Ай базарваань

Ай базарваань

Ай базарваань, энэ чинь юу вэ, Шавартын хүзүүвчний шөнийн буг амилав уу?” Д.Гармаа, “Ганган хүүхний гоёо”

Ай бурхан минь

“Ай бурхан минь, хөх тэнгэрийн зарлигаар Алтай ханы онгог сахиус биднийг өршөөн алган дээрээсээ миний ЯК-ийг нисгэв биш үү, ёстой алтан хором.” Б.Догмид, “Хөх тэнгэрийн зарлиг”

Алтай минь

“Бас хэд хоног шуурдаг юм болдоо, Алтай минь…” Б.Бааст, “Ногтруу”

Алтан овоо минь

Алтан овоо минь! Алтан овоо минь! гэгээн зүсийг чинь амьддаа нэг харах минь хэмээн сүсэглэн залбираад тогоотой цайнаасаа шанаганд амсуулан, зүүн хойд зүг гурвантаа өргөж цацжээ.” Д.Маам,”Газар шороо”

“Ээ Алтан овоо минь, муу эцгий минь яах нь тэр вэ? гэж бодсон Цэвцэгдаринаагийн харц бүдгэрэн бүдгэрсээр хуримын бэр Цэвээний мөрийг түшин муужран унажээ.” Д.Маам,”Газар шороо”

Алтан овооны сахиус минь өршөө

“Цагаан гуай эрхи ороосон баруун гарынхаа алгыг тэнийлгэхчээн болж наминчлаад, – Ёстой өвчин ёсоороо л эдгэвэл тэр жаргал. Хүний охин үрийг Алтан овооны маань сахиус өршөө гэж залбирчээ.” Д.Маам,”Газар шороо”

Атаа таван тэнгэр минь

“Хэсэг гөлрөн зогссоноо хүндээр шархадсан хүн эцсийн хүчээ шавхан алхаж байгаа юм шиг хэд алхаж хар чийгэнд нэвт норсон гурамсан чөдрийг атгаж, тэртээ баруунаа бараантан харагдах уулсын дээгүүр ширтэн, ‘Тайшир хан минь, Атаа таван тэнгэр минь, Гомбо минь харахгүй яагаав дээ’ гэж шивэгнэв.” Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”

Ачит Гомбо минь

“Эрдэнэ морио авчирч, урт дээсээр аргамжаад нутгийн зүг харж зогссоноо: ‘Тайшир хан минь, Тарлан хайрхан минь, Атаа таван тэнгэр минь, ачит Гомбо минь‘ гэж алгаа элгэндээ хавсран шивгэнэн залбираад майхандаа орж удалгүй гурван цагаачин гүн нойрондоо цохигдон унтжээ.” Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”

Баянхангай минь

“Овооны их таньдаа, олзны их нь маньдаа, Хайрхаан, Баян хангай минь? Тэр юу вэ? Үгүй энэ чинь юу вэ? Балдан өвгөн хол ойрыг дурандаж байсанаа, -Тэнд одоо тийм бараан юм байх ёсгүй дээ, юун ганц адуу энд байдаг билээ.” Б.Догмид, “Нутаг”

Базар дар:

Базар дар. Муу ахыгаа бурхан тахилдаа бодож болгоож л яваарай.” Д.Төрбат, “Адын совин”

Базарваань!

“Төртайван, – Чи залуудаа сайхан хүүхэн байсан биз гэвэл, – Юу базаахав дээ гэхдээ хүн амьтан дагадаг л байсан юмаа намайг, – Тэгж таарна. Одоо ч гэсэн дээ. –Базарваань! Хандван эмч ирлээ гэв.” С:Пүрэв, “Наран шарлагын газар

Буруу хойшоо гэж

Буруу хойшоо гэж, Банзарын хэл сураг авчирах ч өнгөрсөн хорвоо.” Б.Дариймаа, “Зандан ээжийг минь асуувал…”

Буруу хойшоо доо, буруу хойшоо

Буруу хойшоо доо, буруу хойшоо. Хээ нь үлдвэл торго, хүү нь үлдвэл сураг гэсэн юм даа.” Д.Төрбат, “Сэгсэнд өссөн сэтгэл минь хөөрхий”

Бурхан гончиг сүм минь

“Богд ч яахав дээ, ном хаялцвал мань гэвшид мад тавиулах түвд байгаа юм гэхэд нь Балдангийн нүд нь томорч залбиран – Бурхан гончиг сүм минь, чи ч яах вэ, нүгэл даах хүн. Би ийм үг хэлбэл халуун тамын ёроолоос салахгүй гэв.” Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”

Бурхан минь!

“Хоёр хүн хүртэл хорвоогийн нүглийг үйлдэж байгаад хүнтэй дайралдчихаараа яадаг билээ? Гэтэл чи бод л доо, хүн мал хоёр… хэлэх юм биш, бурхан миньД.Маам,”Газар шороо”

“Мань мэтийн улс орос эхнэрийн гарын цай ууг удаан уувал амархан нүд аних янзтай юм билээ, бурхан минь.” Б.Догмид, “Нүд тайлсан хүний яриа”

“Дулмаа, Бурхан минь! Охин минь өвдчихөө юу? Яанаа гэж уулгалаад тэврэн автал өрөөлдөж хучсан дээлнээс нь можгорхон хөл нь бултас хийн ил гарлаа.” Ж.Сарантуяа, “Боролзой”

Бурхан минь амь авар

“Яа яа, аллаа. Бурхан минь амь авар гэж бүсгүй хоолойгоо хоржигнуулан хашхирсанд Базар цочих шиг болоод гэр рүү ухасхийн оржээ.” Д.Маам,”Газар шороо”

Бурхан түшиж яваасай

“Эдүгээ Бадам хүүхэн санаж сарвайдаг эрдэнэ болсон ижил ханийг минь бурхан түшиж яваасай хэмээн бурханд залбиран тэрнийг минь тэнгэр харж байгаасай хэмээн цай сүүнийхээ дээжийг тэнгэрт цацан суудаг байлаа.” Д.Маам,”Газар шороо”

Буянаараа бол

“Бор гэрийнх нь дээвэр туурга хөвхөлзөн, гадаа аргал зөөдөг нэг муу хэмхэрий төмөр хувин нь хангир жингэр гээд явчихад, – Ээ буянаараа бол, мх муу аргаа гэрийн бүснээс аргамжаа бас идэж орхиж.” гэж үглэнэ.” С.Пүрэв,”Насны чагтага”

Бүү үзэгд, бурхан минь

“Эмгэн нүдээ тас аниж мойног хуруутай гараа дээр өргөн залбирч маань уншаад, – Хэлэх ч юм биш, бүү үзэгд, бурхан минь гэв.” С.Дашдооров, “Улаан гэрийн Юндэн”

Ваа гэгээн минь

Ваа гэгээн минь, гол доогуур явдаг гэж чи юугаа яриад байнаа охин минь” гэж өвгөн гайхав.” Л.Түдэв, “Хоёр туйл”

Post a comment or leave a trackback: Trackback URL.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: