Багш магш

Бб

багш магш:

“-Àæèë òºðºëòýé, áàãø ìàãø óëñ ãî¸ëã¿é ÿàõ âý?” Ц.Доржготов, “Эцэг”

базааж базааж:

“Эргэж хургасаар эцэстээ бүр тэсэлгүй зузаан цамцаа өмсөн дулаан малгай бээлий тэргүүтнээ базааж базааж гарч ирвэл – сайхан нойрсов уу дарга аа? гэсэн баргил дуу гарлаа.” Ц.Доржготов, “Мэдрэлийн ядаргаа”

байлдуулж байлдуулж:

“Дэлгэц дээр байлдуулж байлдуулж манай тал ялчихаад бид ч баатарлаг улс гарч ирлээ. Манай тал хэзээ ялагдаж байлаа.” С.Пүрэв, “Сүүдэр догшрох цаг”

байн байн:

  • “Энэ тунгалаг ариун мөрөн хичнээн мянган жил хэв хэвээр урссаар байтал эрэг дагуу оршсон ёс суртал, хүн амьтны түүх байн байн хувилсаар ирэх нь тэмцээний үр байжээ.” Д.Нацагдорж
  • “Сүрэнхүү түүнийг үзэн баясаж, шууд давхин одох замд торох юм үгүй, шувуун саарлын туурайнаас байн байн гал бадарна.” Д.Нацагдорж, Шувуун саарал”
  • Байн байн сүүжилдэж унаад л, үс толгой ч илж байх шиг.” С.Пүрэв, “Сүүдэр догшрох цаг”
  • “Өдрийн шатам халуун үдэш бүрийн сэвэлзүүрт нэг ч их дарагдаагүй цагаар Агваан ийн байн байн ус залгилж, цаад өрөөнөөс Дашханд … зандрах санагдав.” С.Пүрэв, “Сүүдэр догшрох цаг”

балга балга:

Балга балга инээдэнд чинь согтож, балтай урууланд чинь зөгий шиг шигдэж, хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр харц харцаа шатаан гэгээ татуулж чамаараа би зөндөө гоёсон.” Б.Лхагвасүрэн, Чамаараа би зөндөө гоёсон”

баяртай маяртай:

“Áèä õîëûí àÿíä ÿâàõ ãýæ áàéãàà þì øèã îð äýâñãýð, ñîëüæ ºìñºõ õóâöàñ õ¿ðòýë áýëòãýæ àâààä áàÿðòàé ìàÿðòàé áîëñîîð íýã îðîé õî¸ð ìàøèíòàé ãàð÷ ºã⺺.” П.Лувсанцэрэн, “Нар шингээгүй”

бие бие:

“Хаврын хавсаргатай хохилзуур өдөр гэвч гэрийн жашин хаалга дэлгээстэй, хүүхэд шуухад орж гарч бужигнаад Дамбачойдор мэт нь бөхийхгүй орсон ч болохоор зургаан ханатай гэрийн том хаалгаар навтас хийн ороод аргалын дөрвөлжний урдуур эгнэн зогссон хүүхдүүдийн ард нуугдасхийн зогсож ажиглавал тайны гэрийн ханхай хойморт дөрөв нугалсан хуучин эсгий туурга дээр завилах сөхрөх хоёрын хооронд суусан хууз сахалтай, хөвөнтэй хар хүрмэн дээр гуулин аралтай суран бүс чанга бүсэлж, шар хадаастай орос бахиал өмссөн идэр насны хар хүн оросоор ярьж байснаа ногоон бэржээхэн үүргэвчнээс лаазалсан загас гаргаж хүүхдүүд рүү сарвайхад цаадуул нь хий л хөхрөлдөн, бие биенийхээ араар орно.” Ж.Лхагва, “Нутгийн тэнхээ”

  • “Насангийн нүдэнд алалдан байлдах эрчүүдийн хилэнт царай, улангасан дайрч бие биенээ хядах хурц ирэнд хяргагдан унах үе тэнгийнхний нь танил толгой харагдаж, шархандаа тарчлан татвалзаж, амь тэмцэх хүмүүсийн өршөөл эрсэн, хараан зүхсэн гаслант чимээ, өвдөлт ширүүсэх тусам улам тод сонсдож байлаа.” Ц.Түмэнбаяр, “Цагаан сүүний домог”
  • “Оршин суугчид нь өөрсдийгөө тэнгэр язгууртай, бүргэдийн удам гэж үзэх бөгөөд эрчүүл нь бие биенээ их л эвгүй харцаар харах нь удам угсаагаа умартаж мартахгүйн төлөө хийж байгаа алхам гэж үзэцгээнэ.” П.Батхуяг, “Далавч”

бишрэн бишрэн:

“Би энэ кинонд эчнээ танил хайртай жүжигчинтэйгээ нүүр учран авьяас билэгт нь бишрэн бишрэн суухдаа нөгөө гайтай эрийн таньдаг хүн дахин бүү гараасай гэж яс хавталзаж сэм харвал тэр уйтгартайгаар хэд эвшээснээ киноны гол баатар залууг гарч ирэхэд…” Ц.Доржготов, “Шинэ кино”

бодоод бодоод:

“Чухам юу дутаад байгааг бодоод бодоод олсонгүйд дараагийн тамхиа хайрцагнаас нь гарган имэрч зөөллөөд уруулдаа чимхэн шармал асаагуур ноцоохдоо “Чамин юм эдэлдэг нохой шүү” хэмээн өөрийгөө дотроо битүүхэн магтав.” С.Пүрэв, “Сүүдэр догшрох цаг”

бохирон бохирсоор:

“Агваан үг хэлэхийн оронд духаараа хүйтэн хана мөргөн, алд биеийг нь тулах тулгуур, газар гишгэх хөлгүй болсон мэт бохирон бохирсоор шалан дээр торхийтэл унав.” С.Пүрэв, “Сүүдэр догшрох цаг”

бөг бөг:

“Юу юм бол, гүү унагалаад унагаа хээр хаячихсан юм биш байгаа” гэж санаснаа жолоогоо тэр зүг эргүүлэн бөг бөг шогшсоор ойртон очвоос чөдөртэй болов уу гэмээр, ганц бүгээн адуу байлаа.” Б.Догмид, “Нутаг”, “Øºíº äóíäûí ¿åä ãóðâàí ìîðüòîí Ñàéí óñíû ï¿¿ñíýýñ ìîðäîí ººð õîîðîíäîî äºðºº õàðøóóëæ ÷èìýý ãàðãàõ âèé ãýñýí øèã õîéíî õîéíîîñîî öóâðàí ýìýýëèéíõýý á¿¿ðãèéã òýâðýí áºã áºã øîãøóóëñààð õàðàíõóéí äóíä óóñàí áàðàà òàñàðëàà.” Б.Догмид, “Нутгийн чулуу нулимстай”

бөөн бөөнөөр:

“Умард уулын оройгоор бараан манан оргин буцалж, шамарга цас бөөн бөөнөөр хаялаад, эргэн тойрон харанхуйлж, дөрвөн зүгийг олохуйяа бэрх, хөндий талыг хунгар цас бүрхээд хязгааргүй мөсөн далай болж, түүний дунд хүн мал орших байтугай, зэрлэг араатан зугтан зайлмаар байв.” Д.Нацагдорж, “Үүрийн жавар, уурын чимээ”

“Үүл манан бөөн бөөнөөр газарт бууж талын хаяа хярхгийг даран айсуй.” Ч.Галсан, “Хүү”

бөг бөг:

“Хөлсний хөөрхий тэрэгчин бөг бөг шогшино, хөлсөлж унадаг ямбатан хүн хүлэг гэж нэрлэнэ.” Б.Явуухулан,”Сохор зоосны дууль”

бөртөн бөртөн:

Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож, бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан.” Б.Лхагвасүрэн, “Ижийтэйгээ байхад би баян байсан”

бувар бувар:

“Тэгээд магнаг торгон монгол дээл өмсөж, жанчхүү наамал жийгээд бүгдийн тэргүүнд бараалхахдаа хэлэх үгээ нэгийн нэгдгүй бодсоор сияан хэмээх сэнжтэй хятад шаазангаар бүлээн зэлгээхэн хар цай хоёр угсран залгилаад бувар бувар зажилан ганц мантуу идэж дууслаа.” Д.Маам,”Газар шороо”

будар будар:

“Будар будар тоос нь миний цээжинд суунаглана.” Д.Норов, “Нүнжиг”

булаг булаг:

Булаг булгийн ус ондоо, газар газрын заншил ондоо”

бүлхийх бүлхийхдээ:

“Хүйтэн цайнаас балгаж аваад залгитал хоолой бүлхийж орхив. Бүлхийх бүлхийхдээ бүр бүлхийхтэй адил бүлхийсэнгүй.” Ц.Доржготов, “Мэдрэлийн ядаргаа”

Post a comment or leave a trackback: Trackback URL.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: