Monthly Archives: January 2011

Ж.Бат-Ирээдүй: ““Рекламны үг хэллэгийн онцлог ба уриа үгийн тухай” номын товч шүүмж”

Улаанбаатар дээд сургуулийн багш, докторант Ш.Сэрчмаа “Рекламны үг хэллэгийн онцлог ба уриа үгийн тухай” хэмээх 3 бүлэг, 10 хэсэгтэй шинэ ном хэвлүүлжээ. Энэ ном бол цаг үеэ олсон маш чухал ном байна. Учир нь Монгол улс 90-ээд оны эхнээс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш реклам урьд өмнө байгаагүйгээр хурдацтай хөгжиж байгаа билээ. Бидэнд реклам зохиох, [...]

Ж.Бат-Ирээдүй: “Төгрөг хэмээх үгийн бичлэгийн тухай”

МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ А.БАТСҮХ ТАНАА Санал хүргүүлэх нь Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны хүсэлтийн дагуу ТӨГРӨГ хэмээх үгийн роман бичлэгийн талаар өөрийн саналаа хүргэж байгааг минь хүлээн авна уу? Олон Улсын стандарт, нэр томьёог баталдаг ISO байгууллагаас  ТӨГРӨГ-ийн роман галигийг Tugrik хэмээн тогтоосноос болж олон улсын санхүү банкны систем, дэлхийн дахинаа хэрэглэгдэж байгаа томоохон нэвтэрхий толь [...]

Ж.Бат-Ирээдүй: “Монголын нууц товчоо англи хэлээр”

“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” АНГЛИ ХЭЛЭЭР Ìîíãîëûí ò¿¿õ, ñî¸ë, óòãà çîõèîë, õýëøèíæëýëèéí ¿íýò äóðñãàë “Ìîíãîëûí íóóö òîâ÷îî” õýìýýõ Ìîíãîëûí áè÷ìýë ò¿¿õýí ñóðâàëæèéí óóãàí äýýæ áè÷èã, ýðòíèé ìîíãîë óðàí çîõèîëûí ãàéõàìøèãò äóðñãàë ýíýõ¿¿ ºâ òýãø òóóðâèëûã äàÿàð îëíîîðîî ìºíõ ýðõýìëýæ, äýýäëýí áàõàðõàõ çîðèëãîîð áóóëãàñàí Ìîíãîë Óëñûí Åðºíõèéëºã÷èéí çàðëèãò “Ìîíãîëûí èõ õààäûí óãñàà ãàðâàë, ìîíãîë÷óóäûí àõóé àìüäðàë, ¿íäýñíèé [...]

Бага ихийн барьцаан дах монгол зүйр үгс

Аавын их нь Амрагийн бага нь Авсан хүний гар зөөлөн Аргамжаатай морины бэлчээр бага Ачсан хүний цээж бага Аргамжаатай морины бэлчээр бага Нөлөө ихтийн хормой бага Нөмөр газрын салхи бага Омогтой тархинд ухаан бага Овтой тархинд ой бага Өгсөн хүнд нэг ч их Авсан хүнд арав ч бага Ууж идэхийн урам бага Уулзаж ярихын хэрэг [...]

Амар хэцүүгийн эсрэгцэлт монгол зүйр цэцэн үгс

Азарга алдвал барихад хялбар Ам алдвал барихад хэцүү Амттайд гашуу оруулах амар Гашуунд амт оруулах хэцүү Аюул аюулд гал усны аюул Амар амарт сэтгэл санааны амар Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар Зам замаа ололцвол явахад амар Зангаараа явбал биед амар Замаараа явбал моринд амар Мэдэхгүй гэвэл мэлзэхэд амар Номхон тэмээг ноолоход амар Ноомой хүнийг зарахад [...]

Адилтгалт монгол зүйр цэцэн үгс

1.Адил (80) same, alike, equal Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн Сүүлгүйгээс биш нохойтой адил Аж төрөх, амь зуух алалдах дайсантай адил Амин хувийн ашиг өвсний шүүдэртэй адил Ард олны ашиг өндөр тэнгэртэй адил Амь зуух гэдэг  aлалдах дайсантай адил Архичин хүн галзуу хүн адил Асралт мэргэдийн хайранд ташуурах нь Алт олоод гээхтэй адил Баян [...]

Ж.Бат-Ирээдүй: “Гадаад хүнд монгол хэлний үгийн сан, утгын хичээл заах аргын асуудалд”

Гадаад хүнд монгол хэл заах арга зүй нь онолын түвшинд судалгаа тун багатай сэдэв юм. Үүнийг манай судлаачид ч хүлээн зөвшөөрдөг.  Харин сүүлийн жилүүдэд гадаад хүнд олон жил монгол хэл, соёлын хичээл заасан багш судлаачид өөрсдийн туршлага дээрээ тулгуурлан энэ чиглэлийн судалгааг онолын төвшинд хөгжүүлэхийн тулд эрдэм шинжилгээний үгүүллүүд[1] бичиж эхлээд байна.  Бид энэ үгүүлэлдээ [...]

А үсэг ойролцоо утгатай үгс

Аа а, нэг, эхэн, эхний, тэргүүн, (гэх мэт дэс дугаар дээр ойролцоо утга илэрхийлнэ.) аа, ээ, оо, аан, ээн, (дуудах сул үг: аав аа, ээж ээ, Дорж оо,  Сүүл гуай аа, Сайд аа, Сүрээн,) аа ® ааг Œ. аав нэр., эцэг, аав ≠ ээж. ► “Аавын үгүйд ах аав, ээжийн үгүйд эгч ээж” зүйр.“Аав нь [...]

Арван цагаан буян аль буй хэмээвээс

Арван цагаан буян аль буй хэмээвээс, нэгдүгээрт, хорхой шавьжнаас эхлээд алив амьтныг үл хөнөөж, харин аврах өршөөх арга замыг эрэлтэй, хоёрдугаарт, юмаа өгөлгүй харамласан хүнийг харааж зүхэлгүй, түүнд үл гомдож, авахыг үл бодон харин өөрөө өгч санааг нь амраах, гуравдугаарт, хүн болоод юмтай буруу харилцахыг тэвчин зүй зохицолыг эрхэмлэх, дөрөвдүгээрт, хов хэрүүл хөөж, холион бантан [...]

Азарга хэрхэн тавих вэ?

Азарга хэрхэн тавих вэ? Азарга тавихад монголчууд их анхаарч сайн үрээгээр азарга тавихыг хичээдэг. Яагаад гэвэл азарга бол адуун сүргийн манлай, адууг хамгаалагч юм. Азарга тавих үрээний шинж хэмээвээс, бие тэгш, бадриун, магнай тэнэгэр уужим, хамрын нүх, нүд том, чих урт, хүзүү бүдүүн, цээжин биеэр өргөн, мундаа өндөртэй, зоо нуруу тэгш, ташаа өргөн, дэл сүүл [...]

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 1,854 other followers