Амар хэцүүгийн эсрэгцэлт монгол зүйр цэцэн үгс

Азарга алдвал барихад хялбар

Ам алдвал барихад хэцүү

Амттайд гашуу оруулах амар

Гашуунд амт оруулах хэцүү

Аюул аюулд гал усны аюул

Амар амарт сэтгэл санааны амар

Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар

Зам замаа ололцвол явахад амар

Зангаараа явбал биед амар

Замаараа явбал моринд амар

Мэдэхгүй гэвэл мэлзэхэд амар

Номхон тэмээг ноолоход амар

Ноомой хүнийг зарахад амар

Нуур амар бол нугас амар

Нуруу амар бол сүүж амар

Олоход бэрх алдахад амар

Сав нь дүүрэн санаа нь амар

Сүх далайтал үхэр амар

Сүүж автал чөмөг амар

Сэтгэл амар бол бие амар

Уулын давааг давахад амар

Орчлонгийн давааг давахад хэцүү

Хог новшгүй бол гэр цэвэр

Хэрүүл шуугиангүй бол сэтгэл амар

Хэлэхэд амар, хийхэд хэцүү

Эмч болох амар, эм боох хэцүү

 

Post a comment or leave a trackback: Trackback URL.

Comments

  • Ээнээ  On April 11, 2011 at 10:19 am

    saihan zuir tsetsen ugsiin sangaasaa huvaaltssand mash ih bayarlalaa! neted bainga ordoggui humuust Nom, sonin, radio Fm -eer damjuulj huvaaltsval sain bnaa!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: