах § ам хатах, сархинаг хатах/шахах;

анги нэр. Œ танхим, өрөө,  өөр, ондоо, онцгой, адилгүй Ž давхарга, класс,

ангид, өөр, тусгай, ангид тусгай,

ангижрах, үйл. арилах, салах, хагацах, холдох, тусгаарлах, § зулбах, амь зулбах,

ангижрах нөхцөх, ханилах.

ангилал, ялгал, хуваалт,

ангилах, үйл. хуваах, ялгах, ангилан ялгах, ангилан хуваах,

ангир, нэр. лам шувуу, лам нугас, лам галуу,

ангууч, ® анч.

ангуучлах, үйл. гөрөөлөх, агнах, анчлах,

анд, нэр. найз, нөхөр, анд нөхөрмнт117анд найз, z “Эцгийн анд бол эцэг мэт биз гэж Ван ханыг Туул голын шугуйд нутаглан байхад хүрч очоод Тэмүжин үгүүлрүүн…” мнт96, “Сайхан хурим үйлдэж сайтар бүжиглэн жаргаж санаа сэтгэл нэгдэж сайн нөхөд болоод шөнө нэгэн хөнжилд орж хонох бүлгээ” мнт117, ”Арван талдаа андтай, найман талдаа найзтайзүйр.

анд дайсан. ►” Анд болоход нөхөр сайхан, ад болоход дайсан муухай” зүйр.

андагар ® бүдүүн, тарган.

андалдах ® Œ нөхөрлөх,  солилцох.

андах → андуурах.

андгай → ам, тангараг.

андгайлах, үйл. амлах, амалдах, тангараглах, андгайлан тангараглах мнт141, § ам гарах, ам өгөх, ам шүдээ өгөх, ам хайлангаа өгөх, андгай өргөх, тангараг өргөх, хамаг юмаа тавих

андгар ® бүдүүн, тарган.

андис ® анжис.

андуу, нэр. Œ андуурал, гажуу, ташаа, самуу, самуурал, солиу, солиорол, эндүү, эндэл, андуу эндүү, андуу ташаа, ташаа буруу, андуу солио, z “Архнины андуу, сархадын сандуу” зүйр.  хавчиг, сав,

андуурал ® андуу.

андуурах, үйл. алдах, андах, ташаарах, эндүүрэх, эндэх, андуурах эндүүрэх, эндүүрэх андуурах, алдах эндэх, андах эндэх, андуурах ташаарах, § харалган харах, © зүүдээ ярих гээд хулгайгаа ярих, z “Давирах гөлмийн чимээг дайны хэнгэргийн дуу гэж ташааран дутаагч Тогтоа Дайд Буур хээрт ташаалдан суугаа биз” мнт105,

анжгай, нэр. § найз, нөхөр,

анжис, нэр. андис,

анзаарах, үйл. ажаарах, ажих, ажиглах, анах, анзаарах, анхаарах, байлах, гайлах, ойшоох, отох, сэрэмжлэх, сэрэх, хайхрах, харах, хянах, увайлах, цэнэх

анзаарга ® анхаарал.

анзлах ® торгох.

аниа, нэр. Œ агаа, ах, эгч,  чимээ, чимээ аниа,

анивчих, үйл. анивалзах, анивхийх, анилзах, анилдах, цавчих, цав-чилах, анис анис хийх,

аниганах, үйл. анивалзах, анилдах, анилзах,

анигар ® онигор.

анир нэр. Œ чимээ, чимээ анир,  чанар, чансаа, Ž маш, тун.

анирлах, үйл. чимээлэх, чагнах,

анийх, үйл. зэрмийх, онийх, ма-нийх, сиймийх, жоотойх

аних, үйл. хамих, хаах, хумхих,

аних нээх, харах.

анир, нэр. дуу, чимээ,

ануур ® хэрсүү.

ануухан, тэм. залуу, тэнхлүүн, § толиотой,

анх, нэр. Œ авааль, анхан, анхны, нэгдүгээр; анх- тугтам, түрүү, тэргүүн, эхлээд, эхний, анх тэргүүн, анх урьдмнт116, доод,

анх адаг, сүүл. Анхандаа нэг модноос ургасан навчнууд адагтаа салхинд хийсэн арван зүгт бутрах мэт.” Субашид

анхаарал, нэр. ажиг, ажиглалт, анзаарга, сэрэмж, тоомсор, хайхрал, хайхрамж, халамж, хичээл, хэнэг, хянамж, увай, анхаарал болгоомж, анхаарал сэрэмж, анхаарал хэнэг,

анхаарах, үйл. ажиглах, анзаарах, хянах, ойшоох, тоомсорлох, хайхрах, анхаарах болгоомжлох, анхаарах хянах, § амиа тавих, биеэ чагнах, хараа тавих, чих тавих, санаандаа авах, хичээж үзэх, шимтэх

анхдагч, нэр. анхны, анхдугаар, нэгдүгээр, түрүүчийн, тэргүүн, эхний,

анхдугаар ® эхний.

анхиа, нэр. арчаа, хийморь,

анхиагүй, тэм. арчаагүй,

анхиатай, тэм. арчаатай,

анхилам, тэм. сайхан,

анхилах, үйл. ханхлах, үнэртэх,

анхилуун, тэм. анхилам, сайхан

анхлах, үйл. тэргүүлэх, түрүүлэх, магнайлах, дээгүүр давхих, хошуучлах,

анхны, тэм. авааль, анхдагч, нялх, онгон, тулгар, тугтам, түрүүч, эхний, эхэн,

анхны сүүлийн.

анч ® анчин.

анчин, нэр. авалгач, авчин, агнуурчин, алаач, ангууч, анч, гөрөөчин, анчин гөрөөчин,

анчлах ® гөрөөлөх.

аньс, нэр. алирс,

аппарат, нэр. төхөөрөмж,

аптек, эмийн сан,

ар, Œ ард, ар талд, хойд, хойно,  нуруу, эсрэг,

ар өвөр, дотоод, элгэ, урд. ► Ар биедээ шөрмөс чангатай, өвөр биедээ мэх ихтэй”, “Гэрийн арыг гоёно, бэрийн өврийг гоёно.” зүйр.

ар газар ≠ дотоод газар. “Манай дотоод газрын уур амьсгал танай ар газраас ямар байна вэ?” Ш.Нацагдорж

араа, нэр. Œ шүд, араа шүд,  хүрд, араа хүрд, хүрд араа, эрчлүүр,

араажав, нэр. радио,

араалах, нэр. бөөгнөрөх, цуглах,

араанга ® чоно.

араар, тэм. ардуур, хойгуур,

араар тавих, үйл. хэлц. хуурах, сүүлээрээ хуурах, маллах,

араас нь, тэм. хойноос нь, § гэзэг даран, шил даран,

араатан, тэм. амьтан, зэрлэг амьтан

аравганах, үйл. саравганах, арзганах,

аравгар, тэм. саравгар, сэрэвгэр, эрэвгэр

аравнайлах, үйл. амилуулах, амь оруулах,

араг, нэр. § үдмэл

арагш, тэм. гэдрэг, хойш,

арагш урагш.

арагшлах ≠ урагшлах.

арай, тэм. арай гэж, арай ядан, арайтай, арайхан, арайхийж, эгээтэй, арай дөнгөж, арай  чамай, арай чарай, арай чүү, арай хийж, арай ядан, зүдэн ядан, чүү чай, чүү чамай, § ам мөлтөс, дөнгөн данган, дэгэн догон, дэн дун, дэнтэй дунтай, дээсэн дөрөөн дээр дэнжигнэх, унан тусан, үлгэн салган, үхлийн аманд, үхэж дүүрдэг дээр, үхэх сэхэхийн даваан дээр, хутганы ирэн дээр, чадан ядан, чүү чай, ♥ амь наана, там цаана,  амиа хоохойлж, арьсаа хамгаалж; нэг хөл дөрөөнд, нэг хөл шороонд;  -ийн даваан дээр, -даг дээр,

арал нэр. Œ нуруу, чац  олтриг, хүйлс, чингэлэг, арал хойг,

аран, нэр. харц, эгэл,

аранга, нэр. гаранга, дайсан

арангатай, тэм. адангатай, эдмэртэй

арандаг, нэр. төвөг, тээр, дараа, тээр дараа,

араншин, нэр. зан, төрх, зан төрх, зан байдал, зан чанар,

арвагар, тэм. сарвагар, арвагар сарвагар,

арвай, нэр. будаа, арвай тариа,

арвайх, үйл. арваганах, арзайх, арзганах, арвайх сарвайх,

арвантаа, тоо. арван удаа,

арви, гам, хэм, хэмнэлт

арвижих ≠ багасах, хорох. ► “Арвилахад арав дахин арвижих, хорооход хорь дахин багасах” зүйр.

арвилах, гамнах, хэмнэх, арвилан хэмнэх мнт199, хямгадах,

арвилах ≠ хороох. ► Арвилахад арав дахин арвижих, хорооход хорь дахин багасах” зүйр.

арвин, тэм. ахиу, ахиухан, барагдахгүй, барахгүй, дуусахгүй, дэлгэр, зөндөө, их, ихээхэн, олон, элбэг, элбэг дэлбэг, ► “Үнээний шим арвин, хонины ашиг арвин”, ”Бага багаар хэмнэж арвин болдог, чимх чимхээр нэмж их болдог” зүйр.

арвич, нэр. аж ахуйч, гамтай, хэмнэлттэй, хямгач, арвич хямгач,

арга, нэр. алби, бааш, башир, дам, дадал, мэх, ухаан, шид, эв,  арга заль, арга мэх, арга саам, арга самбаа, арга чадал мнт249,арга чарга, арга эв, арга ухаан, арга учир, арга шид, эв дүй, эв зүй, ►”Сандрахад самбаа орж, айхад арга үүснэ”, “Арсланг барихад аргаар, адгуусыг зарахад мэхээр”, “Ажлыг аргаар, хэцүүг эвээрзүйр.

арга ≠ билиг. эср. Арга эр мэт, билиг эм мэт” зүйр.

аргагүй, тэм. чухал, сүрхий,

аргадах, үйл. зөөтгөрүүлэх, тайтгаруулах, учирлах, § далы нь алгадах/илэх, найр тавих, саймшрах, тайвшруулах,

аргай, нэр. шагай,

аргал, нэр. аргас, баас

аргалах, үйл. Œ аргацаах, болох, дөнгөх, саатуулах, торгох, чадах  § ам таглах, нүд хуурах, оронцоглох, хоохойлох, эвлэх алга хойгуур нь амаа угаах,

аргаль, тэм. зэрлэг хонь,

аргамаг → адуу.

аргамж, тэм. аргамжаа,

аргамжих, үйл. § тогтоох, уях

аргас ® аргал.

аргат шар ≈ үнэг.

аргатай, тэм. овтой, арга бүхий, зальтай, зусарч,

аргах, үйл. хатах, хуурайших, эврэх,

аргацаах, үйл. аргалах,

аргачлал ≈ арга зүй, арга ухаан.

аргил, тэм. Œ бүдүүн, хүдэр,  хөг. баас,

аргилах, үйл. хамгаалах, хайрлах, халамжлах,

аргих ® өтлөх.

аргуу, тэм. өтгөн, лаг, хуурай, аргуу өтгөн, аргуу лаг,

аргуун, үйл. агших, эврүүн

ард, нэр. Œ албат, аран, иргэн, улс, хүн, зон, харц, харьяат, ард олон мнт279, албат ардмнт162,албат иргэнмнт162,,ард түмэн, ард олонмнт190, зон олон, хүн амьтан, ард нийт § хар тэргүүт, дая олон, даяар олон, зон олон, өргөн түмэн, үй түмэн, хотол олон, хотол түмэн, сул ард, зоргоороо хүн, салхи залгасан, © сул бие сунхсан, ганц бие ганхсан,  хойно,

ард ≠ өмнө. “Хатуу өвөл ард үлдэж, дэлгэр зун өмнө ойртсоныг мэдэгдэж байлаа”

ардаг, тэм. Œ эрх, танхи,  эмнэг,

аржгарарзгар. аржгар баржгар,

арзайх, үйл. арсайх, иржийх, хөрзийх, сэгсийх, арзайх сарзайх,

арзгар, тэм. аржгар, ажгир, арсгай, бажгар, барзгар, сэгсгэр, сэргэр, хөрзгөр, арзгар барзгар,

арзгар гөлгөр

ариг, нэр. гам, хэмнэл, ариг гам,

ариглах, үйл. гамнах, хайрлах, хэмнэх, хамгаалах,

аригтай, тэм. гамтай,

арилах, үйл. замхрах, алга болох, байхгүй болох, далд орох, үгүй болох, цэлмэх

арилгах, үйл. Œ цэвэрлэх,  үгүй хийх, байхгүй болгох,

арилжаахудалдаа.

арилжих худалдах.

ариулах ® ариутгах.

ариун, нэр. богд, дагшин, нандин, онгон, цэвэр, цэмбэгэр, цэмцгэр, шудрага, ариун цэвэр,

ариун бузар.

ариутгах, үйл. үйл. ариусгах, ариулах, цэвэрлэх, цэмцийлгэх,

арлан тарлан, тэм. эрээн, цоохор,

армаг, тэм. сийрэг, тархай, эармаг тармаг, § энд тэндгүй,

армах, үйл. хамах, армах тармах,

арми, нэр. арми цэрэг, зэвсэгт хүчин, цэрэг дайчин, цэрэг арми,

арсайх арзайх.

арсгар арзгар.

арслан, нэр. арслан барс, § улаан хэлт, ойн хаан, гөрөөдлийн эзэн, гөрөөдлийн хаан, зогдорт, таван ханшаарт, гөрөөдлийн дайсан,  хоёр уугчийн дайсан

артер, нэр. тараагуур судас,

архаг, нэр. Œ том, хүчирхэг,  гүн, хуучин, § нуруугаа авсан

архагших, үйл. угших, ужиграх, хуучрах,

архайх, үйл. дархайх, архайх дархайх, таахайх,

архи, нэр. арз, дарс, нанчид, хорз, сархад, шарз, ундаа, архи дарс, архи айраг, архи сархадмнт70, § аяга тагш юм, бага банди, балга юм, бор дарс, гашуун ус, гашуун хар ус, гожин, дотор халаах юм, дөрөө чангалах юм, жаахан юм, найрка, эт.ү., тагш юм, цагаан долгор, шил юм, шовгор, ►”зам эвддэг ус, зан эвддэг сувс”

архидах, үйл. архи уух, балгах, § аяга тагш юм эргүүлэх, аяга тагш юм балгах, дөрөө чангалах, зүрхээ чангалах, пийшингээ халаах, тагш юм балгах, хар ус цуслах, дарь базардах эт.үг., зуун грамдах, ногоорох, бөглөө мултлах эт.үг., хар ус гудрах,

архирах, үйл. бархирах, хүрхрэх, ярдаглах, архирах хүрхрэх,

архичин, тэм. § архины лүү, архины хөнөг, найгүй хар архичин, лалар,

арцах, үйл. арцалдах, маргах, хэрэлдэх, ярдаглах, яргах,

арч → арчаа.

арчаа, нэр. ариг, анхиа, арч, унхиа, хийморь, хийморь лундаа, анхиа унхиа,

арчаагүй, тэм. ажилгүй, өөдгүй, унхиагүй, хийморьгүй, § гэдэс нь өвдсөн юм шиг, дампуу, борооны хонь шиг, бээвгэр, бээвийчээд, бээрсэн аалз шиг, жаран ямааны ухна шиг, өрвийсөн (юм), толгойгоо ганзагалсан, уруудсан адуу шиг, хийморий нь ямаа хэвсэн, хормойгоо чирсэн, хормойгоо өшиглөсөн, хөөтэй төлөг шиг, шуурганд хөөгдсөн хонь шиг, элгээ тэвэрсэн, элгээ эвхсэн,

арчилгаа, нэр. асаргаа, сувилал, халамж, хараа, хяналт, арчилгаа сувилгаа,

арчих, үйл. зүлгэх, угаах, цэвэрлэх, үрэх, арчих зүлгэх,

арчлах, үйл. ариглах, бөөцийлөх, гамнах, хайрлах, хамгаалах, додомдох

арьс, нэр. заргаг, арьс шир,

арьс цайх өвчин, нэр. хялман,

ас Œ эгц, цэх, дөт,  анги, өөр, ангид, ондоо,

асаагуур, нэр. зажигалка, § гал,

асаах, үйл. бадраах,

асаах бөхөөх, унтраах.

асан, байсан,

асар нэр. Œ агуу, их, ахуй, маш, тун, үлэмж  майхан, асар майхан,

асарлах, үйл. давхарлах,

асах, үйл. авалцах, дүрэлзэх, ноцох, асах ноцох, асах шатах,

асах унтрах, бөхөх.

асгах, үйл. гоожуулах, халиах, халгих, цалгиах, цутгах, асгах цутгах,

асгарах, үйл. гоожих, савирах, садрах, халих, цуврах,

асгарахбөглөрөх

асрагч, нэр. сувилагч, асрамжлагч,

асрамж, нэр. асрал, ивээл, сувилал, хамгаалал,

асрах, үйл. арчлах, бойлох, тойлох, бөөцийлөх, сувилах, тахимдах, хамгаалах, халамжлах, асрах өршөөх, асарч сувилахмнт174, асран тэтгэхмнт150, § өргөх, хөл хучих, наашаа гэх,

асуулга, нэр. асуулт, асуулга лавлагаа,

асуудал, нэр. проблем,

асуух, үйл. байцаах, лавлах, ороох, сураглах, сурвалжлах, сурах, хоргоох, уллах, ухах, шалгаах, шүүх, эрүүдэх, асуух лавлах, § хэл ам сугалах шахах,

асуудал, нэр. асуулт, төвөг, бэрхшээл,

асуултхариулт.

атаа, нэр. жөтөө, занал, хор, хорсол, атаа жөтөө, ►”Эр хүн атаанаас, эм хүн жөтөөнөөсзүйр.

атаатан, нэр. дайсан, атаатан дайсан,

атаач, нэр. атаархуу, жөтөөч,

атаач цагаан, цайлган.

атаархах, үйл. жөтөөрхөх, занах, хорсох, атаархах жөтөөрхөх, атаархах хорсохмнт94, § дороо шээх шахах, илүү үзэх, илүү харах, өмдөө норгох шахах, хор нь буцлах/хөдлөх, шар гозойх, шээс алдах, © илүү харж, билүү долоох,

атаархах баярлах

атал, байтал, бөгөөтөл

атаман, гад. үг. луугар, овгор, боос,

атар нэр. Œ бүтэн, зэлүүд, зэрлэг, онгон, эрүүл,  онгон, танхи,

атарших, үйл. зэрлэгших, зэлүүд болох,

атга ≠ чимх. Атгыг авч чимх дээр.” зүйр.

атгаг, нэр. дотор, муу, харам, хорон,

атгаг цагаан, байлган

атгах, үйл. базах, барих,

атгах тавих. “Халуун цай нэг хоёр ойчиж, Амарсанаагийн гарыг атгаж, нэг сайхан инээмсэглэхэд атгасан гараа тавилгүй амьсгалаа хураав.” Ш.Нацагдорж

атганд орох, үйл. §  босч суухаа бусдаар заалгах, бусдын атганд орох, бусдын гар харах, бусдын эрхэнд орох, дохио зангаагаар хөдлөх, өөрийн мэдэлгүй байх, толгойгоо мэдүүлэх, ♥ далайсан газар далд орж, далласан газар ил гарах,

атигинах, үйл. татганах,

атигар, тэм. жаахан, бага, нам,

атийх, үйл. агдайх, атирах, эвхэрэх,

атийх жийх, тэнийх

атираа, нэр. үрчлээ, нугалаас,

атирах, үйл. аадайх, агдайх, атираатах, буржийх, ирчийх, үрчийх, хуйлдах, хунийх

атлас, нэр. зураг,

аттестат, нэр. гэрчилгээ, сертификат,

атугай, байтугай

аугаа, тэм. их,

ах, нэр. ахмад, ахимаг, настай, хижээл, хөгшин, хүндтэй, эгчмэд, ах зах, ахас ихэс, ахас захас, § баавай

ахдүү

ах дүү, нэр. амраг садан, төрөл садан, § алаг бөөрийн холбоотой, ах дүү улс, зулай зулайгаа гишгэж төрсөн, ♥ бөөс хувааж идэх бүл улс, шивнэх нэг үгтэй, чимхэх нэг махтай,

ах дүү дайсан.

ахай, нэр. ахайтан, баавай, н.ая.,

ахар, тэм. богино, охор, ► “Дээсийн ахар нь, үгийн богино нь дээр” зүйр.

ахардах, үйл. богинодох,

ахас, тэм. дээдэс, ихэс, ахас ихэс

ахдах, үйл. ихдэх, хүнддэх, хэтрэх, давах, илүүдэх, томдох,

ахдах ≠ багадах. ► “Албал ахдах, алгадвал багадах” зүйр.

ахиад Œ дахиад.

ахиад  ахимаг.

ахимаг, тэм. хөгшин, настай, ах, §  насны нар хэлбийсэн, насан зүг болсон, эрүү өвдөг нийлсэн, хөгшин хонины насгүй (болсон), нас нь яваад өгсөн, насан туйлд хүрсэн,

ахин, тэм. дахин, ахин дахин,

ахих үйл. Œ давших, дэвших, дээшлэх, өгсөх, өөдлөх, ургашлах § шат алгасах,  дахих

ахих Œ буцах.

ахиу, тэм. арвин, ахиухан, дөхүү, илүү, иххэн, нэлээд, нэмүү

ахиулах, үйл. лавшруулах, дээшлүүлэх, нэмэх, ургаш-луулах, явуулах,

ахиц, нэр. амжилт, давшил, дэвшил, урагш,

ахлах, үйл. даргалах, жолоодох, удирдах, манлай-лах, толгойлох, тэргүүлэх, ахлан захирах, мнт270, ахлах захлах,

ахлагч, нэр. дарга, захирал, жолоодогч, манлайлагч, толгойлогч, тэргүүлэгч, удирдагч,

ахмад, нэр. капитан,

ахуй, нэр. аж ахуй, орчин, нөхцөл, байдал, төлөв, төрх,

ацаг, нэр. өргөс, шүд

ацан шалаа, нэр. тээг,

ацаглах, үйл. тулгах, тулах,

ач тэм. Œ дэм, дэмжлэг, ивээл, ивгээл, тус, үр, ээл, ач тус мнт200, ач хариу,  ач үр, үр хүүхэд

ач ≠ хор, бач. “Ачийг бачаар.” зүйр.

ач тач, ана мана, ® тэнцүү,

ач холбогдол, үр дүн, хэрэг,

ачаа нэр. Œ ачаа бараа, тээш  хөсөг, тээвэр, ачаа хөсөг, ачаа тээвэр

ачигч, нэр. зөөгч,

ачих, үйл. тэгнэх, тавих, ачих тээх,

ачих буулгах.

ачилах, үйл. асрах, бөөцийлөх, халамжлах, тахимдах, тойглох, элбэрэх, § гар сунгах, тус хийх, тус хүргэх

ачир, нэр. хэрэг,

ачит, нэр. элбэрэлт, хайрт, энэрэлт, эрхэм,

ачит бачтан.

ачлал, нэр. элбэрэл, хайр, энэрэл, ачлал элбэрэл

ачлал хор, хорлол.

ашгүй, аштай юу, болж дээ, овоо доо, аштай байхав дээ, болоо ш тээ, яамай даа,

ашиг, нэр. орлого, тус, хожоо, хонжоо, ашиг завшаан,ашиг олз,  ашиг хонжоо, ашиг орлого,

ашиггарз ►”Туулайн чинээ ашигт шунаж, уулын чинээ гарз гаргах” зүйр.

ашиг харах, үйл хэлц. § зоосны нүхээр харах

ашиг ≠ хор. Ашиг хорыг ялган олж харалгүй мунхран явсан нэгэн амьтан.” Л.Дашням

ашиглах үйл. Œ хэрэглэх,  монжих

ашигтай, тэм. хэрэгтэй, чухал,

ашигч, нэр. монжигч, ♥ “Суусан газраасаа шороо атгаж, буусан газраасаа борог атгах”, “Бусдын нөмөргөөр бороо халхлах”

ашид, нэр. үүрд, мөнхийн, ашид үүрд, ашид мөнх,

аштай, нэр. хэрэгтэй,

аюул, нэр. аймшиг, аюумшиг, гамшиг, занал, зовлон, осол, самуун, хөнөөл, аюул эмээл, аюул хөнөөл, аюул түгшүүр,

аюул аврал.

аюулт, тэм. бэрх, бэрхшээлт, хөнөөлт, хэцүү, зовлонт

аюулт ачит.

аюулын сайн.

ая нэр. Œ дуу, аялгуу, дуу, хөг, эгшиг, аяз, ая дуу, ая нийлэмж, ая эгшиг,  ая зан, ая эвмнт164,

аяар нэр. Œ ярь.. дараа, хожим, сүүлд, аашаар,  зөөлөн, аяархан, аяар зөөлөн мнт199тэм. ая, таав, таа, таалал,

аяг, нэр. зан, байдал, төрх,

аяга, нэр. тамт,

аягач(ин), нэр. сөнч, цай зөөгч, цайны охин,

аяглах, үйл. маяглах,

аягүй, тэм. зохимжгүй, нийлэмжгүй, таагүй, тааламжгүй, эвгүй

аягүйцэх дургүйцэх.

аядах намдах.

аядах дагалдах.

аядуу, тэм. амар, зөөлөн,

аяз, нэр. хөг, ая,

аялагч, нэр. жуулчин,

аялал, нэр. аян, гороо, жуулчлал, зугаалга, тойруулга

аялах, үйл.. Œ зугаалах, жуулчлах, аядах, тойрох, тойрон аялах,  дуулах, эгшиглэх,

аялга, нэр. хөг, тон,

аялгуу, нэр. аяз, аялга, дуудлага § чихний чимэг,

аян нэр. Œ аялал, аян жин,   аян шалтаг

аянга, нэр. цахилгаан, аянга цахилгаан, § үүлэн хэнгэрэг, огторгуй цэцэг, үүлний гэрэл, үүлний дуун,

аяндаа, тэм. аандаа, зөндөө, зөнгөөрөө, өөрөө, яваандаа

аяс, нэр. хөг, тоон, эгшиглэн,

аятай, нэр. аштай, аятайхан, нийлэмжтэй, сайхан,таатай, тааламжтай, тавлаг, тавтай, тохиромжтой, ялдам, аятай нийлэмжтэй, § нүдэнд дулаан,



Үүнээс цааш хэмээвээс “Монгол хэлний ойролцоо, эсрэг утгат үг хэллэгийн толь бичиг” Ж.Бат-Ирээдүй, Уб., 2006, номыг үзнэ үү?

Post a comment or leave a trackback: Trackback URL.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: