Category Archives: Монгол мэдлэгийн сан

Арван цагаан буян аль буй хэмээвээс

Арван цагаан буян аль буй хэмээвээс, нэгдүгээрт, хорхой шавьжнаас эхлээд алив амьтныг үл хөнөөж, харин аврах өршөөх арга замыг эрэлтэй, хоёрдугаарт, юмаа өгөлгүй харамласан хүнийг харааж зүхэлгүй, түүнд үл гомдож, авахыг үл бодон харин өөрөө өгч санааг нь амраах, гуравдугаарт, хүн болоод юмтай буруу харилцахыг тэвчин зүй зохицолыг эрхэмлэх, дөрөвдүгээрт, хов хэрүүл хөөж, холион бантан [...]

Азарга хэрхэн тавих вэ?

Азарга хэрхэн тавих вэ? Азарга тавихад монголчууд их анхаарч сайн үрээгээр азарга тавихыг хичээдэг. Яагаад гэвэл азарга бол адуун сүргийн манлай, адууг хамгаалагч юм. Азарга тавих үрээний шинж хэмээвээс, бие тэгш, бадриун, магнай тэнэгэр уужим, хамрын нүх, нүд том, чих урт, хүзүү бүдүүн, цээжин биеэр өргөн, мундаа өндөртэй, зоо нуруу тэгш, ташаа өргөн, дэл сүүл [...]

Арван хар нүгэл гэгч юу вэ?

Арван хар нүгэл бол биеэр үйлдэх гурав, амаар үйлдэх гурав, сэтгэлээр үйлдэх дөрвөн хар нүгэлээс бүрдэнэ. Биеэр үйлдэх гурван хар нүгэлд нь алив амьтны амийг хөнөөх, хулгай дээрэм хийж хүчээр бусдын юмыг булаах, хүнийг янз бүрийн хэлбэрээр шулж мөлжин доромжлох болой. Ам хэлээр үйлдэх гурван хар нүгэлд, худлаа ярих, хов зөөх хоёрыг хутгах, амьтныг аашилж [...]

Эх хүний есөн эрдэм

Эх хүний есөн эрдэм аль болюу хэмээвээс, “Монгол эх болуужин өнгөнд цэвэр, үйлэнд уран, үрд энэрэлтэй, үргэлж цэмцгэр, ханьдаа түшигтэй, хадамдаа элэгтэй, найранд дуутай, настанд ерөөлтэй, нартад буянтай байваас сайн эх болюу.”

Эцэг хүний цээрлэх найман зүйл

Эцэг хүний цээрлэх найман зүйл инү: “Эцэг хүн бор дарсанд шунахгүй, болчимгүй үг хэлэхгүй, болох болохгүй хэрүүл өдөхгүй, Богд Чингисийнхээ сургаалыг тэрслэхгүй, үр хүүхдээ хараахгүй, үнэнч ханиа гомдоохгүй, үйлийн хэцүүгээс шантрахгүй, үйтэн хуаранд шунахгүй байваас эцэг хэмээх айлын багана тулгуур баттай байж, ноён нуруу цэх байх амой.”

Ухна яаж тавих вэ?

Ухна яаж тавих вэ? Өсгөлөн, чийрэг, том биетэй, хошуу уртавтар, эвэр хэт шорон биш, үс сорлог, ноолуур арвин, зүс хар, хөх, улаан өнгийн бараандуу байх зэрэг арваад шинж бүрдсэн ишгээр ухна тавина. Ухна тавихдаа бас жижигхэн ёс үйлдэнэ. Эвэр, дух, туруунд нь шар тос түрхэн, сүү амсуулж, нурууг нь дагуулан дусаагаад  ерөөл хэлж тавина. Ерөөл нь [...]

Гийнгоо

Гийнгоо бол нарны бурхан Осор таринд наран дор, хөрст дэлхий дээр хурдан морион хүлэглэн морь хүүхэд хоёр амар амгалан өлзийтэй байхыг бэлгэдсэн уриа юм. Монголчуудын гийнгоо бол адууны тэнгэр Дамдин буюу Хаянхярваа бурханы зүрхэн тарни бөгөөд адууны сүлд, бурханы ивээлийг тэтгэсэн уриа билээ. Гийнгооны тухай нэг домог бий. Эрт урид цагт Гийн хэмээх ядуу хүү [...]

Ямандаг

Ямандаг. Арван хангал хэмээх догшин сахиусын нэг. Үхрийн толгойтой, хүний биетэй, өөрийн дагина Дорж солонмаа хэмээх нүцгэн эмийг тэвэрсэн дүртэй бурхан. Түүнийг шашныг хамгаалагч гэж үзээд билиг оюуны хүндэтгэл болгон шүтэж, ерөөл тавиулдаг уламжлалтай. (И.Д.1214)

Хүүхдийн үс авах

     Хүүхдийн үс авах ёс. Хүүхдийг 3-5 нас хүрэхээр нь даахийг нь үргээх ёслол хийнэ. Ёслолыг   гэрийн дотор ах дүүсээрээ тэмдэглэнэ. Бүсгүй хүүхдийг 3, 5 гэсэн сондгой, эрэгтэй хүүхдийг 4,6 гэсэн тэгш тоотой насанд авна. Энхрий эмзэг хүүхдийг 7 насанд авах учиртай. Халхчууд эрэгтэй хүүхдийн насыг бугын дуунаар, охины үсийг хөхөөн дуунаар авдаг. Хүүхдийн даахинд [...]

Хүрээ дуу

    Хүрээ дуу. Хүрээ гэгч нь их хөлийн олны цугларсан газар аж төрөх ёсныхоо онцлог байдлыг тусган илэрхийлж байдаг болохоор хүрээ дуу уламжлалт ардын дуунаас ихээхэн ялгаатай. Үүнд үг, аялгууны зохицолдолгоо хүмүүсийн таашаалд нийцэж, богино хугацаанд олны хүртээл болдог, үг, аялгууны төгсгөл нь ихэвчлэн наймт нотны огцом хөдөлгөөнөөр хаяж, шидсэн, эсвэл гулсуулж нааж шингээсэн арга [...]

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 1,854 other followers