Дээд төвшиний шалгалт №1

Үг хэллэгийг уншиж зөв хариултын дугаарыг  тэмдэглэнэ үү.

Аавын охин нэртэй, ээжийн охин зүстэй.

1 аавын охин муу 2  ээжийн охин сайн 3 айлын хүүхдүүд бүгдээрээ сайн, сайхан.

Агт алдвал барьж болдог, ам алдвал барьж болдоггүй

1 морио алдаж болохгүй. 2 амаа хичээ. 3 агт морь барьж болохгүй.

Ажил гэвэл цаашаа, ашиг гэвэл наашаа

1 ажилд дуртай 2 ашигт  дургүй 3 ажилд  дургүй, ашигт  дургүй.

Ажилч хүн тос идэх, арилжаач хүн хараал идэх

1 ажилсаг хүн муу. 2 наймаа хийх сайн. 3 наймаач биш, ажилч байх нь дээр.

Амсар муутай саванд юм битгий хий, ам султай хүнд үг битгий хэл

1 ховч хүнд юм ярьж болно. 2 эмтэрхий аяганд цай хийж болохгүй. 3 ам сайн биш.

Атаач эм арван нүдтэй, далан хэлтэй, зэсэн хошуутай.

1 атаач хүн муухай 2 эмэгтэй хүн далан хэлтэй 3  атаач эм төмөр хошуутай.

Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ.

1 тусыг тусаар 2 аяга өдөр хагарна. 3 агтыг жил хариулах хэрэгтэй.

Баатар биетэй, бялзуухай зүрхтэй.

1 том биетэй боловч аймхай 2 бие нь жижиг, зүрх бас жижиг. 3 зүрх нь бялзуухай шиг

Баатар хүн нэг суманд үхнэ. Баян хүн нэг шуурганд дуусна

1 Баатар гэдэг хүн үхнэ. 2 баян хүн шуурганд явсан. 3 ямарваа нэг юм хэцүү.

Баян хүн гурван хаанд нүүртэй, баатар хүн гурван түүхэнд нүүртэй.

1 баян бол олон хааны найз. 2 баатар хүн сайн биш. 3 нэг хүн олон нүүртэй.

Бодоод бодоод бодын шийр дөрөв.

1 мал дөрвөн хөлтэй 2 өөр ямар ч аргагүй 3 малын шийр дөрөв.

Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу.

1 буруу хүмүүжсэн хүн муу 2  бух хүүхдээс хатуу 3  хүзүү бухнаас хатуу

Бурхангүй газар бумба галзуурах, бухгүй газар шар галзуурах.

1 гол зүйлийг орлох. 2  бухгүй бол шард сайн. 3  бурхангүй бол бумбад муу.

Гадагш явах хүн амаа хичээ, гэрт байх хүн галаа хичээ.

1 гадагш явахад галаа анхаар  2  ярих юмаа хичээж яв 3  алив зүйлд болгоомжтой бай.

Гадна тал нь өндөг шиг, дотор тал нь өргөс шиг

ð гадна тал маш муухай ð дотоод сэтгэл маш  сайхан. ð гаднаа гоё боловч сэтгэл нь муу.

Газар газрын хэрээний га га гэх нь ондоо.

1 газар газар өөр. 2 зөвхөн га га гэх нь өөр. 3 газар газар адилхан.

Гар гэхэд орох, ор гэхэд гарах

1 гараад орох 2 ороод гарах 3 зөрүүдлэх

Гэдэс цадавч, санаа цадахгүй.

1 гэдэс цатгалан 2 санаа цатгалан 3 сэтгэл нь сайхан биш.

Ер хүрч ухаараад ерэн нэгтэй үхэх.

1 оройтож ойлгох. 2  ерэн нас хүрч үхэх. 3 ерэн нэгэн настай ухаарах.

Залуу хүн нэрэнд дуртай,  өвгөн хүн дэрэнд дуртай.

1 залуу хүн унтах дуртай 2  өвгөн хүн унтах дургүй. 3  залуу хүн сайн нэрэнд дуртай.

Зүс нь муу боловч зүрх нь цагаан.

1 харахад муу боловч сэтгэл сайн. 2 сэтгэл нь муухай. 3 зүс зүрх  хоёулаа муухай.

Зүүдээ ярих гээд хулгайгаа ярих.

1 өөрийн зүүдээ ярих гээд жинхэнэ хулгайгаа ярих. 2  зүүдээ ярих. 3  хулгайгаа зүүдлэх.

Идэх нь гахай шиг явах нь могой шиг.

1  могой шиг иддэг. 2 гахай шиг явдаг 3  маш их залхуу, идэхдээ залхуу биш.

Мал хөлөөрөө, хүн хэлээрээ.

1 мал ярьж чадахгүй. 2 хүн ярьж чадахгүй. 3  хүн бүхнийг ярьж чадна.

Мах гэхээр магнай нь тэнийх, мал гэхээр хөмсөг нь атирах.

1 залхуу хүн муу. 2  хөмсөгөө засах. 3  маханд дургүй.

Могойн эрээн гаднаа, хүний эрээн дотроо.

ð хүн эрээн өнгөтэй биш. ð могой эрээн дотроо. ð хүний муу сэтгэл нууц байдаг.

Мөчир бүтэн мод байдаггүй, элэг бүтэн хүн байдаггүй.

1 бүх юм бүрэн бүтэн байдаггүй 2  хүн бүхэн үхдэггүй. 3  элэгний өвчин муухай.

Нар баруун хойноос гарах, намгийн мэлхий агаарт хөөрөх.

1 бүтэхгүй юм болох. 2 байж болохгүй зүйл. 3 мэлхий тэнгэр нисэх

Нохойгүйд гахай хуцах.

1 муурыг эзгүйд хулгана тоглохтой ижил утга 2  нохой л хуцна 2  гахай л хуцна.

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох.

ð нэг юм хийх гээд нөгөөг сүйтгэх ð нүдний нуух гарах. ð нуухтай нүд муухай.

Нэг сумаар хоёр туулай буудах.

1 нэг юмаар давхар ашиг олох. 2 хоёр туулай байлдах. 3 нэг сумаар хоёр  буудах.

Орой руугаа ус хийх, ооч руугаа гал тавих.

1 өөртөө гай дуудах. 2 толгойгоо угаах. 3  гал руу ойчих.

Өвгөд ирвэл үг нэмнэ, хүүхэд ирвэл хүч нэмнэ.

1 хөгшин хүн ирсэн нь дээр. 2 хүүхэд ирсэн нь сайн. 3 хоёулаа ирвэл сайн.

Өнгө нь наанаа, өргөс нь цаанаа.

1 харахад сайн, жинхэнэ чанар муу. 2 муу сайн хамт байна. 3 өнгө муу, чанар сайн.

Сайныг шахвал тос гарна, мууг шахвал ус гарна.

1 сайн юмнаас сайн үр дүн гарна. 2 муу юмнаас сайн үр дүн гарна. 3 ус гарвал сайн.

Юм үзэж, нүд тайлах

1 нүдгүй болох 2  дэлгүүр орж юм үзэх 3 юмны учрыг ойлгох.

Эр хүн туг ч барина, тугал ч хариулна

1 эр хүн туг барих дуртай. 2 Ер нь хүн сайн, муу юм үзнэ. 3 зөвхөн эр хүн тугал хариулна.

Эрийг нас дарах, уулыг цас дарах.

1 ямар ч хүн хөгширнө. 2 уулын дээрээс цас дарна. 3 зөвхөн эр хүнийг нас дарна.

Эм хүн долоон голтой.

1 эмэгтэй хүн бөх амьтай. 2 хүн зөвхөн долоон голтой. 3 эмэгтэй хүн гол мөрөн шиг.

Шашны газар чөтгөр бий, хуулийн газар хулгайч бий.

1 шашны газар хулгайч бий. 2 хууль сахиулах газар чөтгөр бий. 3 муу юм хаа сайгүй

Чихэр шиг үгтэй, хор  шиг санаатай.

1 хэлэх ярих нь сайн боловч сэтгэл нь муу. 2 хор чихэр хоёр сайн. 3 үг нь муу.

Хэлэх нь цагаан, хийх нь хар.

1 хийх нь муу. 2 хэлэх ярих, хийх нь зөрөөтэй. 3 хэлэх нь муу.

Хэлэн дээр нь чихэр, шилэн дээр нь хутга.

1 хуурч хүнийг алах 2 чихрээр хуурах 3 шил рүү нь хутгалах.

Post a comment or leave a trackback: Trackback URL.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: