Ж.Бат-Ирээдүй: “Төгрөг хэмээх үгийн бичлэгийн тухай”

МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ А.БАТСҮХ ТАНАА

Санал хүргүүлэх нь

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны хүсэлтийн дагуу ТӨГРӨГ хэмээх үгийн роман бичлэгийн талаар өөрийн саналаа хүргэж байгааг минь хүлээн авна уу?
Олон Улсын стандарт, нэр томьёог баталдаг ISO байгууллагаас  ТӨГРӨГ-ийн роман галигийг Tugrik хэмээн тогтоосноос болж олон улсын санхүү банкны систем, дэлхийн дахинаа хэрэглэгдэж байгаа томоохон нэвтэрхий толь бичгүүд болон бусад олон улсын чанартай хэвлэлд дээрх маягаар хэрэглэгдэж ирснийг хаанаас ч олж үзэж болохоор байна.

Тухайлбал The Time Almanac, US, 2006, The World Almanac and book of Facts US, 2006, The World Almanac USA, 2003, Collins Gem Encyclopedia, UK 2005, Chambers Super-Mini Book of Facts, UK, 2005 зэрэг нэвтэрхий тольд Tugrik гэж орсон байна.

Хэрэв бид энэ галигийн тухай дахин авч үзэж байгаа бол хэлшинжлэлийн үүднээс, хэлний гарлын талаас маш зөв ойлголттой байх ёстой гэж бодож байна. Монгол хэлний тайлбар толиудад хэрхэн тайлсныг авч үзье. Тухайлбал, Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966) -д “ТӨГРӨГ 1 дугараг юм, 2 зуун мөнгөнд таацуулан гаргасан зарцуулах цаас зоос” (548 дахь тал) гэсэн бол И.Дамбажав нарын “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь бичиг” (2006)-т “ТӨГРӨГ (нэр) Œ дугариг, дүгрэг, дугуй юм: төгрөг сар (бүтэн сар)  Монгол улсын мөнгөний нэгж: урьд зуун мөнгөтэй тэнцдэг байв. зуун төгрөгтэй явахаар зуун нөхөртэй яв. зүйр. мөнгө төгрөг хорш. Ž нумны, элэг хадаагүй мод. уйгар” (2-р ботийн 305 дахь тал) гэж тус тус тайлбарлажээ.

Ер нь монгол хэлний төгрөг гэдэг үг бол мөнгөний нэгж гэж тэмдэглэгдэж хэрэглэгдэж ойлгогдохоос өмнө тойрог, дүгрэг, дугариг гэдэг шиг аливаа дугариг тойрог юмыг нэрлэж байсан үг бөгөөд үгийн гарал нь дүгрэх, тойрох, дугариглах гэдгээс үүссэн төгрөглөх хэмээх үйл үг, төгрөг хэмээх нэр үг юм.

Энэ үгийн үндэс язгуурыг зөв ойлгохын тулд дундад эртний монгол хэл буюу түүнийг тэмдэглэдэг монгол бичгээр хэрхэн бичихийг мөн ойлгох учиртай. Монгол бичгээр ТӨГРӨГ хэмээх үгийг Tögrig хэмээн бичдэг. Тögrig хэмээх үг нь дүгрэх буюу dügrikü хэмээх үгээс гаралтай. Өөрөөр хэлбэл төгрөг гэдэг үгийг дүгрэг буюу dügrig гэдэг үгийн хувилбар гэж ойлгож болно.

Ийм учраас ТӨГРӨГ гэдэг үгийн гарал язгуурын утга, монгол бичгээр бичдэг үндэслэл, одоогийн кирил үсгийн бичлэг, олон улсын хэмжээнд роман үсгээр галиглаж байгаа байдал зэрэг олон зүйлийг харгалзан үзсэний үндсэн дээр ТӨГРӨГ хэмээх үгийг TOGRIG хэмээн галиглах нь хамгийн зөв гэж үзэж байна.

Тийм учраас хэрэв өөрчлөх боломж байгаа бол дээрх үндэслэлүүдээр ТOGRIG хэмээн тогтож бичих нь зүйтэй хэмээн үзэж байна. Хэрэв энэ төвөгтэй бол ТOGROG гэдэг хувилбар нь бас боломжтой. TOGRIG хэмээн бичих нь хэлшинжлэлийн болон үгийн гарлын, бичлэгийн, утгын үүднээсээ ХАМГИЙН ЗӨВ хувилбар болохыг дахин сануулья.

Хэлшинжлэлийн ухааны доктор Ж.Бат-Ирээдүй

2007 оны 05 дугаар сарын 15


 

About these ads
Post a comment or leave a trackback: Trackback URL.

Comments

  • enkhbaatar  On November 17, 2011 at 7:42 am

    сайн байна уу. таны ажил үйлсэд амжилт хүсье. Нэг асуулт байна. Хэлшинжлэл гэдэг үгийг салангид бичих үү эсвэл нийлүүлж бичих үү. Надад чухал хэрэгтэй байна. Тайлбар өгөөч.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 4,905 other followers

%d bloggers like this: