Авай уул

Аа

Авай уул

“Гэлээ ч гэсэн агуйтын агуй, Шилийн богдын баруун хойт хүр, Авай уулын салаа савчраа, Ноён богдын хонгил, Орлой гурван зээрдийн жалга хаана ч хамаагүй хээр хонож хэц дэрлэж яваад ирэхэд энэ муу умгар хар овоохой шиг сэтгэлд дулаан юм туулаад туулаад тулах ирмэггүй энэ хорвоо дээр үгүйг Базар олон дахин ухаарч мэдсэн юм.” (Д.Маам,”Газар шороо”)

Агуу нуга

“Түүний хойно тахиа жил хатагин салжиуд хамтаар, Багу чорхи тэргүүтэй хатагин нар … Аучу баатар нар бусад тайчууд нар Алхуй булаг гэдэг газар чуулаад жажирдай овгийн Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж, азарга гүүг алж, андгайлан тангараглаад  тэндээс Эргүнэ мөрөн уруу нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг гүр хан өргөмжлөөд Чингис хаан, Ван хан хоёртой байлдахаар мордоё гэлцэв.” (МНТ141)

Адуунчулуут

“Улаанбаатарт техникумын нэгдүгээр курс төгсчихөөд зуныхаа амрталтаар хөдөө гэртээ давхиад очтол манайх Адуунчулуутын хэцэд жаал Дэрэмийнхтэй айл буучихсан байх нь тэр. … Адуунчулуут үдэш бүрэнхийд харах юм бол талаар нэг тарж тургилан идээшлэх олон адуутай андуурмаар хэсэг хэсэгхэн үхэр чулуу бүхий хадтай дөрөлж аги гангын үнэр сэрүү татан сэнгэнэж  хөх цөцгий, бялзуухай хоёр жив жив жиргэсэн амар амгалан газарсан.” (Б.Догмид, “Сарны сонат”)

Адуун чулуутын хэц

“Амид сэрүүнд нь анд нөхөр Жагдалын Лхагваагаа нутагтаа авчирч Адуун чулуутын хэц, Өлзийт хайрханаа нэг харуулж Есенин, Лермонтовтой эн зэрэгцэх тэр их хүнээр ганц үгүүлбэр бичүүлж Гишгэрийнхээ чулуун дээр сийлүүлэх маань ч яав даа.” (Б.Догмид, “Санаж сарвайх нутаг ус мину…”)

Айдасын даваа

“Элэгний хэцийн энгэр хормой, Өнгөт ногоон толгой хэмээх бууцанд төрсөн Шагдарсүрэнгийн Гүрбазар өнөөдөр цэнхэр дэлгэцээр айл бүхний хойморт шүлэг уншиж, Айдасын даваан дээр микрофон бариад хурдан морьд тайлбарлан нулимсаа арчин арчин гүйж явна.” (Б.Догмид, “Санаж сарвайх нутаг ус мину…”)

Айл харгана

“Тоорил хан нэгэн түмэн цэрэгтэй, Тоорил ханы хүү Жаха хамбу нэгэн түмэн цэрэгтэй Химурга горхины Айл харгана гэдэг газар бууж бүхийд Тэмүжин цэргээ авч очиж нийлэн буув.” (МНТ107)

Алангийн хөндий

“Эрдэнэ өндийж суугаад ‘Эрдэнэ засгийн унага’-аа долгилуулан дуулж эхлэв. Нүдэнд нь Тайширын нуруу, Алангийн хөндий зэрэг өссөн төрсөн нутаг нь харагдах шиг болоод … сэтгэл нь аяндаа зөөлөрч бүх бодлыг эх нутгийн дүр, зүрхийг нь хөдөлгөсөн баярын зэргэлээгээр дүүргэв.” (Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”)

Алтай

“Элс шилшим зуны үдэд Aнтрактида шиг сэрүүхэн Алтай минь, идэр гурван есийн жавраар Африк шиг дулаахан Алтай минь. (Т.Галсан,”Алтай”)

Алтай таван богд

Алтай таван богд энхэр ариухан цэцэгтэй ч онголон тахилаа ч эс номхрох догшин лус, савдагтай түмэн уулсын ариун дагшин орон бөлгөө.” (Б.Догмид, “Хөх тэнгэрийн зарлиг”)

Алтайн нуруу

“Алс баруун өмнө бол Алтайн нурууны үргэлжлэл хадат өндөр уулсын цуваа хөглийн бараалана.” (С.Эрдэнэ, “Буцааж авах эрх”)

Алтан дарь

“Галдан бошготын дайнаас өмнө эзгүй байсан шилийн энэ нутгийн гол дахь зүрхэн овоог Захын хар овоо гэдэг байсан хэмээн эдүгээ өвөгцүүл хөөрөлддөг билээ. Бүр урьд энэ овоог Дарь овоо гэж нэрлэж байсан агаад манж нар Өвөр Монголыг дайлаар авсны дараахан өвөрлөгч хошуудын хилийг халхын нутгийн гүр рүү Дарь овоо хүртэл түрэх санаагаар тэр овоог Захын хар овоон хэмээн хэсэг зуур албадан нэршүүлсэн гэдэг яриа бас бий. Нутгийн сүсэгтэй хүмүүс  Дарь овоог онгон Чойжин болгон тахиглаж нэрийг нь цээрлэн Алтан Дарь, Алтан овоо хэмээн нэрлэдэг ажээ.” (Д.Маам,”Газар шороо”)

Алтан Овоо

“Галдан бошготын дайнаас өмнө эзгүй байсан шилийн энэ нутгийн гол дахь зүрхэн овоог Захын хар овоо гэдэг байсан хэмээн эдүгээ өвөгцүүл хөөрөлддөг билээ. Бүр урьд энэ овоог Дарь овоо гэж нэрлэж байсан агаад манж нар Өвөр Монголыг дайлаар авсны дарахан өвөрлөгч хошуудын хилийг халхын нутгийн гүр рүү Дарь овоо хүртэл түрэх санаагаар тэр овоог Захын хар овоон хэмээн хэсэг зуур албадан нэршүүлсэн гэдэг яриа бас бий. Нутгийн сүсэгтэй хүмүүс  Дарь овоог онгон Чойжин болгон тахиглаж нэрийг нь цээрлэн Алтан Дарь, Алтан овоо хэмээн нэрлэдэг ажээ.” (Д.Маам,”Газар шороо”)

Алтанширээт

“Халх Монгол даяараа Харлаг жанжин бээс хэмээн алдаршсан  их моридын эзэн Пүрэвжавын өлгий, газрын хоймор Галшартай хаяа хатган орших Алтанширээт сум.” (Б.Догмид, “Санаж сарвайх нутаг мину…”)

Алхуй булаг

“Түүний хойно тахиа жил хатагин салжиуд хамтаар, Багу чорхи тэргүүтэй хатагин нар … Аучу баатар нар бусад тайчууд нар Алхуй булаг гэдэг газар чуулаад жажирдай овгийн Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж, азарга гүүг алж, андгайлан тангараглаад  тэндээс Эргүнэ мөрөн уруу нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг гүр хан өргөмжлөөд Чингис хаан, Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцэв.” (МНТ141)

Ар гурван говь

“Гэр хүртэл өдөрчийн газар тул нарны голтойд Ар гурван говийг туулахсан гэж яаран сулидсан морь урагш алхах урам зориг мохсон бололтой хөл дороосоо шувуу дэрхийн ниссэн ч үргэж цочих нь үгүй.”  (Б.Догмид, “Нулимс”)

Ар жаргалант

“Яах юм бэ? Ар жаргалантын айлуудаар аяга тагш юм балгачихна. Ирэхдээ яаж хурдан  хээрийг унаж ирэх юм бэ? Хонины хондонг бариж өгнө өө гэж би хэлэв.” (Д.Цэдэв, “Хөндий тоосорч байна”)

Ар хоолой

“Өвөр шанд хүрэхийн наана чи Ар хоолойг гатална. Ар хоолой ядуухан морьтой ганц бие хүнд тийм ч амархан барагддаг газар биш шүү.” (Б.Бааст,”Ногтруу”)

Ар сүүжийн худаг

“Нэг нутаг усны хэдэн залуус өдрийн сайныг сонгон байж элбэг уст Ар сүүжийн худаг дээр цуглав.” (Г.Дамба, “Диваажингийн босго өндөр”)

Арайн даваа

“Тогтоа, хөвүүн Худу, Чулуун нарын хамт цөөн хүн дутааж гарсныг Чингис хаан нэхэж Алтайн өвөрт өвөлжиж, үхэр жилийн хавар Арайн даваагаар давж одвол, найманы Хүчүлүг хан, улсаа алдаад цөөн хүнтэй дутааж яваа мэргэдийн Тогтоатай уулзаж, Эрчис мөрний Бүхдэрмэ гэдэг газар хамтран цэргээ засаж байжээ.” (МНТ198)

Арбух

“Замын зуур өвөл Арбухад олон хулан авлахад Чингис хаан зост бор морийг унаж явав.” (МНТ265)

Арвай хээр

“Элэг зөвтөн бидэндээ ижий болсон Арвай хээр, эртний буурал түүхээ элсэндээ пянзалсан Арвайхээр.” (Т.Галсан,”Арвай хээр”)

Аргайн дөрөлж

“Òºìºðòèéí õºíäèéã ãýòýëæ Àðãàéí äºðºë溺ð ºðí¿¿ëæ ÿâàõàä òýðòýý àëñàä ñóóíàãëàñàí õºõ óóëñ òýíãýð øèã öýíõýðëýí áàéõ àãààä íóòãèéí äýýñ àëõàæ ¿çýýã¿é ýð õ¿íä ãàçðûí ìóõàð ë òýíä áîëîâ óó ãýæ ñàíàãäàõ íü ñýòãýë óóæðàõã¿é áàéõûí ýðõã¿é ýý.” Д.Норов, “Хөх сайрын чулуу”

Аргал хохи

“Халиудар Чахурхан хоёрыг явуулаад Жорчидай Архайн хоёрыг тэргүүн хайгуул болгон мордуулж дараа нь Чингис хаан гэр хотлоор нүүж Хэрлэний Аргал хохид ирж буув.” (МНТ183)

Ариг ус

“Энэ охин, хорь түмэдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас хорь түмэд (хорь буриад)-ийн нутаг Ариг ус гэдэг газар төржээ.” (МНТ7)

Арын хүрээ

“Ерөөлтийг бүр долоон настай байхад нь аав Донхор Арын хүрээн (Засагт хан хошууны төв хүрээ) дээр аваачиж тэр цагт их номтойд тооцогдсон Чойндон аграмбад шавь оруулжээ.” (Л.Түдэв,”Уулын үер”)

Атас цагаан богд

Атас цагаан богд, Сэгс цагаан богдод ангуучилж явсан хүн бараа харан алдсан гэдэг юм хэмээн барин тавин ярьсан байжээ.” (С.Эрдэнэ, “Буцааж авах эрх”)

Ацат Богд

“Буурал мөнгөн жинст Алтайн сүрлэг салбар уулсын нэг Ацат Богд янгир элбэгтэй.” (Б.Золбаяр, “Бүтэн”)

 

Үүнээс цааш үзэе гэвэл “Монгол газар, усны нэрийн сан” Ж.Бат-Ирээдүй, 2009 номыг худалдан авч үзнэ үү.

Post a comment or leave a trackback: Trackback URL.

Comments

  • gedavaa  On January 5, 2011 at 1:40 pm

    Ариг ус гэдэг нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумийм нутагаар урсдаг Аригийн гол болно.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: