Ааваа санавал авгаа, ээжээ санавал нагацаа

Аа

-аа4 (ерөнхийлөн хамаатуулах нөхцөл)

“Ааваа санавал авгаа, ээжээ санавал нагацаа.”

Биеэ залуугаас нь, хувцасаа шинээс нь.”

“Бяраа мэдэж яв, хэрээ мэдэж хий.”

“Эрхэм тэнэг морио магтана, дунд тэнэг эхнэрээ магтана, адгийн тэнэг биеэ магтана.” Хэвш.,

“Та нарыгаа, нутаг усаа, адуу малаа харж авлаа. Хэчнээн сайхан салж болмооргүй ертөнц боловч Гэзэгтийн дуулдаг өвгөн шувуу шиг буцах цаг болжээ.” (С.Эрдэнэ,”Өвгөн шувуу”)

-аа4 (үйлдүүлэх хэвийн нөхцөл)

“Их бороо зам эвдэх, их ам эр гутаах.” хэвш.,

“Сайн хүний нэрийг муу хүн гутаадаг.” хэвш.,

-аа4 (өгөх оршихын тийн ялгалын нөхцлийн утгаар)

“Энэхүү хорь түмдийн ноён Хорилардай мэргэний охин Ариг уснаа төрсөн Алун гуаг гуйж Добу мэргэний гэргий болгосон ёс тийм ажээ.” (МНТ9)

-аад4 (урьдчилах үйл үгийг тодотгон холбох нөхцөл)

“Арслан шиг архираад, зурам шиг зугтах.” Хэвш.,

“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас.” Хэвш.,

“Гараар аваад хөлөөр өгөх.” Хэвш.,

“Сумаа харваад нумаа нуух, юм аваад саваа нуух.” Хэвш.,

“Хонины толгой өлгөөд нохойн мах зарах.” Хэвш.,

“Ямаа туйлаад янгиа эвдэхгүй, тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй.” Хэвш.,

“Тавтай цайлаад орон дээрээ хажуулан хэвтэв.” (Б.Бааст,”Хаш аяга”)

“Дээл оёод эмс завгүй, дэл засаад эрс завгүй, маргааш наадам.” (Т.Галсан)

-аад4 байхнаа

“Таних ч хүн алга л даа гэснээ, ээзгий үмхчихсэн юм шиг хэдэн шар шүдээ гарган инээж, -үгүй хө хараад байхнаа машин бүрийн хавийнд мөн тэр машиндаа таарсан л нэг хүүхэн заавал байх юмаа гэв.” (Ж.Лхагва,”Ажиглалт”)

-аар4 (үйлдэх тийн ялгал)

“Араатныг аргаар, адууг уургаар.” Хэвш.,

“Гарах хүүгээр гал битгий түлүүл.” Хэвш.,

“Цагаан даавуу алчуураар толгойгоо ороожээ” (Д.Нацагдорж,”Хуучин хүү”)

“Халуун намраар хөөгөөд явчихсан байх юм.” (Д.Маам,”Газар шороо”)

“Нэг байшин нээхэд толгой толгой торго, чисчүү, хунзаар цай, авдраар тамхи хураалттай байв. Дараагийн байшинд том авдруудаар дүүрэн гурил, цагаан, шар будаа, хайрцаг хайрцагаар чавга, нар хамба, хятад боов байлаа.” (Ч.Лодойдамба)

-аар4 (үгүйсгэх утгатай задлаг хам бүтэц)

“Асууж өгөхөөр аягалж орхи.”

“Айл хэсэхээр адуундаа яв, алхайрч хэвтэхээр аргалаа түү.” хэвш.,

“Зуун хүний зүс үзэхээр нэг хүний нэр тогтоо.” хэвш.,

“Нойрмоглож суухаар номоо гарчигла.” хэвш.,

“Нэр хугарахаар яс хугар.” хэвш.,

“Муу нуухаар сайн илчил.” хэвш.,

“Эд хураахаар эрдэм хураа.” хэвш.,

“Эрхийг сурахаар бэрхийг сур.” хэвш.,

“Эрэг шиг эмтрэхээр хад шиг хагар.” хэвш.,

“Ярихаар яв, хэлэхээр хий.” хэвш.,

-аар4 байтал

“Зүрхээ хуваасан хайраа байсаар байтал зүүгээр шивүүлсэн юм шиг юунд гасална вэ” (Д.Сумьяа)

-аараа4 (-аар+аа) үйлдэх тийн ялгал ерөнхийлөн хамаатуулах нөхцөл

“Зангаараа явбал биед амар, замаараа явбал моринд амар.” хэвш.,

“Хүн залуугаараа байдаггүй, хүлээс чангаараа байдаггүй, хөвд ногооноороо байдаггүй.” хэвш.,

“Дээвэр хоолойгоороо татуу, дээл захаараа татуу, уул оройгоороо татуу.” оньс.

“Мээмнийхээ хооронд хуруу дарам бэхэн хар мэнгэтэй юм. Хүүхэд гараагүй болоод л ийм сайхнаараа юм. Бүр нэг цэврүү шиг гэж Гүржав аазгай хөдлөн бодов.” (С.Эрдэнэ,”Атаархал”);

-аарай4 сануулан хүсэх биеэр төгсгөн холбох нөхцөл

“Дээл хийхээс торготой, дэлхий дүүрэн малтай, дэлгэрч яваарай, дээшилж яваарай.” Ардын ерөөл

“Дээвэр даахгүй идээтэй, дэлхий даахгүй малтай яваарай.”

“Хэзээд сэтгэл амар, үргэлж энх мэнд өвчин зовлонгүй өлзийтэй жаргаарай.”

“Аяндаа мэнд яваарай, алсаас хурдан ирээрэй, алаглаж оёсон алчуурт аягаа хийгээд зүүгээрэй.” (Д.Нацагдорж,”Учиртай гурван толгой”)

“Усаа аваарай гэж дуудав.” (Д.Цэдэв, “Нүүдлийн шувуу”);

“Чамаас эцсийн удаа гуйх юм намайг зовж тарчилахааргүй сайн буудаарай.” (Б.Догмид, “Үхэх хүнд хань хэрэггүй”),

“Тэгээд энэ чулуу аваачиж өгөөд хүүгээ санасан үед гаргаж хараарай гэж аргадаарай.” (Б.Догмид, “Үхэх хүнд хань хэрэггүй”)

-аас4 (үг бүтээх дагавар)

“Нэг настай хөгшин хөнжлөөр хучаастай хэвтэнэ.” (Д.Нацагдорж,”Ламбугайн нулимс”)

-аас4 (гарах тийн ялгалын нөхцөл)

“Алт газраас, алдар номоос.” хэвш.,

“Буурлаас үг сонс, болсон идээнээс амс.” хэвш.,

“Галаас зугтааж, усанд унах.” хэвш.,

“Цагаанаас хар гардаг, хараас цагаан гардаг.” хэвш.,

“Цуцлаас гал, цухлаас хэрүүл.” хэвш.,

“Яснаас шүдээ, махнаас нүдээ.” хэвш.,

-аас4 (үгүйсгэх утгаар)

“Зуун төгрөгтэй явсанаас зуун нөхөртэй явсан нь дээр.” хэвш.,

“Саалиа бэлдэхээс саваа бэлд.” хэвш.,

“Тэнүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла.”  хэвш.,

-аасаа4 (гарах  тийн ялгал + ерөнхий хамаатуулах нөхцөл)

“А үсгийг багшаасаа, ангир уургийг ээжээсээ.” хэвш.,

“Архи савнаасаа бусдыг дийлнэ.” хэвш.,

“Загас тархинаасаа, залхуу тавагнаасаа.” хэвш.,

“Найр ахаасаа, наадам дүүгээсээ.” хэвш.,

“Шавийн эрдэм багшаасаа, зулын гэрэл тосноосоо.” хэвш.,

“Тэгэвч Бадарч ташмагтай уснаасаа нэг балгаад л шонгоос шонд гүйж авирсаар үдийн алдад хуваарьт газраа бараглав.” (С.Эрдэнэ,”Тэнгэрийн хаяа энүүхэнд”)

-аасаа4 (гарах тийн ялгалын нөхцөл + ерөнхий хамаатуулах нөхцөл)

“Барилдахаасаа таахалзах нь, хийхээсээ хээхэлзэх нь.” хэвш.,

-аасай4 (гүнээ хүсэх биеэр төгсгөн холбох нөхцөл)

“Хоёр сар ч шахлаа даа, хонгор хүү минь яав даа, хүний гарт орлоо шүү, хурдан ирж аваасай.” (Д.Нацагдорж,”Учиртай гурван толгой”)

“Эдүгээ Бадам хүүхэн санаж сарвайдаг эрдэнэ болсон ижил ханийг минь бурхан түшиж яваасай хэмээн бурханд залбиран тэрнийг минь тэнгэр харж байгаасай хэмээн цай сүүнийхээ дээжийг тэнгэрт цацан суудаг байлаа.” (Д.Маам,”Газар шороо”)

“Îäîî Ìàíäуõàé æèðýìñýí áîëæýý. Ýð¿¿ë ñàðóóë çàëóó ýì æèðýìñëýõ íü àðãàã¿é. Ãàãöõ¿¿ íóãàí ¿ð çàÿàãààñàé, òýãâýë,  ó÷èð èõ áàéíà.” Ш.Нацагдорж, “Мандухай”

“Орой ангидаа суугаад давтлага хийхэд онгорхой хаалгаараа чамайг хараасай гэж нааш цааш мөн ч олон гардагсан.” (Ж.Лхагва,” Арвын б-гийн мангар”)

“Настай амьтныг зөөлхөн хаяасай билээ гэж хэлж дуусаагүй байтал хүмүүс орилоод алга ташаад орхив.” (Ж.Барамсай,”Бөхийн эхнэрийн зовлон”)

“Áóíèà Ñîíîìæèäûã Æàìúÿíòàé ñóóñíààñ àéìàã õîòûí ÿìàð íýã õàëèìàãòàé äàðãàòàé ñóóãààñàé ãýæ áîäñîíîî, ãýíýò ãóíèãëàæ óóëûí òîëãîé øèðòëýý.” Ц.Доржготов, “Эцэг”

-аач4 (тулган шаардах, гуйн хүсэх утгат биеэр төгсгөн холбох нөхцөл)

“Наашаа хурдан яваач, Нансалмаа чинь хүлээж байна, намайг бушуухан аваач, чамтайгаа бушуухан харих юм сан.” (Д.Нацагдорж,”Учиртай гурван толгой”)

“Хөөрхийг цайгий нь уулгаач. Биднийг санаад л ирж байхгүй юу гэж Должин уйлав.” (Ч.Лодойдамба)

“Тэртээх уул хазайлаа, тэнгэр та тэнхээт шуургаа аядаач.” (Т.Галсан,”Шуурга”)

“Ааш араншингаа эвдэн түүний бусгаж булгиж явааг хараач.” (Б.Догмид, “Ус уух заяа”)

“Самуурай нарт биеэ худалдсан муу новш минь битгий чичрээд байгаач.” (Б.Догмид, “Үхэх хүнд хань хэрэггүй”)

-аач4 (үйл үгээс нэр үг бүтээх дагавар)

“Олоочийн дэргэд бараач, оёочийн дэргэд ураач, олоочийн дэргэд идээч, оёочийн сайнд өмсөөч.” хэвш.,

“Ганц дээлт барилдаач, ганц морьт уралдаач.”  хэвш.,

“Муу хүн сонжооч, мухар үхэр сэжээч.хэвш.,

“Ноён урваач, нохой шарваач.” хэвш.,

“Хонжоочийн араар хоёр хүн сундлаатай.” хэвш.,

“Буга намнаач нь манайд, булга зүүгээч танайд, уурга бариач манайд, уялга оёоч танайд байна. Энэ хоёрын ерөөл эрхэм хоёр заяа гэсэн билээ. Хайр хишгээ хүртээж, хариу соёрхож хайрлана уу.” (“Бэр гуйх үг”)

-аачин4 (үйл үгээс нэр үг бүтээх дагавар)

“Нутаг голомтоо сахиачин, нуган үрээ мордуулаачин, ах дүүгээ хүлээгээчин, амраг хайртнаа хүсээчин, сарын олныг саатан хүлээж, өдрийн олныг өнжин хүлээж, алсын мэдээ чимээ сураглан, аян дайны чимээ дуулбал…” (Б.Ринчен, “Бэрцэцэг”), “Намрын сэрүүн унах үеэр яваачин, ирээчин улам олширлоо.” (С.Эрдэнэ, “Сувдаг”)

аваас (холбоос үг)

“Тэгэхдээ чи надад хайртай аваас хариу ирүүлэх буй за.” (Б.Бааст,”Хаш аяга”)

агаад (холбоос үг)

“Тэгэхэд Базар хүү арван хоёр настай хамгийн бага нь байсан агаад хүн бүр нижгээд эмтэрхий хүрз юм уу, мохоо жоотуу, эсвэл царил зээтүүрхүү юм барьсан байжээ.” (Д.Маам),

“Багшийн царай нар салхинд хөсрийтсөн агаад тэр бээр армаг тармаг сахлаа ширхэгчлэн тэмтрэх зуур хуцны зодолдоон сонирхож ийнхүү инээмсэглэн сууна.” (Ц.Доржготов, “Амитан”)

“Аливааг чин сэтгэлийн сүсэг бишрэлээр бүтээх агаад хүний нүд хуурах хуудан санаа огт үгүй санжээ.” (Д.Төрбат, “Адын совин”);

“Áèøðýëò áýéë Äîðæöýðýí óëàà÷ ºâãºí õî¸ð äîâòîëãîñîîð ãýðèéí ãàäàà èðâýë íýã ë ýëü õóëüõàí áàéõ àãààä ãààëèéí òóñëàõ àæèëòàí áîëîëòîé õî¸ð ãóðâàí õ¿í ãýðèéí ãàäàà òàìõè òàòàí ñóóíà.” Д.Чинзориг, “Сүүлчийн алтны мөрөөр”

“Òýð ÷óëóó õýòýðõèé í¿ñýð, õýòýðõèé òîì àãààä ýõèéí ãàð ò¿¿í äîðîîñ äºíãºæ öóõóéõ àæýý.” Д.Норов, “Хөх сайрын чулуу”

“Зарим хүн Хангайтай аян зам нийлэх ч юм уу, аль нэг ажил төрөлд хамт явснаа аз тавилан мэт ярих агаад түүнтэй ойр дөт үерхэж нөхөрлөж, айлсаж саахалтсаж нүүж суухыг хичээж байдаг хүн захаас аван тааралддаг.” (С.Дашдооров, “Бууж мордох хорвоо”)

адаглаад (холбоос үг)

“Үхсэн хойноо Чингис хаан бол. Чингис шиг баатар адаглаад эхнэрээ зодохгүй байхсан.” (С.Эрдэнэ, “Хулан бид хоёр”),

“Ээж ‘тохитой томоотой л хүн шиг байна. Одоо хаанаас хэнийг эрж явах вэ? Суу, суу. Адаглаад зуны гэрээ хурааж муу амбаартаа ороход аав нь чадал хүрэхгүй байна шүү дээ’ гэж улаан цайм ятгав.” (Ж.Барамсай, “Бөхийн эхнэрийн зовлон”),

Адаглаад түүнд агсан тавихын ч хэрэг алга болжээ.” (С.Эрдэнэ, “Хулан Цамба хоёр”)

адгийн наад зах нь

“Àëòàí-Î÷èðûí çàâîäàä ãóòàë ãºëºì õèéõýä èë¿¿ òîõèðîìæòîé ýäýëãýý ñàéòàé áóëèãààð, èëýã, õºì õèéõ òóë ò¿¿íèé äýëã¿¿ðýýð îðñîí õ¿í àäãèéí íààä çàõ íü ãóòëûí çóëàã, ýìýýëèéí äýâñíèé áóëèãàð àâàõã¿é ãàðàõ íü í¿äíèé ãýì áèëýý.” Б.Догмид, “Нутгийн чулуу нулимстай”, “Àäãèéí íààä çàõ íü ºâëèéí õ¿éòýíä ãýðò áîë ºã뺺 áîñîæ ÷àäàõã¿é äýý.” П.Лувсанцэрэн, “Хар шил”

азаар

“Азаар хамт яваа улс маань гашуун нясуун юманд төсөө, архинд хал багатай хүмүүс байж.” (Б.Догмид, “Нүд тайлсан хүний яриа”)

алив

Алив, Долгорсүрэн хоёулаа үүнийг боовыг үзэе. Эр хүн болж уу, үгүй юу гэснээ эвсэн дарж газар унагаад миний өмдийг тайлах гэж улайран ноцолдов.”  (Б.Догмид, “Сумын даргын эхнэр”)

алийн болгон (баймж холбоос үг)

“Харин Нарандэлгэр минь алийн болгон надад хоол зөөх билээ. Үүнийг одоо буцаая.” (Т.Юмсүрэн, “Ээж хайрханы дууль”);

аль эсвэл

Аль эсвэл надаас одоо хэр нь машин техникийн тос тортог үнэртсээр байна уу? (Б.Бааст,”Ногтруу”)

амьтны ярилцах нь

Àìüòíû ÿðèëöàõ íü Ìàíæóóð, Äîëíóóð õ¿ðòýë ÿâæ Ëõàñ, Óòàé ã¿ìáýíã ¿çýæ áóÿí ìºðãºë èõ õèéñýí íîìòîé ëàì ãýëöýíý. Òèéìýýñ ÷ ºâ÷èí çîâëîíä ºðòñºí àìüòàí õ¿í òèéøýý öóâæ ýì òàí çàëæ ìýðýã òºëºã òàâèóëàõ íü öººíã¿é.” Д.Намсрай, “Бор галуутайн талд”

арга ядахдаа:

“Арга ядахдаа жаахан зоригтойхон эр болж төрөх минь ч яав даа, тэгсэнсэн бол амыг нь аль эрт боочихоод яваад өгөхгүй юу гэж бодлоо.” (Б.Догмид, “Хөөрхий”)

арай гэж нэг

“Арай гэж нэг гутал олж ирлээ.” (Б.Догмид, “Томоогүй нас хоёр”)

арай чүү гэж баймж холбоос үг

Арай чүү гэж арван нас хүрэх үедээ бяцхан Дорж сая чоно гэхэд дэрхийн сандран босдогоо больж хол ойрд явах болжээ.” (Б.Бааст, “Бэлтрэг Дорж”)

арга буюу холбоос үг

“Тэгээд нохой руугаа дөхөж очоод “Хол яв чи! Үгүй байтлаа гэрт хүн буулгахгүй нь уу чи” гэж зандрахад хар нохой арга буюу нохойн ёсоор эзнийхээ үгэнд орж газар гаслан хэвтээд хүлцэнгүйгээр гийнан мөлхөх боловч үзэн ядсан хорсол нь багтаж ядан хахаж цацна.” (Ц.Доржготов)

атал

“Наадам зун хоёр аль хэдийнээ өнгөрсөн атал нэг өдөр айлын эгч үүлэн хээтэй цэнхэр торгон дээл эсгэн оёж эхлэхэд би зөн совингоороо нэг их хол юманд явах нь дээ гэж мэдсэн юм.” (Б.Догмид, “Цэнхэрлэн харагдана”)

атлаа

“Өглөгч бус атлаа харамч бус гэлцэнэ.” С.Эрдэнэ, “Занабазар”

“Үүлгүй цэлмэг атлаа цаанаа л нэг жиндүү, сэвэлзүүр хүйтэн салхитай байлаа.” (Б.Догмид, “Хоёрдугаар багийн данс”)

ашгүй баймж холбоос үг

Ашгүй нэг ирээ юу?” (Б.Бааст, “Хаш аяга”)

“Хүрээд ирсэн чинь ашгүй найруулагч яваагүй гэрлийн тохируулга хийгээд сууж байна.” (Д.Батбаяр)

аягүй бол баймж холбоос үг

Аягүй бол урдаас загнана.” (Б.Дариймаа, “Ногоочин болсон түүх”),

Аягүй бол нуруундаа юм хавчуулчихаж мэднэ.” Б.Бааст, “Ногтруу”,

Аягүй бол ихэр хүүхэд төрүүлнэ шүү гэж орж гарсан авгай хүүхнүүд амаа билүүдэн шивэр авир ярилцах нь яршигтай.” (Б.Догмид, “Эргэж төрдөггүй орчлон”)

About these ads
Post a comment or leave a trackback: Trackback URL.

Comments

  • temka  On November 16, 2011 at 10:24 am

    сайн байнуу тодотгон холбохын нөхцөл хэд байдаг юм бэ аа4-ээс өөр байдаггүй юм ууу

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 4,905 other followers

%d bloggers like this: