А гэхэд Б гэх

Aa

а гэхэд б гэх, тийм гэхэд ийм гэх, гар гэхэд орох, ор гэхэд гарах, ор гэхэд шагайх, ид гэхэд тамшаалах, stroke someone the wrong way, to.

а ч үгүй, харанхуй, таг, амандаа а ч үгүй, алгандаа падгүй,  Œ closed book  illterate, ignorant;

а үсгийн ацаггүй, арвын тооны тэггүй, гурван үгийн утга мэдэхгүй, гурвалжин зүйлийн эв мэдэхгүй not know the meaning of the word;

аавдаа авгай авахыг заах, ээждээ ээрүүл барихыг заах, to teach one’s grandmother to suck eggs, blind leading the blind; eggs cannot teach a hen;

аавын цээж show-off, precocious child;

аавын цээж гаргах to teach one’s grandmother to suck eggs.

аавынд суух, дээлээ толгой дээгүүрээ нөмрөх, нарсанд суух, торны цаана суух, цоожинд суух, behind bars; bring somebody to trial; take (an) action against somebody;

ааг амьсгаагүй, breathlessly, in a great hurry;

ааглах, to overpower, to get the better of, to bully;

аарцы нь уугаад аягы нь голох, агты нь унаад эмээлий нь голох; амташсан хэрээ арван гурав эргэх; амты нь авсан хүн хорин гурав дахих; гар бариад бугуй барих, бугуй бариад булчин атгах; хотонд ороод хонь минийх, хоймор гараад гэр минийх гэх, give someone an inch (and he will take a mile)

ааш гаргах, аашлах, ааширхах, муухай зан гаргах, аашаа үзүүлэх, hit the ceiling/roof; to behave badly;

ааш гэж адсага, олон ааштай, хаврын тэнгэр шиг, нэг бол хяргачих гэсэн, нэг бол долоочих гэсэн, be as slippery as an eel; be like a bear with a sore head; a bad egg;

аашлах, бангадах, загнах, бут авах, break someone to atoms;

аваагүй байгаа авгайгаа магтах, алаагүй баавгайн арьсыг хуваах count one’s chickens before they’re hatched;

авьяас, авьяас чадвар another/two strings(s) to one’s bow;

авьяаслаг, авьяастай rare anomal;

адилдаа адил, годилдоо годил, дүндээ дүн, бандаа бан, таарсан таар шуудай, broad as it’s long, as thick as thieves

адис хүртэх, алганы амт үзэх, гарын шүүс идэх, жавтий хүртэх, гаваг хүртэх, to get beat up; beating;

адсага шиг ааштай be like a bear with a sore head

ажилгүй болох, огцрох to be axed;

ажилсаг, ажилтай, ажилч, хөдөлмөрч, шоргоолж шиг, зөгий шиг, махруу, work like magic, busy as а bee;

ажлын төлөө, зүгээр суудаггүй, ажлын мал болсон, eager beaver

ажлын хар work boots;

аз мэдсэн, аз туршсан, the luck of the draw

аз нь хаясан, тэнгэр нь хаясан, амны хишиг нь ард дээрээ гарсан, үйлс нь хазайсан, амыг нь тэмээ тийрсэн, хийморий нь ямаа хивсэн, It’s/That’s the story of my life; to have

аз нь шовойх, тэнгэр нь түших, амандаа аяга зууж төрөх be born with a silver spoon in one’s mouth, to; be born standing on one’s feet, to., ball at one’s feet, be in luck;

аз уу, эз үү as luck would have it

азаа үзэх, take pot luck;

азгүй тахиа, азгүй эр, тэнгэр нь хаясан, үйлс нь хазайсан be in the doldrums;

азнах, хүлээзнэх, байзнах, put sth on hold;

азтай аавын хүү crown everything

азын тэнгэр god of luck;

айдгийгаа авдартаа хийх, голы нь нугалах, ард нь гарах, даваа давах break the back of

айл аймаг neighbour;

айл амьтан, айл хунар, айл өрх, group of tents

айлын хүний амь нэг, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлаа, саахалт айлын санаа нэг,  айл саахалт, хаяа дэрлэсэн, all for one and one for all,

айлын ганц single child;

айлын том the oldest child;

айлаас эрэхээр авдраа уудлах, come to hand, learn to stand on your own two feet; a bird in the hand

айрагдах to be one of the first five horses in a race or archers in a match and he greeted with kumis; to be near the top;

айргийн тав the first five horses to come in in a horse-race.

айхад аргал хөдлөх, сүүдрээсээ цочих/айх, сүүдрээсээ айж, сүүлнээсээ бусгах be afraid of one’s own shadow, to; be afraid of one’s own shadow;

алаг бөөрийн холбоотой related;

алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий kith and kin, one’s flesh and blood;

алаг үзэх to be biased, to be partial;

алагдах, алуулах, үхэх, эрсдэх shed/spill blood;

алга болох, гялс алга болох, (зарагдах), go/sell like hot cakes;

алга дарам measurement equal to the width of the palm of the hand;

алган дээр байгаа юм шиг as clear as daylight;

алган дээр бөмбөрөх to be spolit; to be pampered;

алгаа тосох to demand, to beg;

алга урвуулах хооронд, гялс манас, жолоо хумхилгүй, морин гүйхээр, шувуу шиг, нүд ирмэх зуур, ухна харайх зуур, ум хумгүй, салхин хүрд мэт, хар гүйхээрээ, хар хурдаараа, цай уух зуур, яах ийхийн зуургүй, хатиртай харын хурдаар,  at a blow/single stroke/one stroke, in a flash, without a hands turn, like a bat out of hell, make a beeline for sb/sth; as easy as winking;

алганы амт үзүүлэх, турсагы нь хуулах, таван салаа боов идүүлэх give it to (someone);

алганы хонхорхой хазах ask/cry for the moon; to indulge in pipe-dreams.

алдаанаасаа сурах, put sth down to experience; learn  your lesson;

алдас болох, буруу модонд хуцах bark up the wrong tree

алды нь аваад дэлэм дээр to spoil the ship for a ha’porth of tar;

алиалагч, маазрагч, марзаганагч, copycat;

алин дивангарын, амбасын үеийн, улирсан баларсан, ancient history

алсын моринд дөрөөлөх to set out on a long journey;

алт шиг (хүн), дээд зэргийн, янзтай, мундаг, оройн дээд болсон, шилдэг, ховор, as good as gold; diamond of the first water;

алтан амтай fair-spoken;

алтан аяганаас ус уух, хүний зэрэгт хүрэх, амьдралын сайхныг үзэх, хүн болох, come a long way

алтан боломж алдах asleep at the switch

алтан гартай with a magic touch;

алтан гурав golden three, golden middle; (middling mark at school)

алтан дүрэм rule of  thumb

алтан дэлхий golden earth;

алтан дэлхий алгын чинээ it’s а small world

алтан өлгийдөө очих to die;

алтан сав The Golden Vessel (name of an almanac used in connection with calculations concerning death and burial) [chb14]

алтан ураг, дээд язгуурт, тэнгэр заяат blue blood;

алтан хайрцаг name of a manual or fortune telling; ð алтан сав.

алтан хошуу хүргэх to inform, to tell tales, to tell on, to sneak;

алхам алхмаар, бага багаар (сайжрах), шат шатаар, go from strength to strength; step by step;

алцаганах, этг. хэлц. ацан шалаанд орох, толгой эргэх, тээнэгэлзэх, яахаа мэдэхээ байх, at a loss to do;

ам ≈ square; length equal;

ам ажил зөрөх, амнаасаа буцах, хэлснээсээ няцах, ухрах, back from one’s word, double-cross; to say one thing and do another;

ам алдах, үг алдах, алтан хошуу өргөх, drop a brick/clanger; blow the gaff; blow the gaft; to promise, to give one’s word;

ам ангайх, to gape, to be amazed;

ам асуух to chaff, to needle, to ask teasingly;

ам бардам, гуя шалдан full of oneself, cock of the walk; paper tiger;

ам буцах, ам эргэх, буруугаа бухах, аргаа ядахдаа аавыгаа барьж өгөх, үгээ буцах, break one’s word; eat one’s words; to go back on one’s word;

ам гарах, to promise; to speak out against, to confront;

ам гэж алт, ам бардам гуя шалдан, ярих нь дэлхий, хийх нь мэлхий, view through rose-coloured glasses; double-cross;

ам дагуулан, амны хайрцгаар, pay lip service to;

ам задгай, хагархай хэнгэрэг шиг, хазааргүй морь шиг have a long tongue; garrulous, indiscreet;

ам мөлтөс, -даг4 дээр, in the nick of time, at the eleventh hour

ам мурийх,  түр тар хийх, at loggerheads

ам муу of ill repute;

ам муудах to be of ill repute;

ам нээх, ам хагарах, нүүр хагарах, аан уун гэх find one’s tongue

ам өгөх, ам шүдээ өгөх to swear, to take an oath;

ам сайн well spoken-of, appreciated; appreciative;

ам сул/тай chatty, garrulous;

ам таглах, ам хаах cut the ground from under someone; to fob;

ам түргэн hasty of speech, sharp tongued;

ам хаах, нохойд барьдаг мод have a lot to answer for

ам хагарах to break the ice;

ам хазгай of ill repute;

ам харах to pay attention to what someone says;

ам хатуу stubborn;

ам хуурайгүй to be a chatterbox;

ам чангатай tight-lipped;

амаа барих, голоо цохих, гол гонсойх, толгойгоо шаах, eat someone out of house and home, kick oneself over a lost opportunity; to regret, to be sorry;

амаа тат shut up;

амаа татах, амаа хамхих, амаа барих, хэлээ хазах, амаа мэдэх, bite your tongue;

амаа хамхих, дуугаа хураах, дуугүй л байх, дуугаа татах ≈ keep your head down;  belt up;

амаа үдүүлсэн юм шиг, бүлх залгисан юм шиг, загас мэт, амнаас нь алт унах гэж байгаа юм шиг, эрүү шанаагүй юм шиг, lose one’s tongue, to.

амаар нь биш ажлаар нь, хийхээр нь биш, хийснээр нь; хэлэхээр нь биш хийхээр нь, үгээр нь биш үйлээр нь, actions speak louder than words

амаараа гартал чихэх, зоогийн саваа зогсоолд нь хүртэл идэх stuff your face; make a real pig of yourself ;

амаараа шороо үмхэх, амьдаараа хатах, махаа зулгаах, үйл тамаа цайх, тартагтаа тулах, модоо барих, шалдаа буух шар махтайгаа хатах, come down in the world; be in hot water;  to come to a bad end;

аман дотроо, амандаа, to oneself;

аман дээр гарч ирэх, хэлэн дээр гарч ирэх, хэлэн алдах, have half a mind/notion

аман дээрээ бал, алс цаанаа жад, хэлдэг нь бал, хийдэг нь хор, хоёр үзүүртэй зүү, хүний мөс муутай, хүний арьс нөмөрсөн чоно, хэлэн дээр чихэр, шилэн дээр хутга, инээдэг дайсан, whited/painted sepulcher

аман хүзүүдэх, хоёрт орох, үзүүрлэх, taking second place, to be second;

аман хүзүүний second, runner-up;

аманд орсон олзыг хэлээрээ түлхэх foot in the door

аманд ч үгүй, хамарт ч үгүй, алгын чинээ, хумсын чинээ, бөөсийн чинээ, хэд гурван, үнхэлцэгийн чинээ, хоёрын хооронд, chicken feed; peanuts, a mere trifle;

амандаа орсон олзыг хэлээрээ түлхэх blow it

амандаа ус балгасан юм шиг quiet;

амар жимэр at ease/at one’s ease;

амаржих, нярайлах, to give birth, to be delivered;

амархан, ядах юмгүй, зовлонгүй, балин тахил орохгүй, гарын ганган, хөлийн хөнгөнөөр, хүүхдийн тоглоом, хүйтэн цай, зайдан морь, be as easy as falling off a log; there’s nothing to it; duck soup; easy as a pie; be a piece of cake; easy as ABC; bed of roses;

амбицтай бай, ихийг хий, ихийг төлөвлө, think big

амжилтанд хүрэх, амжилт олох, зорьсондоо хүрэх make it big; make waves;

амиа алдах, бөөдийх, үхээд өгөх, өнхрөөд өгөх, bite the dust;

амиа бодох/хичээх, хар амиа хоохойлох, хар толгойгоо бодох, амиа бодож, довоо шарлуулах, be aloof, to; bury/hide one’s head in the sand; desert a sinking ship; to think of one’s own interests, to be self-centred; put the bread on the table;

амиа залгуулах, амиа борлуулах, амиа/голоо зогоох, талхны мөнгөө олох, хоёр идэхгүй хоосон хонохгүй явах earn one’s bread;

амиа золих to give one’s life, to sacrifice one’s life;

амиа өгөх, донтох, үхэн хатах, шүлэнгэтэх, hooked on

амиа өргөх to devote one’s life;

амиараа/насаараа дэнчин тавих, carry one’s life in one’s hands;

амий нь авах, амий нь хороох, do away with someone;

амин гол, амин сүнс apple of one’s eye; aorta; vital; alive;

амин зуулга, хоногийн хоол, мөр бүтэн, гэдэс цатгалан, орлого зарлага, sb’s bread and butter; livelihood, means of living;

амин сүнс cup of tea

амин чухал, амь шиг, алт шиг bottom line

аминд орох to save someone’s life;

аминд хүрэх, bump someone off;

аминдаа хүрэхэд аргач, хамартаа хүрэхэд усч, in the event

амнаас цаашгүй, ам гэж алт, ам бардам гуя шалдан be all talk (and no action)

амнаасаа буцах, хэлснээсээ няцах, ам бардам, гуя шалдан, ам нь алт, ажил шороо back out

амны гарз waste of words;

амны зугаа abuse;

амны нь салиа арилаагүй [not] dry behind the ears

амны нь хишиг ар дээрээ гарах, үйлс нь хазайх, хийморь нь доройтох down on one’s luck

амны уншлага, нүдний хужир conversation piece

амны хишиг good fortune, good luck;

амны хишиг нь ар дээрээ гарах [hit a] bad path; unfortunate, luckless;

амны хишигтэй, заяатай, born with a silver spoon in one’s mouth; fortunate, lucky;

амры нь асуух/эрэх, биеий нь асуух, ask after somebody;

амсхийх, амьсгаа авах, сэхээ авах, амьсгаа авахтай болох, толгой өндийх able to breath, be able to breathe again,

амтай, аманцар have a long  tongue

амттай юманд дуртай, амты нь авсан, have a sweet tooth

амты нь үзүүлэх, амты нь мэдрүүлэх give sb a dose/taste of their own medicine;

амь алдах, амь эрсүүдэх, амь насаа алдах, амь нас эндэх, амь нас хохирох, амьсгаа хураах, to lose one’s life;

амь биш, заяа биш, яршиг л байна, the be-all-and-end-all

амь бөхтэй tenacious of life, robust;

амь бусниулах, амь бүрэлгэх to kill, to murder;

амь гарах Œ амь зайлах, to escape with one’s life;  амь өнгөрөх, амь хураах, to die;

амь дүйсэн, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, санаа байвч сачий хүрэхгүй, хэлэхэд амар, хийхэд хэцүү to risk one’s life;

амь зогоох, амь зуух, to scrape a living, to survive;

амь зулбах ð амь гарах .

амь зуух ð амь зогоох.

амь наана там цаана, амь тавин, дэн дун дээсэн дөрөөн дээр, dog-eat-dog; be too close for comfort; in a flap; in a state;

амь дүйсэн, хатуу ширүүн, cut and thrust;

амь мултрах, амь гарах, амь мэнд салах, be saved by the bell;

амь нэгтэй close, intimate;

амь нэхэх to demand recompense for a killing;

амь орох, сэхэх, сэргэх come to life; come to;

амь эрсдэх, амиараа солих, амиараа хамгаалах, эцсээ хүртэл үзэх/тэмцэх die with one’s boots on;

амьд арзайж, мэнд мэлтийх alive with

амьд сэрүүн, амьд мэнд living, alive;

амьдаараа хатах one’s heart is breaking

амьдай namesake

амьдрал баян, амьдралаа гэж, энэ чинь л амьдрал шүү дээ, this is the life!

амьдралд ганц л удаа once in a lifetime;

амьдралын нарийн ширийн зүйл the facts of life

амьдралаа бодох, өөрийгөө бодох, хувиа бодох,болгох take your hands of sb/sth;

амьдралаа гэж, амьдрал юм чинь, энэ бол амьдрал шүү дээ the law of the jungle; that’s life.

амьдралаас тэс өөр be larger than life;

амьдрахын төлөө, keep your head above water;

амьсгаа хураах, амьсгал татах, сүүлчийн амьсгал татах breathe one’s last;

амьсгалын тоо гүйцэх, амьсгаа хураах, амьсгал татах, to have one’s day’s numbered;

анхаарах, анхаарч харах, үзэх have/keep one eye on; in your mind’s eye; keep an eye out for sb/sth; take a long, hard look at sth;

анхны тусламж, ачир дээр, тэвдэж явахад тэвнээр туслах, анхан шатны мэдлэг, first hand

анхны харцаар, хараад л, харангуут, ганцхан хараад, at first blush/glance/ sight

анхны ялалт, амжилт, first blood;

ар зоо руу хүйт оргих [one’s] blood runs cold, make one’s flesh creeps, give goosebumps;

ар хударгаар нь, ар нуруугаар нь, араар нь тавих, гэдэргээр нь тавих, нүднээс далд, хөшигний ард,  behind someone’s back; behind the scenes;

араандаа зуух,  санаандаа санах, шанаандаа зуух, хорхойтой араандаа зуух, зуух at daggers drown;

арааны шүлсээ гоожуулах, шунах, нүдээ өгөх шахах, нүдээ унагах, шүлэнгэтэх make sb’s mouth water; mouth-watering; to have it in for;

араар, далдуур, нууцаар, хойгуур, нүднээс далд backbite; behind the scenes;

араар суух, хойш суух, хойш тавих, make oneself scarce, to; take a back seat;

араар нь, ар хударгаар нь, араар нь тавих, as soon as/when/whenever some one’s back is turned;

араас нь гүйх, унаж тусах, сүйд болох, үхэн хатах carry a torch someone;

арай гэж тогтох, дэн дун дээсэн дөрөөн дээр, арай чарай, чадан ядан, чүү чай hang by a thread; by the skin of your teeth;

арай дээр, арай дөнгүүр have the edge over

арай ч тийм биш, хүний бодсон шиг биш as black as one is painted

арай чүү, чүү чай, хутганы ирэн дээр, дээсэн дөрөөн дээр, амь наана, там цаана, дөнгөн данган, арай гэж, чадан ядан, by the skin of one’s teeth, at last near/close neck

арван хуруу тэгш chief cook and bottle-washer, a jack-of-all-trades

арван хуруу шиг мэдэх, дотор нь ороод гарсан юм шиг мэдэх, know sth like the back of your hand, at one’s fingertips; know something/someone inside out

арван цагаан буян, the ten white virtues, (buddh.)

арвилах, хэмнэх, бүсээ чангалах, хоёр идэхгүй, хоосон хонохгүй явах pull one’s belt in/tighten one’s belt;

арга ядвал, арга тасарвал, аргаа ядахад, арга ядахад чарга газардах гэгчээр, аргаа барахад аавынхаа толгойг маажих гэгчээр, if all else fails

аргаа барах, мухардах end of the line/road; not have a clue;

аргагүйн эрхэнд, яая даа гээд a bitter pill (to swallow)

аргадах, хөлд нь суух, бууж өгөх, to calm, to please

аргалах, аргацаах, тогтоох, make do;

ард нь гарах, шилий нь харах, carry the ball; come out on top;

арилах show a clean pair of heels, to; take flight, to;

арилсан дотортой, хэнэггүй толгой devil-may-care

архины андуу, сархадын сандуу dutch courage

архичин, be on the bottle;

арчсан толь шиг [in] apple-pie order

арьс махаа холгож, махаа идэж, хар хөлсөө асгаруулж, хатан ясаа уярааж by the sweat of one’s brow; [hard] at it

арьс яс болох thin as a lath/rake

арьсы/турсгы нь хуулах, цус нөжтэй нь хутгах, таван салаа боов идүүлэх, хонгонд нь хэлэх beat the [living] daylights out of

арын суудал авах take a back seat

арын хаалга, нууц хаалга, backdoor

арын хаалгаар by/through the back-door

арчаагүй, дүүрчихсэн амьтан,  үйлсгүй, урагшгүй, хийморий нь тугал зажилсан, хийморьгүй basket case

асуудал шийдэх, нэг тийш нь болгох, tie up loose ends;

асуудалтай юм, но-той зүйл, маргаантай, шийдэгдээгүй, a grey area; a question mark (hanging) over;

атаархах, хорсох, үзэн ядах sour grapes

ах нар Russians

ахих шат, ахих зам, career ladder

ацаглах, тохоох, үүрүүлэх, чихэх, be out for blood;

ацан шалаанд орох, яахаа мэдэхээ байх, гацах, тээглэх, bog down;

ачааны хүндийг үүрэх, голыг үүрэх, нурууг нь нугалах, bear the brunt of something

ачийг бачаар, тусыг усаар, сайхан сэтгэл рүү ус хийх, bite the hand that feeds you;

ашигаа хуваах, юмаа хуваах, орлогоо хуваах, slice of the cake;

ашиггүй юм хийх, дэмий юм хийх, carry coals to Newcastle;

ашиглах, сул талы нь харах, хийгий нь харах, ашиглах a chink in your armour

аюулгүй safe and sound; be as safe as houses;

аюулгүй талаасаа to be on the safe side;

ая барих to sing a song;

аяганы амсар зуух to have something to eat or drink;

аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ, тусыг тусаар, ачийг ачаар, чи минийхийг, би  чинийхийг you scratch my back and I’ll scratch yours.

аягатай цай руугаа шороо цацах, толгой руугаа ус хийх, blot one’s copy book

аягүй, upset, uncomfortable;

аялахын түүс болсон, аялах хорхойтой, the travel bug

аянга буулгах, бут авах, буух, зад авах, мөндөр буулгах, эрүүний шөл уулгах, чихнээс нь хонх уях, алах шахах, tear someone off a strip, to; bawl out,

аясаар нь байх, зөнгөөр нь байх, go with the flow

аятай, тухтай, тохитой, өөрийн гэр шиг, as warm as toast

аяы нь харах, аяар нь байх, зөнгөөр нь байх, дураар нь байх, яахав гэхээр with the flow

Бб

бага сага, жижиг сажиг, ойр зуур, үл ялиг, чимх, атга, бөөсийн чинээ, алгын чинээ, dribs and draps;

бажгадах, бачимдах, сандрах, have butterflies in your stomach

байгаа онохгүй, банзы нь онох; нугасы нь онохгүй нууры нь онох; нүдий нь онохгүй нүүрий нь онох; beat around the bush

байгаадаа сэтгэл ханах, be in your element;

байдаг л нэг нөхөр/юм an average Joe; dime a dozen;

байдаг хоолойгоороо, байдгаараа, голын дуугаар at the top of one’s voice/lungs

байдалд орох, хэцүү/хүнд байдалд орох,  нүүрээ улайлгах, нүдээ бүлтийлгэх, put your foot down; be caught in the crossfire;  be in deep water; have egg on your face;

байдалд оруулах, сонин болгох, have sb over a barrel

байдгаа барах, юу байдгаа шавхах, хүчээ шавхах, түрийвчээ сэгсрэх, халаасаа эргүүлэх, put all one’s eggs in one basket; push the boat out

байлдаантай кино, цус нөжтэй кино blood and guts

байнга, үргэлж мөнх every last, every time one turns around/round

байнд ч үгүй, банзанд ч үгүй; нүүрэнд ч үгүй, нүдэнд ч үгүй; их санасан газар есөн шөнө хоосон хонох be wide of the mark, to; come to nothing;

байр байрандаа, байдаг байдагтаа, байх байх газраа, fall into place

байхын бараа, могой алахад модны нэмэргүй dead loss

балмад, зэрлэг, in cold blood

бангадах, донгодох, буулгах, байлгах, бут авах, come down hard on; dressing down;

бантан хутгах, холион бантан хутгах, бантагнуулах, учры нь олохын аргагүй болгож хаях, upset someone apple-cart, to; cloud the issue;

бараадахгүй, хаана нь ч үгүй, хаа ч үгүй, can’t hold a candle to someone;

бараг худлаа биз дээ, үлгэр шүү, гонжийн жоо, тэгэж харагдаач, A likely story.

баригддагийн даваан дээр a narrow escape;

барин тавин by/in fits and starts

барих, хадгалах, keep your hand in;

баруун гар, close comrade, right-hand man;

баруун гар юу хийж байгааг зүүн гар мэдэхгүй, хэрээ хэрээнийхээ харыг гайхах, өөрийн толгой дээр байгаа тэмээг харахгүй, хүний толгой дээрх өвсийг харах the left hand doesn’t know what the right hand is doing;

баруун зүүнээрээ, cash on the barrelhead

баруун солгойгүй like clockwork/clockwise. furiously, regardless,

барьц алдах, нохой гурав харагдах at sixes and seven

батганы хошуу багтахгүй, хөл гишгэх зайгүй burst [apart] at the seams

баттай зогсох, хөл дээрээ зогсох stand on your own two feet,

баттай эх сурвалжаас, баталгаатай хүнээс, худлаа хэлэхгүй хүний ярих нь according to all accounts

баяжих тусмаа барайна. орч. Much coin, much care.

баяр дээр баяр, жаргал дээр жаргал, цэнгэл дээр цэнгэл the icing on the cake

баярлах, үсрэх, хөөрөх, догдлох, дэгдэх jump for joy;

баясгах, баярлуулах, make your day

бие биеэ үзэхгүй, таарамжгүй, тохиромжгүй, хонь чоно хоёр, at odds; bad blood;

бие чилээрхэх below par

биежих, биелэх, хүчин төгөлдөр болох come into effect/force;

биеийн юм menstruation, periods;

биенээ хөнөөх, хоолой дээрээ хутга тавилцах, cut each other’s throats;

биеэ барих,  амаа хамхих, нэг гараа нөгөө гараараа барих, утааг нь хамраараа гаргах, хэлээ хазах, шүд зуух, keep one’s temper, pull oneself together, to, take oneself in hand, to, take hold of oneself, to.; cook off;

биеэ оторлох back out, to; make oneself scarce,to.

биеэ тоох, сүүлээ өргөх, хамраа сөхөх, цээжээ сөхөх, go to any length; be too big for o one’s boots; to swank;

биеэ үнэлэгч prostitute;

биеэ үнэлэх to be a prostitute;

битүү, нууцлаг, хаалттай ace in the hole; be/hang in the balance

битүү морь, битүү хүн, нууц ноёнтон a dark horse;

битүүн last day of the lunar calendar, last day of the year;

бичгээр, цаасан дээр in black and white;

богино жолоотой short sighted;

бодлоо хэлэх, бодсоноо хэлэх, санаснаа хэлэх have a word in sb’s ear; speak your mind;

бодлоо өөрчлөх, сэтгэлээ нээх, shift your ground;

бодоод бодоод бодын шийр дөрөв, дүүрсэн хэрэг дүнхийсэн толгой die is cast

бодол санаа a train of thought

болж өгвөл, чадвал at a push

болиулах, зогсоох, хаах, боох, хаалт тавих, knock sth on the head;

болохгүй байсан ч, болохоо байсан ч, үгүй ядлаа гэхэд, байг гэхэд, үгүй ядаж, дор хаяж, ядлаа гэхэд, гуйгаад болохгүй бол гуядаад against (all) (the)  оdds

боов, бөлдөг, озгой, шодой, тамхи, боов ≈ lit. sweets, dessert, pastry; fig. sexual organ (AO);

боож үхэх шахах, үхтэлээ дургүйцэх boil over; boiling mad;

бор гэртээ богд, хар гэртээ хаан, сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн эх минь big/large fish/ frog in a small pond, feel quite at home, to.

борви бохис хийхгүй, амарч унтахаа мартах, шээх завгүй, rushed off your feet; a hive of activity; all work and no play; not have a minute to call your own, burn the candle at both ends;

борвио бохис хийтэл, хөл дээрээ тогтохгүй болтол be dead on one’s feet

бороо өнгөрөхөөр цув нөмрөх, гарсан хойно нь таваг тавих lock the stable door (after the horse has bolted)

бороотой ч болзоондоо, цастай ч цагтаа, хуртай ч хугацаандаа a stitch in time saves nine

борчуудын хороолол, гэр хороолол, wrong side of the tracks

босгы нь элээх, хаалгы нь амраахаа байх beat a path to someone’s door;

босон суун, сууж ядан, өтсөн тэмээ шиг, cat on hot bricks;

босон харайж, боож үхэх шидмэс хайх, дэлбэртлээ уурлах, боож үхэх шахах, blow one’s stack, blow one’s top;

босох суухын хооронд make light of, to

бохир мөнгө, заваан мөнгө, хар мөнгө, бохир бизнес, black money; clip joint;

бөгс нь загатнах, гар нь загатнах, зовхи нь татах, уйлах хүүхдийн бөгс урд өдрөөсөө татганах, set alarm bells ringing

бөгс эргэх зайгүй, хөл тавих зайгүй, батганы толгой багтахгүй, not (enough) room to swing a cat

бөгсийг ухах to rob, to fleece, to take by force (AO);

бөөрөнхийлөх, юу ч биш болгох, ацан тээг болгох, хааш ч үгүй болох,  хоёр нүүр гаргах, тээнэг болох play a double game, to, sit on the fence,

бөөрөөрөө нийлэх, хүзүүгээрээ холбогдох, хүзүү сээрээ хэлхэлдэх, both of a hair, cut from the same cloth.

бөхөлзөх, be under someone’s thumb, to

будаа болчихвол, бүтэхгүй бол, шатчихвал, if all else fails,

буй хөрөнгө, байдаг юм bag and baggage

буйдхан, зэлүүд, атар онгон, эзэнгүй be off the beaten track

бул хар чулуу, замын чулуу, хар тээг, хар лай, bar to

булайгаа дэлгэх cry stinking fish;

бусниулах, бужигнуулах, сүйд хийх, put/throw a spanner in the works;

буруу замаар орох, замаа алдах lose one’s bearings, fall from grace; be on the wrong track;

буруу замаар орсон олз буцахдаа амархан, наймаалж олсон мөнгө найман хөлтэй, easy come, easy go

буруу моринд мөрий тавих bet on a lame rooster, bet on the wrong horse; bet your bottom dollar;

буруу хөл дээрээ босох, буруу өдөр эхлэх,  get out of bed on the wrong side

буруу хүнийг/морийг хөгжөөх back the wrong horse

бурууг нь бултуулах, өмгөөлөх, хаацайлах, хамгаалах, cover for someone;

буруугаа/булхайгаа бултуулах, мөрөө баллах, хэргээ нуух, cover one’s tracks; cover up;

буруугаа чихэх, pass the buck

буруугаар ойлгох, get (hold of) the wrong end of the stick;

бурхан болох, амиа алдах, нас барах, үхэж далд орох, талийх, эндэх, depart this life;

бурхан л мэдэх байх, бурхны л мэддэг, be in the lap of the gods;

бурхан шиг, намбайсан,  quiet as a moth

бурхангүй газар бумба галзуурах, бухгүй газар шар галзуурах, загатнасан ямаа чононд агсрах, муургүй газар хулгана гаарах, while the cat’s away, the mice will play; in the country of the blind (the one-eyed man is king);

бурхны авралаар, тэнгэрийн ивээлээр, авралаар,  be a blessing in disguise

буу халах, чалчих, chew the fat/rag;

бууж гарах, аянга буулгах, эрүүний шөл уулгах, have/throw a fit, rant and rave, to.

бууны нохой, гар хөл болсон, өмнө хойно нь гүйсэн cat’s paw; cog/dog in the machine;

буурь суурьгүй, хөнгөн, хөнгөн хийсгэлэн, bird of passage;

буух (ажлаас), огцрох, take a back seat;

буцах, няцах, бууж өгөх, back down

бүдүүлэг, соёлгүй, эелдэг бус rough and ready;

бүдүүлэгтэх answer back

бүдүүн зүрх гаргах, том толгой гаргах, бүдүүн хүзүү гаргах, хамраа сөхөх, цээжээ сөхөх, сүүлээ сөхөх, аавын цээж гаргах have/get ???

бүдэг бадаг, ойлгомжгүй, далд an unknown quantity;

бүлтийх, гөлрөх without batting an eyelid

бүлх залгисан юм шиг, хэл нь татчихсан юм шиг, эрүү амгүй юм шиг, they have fallen out, close as an oyster, silent as a grave, tight-lipped, as if swallowed a tendon; (as) dumb as a fish;

бүр нэг болсон, таарсан, болсон нь борвиороо, түүхий нь түрийгээрээ болсон be (right) up your alley/street

бүргэд шиг нүдтэй, хурц нүдтэй, нүд гэж бүргэд, нүд гэж дуран, have eyes like a hawk

бүрэн ажилтай, сайн ажилладаг be in full swing

бүрэн ойлгох, бүгдийг ойлгох get your head (a) round;

бүсээ чангалах, хоолоо сойх, хоёр идэхгүй, хоосон хонохгүй tighten one’s belt, to; tighten your belt;

бүтэлгүй ажил, бүтэлгүй бизнес, бүтэлгүй зүйл bad business; be (like) water off a duck’s back;

бүтэлгүй амьтан bad egg

бүтэлгүйтэх, азгүйтэх, хавиргаараа эргэх, бүтэл/заяа/үйлс нь хазайх, go (all) the pieces, back down; come off the second best;

бүтэхгүй ажил, хэцүү ажил backbreaker,

бүү мэд, ёстой бүү мэд, (it) beats me

бүх хүчээ дайчлах, байдгаа зориулах, хамаг чадлаа гаргах give sth your all;

бэлгийн морины шүдийг үзэхгүй not look a gift horse in the mouth;

бэлдэх, банжих, зэхэх, араандаа хийх, морио эмээллэх, ян тан болгох get into gear,

бэлэн үгтэй, цэцэн цэлмэг, gift of the gab

бэлэн хоол идэх, бэлэн будаа идэх get/jump/leap on the bandwagon,

Үүнээс цааш үзэхийг хүсвэл зохиогчийн  “МОНГОЛ-АНГЛИ ХЭЛЦ ҮГ, ХЭВШМЭЛ ХЭЛЛЭГИЙН ДҮЙМЭН”, Уб.,  2007  номыг олж үзнэ үү?


Post a comment or leave a trackback: Trackback URL.

Comments

  • suugii  On May 7, 2011 at 12:01 pm

    metaphor gej yag yu we? zuirlel geheer dandaa helts ug talruugaa bolood bhiin todorhoi harui ogooch bas metaphor-iin tavan torliin talaar todaorhoi heldee ogooch pls

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: