Адуу адсага

Аа

 

адуу ≠ адсага

“Яахав Бэйлийн хошууны ядуу гуцуу нь наашаа дош өнгийдөг л биз. Харин манайхан бол адуу байтугай адсага дэллэхээсээ буцахгүй нь үнэн.” Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”

 

азхүү ≠  ёозхүү

“Тэгэхдээ тэр өглөгийн эзэн, жандагийн лүд байгаагүй, азхүү байхад ёозхүү байж авах алдахын аль аль байсан.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”

алба ≠ а

алга дэлгэх ударга зангидах

 

алд ≠ дэлэм

Алдыг нь аваад дэлэм дээр атгыг нь аваад чимх дээр.” Хэв

 

ар ≠ өвөр

“Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд аараг толгодын элс алтаар нурдаг байсан.” (Б.Лхагвасүрэн, “Ижийтэйгээ байхад би баян байсан”)

аргадах ≠ тархидах

“Гэвч тэрээр хожуухан боловч ардын жүжигчин цолыг аргадаж бус тархидаж авсан даа.” Д.Пүрэвдорж

 

атга ≠ чимх

“Алдыг нь аваад дэлэм дээр, атгыг нь аваад чимх дээр.” Хэвш.

 

атгах ≠ тавих

 

ач ≠ бач

Бб

бага ≠ их

Бага залхуугаас, их залхуу.”

 

баруун ≠ зүүн

Баруун түмний ноёд жононгоо алдаад Зүүн түмэнд тун дургүй болсон бас Баруун түмнийг тараах гэдэг яриаг олж сонсоод бүүрч дургүй нь хүрч байгаа биз.” Ш.Нацагдорж, “Мандухай”

баяжих ≠ хоосрох.

“Хятадуудыг хар л даа, Хар шоргоолж шиг өдөр шөнөгүй гүйж ямар ч хамаагүй ажил хийдэг. Ингэсний хүчинд тэд баяжиж, бид хоосорч байна.” О.Цэндсүрэн, “Халуун салхи”

 

баясах ≠ гуних

“Магтлаа гэж бүү баяс, мууллаа гэж бүү гуни.”

 

богино ≠ урт

“Найрны богино нь дээр, насны урт нь дээр.”

бурхан ≠ чөтгөр

“Хойно өмнө, зүүнтээ, баруунтаа, дээр доргүй битүү манан. Бурхан ч хаа билээ, чөтгөр ч хаа билээ.” Д.Батбаяр, “Манай”

 

бүдгэрэхтодрох

“Сэтгэлийн гүнд өнө холын дурсамж бүдгэрч, нэг тодорч, нэг үзэгдэвч, тийш одох зам үл харагдана.” Д.Батбаяр, “Манан”

бүтэх эвдэх

 

бүтэн ≠ хагас

“Манай Совд бүтэн бодоод хагас хэлдэг хүн шүү гэж өвгөнөө догиов.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”

Гг

 

газар ≠ тэнгэр

“Тэгж сууснаа нөгөө муу хариулгандаа согтоод алх дөш хамаг юмаа талаар нэг шидчихээд айлын хооронд өөдөө сөөргөө бөгтөгөнөж, хар нударгаа зангидан газар тэнгэр бүгдийг зүхэн агсарч явна.” С.Эрдэнэ, “Диваажинд хүргэх оньс”

 

газарлаг ≠ тэнгэрлэг

“Хол ойрын алинд ч түшиг болдог, хоймор хатавч хоёрын хаана нь ч сууж чаддаг, энгүүн эвсэг, газарлаг мөртлөө тэнгэрлэг, азтай бас хүчтэй хүн бол гарцаагүй Очирбат мөн.” Д.Пүрэвдорж

 

гал ≠ ус

Галаас зугтаж усанд унах.”

гар ≠ хөл

Гараар аваад хөлөөр өгөх.”

 

гарлага ≠ орлого

“Чингэснээ, -Хувийн тэрэг гарлагатай ч орлоготой ч… “Бензин, запас” гэж үрж бардаггүй орж дуусдаггүй юм бий. Тэгтэл хөдөө гадаанаас идэш хоолоо авчирна. Хүн амьтныг ойр зуурт дөхүүлнэ. Яривал ч унац бий. Ингээд явж ч болно… Бас ч догь шүү… гээд хүүхэнд нүд ирмэснээ цэнхэр тэрэг өөдөө харав.” Д.Цэдэв, “Хотын зах”

 

горидох ≠ хүртэх

“Улаанбаатарт доож горидож сууснаас Эрээн ууландаа очиж дээж хүртвэл яасан юм бэ.” Д.Пүрэвдорж, “Бор гэрийн богд”

 

гүн ≠ гүехэн

“Хэр зэргийн хүнд ачаатай тэрэг яваа вэ гэдгийг цаснаа шигдсэн мөрийн гүн, гүехнээр мэдэж болно.” Д.Цэдэв, “Цагаан сар”

Дд

 

далай ≠ шалбааг

“Өдгөө хэл халтарлаач заримаас хааяа ганц нэг үг тус гуйхад хамар сөхөн ярвайхыг хараад миний мэт нь далай шалбааг хоёрын ялгааг улам ч ухаарч явна даа.” Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”

доож ≠ дээж

“Улаанбаатарт доож горидож сууснаас Эрээн ууландаа очиж дээж хүртвэл яасан юм бэ.” Д.Пүрэвдорж, “Бор гэрийн богд”

 

дотоод ≠ гадаад

“Төр улсаа бэхжүүлэн дотоодоос өндөлзөх аюул, гадаадаас өнгөлзөх дайсныг сэргийлье.” Ш.Нацагдорж, “Мандухай”

 


 

Ее

 

ерөөл ≠ хараал

“Ерөөлийн үзүүрт тос, хараалын үзүүрт цус.” хэвш.

 


 

Ёё

 

Ёроол ≠ орой

“Самбуу олон жил нухсан албаа ёроолоос нь оройг, оройноос нь ёроолыг хүртэл ядрахыг умартан онгичиж шалгав.” Ц.Доржготов, “Тэнгэр дуугарахын өмнө”

 


 

Жж

 

жаргал ≠ зовлон

Жаргалын удаан зовлонгийн түргэн.” хэвш.

 

жаргах ≠ зовох

“Хар багын хань ижил, үр хүүхдээ орхиод аав минь жаргахаасаа зовох нь их байсан юм билээ.” Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”


 

Зз

 

Ии

 

ил ≠ далд

“Тэр цагт Шагдар үнэхээр гоё залуу байж билээ. Цэргээс халагдаад хот суурин газар алба хааж явсан гэгдэх, хүрэн торгон дээлд бажгар дурдан бүс ороож энгэртээ үзэг зүүсэн дэгжин хархүүг бүсгүйчүүл ил далд их л шохоорхдог байсан байх даа.” Д.Норов, “Цэцэгийн гурван сар”

 

их ≠ бага

“Жамба зураач тэр бүхнийг ихийг их, багыг бага гэхгүй авдаг л байлаа.” Л.Түдэв, “Эрхий дарам зай”

 

Лл

лантуу ≠ мантуу

“Гэвч Лодойхүү гуай лантуугаар далайгаар мантуугаар цохидог буулт зөөлөн хүн л дээ.” Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”


 

Мм

 

магтах ≠ муулах

Магтлаа гэж бүү баяс, мууллаа гэж бүү гуни.”

 

мухар сүсэг сохор заяа

“Түүнд мухар сүсгээр сохор заяа эрэхээс өөр ямар ч хүч байхгүй.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”

 


 

Нн

 

нимгэлэх ≠ зузаалах

“Богд болохоор нимгэлдэг, чи болохоор зузаалдаг юм биз дээ, за даа би ч таны бурхны шинхэгийг ч үнэрлэмээргүй байна.” Д.Пүрэвдорж, “Нарны жавар”

нэмэгдэхүүн ≠ хасагдахуун

Намайг төрлөө гэж дэлхийн жин нэмэгдээгүй ч би яахын аргагүй нэмэгдэхүүн. Намайг тэврэх гэж ярагдсан газрын шархыг нар алтан утсаар хөвөрдөхийн цагт би хасагдахуун.” Б.Лхагвасүрэн, “Би”


 

Оо

 

ойр ≠ хол

“Ойрдоо мөргөлдөх, холдоо мөөрөлдөх.”

 

олон ≠ цөөн

“Олон хүн хүртэхээрээ, цөөн хүн цадахаараа.”

 

орой ≠ ёроол

“Самбуу олон жил нухсан албаа ёроолоос нь оройг, оройноос нь ёроолыг хүртэл ядрахыг умартан онгичиж шалгав.” Ц.Доржготов, “Тэнгэр дуугарахын өмнө”

 

орох ≠ гарах

“Орох үүдээ олоод, гарах үүдээ бүү март.”

“Хүүхэн нөхөр хоёр ингэж орон гаран юм яриж жаргаж хонолоо.” С.Эрдэнэ, “Амидралын тойрог”

 

орох ≠ шагайх

“Ор гэхэд шагайх.”

 


 

Өө

 

өвгөн ≠ залуу

“Өвгөн хүнд өргөмж хэрэгтэй, залуу хүнд сургамж хэрэгтэй.”

 

өглөг авлага

“Арилжаа наймаа өглөг авлагын улмаас дархан, панзчин хоёр ийнхүү их түнш болцгоосон нь тэр хоёрыг хуурай төрөлсүүлж, Очир гуай гэхийн оронд Жунай түүнийг “Оожоо ах” гэж өөрийн хамаатан шиг авгайлдаг байв.” П.Лувсанцэрэн, “Мөнгөн аяга”

 

өглөө ≠ орой

Өглөө хазаар, орой ташуур.”

 

өдөр ≠ шөнө

“Өдөр алдаад шөнө тэмтрэх.”

“Би дороо эргэлдэх өдөр, шөнө“, Б.Лхагвасүрэн, “Би”

 

өнгө ≠ дотор

“Энэ аян Гайтав бид хоёрыг ойртуулж өнгө дотроо илүү таних болгосон юм.” Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”

 

өндөлзөх ≠ өнгөлзөх

“Төр улсаа бэхжүүлэн дотоодоос өндөлзөх аюул, гадаадаас өнгөлзөх дайсныг сэргийлье.” Ш.Нацагдорж, “Мандухай”

 

өөд ≠ сөөрөг

“Тэгж сууснаа нөгөө муу хариулгандаа согтоод алх дөш хамаг юмаа талаар нэг шидчихээд айлын хооронд өөдөө сөөргөө бөгтөгөнөж, хар нударгаа зангидан газар тэнгэр бүгдийг зүхэн агсарч явна.” С.Эрдэнэ, “Диваажинд хүргэх оньс”

 

өргөрөг ≠ уртраг

“Өвч татсан оосор бүслүүр нь өргөрөг уртрагийг орлосон янзтай.” Д.Пүрэвдорж, “Гэр”

 


 

Сс

 

сайн эр ≠ муу эр

Сайн эр урдаа шархтай, муу эр ардаа шархтай.”

 

Сохроор учирсан аз жаргал ≠ согтуугаар үйлдсэн ялт эзэгнэл

“Миний хувьд хайр дурлал гэгч анхных нь сохроор учирсан аз жаргал байсан бол сүүлчийнх нь согтуугаар үйлдсэн ялт эзэгнэл байсан юм.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”

 


 

Тт

 

там ≠ диваажин

“Хойно өмнө, зүүнтээ, баруунтаа, дээр доргүй битүү манан. Бурхан ч хаа билээ, чөтгөр ч хаа билээ. Там диваажин хоёр нийлчихсэн мэт.” Д.Батбаяр, “Манан”

 

тос ≠ ус

“Цаадахын чинь хурууны завсраар тос байтугай ус дусахгүй.” Д.Пүрэвдорж, “Нарны жавар”

 

төрөх цэцэглэх ≠ гандах мөхөх

“Ертөнцийн ямар ч гоо сайхан юм цөм төрөх цэцэглэх, гандах мөхөх тавилантай байдаг даа гэж Хандмаагийн тухай л бодож хэвтсэн шиг санагдана.” П.Лувсанцэрэн, “Хандмаа”

 

түлхлэг ≠ татлага

“Сэнгээ багш түлхлэг татлагыг ийнхүү хослуулж, уран илтгэгч, яруу найрагчийн хос авьяасаа ёстой л гайхуулсан даа.” Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”

 


 

Уу

 

урд ≠ ард

“Сайн эр урдаа шархтай, муу эр ардаа шархтай.”

 

урь унах ≠ цаг гачаалах

“Урь унахуйд хавцлаас сүвэгчлэх шидэмсэн булгийн усаар хүн малгүй ам цавлаж, цаг гачаалахад цасны усаар гол чийглэнэ.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”

 


 

Үү

 

үнэн ≠ худал

Үнэн явбал үс цайна, худал явбал яс цайна.”

 

үүрдийн ≠ зуурдын

“Ялангуяа үүрдийн биш зуурдын ч гэсэн сэтгэлийн холбоотой явсан цөөхөн хүүхнүүдээ гуниг баях зэрэгцэн дурсана.” С.Эрдэнэ, “Амидралын тойрог”

 

үхэх ≠ үлдэх

“Ингээд, Дамбий авгайн мавгайн тухай бодсон зүйлгүй, үхсэн үлдсэн хоёр биеийн амин хэлхээ гурван хүүхдээ өсгөж өндийлгөхийг бодов.” (Б.Бааст, “Эхийн үнэр”)

 


 

Хх

 

хаан ≠ хаалгач

“Хаанаасаа хаалгач нь” хэвш.

 

ханиад ≠ инээд

“Морь булгина гэдэг Пунцагт бол ханиад Цэвэгт бол инээд байжээ.” Ц.Доржготов, “Хонины хулгай”

 

хар хэрээ ≠ цагаан хун

“Миний төрж өссөн нийгмийн хөрс ийм юм болохоор тэр л хэмжээгээр эвдэрч, дүлийн дунд чихээ бөглөж, балайн дунд хэлээ унжуулж, харсаар байгаад хар хэрээг цагаан хун гэж гөрдөх үе тохиолдсоныг нуух юун.” Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”

 

хатан ≠ аягач

“Хатнаасаа аягач нь” хэвш.

 

хоймор ≠ хатавч

“Даргын ажил ээлжтэй, цэргийн алба хугацаатай, хоймор хатавч хоёрын алинд нь ч сууж сур.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”, “Хол ойрын алинд ч түшиг болдог, хоймор хатавч хоёрын хаана нь ч сууж чаддаг, энгүүн эвсэг, газарлаг мөртлөө тэнгэрлэг, азтай бас хүчтэй хүн бол яах аргагүй Очирбат мөн.” Д.Пүрэвдорж

 

хол ≠  ойр

Хол ойрын алинд ч түшиг болдог, хоймор хатавч хоёрын хаана нь ч сууж чаддаг, энгүүн эвсэг, газарлаг мөртлөө тэнгэрлэг, азтай бас хүчтэй хүн бол яах аргагүй Очирбат мөн.” Д.Пүрэвдорж

хөгшиг ≠ залуу

Хөгшин хүнтэй ханилсан залуу хүн хамаг шим шүлтээ нөгөө­дөхдөө өгчихөөд өөрөө хурдан өтөлдөг гэдэг үг ч ортой юм билүү.” Р.Ганбат

 

хөөрхөн ≠ муухай

“Харин Гэнимаа эгч бол тиймгүй. Тэгээд л тийм хөөрхөн царайтай биз. Гэнимаа эгч нь тийм хөөрхөн мөртлөө тийм муухай Бархастай наадах нь хачин.” С.Эрдэнэ, “Амидралын тойрог”

 

хэлэх ≠ хийсэх

“Үхэл зовлон гэдэг ямар хэлээд ирэх биш дээ, хийсээд л ирдэг.” Д.Уламбаяр, “Зовлон жаргал”

 


 

Цц

 

цагаан ≠ хар

“Цагаанаас хар гардаг, хараас цагаан гардаг.”

 


 

Чч

 

Чинээлэг ≠ даржин

“Бид гаднаас нь харахад чинээлэг айлын шинжтэй том цагаан гэрт ирж буусан боловч дотроо дөрвөн хуучин авдар, модон нүүртэй хуучин орноос өөр хогшил гээд байхаар юмгүй, харин ч нэлээд даржин амьдралтай болов уу гэмээр айл байв.” П.Лувсанцэрэн, “Хандмаа”

 


 

Шш

 

ширээлэх ≠ шороолох

“Элсэн дунд зүмбэрлэх, зожигхон хоёр уулыг их, бага Монгол гэнэ. Их Монголын энгэрийн цагаан нуурын хойморт Өндөр гэгээн Занабазар ширээлсэн нь Эрээн уулын бэлд миний шороолсонтой огтхон холбоогүй.” Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”

 


 

Ээ

 

Эд  ≠ эрдэм

“Эд хураахаар эрдэм хураа.”

элээх ≠ ирлэх

“Өөрийгөө элээж, өрөөлийг ирлэж дуусах Өнжүүлийн хөх билүүний хэлтэрхий”, Б.Лхагвасүрэн, “Би”

энэ нас ≠ хойт нас

“Түүнд энэ насанд байтугай хойт насанд идэх хоол бий.” Б.Догмид, “Нутгийн чулуу нулимстай”

 

эрх ≠ бэрх

Эрхийг сурахаар бэрхийг сур.”


 

Яя

ядрах ≠ задрах

“Эр хүн би хорвоогийн энхэл донхолд ядрах задрахын аль алиныг үзсэн хойноо аавыгаа өрөвдөж, хайрлаж яваад өөд болгосон.” Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”

Post a comment or leave a trackback: Trackback URL.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: