Аашаа эвдэх

А

Аашаа эвдэх

“Эр эм хоёр аашаа эвдэхэд шөнө л сайхан, яагаад тэгдэг юм бол?” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Айлгаач

“Норовыг өвөртөө ороход Тангад тэвэрч озон, хоёр хөхийг нь үмхэн гулсуулж, хэвлийг нь дагуулан үнсэж, улмаар салтаанд нь хоншоороо хийж, хилүүгий нь хэлээрээ илбэхэд бүсгүйн дуршил туйлд хүрч айлгаачийг нь атгахад үлхэнцэг нь үл сэрэн гулдайж, оролдовч тусыг эс олов.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Айлын худгаас азаргаа услах

“Би бол хамраа духандаа зангидаж, айлын худгаас азаргаа усалсан тэр дамшгуудыг харахаар нүд хорсдог хүн.” (Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”)

Алтан мандарваа цэцэг

“Ламидын бүх бие хөвчрөн халуу шатаж буй мэт болж Сэндэрмаа алдран суларч түүний алтан мандарваа цэцэг шүүдэрлэж байхаас зайлахгүй.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Амрагийн амтыг үзэх

“Норовын ийнхүү цадигаа алдсан янаглалд Тангад автан амрагийн амтыг анх удаа үзэж байгаа юм шиг сэтгэл ивлэн Норовын зулайг үнэрлэхүйд Бат-Оршихын бас өөрийн нь үнэр байгааг мэдрэхдээ эцэг үрийн хүйн холбооны гайхамшгийг бишрэв.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Амь нь тэмцэх

“Тангад шөнө нь Норовын бүх булчин шөрмөсийг зангируулахад амь тэмцсэн хүүхэн үжирсэн хөнжлийг нь даавууг цөм тийрчихээд түүнийг хүзүүдсэн гараа тавилгүй цээжинд нь хушуугаа наасан чигээр угжны хүүхэд шиг нойрсов.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Б

боожгой

Боожгойны нь ёзоороор адууны сүүлний хялгасаар ороогоод байх уу чи гэхэд баргийн эр хүн шалчийдаг гэж байгаа гэхэд бүгд нулимсаа арчин ангалзан инээв.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

булчин шөрмөсийг чангаруулах

“Тангад шөнө нь Норовын бүх булчин шөрмөсийг зангируулахад амь тэмцсэн хүүхэн үжирсэн хөнжлийг нь даавууг цөм тийрчихээд түүнийг хүзүүдсэн гараа тавилгүй цээжинд нь хушуугаа наасан чигээр угжны хүүхэд шиг нойрсов.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

бумбадах

“Тэгснээ баруун гараар сүвээгий нь дагуулан илбэсээр аарцганд хүрснээ жаахан зай гарга даа гэж амьсгаадан өдөөгчийг нь бумбадлаа.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

буу

“Эр болоход эгчээрээ заалгадаг ёстой, хэд уулзахад чи хэзээ язааны хар хүн болно, хаа очиж буу нь бузгай юм гээч…” гэж байна.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

буу алдсан буг

“Үгүй чиш, эцгээ би мэдэхгүй, эрхбиш хүн юм болохоор  эр сүвтэй юмны буу алдсан буг л биз.” (Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”)

бүлхрүүлэх

“Тангад түүний магнайг илбэн дэлгэрч ядан буй сарнай мэт уруулыг нь хошуугаар тэмтрэн үнсэхүйд бүсгүй түүний уруулыг хазасхийн эрхэлж өрөөсөн гуяа дээгүүр нь ачин болцгорхон гараа гэдсэн дээгүүр нь гулсуулан  өнөөхийг нь атган бүлхрүүлэх нь тэр.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Г

Газар тэнгэр хөрвөчих шиг

“Эм хүн эргэж уулзахаас өөр аргагүй хэрэглэлтэй, дээр нь элдэвлэхийг яана, гал авалцах үед газар тэнгэр хоёр хөрвөчих шиг болно гээч, урд шөнө би лайдуулсан худаг шиг цэнгэгрээд хоножээ, одоо ч өвөрт нь орчихмоор л байна.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Гайхал

“Сэрсмаагийн чармай нүцгэн хадаг шиг биед наалдахуйд Тангад тэврэн озов, Сэрсмаа түүний гайхлыг эмзэгхэн атгахуйд Тангад тэссэнгүй.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Гал авалцах

Гоё үгээр гогодох

“Наана цаана гэсэн юмнууд байгаа л биз, дүү хүн хэрэггүй. Цаадуул чинь үзье гэхээс ханилья гэх нь ховор. Гоё үгээр гогодож байж ноолчихоод зугтана гэж мэд.”(Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Д

Давхар хань

“Манай нутгийн хэдэн дөмөг хүүхнүүд дандаа давхар ханьтай байв даа. Тэгэхдээ эрчүүл хоорондоо ам муруйхгүйг нь яана.” (Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”)

Дуршил

“Норовыг өвөртөө ороход Тангад тэвэрч озон, хоёр хөхийг нь үмхэн гулсуулж, хэвлийг нь дагуулан үнсэж, улмаар салтаанд нь хоншоороо хийж, хилүүгий нь хэлээрээ илбэхэд бүсгүйн дуршил туйлд хүрч айлгаачийг нь атгахад үлхэнцэг нь үл сэрэн гулдайж, оролдовч тусыг эс олов.”(Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Ж

Жараахай наадуулах

“Энэ удаад тэр хоёр бишүүрхэлгүй тэврэлдэн озолцож галзуурсан жараахай наадуулав.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Жогоо

“Тэр сэкс гээд жогоо-г л хэлээд байна уу даа, харин чамаас сониныхон асуухгүй юм уу?” (Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”)

З

Зочин

“Норов түүний чивчирсэн зочныг атган саамшуулах мэт зөөлөн зөөлөн шувтарч аснаа өөрийн үүд рүү хөтлөн эрхэллээ.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

И

Илэх таалах

“Гэртээ ороод орон дээр зэрэгцэн сууж илж таалж, цочоогий нь гаргаад алгуурхан барьцаа ахиулсаар даран авахад Сайнаа хувцастай дэмий шүү дээ орондоо орьё гэж шивнэв.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

М

Мунаглах

“Тангад Норовын … таван цэгийг үнсээд уруулыг нь озон жаахан хэл өгөөч гэж шүлэнгэтсэнээ уухай даа ямар сайхан амттай юм бэ хэмээн тачаадан хэлийг нь хөхөж мунаглав.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Н

Ноолох

“Наана цаана гэсэн юмнууд байгаа л биз, дүү хүн хэрэггүй. Цаадуул чинь үзье гэхээс ханилья гэх нь ховор. Гоё үгээр гогодож байж ноолчихоод зугтана гэж мэд.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Нохойчлох

“Үнэхээр би гудамжинд түүнийг нохойчлон хагсаа гаргасаар сүүлдээ салахын түүс болж уйлж унжихад нь юундаа усан нүдлээд байгаа юм бэ, би чамайг эр хүний дор тэлчлэхтэй болгож өгсний ачийг санаж яв. Миний гаргасан нүхээр аз нь гозойсон аавын хүү шургахаа л шургана.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Ноцоох

“Үүрийн хяраанаар Норов түүний өвөрт дахин гулсаж таашаал авахад Тангад шивнэн, чи минь хэвээрээ байна, ноцоож байна шүү гэхэд Норов, – эр хүний бараа хараагүй удсан болохоор чавганц болчих шахжээ, ёстой сайхан байлаа гэв.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

О

ор дэрний зай харах

“Олон жил ор дэрний зай харсан юмсан, намын гишүүн болж байж л больсон, засчих гээд байсан шүү.” (Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”)

охидын хормойг нүдээрээ сөхөх

“Тэгж яридаг л юм, одоо ч гэсэн охидын хормойг нүдээрээ сөхөж л байгаа биз.” (Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”)

Ө

өвөрт гулгах

“Үүрийн хяраанаар Норов түүний өвөрт дахин гулгаж таашаал авахад Тангад шивнэн, чи минь хэвээрээ байна, ноцоож байна шүү гэхэд Норов, – эр хүний бараа хараагүй удсан болохоор чавганц болчих шахжээ, ёстой сайхан байлаа гэв.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Өдөөгч

“Тэгснээ баруун гараар сүвээгий нь дагуулан илбэсээр аарцганд хүрснээ жаахан зай гарга даа гэж амьсгаадан өдөөгчийг нь бумбадлаа.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Өехий дээш нь харуулах

“Та чинь арай өвчтөнүүдийнхээ өехийг дээш харуулдаг юм биш биз дээ?” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Өнөөх

“Тангад түүний магнайг илбэн дэлгэрч ядан буй сарнай мэт уруулыг нь хошуугаар тэмтрэн үнсэхүйд бүсгүй түүний уруулыг хазасхийн эрхэлж өрөөсөн гуяа дээгүүр нь ачин болцгорхон гараа гэдсэн дээгүүр нь гулсуулан  өнөөхийг нь атган бүлхрүүлэх нь тэр.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

С

Саамшуулах

“Норов түүний чивчирсэн зочныг атган саамшуулах мэт зөөлөн зөөлөн шувтарч аснаа өөрийн үүд рүү хөтлөн эрхэллээ.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Салтаа

“Норовыг өвөртөө ороход Тангад тэвэрч озон, хоёр хөхийг нь үмхэн гулсуулж, хэвлийг нь дагуулан үнсэж, улмаар салтаанд нь хоншоороо хийж, хилүүгий нь хэлээрээ илбэхэд бүсгүйн дуршил туйлд хүрч айлгаачийг нь атгахад үлхэнцэг нь үл сэрэн гулдайж, оролдовч тусыг эс олов.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Салтаан хавх

“Тэд салтаан хавхаа тэвхдэн болж өгвөл ногоон түрийвчтэй харийн хөрөнгөтнүүдийг барих гэж хадаасан өсгийтэй шаахай дээрээ тогтож ядна.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс)

Сахилаа салтаалах

“Харин чи нүглээс гарсан бол хийд бараадвал яасан юм бэ? – тэнд чинь сахилаа салтаалсан нь олон байдаг юм биш үү?” (Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”)

Сүв

“Хархүү аяархан хөрвөсхийн мордоод сүвийг нь чивний үзүүрээр гижигдэх мэт оролдож байснаа аажуухан амсардуулсаар гэнэтхэн түлхэж орхив.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Т

Таашаал авах

“Үүрийн хяраанаар Норов түүний өвөрт дахин гулсаж таашаал авахад Тангад шивнэн, чи минь хэвээрээ байна, ноцоож байна шүү гэхэд Норов, – эр хүний бараа хараагүй удсан болохоор чавганц болчих шахжээ, ёстой сайхан байлаа гэв.”( Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Түлхүүр

“Чинийх шиг миний цоожинд чихэлдэж орж жаргаадаг тийм сайхан түлхүүртэй би байгаагүй болохоор өв хогшилд эзэн суухаа мартаад өвөрт чинь шургахыг л боддог болсон.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Тэгэх, тэгүүлэх

“Сайхь эр бүсгүйн хөхийг том гараараа атган хажуулдуулаад өмдний нь тугалчилсан суран тэлээг тайлан шувтлахад “яанаа би тэгүүлж үзээгүй ш тээ” гэсэн мөртөө нойтогносон салтаагаа алцасхийв.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Тэчьяал

“Эр хүн гэдэг эцсийн мөчөө хүртэл эмэгчний салтаанд тэчьяал шүглэж, мунагийн халуун хярвас болдог тийрэн байх нээ.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”

Тэчьяал шүглэх

“Эр хүн гэдэг эцсийн мөчөө хүртэл эмэгчний салтаанд тэчьяал шүглэж, мунагийн халуун хярвас болдог тийрэн байх нээ.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Тэлчлэх

“Үнэхээр би гудамжинд түүнийг нохойчлон хагсаа гаргасаар сүүлдээ салахын түүс болж уйлж унжихад нь юундаа усан нүдлээд байгаа юм бэ, би чамайг эр хүний дор тэлчлэхтэй болгож өгсний ачийг санаж яв. Миний гаргасан нүхээр аз нь гозойсон аавын хүү шургахаа л шургана.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Тэлээний буг

“Эсвэл би ганцаараа тэлээний буг ч байж болох юм…” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

У

Учирах

“Хүүг минь та хэдхэн учираад л хайрласан, тийм аз дайрах ч юм бил үү.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Ү

Үзэх

“Наана цаана гэсэн юмнууд байгаа л биз, дүү хүн хэрэггүй. Цаадуул чинь үзье гэхээс ханилья гэх нь ховор. Гоё үгээр гогодож байж ноолчихоод зугтана гэж мэд.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Үлхэнцэг

“Норовыг өвөртөө ороход Тангад тэвэрч озон, хоёр хөхийг нь үмхэн гулсуулж, хэвлийг нь дагуулан үнсэж, улмаар салтаанд нь хоншоороо хийж, хилүүгий нь хэлээрээ илбэхэд бүсгүйн дуршил туйлд хүрч айлгаачийг нь атгахад үлхэнцэг нь үл сэрэн гулдайж, оролдовч тусыг эс олов.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Үүд

“Норов түүний чивчирсэн зочныг атган саамшуулах мэт зөөлөн зөөлөн шувтарч аснаа өөрийн үүд рүү хөтлөн эрхэллээ.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Үүд рүү хөтлөх

Үүлэн борооны явдал

Үүлэн борооны явдлыг үзэхээрээ нэг болсон авч эм хүний ийнхүү өөрийгөө эрд шавхан өгөхийн гайхамшгийг би анх үзэж, түүний амтанд анхны шөнө л нэвтэртэл орж хурьцахуйн энэхүү цаглашгүй цэнгэлээс өөрийгөө татаж авч хэрхэвч чадахгүй болсон юм.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Х

Хагсаа гаргах

“Үнэхээр би гудамжинд түүнийг нохойчлон хагсаа гаргасаар сүүлдээ салахын түүс болж уйлж унжихад нь юундаа усан нүдлээд байгаа юм бэ, би чамайг эр хүний дор тэлчлэхтэй болгож өгсний ачийг санаж яв. Миний гаргасан нүхээр аз нь гозойсон аавын хүү шургахаа л шургана.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Хадаг шиг бие

“Сэрсмаагийн чармай нүцгэн хадаг шиг биед наалдахуйд Тангад тэврэн озов, Сэрсмаа түүний гайхлыг эмзэгхэн атгахуйд Тангад тэссэнгүй.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Хазасхийх

“Тангад түүний магнайг илбэн дэлгэрч ядан буй сарнай мэт уруулыг нь хошуугаар тэмтрэн үнсэхүйд бүсгүй түүний уруулыг хазасхийн эрхэлж өрөөсөн гуяа дээгүүр нь ачин, болцгорхон гараа гэдсэн дээгүүр нь гулсуулан  өнөөхийг нь атган бүлхрүүлэх нь тэр.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Халдаач

“Сэрсмаа Тангадын халдаачийг атган, – болдог юм уу, болохгүй байх аа, – харин гэдсийг чинь дарахгүй хоёр гараа тулаад…” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Халууцуулах

“Овсгоотой эмс хааныг халууцуулж байгаад сэнтийд нь залрах нь юу ч биш.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Халтар манан хөөрөг

“Тэгвэл тэд таны халтар манан хөөрөгний толгойг имрэнэ дээ.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Хилүү

“Норовыг өвөртөө ороход Тангад тэвэрч озон, хоёр хөхийг нь үмхэн гулсуулж, хэвлийг нь дагуулан үнсэж, улмаар салтаанд нь хоншоороо хийж, хилүүгий нь хэлээрээ илбэхэд бүсгүйн дуршил туйлд хүрч айлгаачийг нь атгахад үлхэнцэг нь үл сэрэн гулдайж, оролдовч тусыг эс олов.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Хөвчрөх

“Ламидын бүх бие хөвчрөн халуу шатаж буй мэт болж Сэндэрмаа алдран суларч түүний алтан мандарваа цэцэг шүүдэрлэж байхаас зайлахгүй.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс)

Хөлийг нь шилэнд нь тээглүүлэх

“Бархас, Молодец, муу сайн хүүхнүүдитйг хөлий нь шилэнд нь тээглүүлэх хэрэгтэй. Цаадуул чинь мөнгө харуулбал хотны ноход хойноосоо дагуулахаас буцахгүй.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

хөдөө газар хөлстэй тохом хөглүүлэх

Хөдөө газар хөлстэй тохом хөглүүлэхийг алийг тэр гэхэв. Чи ч гэсэн Цэндээхүүгийн шилбүүрт гувруу гүйж л байсан даг.” (Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”)

Хөх

“Норовыг өвөртөө ороход Тангад тэвэрч озон, хоёр хөхийг нь үмхэн гулсуулж, хэвлийг нь дагуулан үнсэж, улмаар салтаанд нь хоншоороо хийж, хилүүгий нь хэлээрээ илбэхэд бүсгүйн дуршил туйлд хүрч айлгаачийг нь атгахад үлхэнцэг нь үл сэрэн гулдайж, оролдовч тусыг эс олов.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Хур хүсэх

“Сайнаагийн цангасан цоморлиг хур хүсэн байж ядах мэт хөлөө атирснаа гэнэт жийж Бархасыг дээрээ гаргасанаа бачимдан би өөрөө гэж адгаад төдөлгүй ёр ёо л доо гэж орилон гиншив.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Хурьцахуй

“Үүлэн борооны явдлыг үзэхээрээ нэг болсон авч эм хүний ийнхүү өөрийгөө эрд шавхан өгөхийн гайхамшгийг би анх үзэж, түүний амтанд анхны шөнө л нэвтэртэл орж хурьцахуйн энэхүү цаглашгүй цэнгэлээс өөрийгөө татаж авч хэрхэвч чадахгүй болсон юм.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Хуухнагдах

“Шинэ цагийн дарга нар өөр болоо биз, хулих, хуухнагдахаараа бол хоорондоо нэг сүлбээртэй хоёр ходоод.” (Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”)

Хүүхэн цоолох

“Эр хүн байна даа чи, хүүхэн цоолж үз л дээ гэхэд би айх шиг болов.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Хэлийг хөхөх

“Тангад Норовын … таван цэгийг үнсээд уруулыг нь озон жаахан хэл өгөөч гэж шүлэнгэтсэнээ уухай даа ямар сайхан амттай юм бэ хэмээн тачаадан хэлийг нь хөхөж мунаглав.”( Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Хэрэглэл

“Эм хүн эргэж уулзахаас өөр аргагүй хэрэглэлтэй, дээр нь элдэвлэхийг яана, гал авалцах үед газар тэнгэр хоёр хөрвөчих шиг болно гээч, урд шөнө би лайдуулсан худаг шиг цэнгэгрээд хоножээ, одоо ч өвөрт нь орчихмоор л байна.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Ц

Цадигаа алдсан янаглал

“Норовын ийнхүү цадигаа алдсан янаглалд Тангад автан амрагийн амтыг анх удаа үзэж байгаа юм шиг сэтгэл ивлэн Норовын зулайг үнэрлэхүйд Бат-Оршихын бас өөрийн нь үнэр байгааг мэдрэхдээ эцэг үрийн хүйн холбооны гайхамшгийг бишрэв.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Цангасан цоморлиг

“Сайнаагийн цангасан цоморлиг хур хүсэн байж ядах мэт хөлөө атирснаа гэнэт жийж Бархасыг дээрээ гаргасанаа бачимдан би өөрөө гэж адгаад төдөлгүй ёр ёо л доо гэж орилон гиншив.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Цогнойх

“Хандаа Хөнхөрийн хамрын үзүүрийг эрхий хуруугаар сөрмөснөө салаарчихаж, эр хүн болох нь гэснээ түүнийг тас тэврэн үлгээд түүний шомбоо цогнойх агшинд цочмог хөрвөөн дээрээ гаргаж хий гэж тушаангуй хэлж байх юм.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Цоож

“Чинийх шиг миний цоожинд чихэлдэж орж жаргаадаг тийм сайхан түлхүүртэй би байгаагүй болохоор өв хогшилд эзэн суухаа мартаад өвөрт чинь шургахыгш л боддог болсон.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Цочоогий нь гаргах

“Гэртээ ороод орон дээр зэрэгцэн сууж илж таалж, цочоогий нь гаргаад алгуурхан барьцаа ахиулсаар даран авахад Сайнаа хувцастай дэмий шүү дээ орондоо орьё гэж шивнэв.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Цэнгэгрэх

“Эм хүн эргэж уулзахаас өөр аргагүй хэрэглэлтэй, дээр нь элдэвлэхийг яана, гал авалцах үед газар тэнгэр хоёр хөрвөчих шиг болно гээч, урд шөнө би лайдуулсан худаг шиг цэнгэгрээд хоножээ, одоо ч өвөрт нь орчихмоор л байна.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Ч

Чармай нүцгэн

“Сэрсмаагийн чармай нүцгэн хадаг шиг биед наалдахуйд Тангад тэврэн озов, Сэрсмаа түүний гайхлыг эмзэгхэн атгахуйд Тангад тэссэнгүй.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Чармай нүцэглэх

“Тангадын орондоо ороход Норов лаа үлээчихээд чармай нүцгэлэн өвөрт нь орлоо.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Чив

“Хархүү аяархан хөрвөсхийн мордоод сүвийг нь чивний үзүүрээр гижигдэх мэт оролдож байснаа аажуухан амсардуулсаар гэнэтхэн түлхэж орхив.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Чивчрэх

“Норов түүний чивчирсэн зочныг атган саамшуулах мэт зөөлөн зөөлөн шувтарч аснаа өөрийн үүд рүү хөтлөн эрхэллээ.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Чичрэх

“Хархүү түүнийг тэврэхэд хажигласангүй цээжинд нь яргахдаа хамаг бие нь халуу дүүгэх атлаа осгох мэт чичрэн суун туслаа.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Ш

Шомбоо

“Хандаа Хөнхөрийн хамрын үзүүрийг эрхий хуруугаар сөрмөснөө салаарчихаж, эр хүн болох нь гэснээ түүнийг тас тэврэн үлгээд түүний шомбоо цогнойх агшинд цочмог хөрвөөн дээрээ гаргаж хий гэж тушаангуй хэлж байх юм.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Шувтрах

“Норов түүний чивчирсэн зочныг атган саамшуулах мэт зөөлөн зөөлөн шувтарч аснаа өөрийн үүд рүү хөтлөн эрхэллээ.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Шүүдэрлэх

“Ламидын бүх бие хөвчрөн халуу шатаж буй мэт болж Сэндэрмаа алдран суларч түүний алтан мандарваа цэцэг шүүдэрлэж байхаас зайлахгүй.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс)

Э

Эгшээ хагсаа тайлах

“Сард хоёр удаа уулзаж тэр тоолон эгшээ хагсаа тайлан, сац бас мах гурил будаагаар тасарахаа байж хоёр үнээгээ шувтран Гачмаа өлсөхийн зовлонгүй өнгө засаж амьхандаа Хадхүүн санахаас өөр зовлонгүй жаргалтай байх болжээ.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Элдэвлэх

“Эм хүн эргэж уулзахаас өөр аргагүй хэрэглэлтэй, дээр нь элдэвлэхийг яана, гал авалцах үед газар тэнгэр хоёр хөрвөчих шиг болно гээч, урд шөнө би лайдуулсан худаг шиг цэнгэгрээд хоножээ, одоо ч өвөрт нь орчихмоор л байна.” (Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”)

Эмзэг газар

“Бархас түүнийг хаанаас олж ирсэн, энэ бүсгүй хэрхэн Сэтэвийн эмзэг газраас атгаж авсан нууцыг яахин мэдэх билээ.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Эмлэх

“Тэрбээр үүрээр дахин Дагиймааг эмлэж өөрөө ёстой л эсгий татсан азарга гэх шиг юм үдэш зассан ор руугаа шургаад үхсэн мэт унтав.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Эмнэг байдас чарлуулах

“Энэ хорвоод би ганцаараа эмнэг байдас чарлуулсан биш дээ.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Эмэгчний салтаа

“Эр хүн гэдэг эцсийн мөчөө хүртэл эмэгчний салтаанд тэчьяал шүглэж, мунагийн халуун хярвас болдог тийрэн байх нээ.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Энгэр зөрөх

“Дэрэм нутгийн бүсгүйчүүлтэй энгэр зөрж байсан ч ийм амттай сайхан жаргал эдлэж байсангүй.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Эр хүний дор тэлчлэх

“Үнэхээр би гудамжинд түүнийг нохойчлон хагсаа гаргасаар сүүлдээ салахын түүс болж уйлж унжихад нь юундаа усан нүдлээд байгаа юм бэ, би чамайг эр хүний дор тэлчлэхтэй болгож өгсний ачийг санаж яв. Миний гаргасан нүхээр аз нь гозойсон аавын хүү шургахаа л шургана.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Эрд шавхан өгөх

“Үүлэн борооны явдлыг үзэхээрээ нэг болсон авч эм хүний ийнхүү өөрийгөө эрд шавхан өгөхийн гайхамшгийг би анх үзэж, түүний амтанд анхны шөнө л нэвтэртэл орж хурьцахуйн энэхүү цаглашгүй цэнгэлээс өөрийгөө татаж авч хэрхэвч чадахгүй болсон юм.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Ээзгий буцалгах

“Яах юу байхав, дарга нарын үүдэнд суудаг охидын тогоо бөгсөнд эзэд нь ээзгий буцалгадаг л гэлцэх юм.” (Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”)

Я

Янагийн орон

“Би уруулыг нь шовхийснээ гэнэт адангатан озож аяархан гэдрэг харуулж янагийн орныг нь эзэгнэхэд чичирхийлэн шигшиж байснаа ямар сайхан юм бэ гэж уухичан үглэхээр биеэ хураан уруул хазлан чарлах авиа гаргаж хамаг бие нь алдуурах мэт сулархуйд халуун хөнжилд нилхийн тэнгэрийн амгаланг эдэлдэг…” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Янагийн үүд

“Хүүхний янагийн үүд дэндүү давчуу байсан учир хүчлэн шургуулахад Дагиймаа ханы нүд шажигнатал жийж гиншин ёолов.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Янгиа тохох

“Чойдор намайг залуу хүүхэн дээр янгиа тохдог эрийн шийр юм даа, бэлтэй хүнд олдохгүй юмгүй орчлон хойно доо…” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

Яргах

“Хархүү түүнийг тэврэхэд хажигласангүй цээжинд нь яргахдаа хамаг бие нь халуу дүүгэх атлаа осгох мэт чичрэн суун туслаа.” (Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”)

За ингээд Монгол сэкс үг хэллэгийн зах зухаас танилцууллаа. Дэлгэрэнгүй үзэхүл “Монгол хэлний сэкс үг, хэллэгийн сан” 2011 номыг номын дэлгүүрээс худалдан авч үзнэ үү. Зохиогч

Post a comment or leave a trackback: Trackback URL.

Comments

  • hhhh  On January 15, 2011 at 8:45 am

    eniig sudalj yah gej bgaa yum be yund hereglegleh gej bgaa yum be

    • iregedui  On January 16, 2011 at 3:31 pm

      Монгол сэкс үг бол монгол хэлний үгийн сангийн нэг хэсэг юм аа тийм учраас судлах шаардлагатай үг хэллэг болой.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: