Ж.Бат-Ирээдүй: ““Рекламны үг хэллэгийн онцлог ба уриа үгийн тухай” номын товч шүүмж”

Улаанбаатар дээд сургуулийн багш, докторант Ш.Сэрчмаа “Рекламны үг хэллэгийн онцлог ба уриа үгийн тухай” хэмээх 3 бүлэг, 10 хэсэгтэй шинэ ном хэвлүүлжээ. Энэ ном бол цаг үеэ олсон маш чухал ном байна. Учир нь Монгол улс 90-ээд оны эхнээс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш реклам урьд өмнө байгаагүйгээр хурдацтай хөгжиж байгаа билээ. Бидэнд реклам зохиох, хийх ямар нэгэн туршлага байхгүй учраас алдаж онох юм бишгүй бий. Харин ийнхүү дөнгөж суралцаж эхлэж байгаа хүмүүст болон их дээд сургуулийн реклам сурталчилгаа, дизайны ангийн оюутнууд, реклам сурталчилгааны компаний ажилтан нарт энэ ном маш чухал гарын авлага болох хэрэгцээтэй, ёстой.

Энэхүү номын нэгдүгээр бүлэгт рекламны түүхэн үүсэл хөгжилийг дэлгэрэнгүй тайлбарлаж, энэ ойлголтын талаарх онолын тодорхойлолт өгч, түүний онцлог шинж, илэрхийлэх арга хэрэгслийг тайлбарлан үзүүлсэн байна. Харин хоёрдугаар бүлэгт хэвлэлийн реклам, тэр тусмаа рекламын үг, хэллэгийн талаарх ямар байх ёстой ойлголтыг дэлгэрэнгүй тайлбарлаж АНУ-ын эрдэмтэн Алан Шарпын 34 зөвлөмжийг орчуулан хадсан нь хэрэглэгчдэд маш чухал санамж болсон байна. Гуравдугаар бүлэгт АНУ-ын хэвлэл, мэдээллийн сурталчилгааны хамгийн их ашиг авчирсан үг, хэллэгүүдийг задлан шинжилж, монгол хэлээр хадан орчуулсан байна. Мөн 2000-2004 онд шалгарсан дэлхийн шилдэг рекламны үг хэллэгээс түүвэрлэн авч орчуулсан байна.

Харин энэ номд өнөөдрийн монгол реклам, сурталчилгааны талаар хаа нэг хавчуурга маягаар дурдснаас өөрөөр тодорхой зүйл бичээгүй байна. Тийм учраас цаашид өнөөдрийн бий болоод байгаа жинхэнэ монгол реклам сурталчилгааны хэл соёл, баримтад үндэслэн номоо бичих нь практик ач холбогдолтой байх болов уу?

Номыг бүхэлд нь авч үзвэл онолын хэсгийн тайлбар нь нэлээд сайн болсон бөгөөд харин ихэнхи жишээ, баримт, уриа үгийн орчуулга тун тааруу болсон байна. Рекламны үг хэллэг бол ихэнхи нь нэг төрлийн тогтсон хэлц үг, хэллэг байдаг. Тийм учраас үгчлэн орчуулахад тухайн хэлэндаа байгаа шиг сайхан буух нь юу л бол. Нэг хэлцийг нөгөө хэлэнд орчуулахдаа тухайн дүйх хэлцээр нь орчуулдаг зарчмаар онож орчуулж чадвал сайхан болно. Ингээд бид дээрх номд байгаа зарим алдаа мадаг, буруу ташаа ойлголт, орчуулга, үг үсгийн алдааг доорх байдлаар хувааж жишээлэн (бүгдийг биш Ж.Б.) үзүүлж байна. Тухайлбал, Буруу хэлбэржүүлсэн, буруу найруулсан алдаа: Англи хэл дээр [12][1], түүх уруу [13],  боловсронгуйжилтын [16], олонтаа байж [23], төлөөлөгчтэй байлаа [30], эелэдэг боловсон гэсэн [39], бэлэг дурсгал дахь сурталчилгаа [46], хийгдэж байгаа реклам [49], өндөр зорилготой байдаг [81], үгнүүдийг [94], худалдан авалт хийлгэх [101], хэрэглэгийн [101], гар тань сайхан харагдах буюу эсвэл таны мөнгийг буцааж олгоно [116], Чухал түлхүүр үгс нь some almost гэх зэрэг эдгээр үгс нь улам үнэмшилтэй болгодог [116],  Болхи бүдүүлэг буюу утгын хувьд алдаатай буруу орчуулга хаа сайгүй байна, жишээ нь: It’s everywhere you want to be. (Visa); Таны очихыг хүссэн бүхэн энд байна. The city never sleeps. (Citibank) Ситибанк ажиллаж байхад хотод шөнө болохгүй. чухал тулгарсан, үндэс баримттай 105, Ойлгомжгүй үг, үгүүлбэр олон байна, жишээ нь: цензургүй үг хэллэг [49], эелэдэг нуршуу [49], хоёрдугаар зэргийн зүйрлэлийг хаана ч хэрэглээгүй [50], манай орны реклам [51], Тэрээ сурталчилгаагаа энгийн богино, өгүүлбэрээр, гүн утгатай үгс ашиглахгүй байх ба гэвч нөгөө талаас хэрэв би маш өндөр түвшний үзэгчдэд хүргэхийг хүсвэл илүү гүн утгатай үсгийг их ашиглана гэсэн байдаг. [51], өгүүлбэрүүдийг олон өгүүлбэрийг дурдаж болох юм [55], уриа нь уриа товч тодорхой [61], өрөвдөл төрүүлэх [68], монгол рекламны нэгэн уриа үгэн дээрээс харж болох [68, 73], сайн сурталчилгааны уриа нь өндөр зорилготой байдаг [72], уриа нь өөрийн адилтгалаа алдах бөгөөд [73], зарим нэг нь жишээг [80], хийсвэр байх гэвч үйлчлүүлэгч төвтэй, ашиг тусыг нь цэвэр аргаар дурсан сануулах [92], Эдгээр нууцлагдмал урианууд нь харилцагчдын олон нийтийн харилцаа буюу харилцааны нөхцөлөөс шалтгаалан байнга бие даасан байлдан дагуулсан утга авдагаараа тусгай гэж тооцогддог [105], та худалдах эсвэл худалдан авахыг хүссэн ялгаагүй манайхыг зориорой [106], таны эвдэрхий тоормозноос болох ослоор жаахан хүүхэд үхэж болно 120,

Монгол, англи хэлээр үсгийн дүрмийн алдаатай бичсэн үг, үгүүлбэрүүд маш олон байна, жишээлбэл агетлагууд (агентлагууд) [5], томёолсон (томьёолсон) [12], байгааагаараа (байгаагаараа) [17], бараг [19], амжил (амжилт) [25], худалддан (худалдан) [25], борлугаа [27], мирчдын [27], нидэг, нэгчээс, сонирхолтойэн, аргы [27], өөрийг [28], суртчилгаа [29], ферм, эелэдэг, сэтггүүл [39], засгий, технолог, мэдлэг үгүйгээр [41], дэээр [48], эелэдэг [49], нэрийн хууданд [62], элеменгүйгээр [63], сэтгэлэүйд [65], хөлгүүр [74], хуваарьтй [74], хйиж [83], хулалдан (худалдан) [107], АНУ-н (АНУ-ын) [3,113], мөрөх (мөрдөх) [113], тохирмон (тохирсон) [115], firl (girl) [115], гадгийг (гэдгийг) [116], альныг (алиныг) [117], ичмэр (ичмээр) [121], legasy (legacy) [128], гэх мэт олон арван үг үсгийн алдаа мадаг байгаа нь уг номыг уншиж байгаа хүнд маш төвөгтэй, хэлний хүн, тэр тусмаа реклам сурталчилгаа сонирхон судладаг судлаач хүний хувьд  арай дэндүү хариуцлагагүй хийсэн байна.

Номын сүүлчийн бүлэгт сүүлийн жилүүдэд Америкт амжилт авчирсан рекламны дуудлага үг, уриа үг болон дэлхийн алдартай компани, пүүсүүдийн уриа үг зэргийг түүвэрлэн орчуулан үзүүлсэн нь уншигч, ашиглагчдад хэрэгтэй сайн зүйл болсон боловч рекламын үг хэллэгийн ихэнхийг утгачлан биш үгчлэн орчуулснаас болж алдаатай, буруу, утгыг буруу ойлгосон орчуулгууд нь маш их байна.  Жишээ нь: See your local Chevy dealer Дотоодын үйлдвэрийн Шеви дилерийг хараач гэж орчуулсан үүнийг Орон нутгийнхаа Шеви дилертэйгээ уулзаад үз гэх болох байх, Long lasting. Good for teeth. Удаан хугацаагаар хэрэглэвэл шүд тань үнэхээр сайхан болно гэж орчуулсан үүнийг уг нь Удаан үйлчилгээтэй, шүдэнд сайн гэх ёстой. Built for the way you live (Ford Explorer) буюу Амьдралынхаа арга барилыг та өөрөө л сонгоорой гэж орчуулсан үүнийг Таны амьдралын хэв маягт зориулан бүтээгдсэн гэж болох, Just plain smart (H&RBlock) буюу ухаалаг сонголт гэсэн үүнийг Энгийн бөгөөд тансаг гэхэд л болно.

Номын ерөнхий үг, үгүүлбэр, үгүүлбэрийн бүтэц, зохион байгуулалт, түүний найруулга, жишээ зэргээс үзвэл энэ нь ямар нэгэн англи хэлээрх номыг монгол хэлээр орчуулан зарим нэг газар цөөн боловч монгол жишээ хадсан байж болох магадлалтай байна.  Харин чухам ямар номыг орчуулсан нь тодорхойгүй байна. Хэрэв ямар ном байгааг мэдсэнсэн бол яг англиар ингэж орчуулах байж гэж зөвлөх боломж харин байсан.  Нягт нямбай биш, анхааралгүй, хайнга байдлаас болж 55-р хуудсанд маш олон үг танигдахгүй тэмдэгтээр хэвлэгдсэн байх жишээтэй.

Ингээд цаашид дахин хэвлэхдээ дээрх мэт алдаа мадгаа нягтлан засмаар байна, Ер нь олон нийтэд зориулсан номд зохиогч болоод редактор маш хариуцлагатай хандах учиртай. Тэр тусмаа реклам сурталчилгааны ном, сурах бичиг ийм их үг үсгийн алдаа мадагтай, найруулга зүйн хэм хэмжээг зөрчсөн олон төрлийн алдаатай, буруу ташаа мэдээлэлтэй хэвлэгдэж зохиогч хариуцлагагүй хандсан нь уншигч, ашиглагч нарыг үл тоомсорлосон хэрэг гэж үзэлтэйг дашрамд тэмдэглэн хэлье. Зохиогчийн өөрийн нь хэлснээр энэхүү номд “зарим нэг реклам сурталчилгааны өгүүлбэрээс үзэхэд харь хэлний ноёрхол хамгийн их …”[2] байгааг анхаарч дараа дараагийнхаа номын хэл, найруулга, орчуулгыг анхаарах хэрэгтэй сануулж байна.


[1] [] буюу дөрвөлжин хаалтад хуудасны дугаарыг, () буюу дугуй хаалтанд зарим зөв хувилбарыг тэмдэглэв.

[2] “Рекламны үг, хэллэгийн онцлог ба уриа үгийн тухай” Ш.Сэрчмаа, УБ., 2006

About these ads
Post a comment or leave a trackback: Trackback URL.

Comments

  • Undraa Ganhuyag  On August 10, 2011 at 3:47 am

    Таны зөв өө ном бичиж байгаа бол редакторлуулаад гаргахгүй дээ хайран хэвлэлийн төлбөр, хайран нэр хүнд……..

  • Daticc77  On December 24, 2011 at 12:46 pm

    :)

  • mootsoo  On December 25, 2011 at 5:49 am

    Тэр англи хэлнээс орчуулснууд нь бас арай дэндүү байна шүү. Хэл шинжлэлийн бус мань мэт ч редакторлочихоор юм байна :p

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 4,910 other followers

%d bloggers like this: