Ааглах

ааглахдавах, илүүрхэх, омгорхох. w “Ариунаа түүнийг аашаар ч, амаар ч ааглана.” яри.

аальгүйтэхсэртэндэх, сээтэгнэх, аальгүй зан гаргах.

аашлахзагнах, зандрах.

илүү аашлах ≈ зохисгүй зан гаргах, зохисгүй аашлах,маяглах. w “Илүү аашлах зоосны гарз.” хэвш.

ихэмсэг аашлах ≈ их зан гаргах, сүүлээ өргөх,хамраа сөхөх зэрэг хэлцтэй ойролцоо утгатай. w “Ихэмсэг аашлах биеийн гарз.”хэвш.

авалцах ≈  яри.. тэмцэлдэх, хэрэлдэх, муудалцах,

авах:

авгай авах ≈ гэрлэх, гэрлэж бараалах, эхнэр авах. w “Он жил улирч урссаар түрүүчийн хүү аравдугаар анги төгсөж, цэргийн алба хааж ирээд авгай авч айл гэр болон өрх тусгаарлав.” (Б.Бааст, “Ээжийн үнэр”)

адис авах ≈ шог. зодох,

ам авах Œ ≈ барилдах бөхөө сонгох, хэн нэг хүнийг барилдахаар амлах .     w “Вандан арслан л ам авч баймааж хаясан юм.” (Ч.Лодойдамба) v ≈ (амыг нь авч) тангараг өргүүлэх, амлуулах.

ам хэл авах ≈ ам авах-ын хоёрдугаар утгатай адил.

ам шүд авах ð ам хэл авах.

амийг нь авах ≈ алах, амь насыг нь сүйдлэх. w “Магтаж байж махыг нь идээд, аргадаж байж амийг нь авах.” хэвш.

амты нь авах ≈ амтших, дурлах, шунах. w “Амтыг нь авсан хэрээ арван гурав эргэнэ.”  хэвш.

амь/ий авах Œ ≈ аврах. v ≈ алах, хөнөөх.

амьсгаа авах ≈ амрах, тайвшрах, . w “За намрын үр тарианы ажил дуусч нэг амьсгаа авахтай боллоо.” яри.

анир авах ≈ чимээ сонсох.

баас авах° ≈ айх. w

барилыг нь авах ≈ дадах, дасах, дамыг нь авах, арга ухааныг олох.

барилцаж авах ≈ муудалцах, хэрэлдэх зодолдох. w “Дуламтай тэнэг хүүгээс нь болж нэг барилцаж авч билээ.” яри..

бор ходоодоо болгож авах° ≈ юм идэх. w “За бор ходоодоо болгож авлаа, одоо ажлаа хийгээд байна аа.” яри..

бөндгөрий нь авах ≈ алах. w “Хэрэв би буруу юм хийвэл бөндгөрий минь аваарай.” яри..

бөөрийг нь авах ≈ алах. w “Намайг хүүхэд байхад манай хамар хашааны өвгөн сахилгагүй хүүхдийн бөөрийг нь авнаа гэж их айлгадагсан.” яри..

буулгы нь авах ≈ амраах. w “За муу бор мориныхоо буулгыг нь авч хэдэн өвс хазуулья.” яри.

бярууныхаа толгойг огтолж буулгыг нь авах ≈ тэнэгтэх, мангартах, хүний санаанд орохооргүй тэнэг зүйл  үйл хийх гэсэн санаа.

газар авах ≈ лавшрах, ахих, ихсэх. w “Өвчин нь ч нэгэнт газар авч нөгөө утсан чинээ улаан гол л аргагүй нэг цохиж байгаа нь илэрхий болжээ.” (С.Эрдэнэ, “Өвгөн шувуу”), “- Õààíû ºâ÷íèéã ò¿ðãýí çàñóóëàõã¿é áîë óëàì ãàçàð àâ÷ ýäãýðýõýä òóí áýðõ áîëíî ø¿¿ ãýæ Ìàíäуõàé õýëýâ.” Ш.Нацагдорж, “Мандухай”, “Гэтэл улсын албыг залгуулахсан гэхдээ биеэ огоорон захын эм тангаар аргацаан явсан архаг хууч өвчин газар авч сүүлийн хэдэн жил ор дэр манасан гэрийн хүн болов.” (Б.Догмид, “Нулимс”);

гал авах ≈ сүйд болох.

ганзага аваад чөдөр авах ≈ даврах, ахих, хэтрэх. w “Ганзага аваад чөдөр авна гэж хулгайч нар чөдрийн ганц морийг минь хөөгөөд явчихсан байна.” яри.

гараа авах° ≈ гараа эсгэх. w “За хөлдүү мах хэрчих гэж байж гараа аваад хаячихав даа, болгоомжтой.” яри.

гартаа авах ≈ өөрийн мэдлийн болгох, өөрийн болгох.

гуядаад авах ≈  хүчээр авах. w ”Би Доржийг тэр номоо надад гуйгаад байхад өгөхгүй бол гуядаад авна аа.” яри.

гэргий авах ≈  гэрлэх. w “Манай том ах ноднин гэргий авч тусдаа гарсан.” яри.

гэрэл авах° ≈ мэдэх, анир авах. w “Бидний яри.сан нууц төлөвлөгөөний талаар нөхдүүд гэрэл авсан юм шиг байнаа.” яри..

дамы нь авах ≈ сурах, дадах. w “Би одооноос л дамы нь авч машин дээрээ сайн ажиллаж сурч байна.” яри..

дөрлөж авах ≈ өөрийн болгох.

ес авах ≈ торгож есөн малаар албадан авах.

зүрх авах ≈ айлгах. w “Өө чи намайг гэнэт цочоогоод миний зүрхийг аваад хаячихлаа.” яри.

ивээлдээ авах ≈ ивээх, тэтгэх. w “2008 оны Бээжингийн Олимпид орох манай тамирчдийг баян компаниуд ивээлдээ авсан.” яри.

магнай авах ≈ хош. цохдох.

нойр авах ≈ унтах. w “За би шөнө унтаагүй одоо нэг жаахан нойр аваадхая.” яри..

нуруу/гаа авах  Œ ≈ нуруу нь холгох. “Хөөрхий хүрэн морь нуруугаа авчхаж.  ≈  халшрах. w  “Гэвч тэр ичих зовохыг мэдэлгүй гар хуруугаараа дохиж занган санаагаа ойлгуулж мэддэг хэдэн орос үгээ нурууг нь автал хэрэглэв.” (Т.Баасансүрэн, “Тэрбумтан”)

оноо авах ≈  сайнаар үнэлэгдэх, тоогдох. w  “Би Дулмаа багшаас оноо авч чадаагүйдээ санаагаар унан харцнаас нь далдирч суухдаа түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэж үнэн юм даа хэмээн өөртөө уур хүрч дотроо халаглан гаслав.” (Б.Догмид, “Анхны хайрын дууль хоёр”)

өндөр авах° Œ ≈  мандах, нэрд гарах. w “Мөнхөө саяхан ажилгүй гудамжинд лааз өшиглөж явсан одоо бүр их хурлын гишүүн болоод өндрөө авч байна шүү.” яри..  ≈  хөөрөх, нисэх зохих өндөрт гарах. w  “Эсэн мэнд агаар хөөрсөн нисэгч уулчдын бааз дээгүүр хагас тойргоор нэгэнтээ эргэж дор гар даллан үдэж буй хүмүүсийн зүг далавчаа үл мэдэг хөдөлгөн баяртай хэмээн салах ёс гүйцэтгээд өндөр авлаа.” (Б.Догмид, “Хөх тэнгэрийн зарлиг”)

салхи авах°  Œ ≈ мэдээ, чимээ авах. w “Тэд нэр бидний тухай салхи авсан бололтой.” яри.  ≈  ханиад хүрэх. w “Очироо салхи авсан юм байлгүй урд шөнөжин халуурлаа” яри..

санаа авах ≈ сэтгэх, мэдэж ойлгох.

сахил авах ≈ сахил хүртэх, ламын ёс дагахаар шийдэх.

сүнс авах ≈ айлгах, айлгаж ичээх.

тарга авах ≈ таргалах, тэвээрэх.

тархи авах ≈ загнах, аашлах.

толгой авах ≈ Œ загнах, аашлах.  алах. “-×è äóó, áè ìýäýæ áàéíà. Æîíîíã áàðüæ èðýõã¿é áîë òà íàðûí òîëãîéã àâíà.” Ш.Нацагдорж, “Мандухай”

толгойгий нь авах ≈ алах.

түрүү авах ≈ түрүүлэх, тэргүүлэх.

улаан суганд нь орж авах ≈ ивээлд нь багтах.

үг авах ≈ сонсох, ойлгох. w “”Хөвүүн чи болгоомжлох хэрэгтэй. Одоо хавар болов. Бидний адуу туранхай байна. Адуугаа таргалмагц очъё гэж шалтаглаж энэ хэргийг хойш тавибал ямар гэсэн Чингис хаан түүний үгийг авч өөрөө очсонгүй.” (МНТ125), Үг авахгүй л дээ, толгой гашламарууд …” (П.Баярсайхан, “Цусны өвчин”);

үлгэр авах ≈ дууриах.

үнэр авах ≈ сэжиглэх, сэжиг авах.

хадаж авах ≈ тогтоох, цээжлэх.

хар авах ≈ сэжиглэх.

хатгаа авах ≈ уушигны өвчин тусах. w  “Хотод дөнгөж орж амьдарч эхэлсэн үедээ гэнэ алдсан хэрэг байх даа. Эхнэрээ салхи цохиулж, хатгаа авчихаад байхад нь анхаарахгүй, алба ажил гэж гүйж явтал хамаг хэрэг буруу эргэжээ.” (Б.Бааст, “Ээжийн үнэр.”), “Анхандаа ч одоо тал нь хатгаа авч хэвтэнэ дээ гэж бодох авч харин тэгдэггүй юм билээ.” (Ж.Дашзэгвэ, “Орхоны овилго”);

хосы нь авах ≈ загнах, аашлах; зэмлэх, буруушаах; гэсгээх, шийтгэх;

хосыг нь гурван алд урт/хан авах ≈ шийтгэх, чангалах.

хөл авах  Œ ≈ хөлд цус буух буюу доголох. w “Боговчийн хар хайрга морины хөл авчихлаа” гэж үглэх хүн ч олширлоо.” (С.Пүрэв),  ≈  барилдахдаа өрсөлдөгчийн хөлийг авах бөхийн мэх. (энэ дашрамд дурдахад бөхийн мэхийн нэр бол бүгд хэлц үг болно.) “Ганбат чац урттай учир хөл авахдаа сайн.” яри.

хөлс авах ≈ цалин ацаг авах.

хүүхэн авах° Œ ≈  гэрлэх, гэрлэж бараалах; w “Хөгшин чинь энэ жил нэг хүүхэн авах санаатай.” яри. v ≈  этг. яри., янхан хүүхэн авах, янхантай явах.

хэл авах ≈ мэдээ дуулах, сураг сонсох.

хэлж авах ≈­ хэлье гэж бодож байснаа хэлэх.

хээл авах ≈ хээлтэй болох,

цохиод авах ≈ зодох, зодох цохих. w “Та манай  хүүг үгэнд орохгүй бол цохиод авсан ч болно, би зөвшөөрнө.” яри.

цээжээ авах ≈ цээжээ гэмтээх, хэмхлэх. w  “Уургын морь ихэвчлэн залуугаараа цээжээ авч яагаа ч үгүй эрт хөл нь бороолдог тойрч гарахын аргагүй золгүй хувь тавилантай.” (Б.Догмид, “Хөөрхий”)

чи мэд, чи мэд гэхээр чихийг нь огтолж авах ≈ даврах, цаашлах.

чөдрийг нь авах ≈ суллах, чөлөөлөх. w “Хэд хоног чөдрий нь авчихсан сайхан дураараа юм болж байх шиг байна.” яри..

шарыг нь авах ≈ шар тосыг ялгаж авах. w “Гэрэлмаа  чи энэ зөөхийний шарыг нь аваад өгөөч.” яри.

элэг авах ≈  инээд хүргэх, элэг хөшөөх. w  “Тэгсэн чинь аягүй догь, ёстой элэг авмаар, нөгөө загас нь их балай, хүний хэлээр яри.даг шал гажиг амьтан байсан байхгүй юу тээ.” (Ж.Барамсай, “Орчин үеийн алтан загасны үлгэр”)

эмээлээ гэдсэндээ авах ≈ замбараа алдах, эмх журамгүй болох.

эхнэр авах ≈ гэрлэх. w “Манай бага дүү таван жилийн өмнө эхнэр авсан.” яри.

авалцах Œ ≈ зодолдох. v ≈ хэрэлдэх. w “Балдан гуайтай хүүгээс нь болж нэг авалцаж билээ.” яри.

зан (зангаа) авалцах ≈ дасах, ижилсэх, бие биенээ сайн мэдэх, ойлгох.

гал авалцах ≈ түймэр асах, түймэр дэгдэх, гал түймэр гарах.. w “Амархан шатах шатамхай бодисоос болж гараашид нь гал авалцсан гэнэ.” яри.

авдарлах Œ ≈ хураах, хуримтлуулах, хадгалах,  ≈ шунах.

автаххөлдөх. w “Байдрагийн голын ус тэлэн автаад хүн, мал гарах аргагүй болов.”  яри.

адуулаххариулах, маллах.

ажих шинжих:

ажиглах, сонжих. w “Тэгж байтал манай ширээний Уранаа тэр авгай бүсгүй хоёртой танилцаад хэдэн үг солиод, тэр хоёрын байдлыг ажиж шинжээд иржээ.” (Б.Бааст, “Үрлээ”)

азаргалах ≈  ноёрхох, дээрэлхэх, агдлах. w “Тэгээд эмс охидын өөдтэйг ганцаараа азаргалж байх гэсэндээ юү, эсвэл Пунсалмаад хайртай байсандаа юу, Лувсангэлэнгийн жасаа дээр намайг бугалгаас барьж чирээд хүнээс зайдуу гарч … ам өчгий минь авч салж билээ.” (Ж.Дашзэгвэ, “Орхоны овилго”)

айлгаххүүхэд өвдөж, эцэг эхээ айлгаж зовоохыг ийн цээрлэн хэлнэ. w “Хүүхдүүд бага байхдаа өвдөж айлгахыг алийг тэр гэх вэ дээ” яри..

айлсахзэрэгцэх. w “Хувь заяаны эрхээр айлсан оршиж байгаа улс эвтэй найртай байхаас өөр зам байхгүй ээ.” яри.

айрагдахэхний таван байрын аль нэгэнд орох. w “Буурал аавын минь хээр морь сумын наадамд олон удаа айрагдсан юмдаа.” яри.

айх:

сүүдрээсээ айх ≈ болгоомжлох, ихэд айж балмагдах, сандрах. w “Хоёр атаманы сүргээс тусгаарлаж, овоо хугацаа өнгөрсөн тул Нэхийт сүүдрээсээ айхаа болив.” (Б.Бааст, “Ээжийн үнэр”)

алагчлахалаг үзэх, ялгах, ялгаварлах. w “Адилхан аавын хүү, ээжийн охин алагчлаад байх юм байхгүй, адилхан өгвөл өг, байвал бай.” яри.

алалдахтэмцэх, тулалдах. w “Ардын төлөө алалдаж, түмний төлөө тулалдах” хэвш.

алах:

биеэ алах ≈ биеэ хайрлахгүй муутгах, эрүүл мэндээр хохирох. w “Манай эхнэр залуудаа хар бор амьдралд зүтгэж  биеэ алаад хаячихсан хүн дээ.” яри.

хүн алах ≈ юу ч хийж мэдэх. w “Цаадах чинь мөнгөнөөс болж хүн алж мэдэх хүн шүү.” яри.

цусгүй алах ≈ яаж ч мэдэх, юу ч хийж мэдэх. w “За Лхагва минь намайг ингэж түмний шившиг болгож цусгүй алахын оронд зүгээр хутга шаагаад алчих гэвэл тэр сахал, уруул хоёроосоо ялгарамгүй хэдэн шар шүдээ ярзайлган надад тал засч – депутат болох гэж яваа хүнийг цаашаа харуулчихвал ардын их хурал миний амийг өршөөхгүй гэж нохойтов.” (Б.Догмид, “Зэрэг нэмэхийн өмнөхөн”)

алгадах:

аман дээр нь алгадах ≈ амы нь асуух.

ам руу нь алгадах ≈ амыг нь таглах, мадлах, хэлэх үггүй болгох.

газар алгадах ≈ харамсах.

гуяа алгадах ≈ баярлах. w “Намайг ирэх сургаар хэдэн муусайн дүү нар минь гуяа алгадаад л гүйгээд байдаг гэж байгаа юм.” яри.

дал алгадах ≈ найзархах, шадарлах. w “Би түүний далы нь алгадаад л гүйцээ шүү дээ.” яри.

дал мөрий нь алгадах ð дал алгадах.

мөрий нь алгадах ≈ ð дал алгадах.

алгадуулах:

амаа алгадуулах ≈ амаа асуулгах, хэлэх үггүй болох. w “Би Бадарчид нэг сайхан амаа асуулгалаа.” яри.

алдах:

ажлаа алдах ≈ ажлаа хийж чадахгүй цагийг хий дэмий өнгөрөөх.

ам алдах ≈ нууц задлах, нууцаа хэлэх. w “Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог.” хэвш., “Туслахыг бодолгүй яахав гэж би их л дотносож танил өвгөндөө ам алдав.” (Ж.Дашзэгвэ, “Орхоны овилго”)

ам шүд алдах ≈ тангараглах.

амь алдах ≈ үхэх, нас барах. w “Уулын чинээ алтнаас утсан чинээ амиа алдах.” хэвш.

(амьдралын) эргүүлэгт живүүлэн алдах ≈ юм юманд уруу татагдахаа дөхөх. w “Ганц хүүгээ цэрэгт мордуулж, их хотын амьдралын эргүүлэгт живүүлэн алдсанаас хойш Сүрэн чавганц зам хөлийн энэ Овоотоос буурь салгасангүй, үеэ мултарч үсээ цайтал хоног тоолж яваа үйлтэй амьтан.” (С.Пүрэв,”Насны чагтага”)

баас алдах ≈ баас авах гэдэг хэлцтэй ойролцоо утгатай, их айх. w “Оюутнууд Соном багшийн уурлахаас баас алдталаа айдаг.”

барьц алдах ≈ бажгадах, сандрах. w  “Гэвч өвгөн нисгэгч барьц алдсангүй.” (Б.Догмид, “Хөх тэнгэрийн зарлиг”)

буу алдах ≈ санамсаргүй, гэнэт буудах.

бэл алдах ≈ мөнгө төгрөггүй болох, ядуурах, бэл бэнчингүй болох.

гал алдах  Œ ≈ галгүй болох.  ≈ санамсаргүй түймэр тавих.

гам алдах ≈ гамаа хийхгүй байх.

гэдэс алдах ≈ өлсөх.

дуу алдах  Œ ≈ баярлах.  ≈  гайхах, бишрэх. “Манай нутагт бас ийм ижилгүй сайхан бүсгүй байдаг байх нь ээ хэмээн алдрайхан зүрхэндээ дуу алдсан тэр нартай жаргалтай өдрөөс хойш түүнийг үе үесхэн санаад нэг л мартагнаж чадахаа болчихсон юм.” (Б.Догмид, “Сарны сонат”)

дуулж алдах ≈ гэнэт, санамсаргүй дуулж эхлэх.

жолоо алдах ≈ хяналтгүй болох. w “Жолоо алдвал аминд хор, зориг алдвал ажилд хор.” хэвш., “Сүүлдээ, энэ хүүд миний дэндүү жолоо алдангуй болсныг мэдэв.” (Б.Бааст, “Үрлээ”);

замаа алдах ≈ балрах, буруудах. w ”Залилах гээд замаа алдах, зандрах гээд хүндээ алдах.”, “Заль мэх хэтэрвэл замаа алдахын тэмдэг.” хэвш., “Том хүү нь хотын хулигаануудтай нийлээд замаа алдаж гүйцсэн гэнэ лээ.” (С.Эрдэнэ, “Гарам дээр”);

зүрх алдах ≈ айх. w “Маргааш чи намайг буудахдаа зүрх алдан халирч болохгүй шүү.” (Б.Догмид, “Үхэх хүнд хань хэрэггүй”)

зүс алдах ≈ царай зүс муутай болоx.

идэш алдах ≈ хоолгүй болох.

инээд алдах ≈ инээх, гэнэт инээх.

монголоо алдах ≈ монгол ёс журмаа үл дагах. w “Тулгаа гэртээ ирээд нэгэн удаагийн орон гаран ухааны цоорхойгоор эцгийгээ хараад, -Аав аа, золгоё гээд алцганан бас гараа алдамшаа алдан очтол эцэг нь –Монголоо алдсан, ёс төрөө гишгэсэн новш гэжээ.” (Б.Бааст, “Гурван тийшээ”)

нойр алдах ≈ нойргүй болох.

нүд алдах ≈ гайхах,

нүүр алдах ≈  нүүр тал алдах, харицаа муудах. w “Заанд уурга алдаагүй, засагт нүүр алдаагүй.” хэвш.

нэрээ алдах ≈ нэр хүндгүй болох. w “Нэрээ алдвал хүндээ гээх, нэхийгээ алдвал хүйтэнд хөлдөх.” хэвш.

өнгө алдах ≈ өнгө зүс муутай болох.

санаа алдах ≈ сэтгэл тавгүйдэх.

сэтгэл алдах ≈ хайртай болох, хайр сэтгэлтэй болох. w “Тэгээд ч зогссонгүй охин Нарандэлгэрт нь сэтгэл алдан түүнтэй байнга уулздаг байснаа больжээ.” (Т.Юмсүрэн, “Ээж хайрханы дууль”)

тав алдах ≈ тавгүйтэх.

уйлан алдах ≈ уйлах дөхөх.

унгас алдах° ≈ худлаа ярих.

үг алдах ≈ ам алдах. w ”Агсам моринд уурга бүү алд, аливаа хүнд үг бүү алдхэвш., “Үг алдсанаас үхэр алдсан нь дээр.” хэвш., “Ýýæèé ààâàà ñàíàæ áàéíà óó. ÿí îðäîíä óéòãàðòàé áàéíà óó? ãýæ  áàéí áàéí àñóóæ, Ìàíäõàéí ñýòãýëèéí äîòîðõèéí îëæ ìýäýõ, ÿìàð íýãýí àðãààð ¿ã àëäóóëàõûã õè÷ýýæ áàéâ.” Ш.Нацагдорж, “Мандухай”, “Хэзээнээс өвгөд настны аманд орчих шахан намтар түүхийн олз бэдэрч явж сурчихсан надтай өвгөн Тутаан амархан үг алдан ярих дургүй юм шиг дуугаа хураан дүнсийнэ.” (Ж.Дашзэгвэ, “Алмас дарсан үлгэр”)

үзээд алдах ≈ турших,

үйл алдах ≈ буруудах. w “Хөнгөн үгүүлбэл үг алдах, хөнгөн хөдөлбөл үйл алдах.” хэвш.

үхэнгээ алдах ≈ үхэх дөхөх, амиа алдах шахах.

хар толгойгоо алдах “-Áè ÷àäàõ ÿäàõààðàà õààíä îéëãóóëàõûã áîäñîí áîëîâ÷ õààí ìèíèé ¿ãèéã õýðýãñýí ñîíñîõ ÷ áàéòóãàé õàðèí íàìàéã çàâñðààñ íü ¿éì¿¿ëýõ ñàíààòàé ¿ã õýëýâ ãýæ ýðãýýä õàðäàõ áàéäàëòàé áîëîõëîîð íü çà áîëü¸, õàðèí õàð òîëãîéãîî àëäàæ ìàãàäã¿é þì áàéíà ãýæ äóóã¿é áîëñîí áèëýý ãýæ Ñàòàéí ãàøóóäñàí áàéäàëòàé õýëýõèéã Áàÿíìºíõ îäîî ñàíàìñàðã¿é äóðñàí ñàíàâ.” Ш.Нацагдорж, “Мандухай”

хөл алдах  Œ ≈ баярлах. w “Түүнээс тайж нар хүртэл мөнгө зоос зээлж, айлчлан очиход нь хөл алдаж, архи айргаа барьж байхыг хараад өөртөө бахархан, чадалдаа бишрэн итгэх сэтгэл оволзож явдаг билээ.” (Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”), “Залуус Бандгайгаас азарга тавих үрээгээ нүдийг нь олж гайхалтай сайн сонгосон байна. Эрийн хийморь сэргээх адуу мал чинь өсөх юм байна гэсэн аман магтаал сонсоод хөл алдан баярлацгаав.” (Г.Дамба, “Диваажингийн босго өндөр”), “Чи ч багийн даргыг үзэхээрээ хөл алдаж юу ч хэлсэн за л гэдэг хүн.” Б.Догмид, “Үйлийн үр” “Долгорсүрэн эгч намайг сумын даргаас дутуугүй нэг их том хүн орж ирсэн мэт дээшээ суу хэмээн хөл алдаж, том гарын хуланд айраг дүүргэж барина.” (Б.Догмид, “Сарны сонат”);  ≈ балрах, сүйдэх, сүйрэх. w “Гэтэл амьдралд хөл алдсан гэх хүүгийнх нь бараа нь битгий хэл, сүүдэр нь ч харагдахгүй.” (С.Пүрэв,”Насны чагтага”), Ž ≈ гишгэгдэл алдаж хий гишгэх. w  “Морь хөлөө алдвал цулбуураа сул тавиад л амь гарахыг бодно шүү.” (С.Лочин, “Нинаг буцаасан нь”), “Халхын голыг гарамгүй газраар зүтгүүлж үертэй усанд морьд маань хөл алдаад, бид амь дүйн… морио даган сэлнэ.” (Ж.Дашзэгвэ, “Орхоны овилго”)

хөлөө хугалчих алдах ≈ сүйд майд болох, долигонох, бялдуучлах. w “Хархүү дүрсгүй алаг нүд эргэлдүүлж “Чи Гүнсэнд очих нуу. Тэрнийг нүд ирмэхэд л хүүхнүүд хөлөө хугалчих алдах юм даа” гэж гоочлов. (Ж.Дашзэгвэ, “Цэцэг нялхарсан зун”)

хүн дүрсээ алдах ≈ хүмүүжил, сахилгагүй болох.

хүндээ алдах ≈ нэр хүндээ унагах, нэр төрөө алдах. w “Зандрах гээд хүндээ алдаххэвш.

хүнээ алдах ≈ хүн чанараа гээх, хүний мөсгүй чанар гаргах.

хээл алдах  ≈ хохирох. w “Хэвтсэн хүн хээл алдах, явсан хүн яс зуух.” хэвш.

цаг алдах ≈ цаг хугацааг дэмий өнгөрөөх. w “Хот айлын болон хавь ойрын настай, арга сүйхээтэй гэсэн хүмүүс цуглаж цус нөжийг нь цэвэрлэх, хувцсыг нь солих, хөлдсөн газрыг нь мэдээ оруулах гэж ноцолдсоор их цаг алджээ.” (Б.Бааст,”Гэрийн, хээрийн хоёр хар амт”)

цадигаа алдах ≈ дэг журамгүй болох, эх захаа алдах.

царай алдах  Œ ≈ бие, эрүүл мэнд, сэтгэл санаа сайнгүй харагдах.  ≈ хуншгүй зан гаргах. w “Монголчууд явуулын хүнд царай алдсан газар гэж хошуу нутгаа хэлүүлэхгүй харин тэр хошууныхан цайтай царайтай гэж магтуулж байхыг хичээдэг.” (Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”)

чацга алдах ≈ маш их айх.

шингэн алдах ≈ гүйлгэх, суулгах. w  “Түүний оронд шингэн алдахад тустай эмийн сөд, элэгний халуун дарагч гуа хатан, эмээлийн мөнгөн баавар шиг гал бадраа цэцэг, эр хүн, эр морины гутагийг арилгагч цагаан даль цэцэг гээд бүгд ой тойнд дурайж үлдлээ.” (Б.Дариймаа, “Ногоочин болсон түүх буюу Бандихай”)

шүүрс алдах ≈ санаа алдах.

шээс алдах ≈ баас алдах-тай адил утгатай. ихэд айх, сандрах, балмагдах.

эх захаа алдах ≈ замбараагүй болох.

эх толгойгоо алдах ≈ эх захаа алдах, замбараагүйтэх.

яадгаа алдах ≈ арчаагаа алдах, яахаа мэдэхээ байх. w “Бэр хадам хоёр бүтэн оройжин яриад үг санаа нийлсэн нэг ч юм байхгүй, хоёулан чухам л яадгаа алдаад байтал Тулгаа шал согтуу хүргүүлж ирсэн юм байж.” (Б.Бааст, “Гурван тийшээ”)

явангаа алдах  Œ ≈ явах дөхөх.  ≈ үхэх дөхөх.

алдуулах:

замы нь алдуулах ≈ бусниулах.

алхах:

босго алхах ≈ орох. w “Би эмэг эхийн гар дээр борви тэнийсэн бөгөөд сургуулийн босго алхан алхталаа өврөөс нь гараагүй юм.”( Д.Цэдэв), “Øàðõ¿¿ àäóóíä ÿâààä èðñýí þì øèã ë ìàð ìàð èíýýæ ñóóõàä íü, -Àøã¿é õýëýýã¿é þì øèã áàéíà. Àÿãà öàé óó÷èõààä áóøóóõàí çàéëæ ºãüå. Äàõèàä áîñãîîð íü àëõàõã¿é ãýæ áîäîæ ñóóâ.” Д.Норов,

нутгийн дээс алхах  ≈ нутаг орон, нутагтаа ирэх. w “Уугуул ус нутгаас гараад эдүгээ даруй арван жил боллоо. Би цагаан барс жил нутгийн дээс алхсан хүн юм.” (Д.Маам,”Газар шороо”)

тархин дээгүүр алхах ≈  эрдэм мэдлэгтэй мундаг байх гэсэн утгаар. w “Балдангаас хол хөндий л яваарай, хүний ул шагаймхай, мөс муутай эр дээ гэж захиж, тиймдээ л тархин дээгүүр алхаад яваа юм даа гэлээ.” (Ж.Дашзэгвэ, “Жаргаагүй үлгэр”)

амаржихтөрөх, хөнгөжих, нярайлах, хүүхэд гаргах. w “Саяхан амаржсан эхнэр минь, бяцхан гараа сарвалзуулан үлдсэн үр минь, сайхан найзууд минь би юу хийчих нь энэ вэ?” (Ц.Түмэнгэрэл, “Баянхангайн гэсгээл”)

амдах ≈  тосох, тосон очих, угтах.

амлахам өгөх, тангараглах, ам зөвшөөх, ам гарах.

усан амлах ≈ муу ам гарах, бэлгэ дэмбэрэлгүй юм ярих.

хар амлах ≈ муу амлах, муугаар ярих. w “Харамчийнхан яадаг бол гар тэнийхгүй дээ гэж хар амлацгаасан улс гайхаж гүйцэв.” (Д.Цоодол,”Харамчийнхны дууль”)

амрах:

сүүж амрах ≈ хэвтэж амрах, хэвтэх.

хэл амрах ≈ юм хэлж ярихгүй тайван байх, сэтгэл амар байх. w “Хүүхэдтэй хүний хөл амрана, хэл амрахгүй.” хэвш.

яс амрах ≈ унтах, хэвтэх, унтахаар хэвтэх. w “Салхины эмгэн одоо л нэг тулмаа уяж дээ. Бид ч гэсэн хөгшин ясаа амраая даа гэж Батбаяр сүүлчийн удаа малаа эргэж нэг үзэв.” (Б.Ринчен)

амсаххүрч ядах, дөнгөж хүрэх.

болсоноос амсах ≈ хийсэн идээ, ундаанаас идэх.

ухааны зах амсах ≈  ухаан сууж эхлэх, ухаарах. w “Энэ нутагт маань эртнээс ингэж л залуу насандаа манаргаж, гуч хүрч ухааны зах амсан сая л айл гэр болж төвхнөж хэвшсэн ажээ.” (Ж.Дашзэгвэ, “Орхоны овилго”)

үрий нь амсах ≈ үр дүнг мэдэх.

амтших байн байн дахих, ахих. w “Амташсан хэрээ арван гурав эргэх” хэвш.

ангайхгайхах.

ам ангайх Œ ≈ ярих, юм хэлэх. w “Агсарсан хүнд ам ангайсны хэрэггүй” хэвш., “Аюултай дайсанд амаа бүү ангайхэвш. “Энэ тухай хэнд ч ам ангайж болохгүй.” (Б.Догмид, “Үхэх хүнд хань хэрэггүй”)  ≈ гайхах. w “Миний мэдэхийн, л манайтай айл саахалт явж ирсэн Жанжаагийнх саалийн хэдэн үнээтэй хонь ямаа нийлсэн хориод богтой морь танидаг байтугай танидаггүй хүн амаа ангайж хармаар хэдэн сайхан адуутай айл.” (Ж.Сарантуяа, “Эрийн тэнгэр”);

ангалзах° аальгүйтэх, маяглах, сэртэндэх. w “Тэр намайг хажуудаа хүн байна гэж даанч анзаарсан шинжгүй энэ тэртэй ангалзан тас тас хөхрөх нь эгдүүтэй.” (Б.Догмид, “Хөхөөгийн зам”)

ангижрах:

ертөнцөөс ангижрах ≈ үхэх. “Ñàòàé, -Áèåèéí áàéäàë åð ñàéæðàõã¿é áàéíà, åðòºíöººñ àíãèæðàõ öàã ºíºº ìàðãààøã¿é áîëîâ ãýæ ñàíàà àëäààä äîðîé äóóãààð,…” Ш.Нацагдорж, “Мандухай”

орчлонгоос ангижрах ≈ үхэх.  - Ñàòàé ÷è íàìàéã õîðèí òàâò øèã ñàíàõ þì. Áè äº÷ ãàðñàí õ¿í. ªâ÷èí õóó÷òàé, ìèíèé ºâ÷èí øºíèéí õîíîãîîð íýìýãäýæ, íóãàí ¿ð òºð¿¿ëýõ áàéòóãàé ýíý îð÷ëîíãîîñ àíãèæðàõ íü òºäèé ë õîëã¿é áîëëîî ãýõýä Ñàòàé èõýä öî÷èæ, -Õààí òà þóíä èéì áèëýãã¿é ¿ã àéëòãàõ áèëýý.” Ш.Нацагдорж, “Мандухай”

аних битүүрэх, эдгэх, илаарших.

нүд аних ≈ үхэх. w “Нүд анихын өмнө явдлаа шинж.”, “-Ýíý á¿ãäèéã Ñàòàé ãóàé íàäàä ñóðãàæ õýëæ ºãñºí. Òýð õ¿í ë  ìèíèé í¿äèéã íýýæ ºãñºí þì ø¿¿. ªíºáîëä ¿¿íèéã ñîíñîîä ø¿äýý õàâèð÷ ãàéã¿é ýý. Ñàòàé ÷èíèé í¿äèéã íýýæ ºãñºí þì áîë áè ò¿¿íèé  í¿äèéã àíèóëààä ºã÷ ÷àäíà ãýâ.” Ш.Нацагдорж, “Мандухай”, “Насаараа хөндлөн гулд давхисан тал нутаг, үзэж өнгөрүүлсэн амьдрал нь үүрд нүдэн анихаас нааш яаж балран арилах билээ.” (С.Эрдэнэ, “Өвгөн шувуу”), “Зуд турханаас болж зуу хүрэхгүй үлдсэн хэдэн толгой малаа бараадаж байгаад л нүд анихаас биш.” (Д.Намсрай, “Шар усны үер”), “Дөрвөн хөл дээрээ ширээлдэн захлан зогсч, босоогоороо нүд анисныг дөнгөж сая ухаарсан өвгөн ханцуйдаа наминчлан залбираад уртаар шүүрс алдлаа.” (Б.Догмид, “Нутаг”), Би чинь энэ муу өвгөнөө ийм болчихоогүй байхад үүнээсээ л түрүүлж нүд анихсан гэж аминчхан юм боддог байсан нүгэлтэн.” (Б.Ганбат), “Ýíý õ¿ñýë íü áèåëýãäâýë í¿ä àíüñàí ÷ ãîìäîëã¿é ìýò ñàíàãäàíà.” Б.Догмид, “Зэрэглээт хөндийн сууринд”, “Òîãëîíî ãýõýä àðàé ÷ ç¿ðõýýðýý òóðøèæ áîëîõã¿é áàéõ ø¿¿. Áè ìýäíýý, ç¿ðõíèé áèòãèé õýë ãýäýñ õîäîîäíû ìýñ çàñëàëààð õ¿í í¿ä àíü÷èõäàã áàéõ ÷èíü áèëýý ãýæ õýëýâ.” Д.Цэдэв, “Маргааш би мэс засал хийлгэнэ”

нүд(ээ) аних ≈  худлаа унтсан дүр үзүүлэх. w “Мал гэхээр нүдээ аних.”  хэвш.

аргадахсаймшрах.

арзайхөрвийх.

толгойтой үс арзайх ≈ айх.

үс арзайх ≈ айх.

үстэй толгой арзайх ≈ айх.

арилах: Œ ≈ алга болох, зугтах, хулжих. w “Ажил хийхэд арилах, архи уухад оройлох.” хэвш.  ≈ цэлмэх, онгойх, гийх. w “Арилах тэнгэр хаяанаасаа, орох тэнгэр оройноосоо.” хэвш.

ум хумгүй арилах ≈ зугтаах, зайлах.

тэнгэр арилах ≈ цэлмэх.

арилжих:

төрөл арилжих  Œ ≈ үхэх. w “Сономдовдон агсан эрлэгээс нас гуйж гурав хоноод төрөл арилжсан тэр өдрөөс хойш усны шувуу гурвантаа зэллэж, намрын навч гурвантаа хагдарчээ.” (Д.Маам,”Газар шороо”), “Намайг төрөл арилжсан хойно чи танихгүй байж магадгүй.” (Б.Догмид, “Ус уух заяа”)

 ≈ өөрчлөгдөх.

арсалдахтэмцэх, хэрэлдэх.

арчих°устгах, сүйтгэх, хядах.

газрын хөрснөөс арчих ≈ хядах, устгах, үгүй хийх.

нуухаа арчих ≈ нойрноос сэрсэн дүр үзүүлэх,нойрмоглох, залхуурах. w “Мах гэхээр нуухаа арчих.” хэвш.

төрөл арилжих үхэх. “Çàõ õÿçãààð õîøóóíû, òºðä äàíñã¿é øàõàì íýã ìóó òàéæ òîëãîéãîî çóóí ìÿíãàí ÿí÷ààíààð ñîëèíî ãýäýã áàãà þì áèø. Тýãýõýýð áè ñýð¿¿í óíàæ, ãàçàð õºðºõººñ ºìíº ÿëàà áàòãàíà òàòðààã¿é áàéõàä çóíû èä õàëóóíààð òºðºë àðèëæèíà.” Б.Догмид, “Нутгийн чулуу нулимстай”

асаах: ≈ бадраах.

усанд гал асаах ≈ юу л бол юуг бүтээх. w “Уйгагүй ажиллавал усанд ч гал асаана.” хэвш.

асгах:

амиа асгах ≈ юугаа ч хайрлахгүй байх. w “Хавчиг хүрэн чинь хөл сэтгэл хөнгөнтэй дарж татаж явахгүй бол хамаг байдгаа харамгүй тас шавхаад амиа асгачих амьтан шүү.” (Б.Догмид, “Хөөрхий”)

толгой руугаа ус асгах ≈ өөрөө өөртөө буруу юм хийх, гай тарих, w “Хүний мөсгүй хүн хэзээ ч өөрийн толгой руугаа ус асгаж яваагаа мэддэггүй юм.” (Ж.Дашзэгвэ, “Орхоны овилго”)

үрээ асгах “Äîëîîí æèë àæ òºðæ àíõíû ¿ðýý àñãàñàí òýð ãýð îðîí íü îäîî õ¿íèéõ þì øèã õà÷èí ñàíàãäàõûã ñàÿ ë àíçààðàâ.” Д.Норов, “Мөнхийн дуудлага”

урман дээр нь ус асгах “Äàâàà ýíý íàéðíààñ èõ îëíûã áîäîæ õàðüæ áèëýý. Þóíû ºìíº Øàãäàðûí òóõàé áîäîë õàìàã ñýòãýëèéã íü ýçýìäýæ áàéëàà. Òýð, ò¿¿íèé óðìàí äýýð óñ àñãàæ îðõèâ. Þì ¿çýæ í¿ä òàéëñàí ñ¿ðõèé õ¿íòýé ó÷èðëàà ãýæ áîäñîí íü ñàíàñàíä îãò õ¿ðñýíã¿é.” Д.Норов, “Цэцгийн гурван сар”

асгарах:

араанаас чихэртэй шүлс асгарах ≈ шунах. w “Араанаас чихэртэй шүлс асгараад оршуулгын ганц нэг хундага юм олдож магадгүй гэж бодогдоод явчихлаа.” (Ж.Дашзэгвэ, “Хүйтэн чулуу”)

арааны шүлс асгарах ≈ шунах, хүсэх. w “Архи гэхээр арааны шүлс асгарах.хэвш.

хар гэзгээ асгаруулах ≈ үсээ задгайлах. w “Гүржав хөшгийг долоовор хуруугаараа бяцхан завсар гаргаж харвал гэрийн эзэгтэй зүүн орон дээр урт хар гэзгээ асгаруулан самнаж сууна. ” (С.Эрдэнэ,”Атаархал”)

асахуурлах, бухимдах,

өвөрт асах ≈ эрхлэх.

зүрхэнд асах ≈ сэтгэл хөдөлгөх. w “Үр өвөрт асах, үг зүрхэнд асах.” хэвш.

асуух:

амнаас нь асуух ≈ өөрөөс нь асуух.

ам(ыг нь) асуух ≈ тавлах, шоглох. w “Өөр газраас ирсэн бөх шарандаа болоод ноёны бөхийг өргөж аваачаад өмнө нь тавьсан найрын ширээний ууцны хажууд дээш нь харуулж тавиад ‘Ноёнтоон, гуравдахиа барилдуулах уу’ гэж амыг нь асуусан гэдэг.” (Б.Бааст, “Эргүү хөх будан”)

мэнд ус асуух ≈ мэндлэх, мэндчилэх. w  “Тэрээр морио услахаар эмээлийнхээ олмыг сулруулах зуур шөнөжин архидсанаас зовхи нь хавагнан ус гүйсэн бүдэг нүдээр Дулмаа эгчийг харан инээмсэглэснээ, мэнд усаа ч асуулгүй Дулмаа би чамтай ингэж хар өглөөгүүр усан дээр уулзана чинээ даанч бодсонгүй гэв.” (Б.Догмид, “Цэнхэрлэн харагдана”)

атарлаххойргоших, залхуурах, лазагнах.

атарших:

ухаан атарших ≈ оюун ухаан эдгэх, ой ухаан муудах, ой тогтоолт муудах. w “Ном уншихгүй бол ухаан атарших, ногоо ургахгүй бол хөрс атарших.” хэвш.

атгах Œ эрхэндээ оруулах, барих,

бугуй бариад булчин атгах ≈ даврах, ахих.

гартаа атгах ≈ батлах, илэрхийлэх.

зүрхий нь атгах ≈ сэтгэлийг нь эзэмдэх.

судсы нь атгах ≈ гол зүйлийг барих.

суусан газраасаа шороо атгах ≈ ашиглах, ашигч зан гаргах. w  “Àëòàí-Î÷èðûã ñóóñàí ãàçðààñàà øîðîî àòãààä áîñîõ ñ¿éõýýòýé ýð ãýæ ÷ òîîñîíã¿é.” Б.Догмид, “Нутгийн чулуу нулимстай”,

тэнгэрийн умдаг атгах ≈ хүссэн зүйлээ олох, аз дайрах, аз жаргалтай болох.

халуун чихий нь атгах ≈ эсэн энх, амар мэнд уулзах.

атгагдах:

гарт атгагдах ≈ баригдах, мэдэлд орох. w “Гэрэлийг хүчээр уйлуулж байгаад дасаж, цаг өнгөрөх тусам Довчингийн хөрөнгөний бүрэн эрхт эзэн болж, зан нь ширүүсэн хөгшин Довчин залуу эхнэрийн гарт атгагдав.” (Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”)

атгуулах:

халуун чихийг нь атгуулах ≈ амь мэнд уулзуулах, биеэрээ хүргэх, бүрэн бүтэн хүлээлгэн өгөх. w “Мал болтлоо согтсон түүнийг өнгөрөгч шөнө жолооч нь нэгэн нөхрийн хамт үүрэх чирэх хослуулан авч ирж урьд уулын согоо шиг шилбэлзсэн, усан цээлийн загас шиг залуу амрагт нь халуун чихийг нь атгуулжээ.” (Б.Бааст, “Гурван тийш”), “Уулын амны ойн сахиул гилжгий Жалбууг дөнгөн данган амин голтой байхад нь эмнэлгийнхэнд халуун чихийг нь атгуулжээ.” (Б.Бааст,”Гэрийн, хээрийн хоёр хар амт” )

атирах:

хөмсөг нь атирах залхуурах, хойргоших. w “Мал гэхээр хөмсөг нь атирах.” хэвш.

ахардах:

даалимбанд ахардах ≈ багадах, балчирдах. w “Юу ч болтугай, дааганд хүнддэх, даалимбанд ахардах насандаа хүрч, хурдан морь унах эрхээ нэгмөсөн хасуулаад байсан юм даг.” (Б.Догмид)

ахих Œ ≈ даврах, ахих. v ≈ дэвших, дээшлэх.

ачихнэг төрлийн бөхийн мэх. w “Начин Батболд гар ачихдаа сайн.” яри.

ашиглах°далимдуулах. w “Сарантуяа бол сав л хийвэл ашиглах гэдэг хүн дээ”

Үүнээс цааш үргэлжүүлэн үзэхийг хүсвэл зохиогчийн “МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ ҮГИЙН САН” 2009 номыг худалдан авч үзнэ үү?

Post a comment or leave a trackback: Trackback URL.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: