Аав ээж үрийн түшиг, ах эгч биеийн түшиг

аав ээж:

Аав ээж үрийн түшиг, ах эгч биеийн түшиг”

“Алт мөнгийг эрээд олно, аав ээжийг эрээд олохгүй.”

“Алтай, Хянганы завсарт атар баялаг орон, аав ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг.” (Д.Нацагдорж, “Миний нутаг)

ааг амт:

“Таана хөмлийн ааг амт ханхалсан үнэр хамарт хадлаа. (А.Дашням, Өлзийнарангийн өчил)

ааг амттай:

“Эргэн тойрны байгаль дэлхийд ямар өнгө үнэр хослон, ямаршуухан ааг амттай болж буй хийгээд чимээ анирын найрсал нь ямар гэгчийн яруу эгшиг гарган дуурсаж буйг үл анзаарна.” (Д.Батбаяр, “Гашуун”)

ааг зорго:

“Оногдсон заяаныхаа ааг зорго дээгүүр олойртуулж татсан, олдохгүй хоёр буурлынхаа булшин дээгүүр бөхийж татсан, эхлэх үзүүр нь сүүнд дүрээстэй, эцэслэх үзүүр нь нулимсанд дүрээстэй солонго билээ… би…” (Б.Лхагвасүрэн, Солонгол билээ…би”)

ааг омог:

“Арван хэдэн насныхаа ааг омгоор хөтлөгдчихсөн явна.” (Р.Чойном, “Хүн”)

“Доргийн ааг омог ч ил бадарч байхаа болив.” (П.Пүрэвсүрэн, “Өшөө”)

“Аянга ааг омог бүрдэж, чадал хүчин хурсан ид сайхан азарган чонын нохой болж байна.” (Б.Бааст,”Гэрийн хээрийн хоёр хар амт”)

ааг охь:

“Өл хоолгүй, аяншиж ядарсан тэр эрийн толгойд хатуу архины ааг охь хоромхон зуур гарч, ад тийрэнгийн бүжиг цам л ийм догшин байдаг болов уу гэлтэй буцалмал халуун аялгуу хамар цусаар нь дамжин цовхчин гүйнэ.” (Б.Догмид, “Хүний хань”)

ааг үнэр:

“Үүрийн цайвар тэнгэр дор хөглийн ногоорох нарсан ойн ааг үнэр манантай бас холилдон найрах нь нэгэн зүйл тансаг удаан мэт.” (С.Эрдэнэ, “Зуурдын жаргал”)

ааг тачаал:

“Тэгээд л чадалтайхан эрд эдлүүлэн ааг тачаалаа дарж гоё ганганыг эдэлж явбал жаргалын дээд тэр аж.” С.Эрдэнэ, “Амидралын тойрог”

аадар бороо:

Аадар борооны сүүлд агаар ариун байдаг.” зүйр.

аажуу уужуу:

“Эмнэх нэрийдлээр аажуу уужуу хордуулж алах эм найруулав.” (А.Дашням, “Өлзийнарангийн өчил”)

аазгай эгдүү:

ааль журам:

“Харьшгүй сайхан ааль журмыг хадгалан сахижээ.” (“Хуримын ерөөл”)

ааль зан:

Ааль зан нь тогтуун бөгөөд хичээнгүй болбол адаг боол боловч дээд ноён болюу.” (Субашидaac)

аальгүй сарниу:

Аальгүй сарниун зантай энэ хүүхэн эхтэйгээ үерхдэг хүүхэн шиг нь л ярьж сурсан ажээ.” (Ш.Гаадамба, “Тэрэгчийн хүү”)

аар саар/хан:

“Нэг л гайтай явдал болж дээ гэж би бодоод, сууж аар саар юм ярих гэтэл миний үгийг хайхрах янзгүй. (Ц.Дамдинсүрэн, “Чөтгөр”)

“Гудамжинд ногоо, будаа аар саар янз бүрийн юм дэлгэн газар завилан сууж байгаа хайрцгийн наймаачин маш олон.” (Б.Ринчен, “Өмнө этгээдэд зорчсон тэмдэглэл”)

“Долгор их гэрийн аар саар ажлыг борви бохис хийхгүй хийж шөнө орой л гэртээ орж ирдэг байв.” (Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”)

“Ажлын цагийг аар саар юмаар үрээд мэргэжлийн хичээл таслаад болохоо байлаа.” (Ш.Гаадамба, “Тэрэгчийн хүү”)

“Гэтэл томоохон юм авъя гэхээр мөнгөө харамнана, ялигүй нэг аар саархан юм авъя гэвэл сэтгэлд нийцэхгүй тун хэцүү байлаа.” (Л.Дашням, “Бор еэвэн”)

аараг толгод:

“Жанцан жавраас нүүр буруулан хазгайхан сууж жижиг аараг толгодыг хэдрэн алхуулсаар бага үдийн хэрд Босоогийн тал руу орж ирлээ.” (П.Лувсанцэрэн, “Ус шиг цэнхэр”)

“Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд аараг толгодын элс алтаар нурдаг байсан.” (Б.Лхагвасүрэн, “Ижийтэйгээ байхад би баян байсан”)

ааруул хурууд:

“Та нар хорин мөнгө өг, би ааруул хурууд авч өгье.” (Б.Ринчен, “Үүрийн туяа”)

аарц сүү:

“Охиноос буцалсан цагааны үнэр ханхлах нь нөгөө л аарц сүү болсон оготор даалимбан тэрлэгтэйгээ аж.” (С.Эрдэнэ, “Наран тогоруу”)

аарц цагаа:

Аарц цагаа элбэгтэй, ааш зан сайтай.” М.Цэдэндорж, Есөн хүсэл”

“Би аймгийн сургуульд явж тэр минь аарц цагаа буцалгасаар үлдэх тул гуниглах нь аргагүй дээ.” (С.Эрдэнэ, “Наран тогоруу”)

аахар шаахар:

“Өөрсдийн хийдэг зүйл гэж гар урлалын аахар шаахар юм бололтой.” (Б.Ринчен, “Өмнө этгээдэд зорчсон тэмдэглэл”), “Би тэгж ажилчдынхаа хувийн амьдралын аахар шаахар юмаар хөөцөлддөггүй. Залуу байхад бужигнуулж л байдаг даа гээд хөгжилтэй инээн, над руу ирмэлээ.” Ж.Отгонцагаан, “Нагац ах”

аахилж амьсгалах:

“Тэгэхдээ хажууд нь түшсэн аав ч харагдахгүй, ээж минь аахилж амьсгалах ч үгүй, харин ч нэг харахад намайг айсуйд баярласан мэт дахин харахад хүү минь хөөж яваанууддаа гүйцэгдэх ч юм уу, шуугин буй суманд нь оногдчихвий гэж айсан зовсон шинжтэй харагдана.” (Б.Бааст, “Алтайн хөх дөнөн”)

аахилах уухилах:

“Тэгтэл тамгын түшмэл ч аахилж уухилсаар орж ирлээ.” (С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”)

ааш авир:

“Анх Мядаг, Доной хоёр эвтэй байсан боловч байн байсаар хоног удах бүр Донойн ааш авир ширүүн болж Мядагийг гуйранч, цагаачин гэх зэрэг элдвээр хараан доромжлоход Мядаг нэлээд хүлээж өнгөрүүлэвч аашлах дарлах бэрхэд эс тэсвэрлэж Донойгоос салж муу гэрээ овойлгон барьж, бусдын царай харахгүй амин тэжээл хүрэлцэх учир ажиггүй суусаар зургаа долоон жил боллоо.” (Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”)

“Чи өөрөө ёстой тэмээ туйлсан хөх үнс. Чи тэр бэртэй минь байхдаа хэчнээн сайхан ажилтай, хэчнээн хөөрхөн ааш авиртай хүү байлаа.” (Б.Бааст, “Гурван тийшээ” )

ааш араншин:

“Янз бүрийн ааш араншин, арга барилтай хүмүүсийн царай харна. Нэхийт ингэж явахдаа Дамбийтай танилцав.” (Б.Бааст, “Ээжийн үнэр”), Ааш араншингаа эвдэн түүний бусгаж булгиж явааг хараач.” Б.Догмид, “Ус уух заяа”

ааш бааш:

“Энд тэнд өвдлөө гэж дандаа яншдаг юм. Авгай нарын ааш бааш барагдах биш.” (С.Эрдэнэ,”Атаархал”)

ааш зан:

“Алс замыг хөөвөл агт морио гамна, амь биеэ бодвол ааш зангаа зас.” хэвш.

Ааш зангийн номхон нь сайн, адуу малын тарган нь сайн.” хэвш

Ааш зан нь хувирсан бол арав таван үгийг солих юм сан.” (Д.Нацагдорж,”Учиртай гурван толгой”)

“Төгөө ч түүнийг андахгүй, хэн хэн нь ааш зангаа мэдэх улс авай.” (С.Дашдооров, “Бууж мордох хорвоо”)

аашлаж загнах:

“Цэрмээ, Чүлтэм хоёр цагаан сар болоход ажил их болдог ба харилцан учралдахад гэрийн эзэд аашлан загнадгийн тухай хэдэн уйтгартай үгс ярилцахын зуур түлээ хөрөөдөж дуусав.” (Д.Нацагдорж, “Цагаан сар ба хар нулимс”)

авах идэх:

“Түүнээс Зи Бай Хуа авах идэхийг эрхэмлэх тул энэ завсар баян гэвшийн буянгаар дэмий тарвалзсан боловч ханахгүй.” (П.Нацагдорж, “Ламбугайн нулимс”)

“Ай хөөрхий хүн гэдэг авах идэхийн хойноос л амиа өгөх шахах юм даа.” (Д.Батбаяр, “Үүр тэмдэгрэхийн өмнө”)

авах өгөх:

Авсан өгсөнөөр болдоггүй, арга зүйгээр болдог.” хэвш.

авгай мавгай:

“Ингээд, Дамбий авгайн мавгайн тухай бодсон зүйлгүй, үхсэн үлдсэн хоёр биеийн амин хэлхээ гурван хүүхдээ өсгөж өндийлгөхийг бодов.” (Б.Бааст, “Эхийн үнэр”)

авгай хүүхэн:

“Үнэхээр ч гэгээн үлэмж юм мэддэг ажээ. Лам нарын банди шуумарын ёс, авгай хүүхний явдлын нарийн нууц зүйлийг ярьж өгөхөд нь Хонгор Бат хоёр нүдээ бүлтийлгэн сонсоод багш нь Цамбатай яаж байдгийг харин сонин болгон ярив.” (Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”)

“Тор саваа дүүртэл дэлгүүр хоршоогоор хэсдэг авгай хүүхнүүд нь харин нийлж хов ярихдаа нэлээд гаршсан байдал ажиглагдана.” (П.Батхуяг, “Далавч”)

авдар сав:

Авдар савны цоож цуургыг тайлахгүй, ээмэг бугуйвч бөгжийг мултлахгүй бол жирэмсэн эм түргэн нярайлахгүй уддаг гэдэг заншилтай байжээ.” (Ш.Нацагдорж, “Мандухай хатан”)

“Мөнөөх л авдар сав, тогоо шанага, хүхүүр цах нүднээ тусахад зүүдэлж байгаад сэрсэнээ ухаарна.” (Д.Батбаяр,”Зүүд”)

авир зан:

“Амбагай хааны арван хөвүүд авир зан тань муу” (Алтан товчooc)

авир санаа:

“Ам хэлэндээ аав хөвүүн гэдэг боловч авир санаа нь адбиш өөр биш үү” (МНТ166)

авир шивэр:

“Энэ тухай бас ч авир шивэр ярилцана.” (Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”)

аврал гүрэм:

“Тэгээд хувилгаан лам аврал гүрэм хийх болж, ноёны сангийн их өргөөг зайчлуулан гүрмийн юм бэлдүүлэв.” (С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”)

автах дасах:

“Агваан ч энэ л аяг араншинд автаж дассан нэгэн болжээ.” (С.Пүрэв, “Сүүдэр догшрох цаг”)

автобус унаа:

Автобус унаанд чихэлдсэн хүмүүс хаалгаар нь асгарчих шахан шавааралдана.” (С.Пүрэв, “Сүүдэр догшрох цаг”)

авьяас билэг:

“Бид нүүдэлчин улс. Дөшөө зоосон газраас нь дөрвөн жил авахгүй байх эрх бидэнд үгүй. Дөрвөн улиралд дөрвөн дөрөв арван зургаа нүүж сууж байна. Яаж хятад газрын том ордонд бүтдэг уран ухааныг гүйцэх вэ, хол хэрэг. Ер нь монгол хүн авъяастай юу гэвэл цул алт шиг авъяас билэгтэй улс л даа гэв.” (Д.Маам,”Газар шороо”)

“Би энэ кинонд эчнээ танил хайртай жүжигчинтэйгээ нүүр учран авьяас билэгт нь бишрэн бишрэн суухдаа нөгөө гайтай эрийн таньдаг хүн дахин бүү гараасай гэж яс хавталзаж сэм харвал тэр уйтгартайгаар хэд эвшээснээ киноны гол баатар залууг гарч ирэхэд…” (Ц.Доржготов, “Шинэ кино”)

аг чиг:

“Ойр хавь айл малгүй аг чиг ийм газар гэгч түүнд тун хачин санагдаж авай.” (Б.Бааст, “Бэлтрэг Дорж”)

агаар салхи:

Зүүн нуурын галуу нугас нарнаар наргин ганганалдаж, хөмүүл таанын тааламжит үнэрээр агаар салхи анхилж, хүн бүл сайтай саахалт айлын их бага гэр, тэрэг тэмээ, хонь мал, хүлээн авагчийн хүнгэнэх дуу энэ бүхэн өөрийн нь дорой буурайг сануулах мэт болно.” (С.Эрдэнэ, Малын хөлийн тоос”)

агаар тэнгэр:

“Хөөрхий тэр нялх амьтаныг эх нь голбол агаар тэнгэрт салхи шиг хөөрөх унаган жигүүр яаж ургана.” (Д.Батбаяр, “Сүүдэр”)

аглаг зэлүүд:

“За тийм болтугай. Манай энэ нутаг сүрхий аглаг зэлүүд. Чоно бараг хотны захад. Тэгэхдээ бид чоно барьдаг нохой байхыг ер үзээгүй. Хүний үзэх юм дуусах биш. Ашгүй одоо л нэг Жалбуугийн хар амт, хээрийн хар амтыг барихыг үзэж дээ гэж хөрш хашир өвгөн нэг л ёжтой, зуунги үгүүлсэн үг нь хэчнээн хянуур хэрсүү хүн чиг, хэдэн давхар санаатай хэлээд байгааг ухахад амаргүй байв. Сонгино шиг олон давхар санаатай үг амнаасаа унагадаг энэ бууралд хүмүүс хайртай.” (Б.Бааст,”Гэрийн, хээрийн хоёр хар амт”)

аглаг хээр:

“Тодорхой хөх огторгуйд дурдмал сар мандаж, онц гялгар одод ов тов бүрэлзэн үзэгдэж, дөрвөн зүг найман зовхисоос анир чимээгүй, үнэхээр аглаг хээр газар боловч, уужим цэнгэлийн гэр мэт санагдаж, нэгэн үе элдвийг эргэцүүлэн бодож, гунихран хэвтсээр даруйд томоо тасарч, бие манаран унтжээ.” (Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”)

агт морь:

“Алс замыг хөөвөл агт морио гамна, амь биеэ бодвол ааш зангаа зас.”  хэвш

“Чингис хаан тэр тоосыг үзэж, Ван хан нэхэж айсуй гэж агт морьдыг бариулж ачаалан хөдлөв.” (МНТ170)

“Утаа болсон уранхай майхнуудаа зэрэгцүүлэн шааж туг хиураа босгон агт морьдоо тавьж, манаа харуулаа гаргасан нь ялсан цэргийн сүр жавхаатай нийлж цог хийморьтой харагдаж байж билээ.” (Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”)

агуй хонгил:

“Баартуу уул хаданд янгир шиг дүүлж харайж сурсан ба ойр хавьд ямар агуй хонгил нүх сүв байдгийг мэддэг болохоор тэр бүхнийг нэхэн нэгжиж шөнийн харанхуй нүүрлэн иртэл гүйж.” (Б.Бааст, “Эргүү хөх будан”)

агь ганга:

“Наран хэвийж, агь гангын үнэр анхилмал зөөлөн бөгөөд бүлээн сэвшээ үхлийн өмнө зоригтой тайван бай гэж аргадаж илбэж байх шиг.” (С.Эрдэнэ, “Өвгөн шувуу”)

агь таана:

“Гандаж байгаа агь таанын хурц үнэр анхилан, шөнийн намхан тэнгэрт түм буман одод яралзаж, “эр хүний жаргал эзгүй хээр” гэсэн үг сэтгэлд орж ирнэ.” (П.Пүрэвсүрэн, “Өшөө”) “… манайхан шинэ нутагт буусан даруйдаа зун гэдгийн дэлэнтэй дэлгэрийг сая үзэн  мэдэрсэн юм шиг нуур цөөрмийнх нь элбэг дэлбэг, аги тааных нь өндөр өтгөн ургасныг их багагүй гайхан шагширч ногооны үзүүр илэх нь дутуугүй эхний хэдэн хоногийг өнгөрөөж билээ.” Б.Догмид, “Цэнхэрлэн харагдана”

агь хүмэл:

Агь хүмлийн үнэр сэнгэнэх нь сайхан, аясхан бодол хол ойрыг санах сайхан.” (Д.Нямсүрэн, “Дөрвөн цаг”)

агь шарилж:

“Тэгэхэд үүр манхайтал цайж дууч болжморын жиргээ намжин агь шарилжийн шинэхэн үнэр сэнгэнэж байлаа.” (С.Дашдооров, “Бууж мордох хорвоо”)

агшин хором:

“Цусны цэрэг судлын амсар сахиж агшин хоромгүй сэргийлнэ.” (Д.Нацагдорж, “Цуст байлдаан”)

ад аз:

“Тоглоомд эзтэй азтай хүн хайр сэтгэлийн үйлсдээ бас адтай азтай байдаг гэж номонд уншсан шиг санагдана.” (Б.Бааст,” Гурван тийш”)

ад дон:

“Бага байхад аль дэггүйтэхийг тэр гэх вэ дээ. Хааяа нэг багшаасаа жавтий хүртэж, тоосоо гөвүүлэхэд ад дон дарагдаж барцад арилах шиг болно доо гээд инээлээ.” Б.Дариймаа, “Ногоочин болсон түүх буюу Бандихай”

ад зэтгэр:

“Төөрсөн мэргэдийн мөрөн дээр ад зэтгэр шавааралдана.” (Д.Батбаяр, “Манан”)

ад чөтгөр:

“Авралт бурханы зарлигаар анх эхээс төрөвч, ад чөтгөрийн хүчээр адаг сүүлдээ үхдэг нь орчлон ертөнцийн тавилан юм.” (Ч.Лхамсүрэн,”Хүрэн морь”)

адаг сүүл:

“Авралт бурханы зарлигаар анх эхээс төрөвч, ад чөтгөрийн хүчээр адаг сүүлдээ үхдэг нь орчлон ертөнцийн тавилан юм.” (Ч.Лхамсүрэн,”Хүрэн морь”)

ад зэтгэр:

“Төөрсөн мэргэдийн мөрөн дээр ад зэтгэр шавааралдана.” (Д.Батбаяр,”Манан”)

ад тийрэн:

“Өл хоолгүй, аяншиж ядарсан тэр эрийн толгойд хатуу архины ааг охь хоромхон зуур гарч, ад тийрэнгийн бүжиг цам л ийм догшин байдаг болов уу гэлтэй буцалмал халуун аялгуу хамар цусаар нь дамжин цовхчин гүйнэ.” (Б.Догмид, “Хүний хань”)

ад чөтгөр:

“Шунал гэдэг ад чөтгөр.” (Д.Гармаа, “Чонын үүр”), “Цээжний хөндийд чоно гөлөглөж арван хоёр нугалаа гэдсэнд арван хоёр өнгийн ад чөтгөр шүгэлж, ходоодонд орсон үхэр харх элгийг нь мэрж эмтлээд идэж байх шиг.” (Б.Бааст, “Гурван тийш”)

ад шоо:

“Түүн шиг хөөрхий энэ настан буурлуудаа ч бас ад шоо үзэж байсангүй өсөж өдий хүрч дээ хө…” (С.Дашдооров, “Бууж мордох хорвоо”)

адаг сүүл:

“Ер нь аальгүй хатныхаа аль хэлсэн бүгдийг ар өврийн арилжаа наймаанаас авчихаад адаг сүүлд нь ард олноор төлүүлнэ гэдэг аль хааны зарлиг вэ?” (С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”)

адарлах хэдэрлэх:

“Нүд нь нэг айхавтар гялалзаад байхаас биш сайн муу олон юм ярьж адарлаж хэдэрлэсэнгүй.” (Д.Маам,”Газар шороо”)

адгах харуусах:

“Өвдөх хийгээд зовох нь насанд үл хүсэгдэх гаслан тул биедээ өвчин хуучгүй, сэтгэлдээ гэмээнэ хийснээ чамлах, хэмжээ хэрийн нь багад адган харуусахаас өөр гэмшил зовиургүйгээр амьдын далайг гэтлэх лугаа гурав болой.” (Д.Урианхай, “Зөв амьдрахуй”)

адгуус амьтан:

Адгуус амьтанд дайсан олон, албат хүнд ноён олон.” зүйр.

адлах бухимдах:

“Тэр хадам аавынхаа баясангуй байгаад гомдон хорсож, Хангайг адлан бухимдаж дэмий л уурганыхаа хусан ёзоорыг нойт оргитол атган явлаа.” (С.Дашдооров, “Бууж мордох хорвоо”)

адрах арсах:

“Нээрээ бид хоёр насаараа шахуу бие биенээ адарч арсаж явсан ч хоёр биедээ нэг их муу санаж яваагүй дээ.” (Т.Бум-Эрдэнэ, “Гагнаас”)

адуу мал:

“Тэндээс ах дүү тавуулаа тэд иргэнийг довтолж, адуу малыг авч, хүн ардыг зарц болгов.” (Монголын нууц товчоо39)

“Үүгээр түүгээр адуу мал зөндөө бэлчээд үе үе тохиолдох айлын зэл дээр бариатай гүүнүүд янцгааж, айраг найрын цаг мэдэгдэвч, дайран орж зугаацах чөлөө хаана вэ?” (Д.Нацагдорж, Шувуун саарал”)

“Ан гөрөөс уулаар дүүрэн, адуу мал талаар дүүрэн.” (Д.Нацагдорж, “Учиртай гурван толгой”),

“Аавын уургыг барьж сур, адуу мал чинь өснө.” хэвш

“Ааш зангийн номхон нь сайн, адуу малын тарган нь сайн” хэвш

“Энэ удаа тэр тамхи гаансаа угсарсангүй, харин зүүн ар сүүжин дээрээ түнтэгнэн явсан ширэн савтай хоёр нүдний дурангийнхаа оосрыг тайлан авч хол ойрын бараа, ийш тийшээ бэлчиж яваа адуу малыг ажин дурандлаа.” (С.Дашдооров, “Бууж мордох хорвоо”)

ажиг сэжиг:

“Хөсгийн манлайд гурван тэмээтэй хүн хоорондоо дүнгэр дүнгэр ярилцан ажиг сэжиггүй явахыг мэдсэн Буян хөсгийг гүйцэн ирж хамгийн бөгсөнд яваа тэмээний хүзүүн дэх пөлөнг морин дээрээс явуут тайлж аваад дүнгэнүүлэн дуугаргасаар хөсгийн толгой руу дөхөв.” (Л.Түдэв,”Уулын үер”)

ажил алба:

“Тулгаа харин түрүүчийн бэртэй минь байхдаа ажил албандаа морь нохой шиг үнэнч шударга зүтгэдэг байсан юм даа.” (Б.Бааст, “Гурван тийшээ”)

аж амьдрал:

“Өсөх багаас хөндлөн гулд давхиж, аж амьдралын зам хөөж, олз омгийн тэнгэрт сүсэглэж залбирч явсан нутаг нь хаврын наран дор өнгөтэй сайхан харагдаж байв.” (Д.Гармаа, “Чонын үүр”)

ажил төрөл:

“Цөлөгдөх болсон ардууд хамаг эндэгдлээ хүлээн хаан эзнээс өршөөл уучлал гуйсан боловч огт нигүүлсэж үзсэнгүй, ах дүү амраг садан хагацаж, айл гэр аж төрөл сарниж, олон отог хошуу дамжин түмэн зовлонг эдэлсээр хүний газар гүний нутагт явган нүцгэн хүрч очжээ.” (С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”)

“Зарим хүн Хангайтай аян зам нийлэх ч юм уу, аль нэг ажил төрөлд хамт явснаа аз тавилан мэт ярих агаад түүнтэй ойр дөт үерхэж нөхөрлөж, айлсаж саахалтсаж нүүж суухыг хичээж байдаг хүн захаас аван тааралддаг.” (С.Дашдооров, “Бууж мордох хорвоо”)

“Биднийг багад ажил төрлөөс хойргошвол аав ээж маань, -Чи ч дайнд явбал залхуу Маам шиг л юм болно доо гээд түүнийг тайлбарладаг сан. (Ж.Лхагва, “Залхуу Маам буюу нэр төр”)

“Бид чинь ажил төрлийн эрхээр заримдаа нэг өдөр хоёр гурван хүлээн авалтад орох үе ч таарна. Их хэцүү.” (Б.Бааст, “Гурван тийш”), “За тэгж байтал зочин гийчин гаднаас хүрээд ирнэ. Оруулахаас өөр аргагүй. Дайлах цайлахаас өөр яалтай билээ. Тэгээд ажил төрлийн эрхээр хоёрын хоёр айлын байрыг нэтгэн засч өглөө.” (Б.Бааст, “Гурван тийшээ”)

ажил үйлс:

“Тэр нас намбаар нь ингэж хэлдэг байсан юм уу, нэг бол ажил үйлсээр нь ч тэгж цэгнэдэг байсан юм уу, бүү мэд.” (С.Дашдооров, “Бууж мордох хорвоо”)

“Үнэхээр ажил үйлс, амьдрал жаргалын баяр, залуу насны цог золбоо , өөдрөг бүхэн намрын өнгө гэрэл сэтгэл будна.” (Н.Өлзийбат, “Өнгө”)

ажил хийж, хөлс урсгах:

“Тэгэх тусам нь Нэхийт энэхүү нохойн замаар амьдрах гэдэг бохир бодлоос салж, хүн шиг  амьдрах, тэгэхдээ бүр ажил хийж, хөлс урсгаж амьдрах гэж бодсон, зорьсон нь ил тод болоод иржээ.” (Б.Бааст, “Ээжийн үнэр” )

ажил хэрэг:

“Монгол хүн ямар нэг яаруу тулгуу, ажил хэргээр явж байхад халуун хошуут хонин сүрэг юм уу, адуу дайралдвал бэлгэшээн явдал хэрэг, сайн сайхан бүтэхийн өлзий дэмбэрэл гэж үздэг.” (С.Дашдооров, “Бууж мордох хорвоо”)

ажил явдал:

“Энүүхэн дор Хайлантын цутгаланд хөмсөг Зумба гуайнх бий. Ээжийг чинь эргэж тойрч л байсан, дараа нь ажил явдалд нь явалцсан хүмүүсийн нэг дээ гэв.” (Ч.Галсан,”Эх”)

“Ирж буцдаг хорвоогийн жамаар бие барсан нутгийн өвгөн Нахиу Нанзадынхаа ажил явдалд оролцчихоод буцан, гэрийнхээ барааг харчихаад сууж байгаа энэ хүнийг Хазгар Олзод гэнэ.” (Т.Бум-Эрдэнэ, “Гагнаас”)

ажилчин албан хаагч:

“Манай хоршоонд олон жил манаач хийж байсан шударга, томоотой нөхөр Доо насан эцэс болсонд хамт алба хааж байсан ажилчин албан хаагч бид гашуудан ёслож, шударга зүтгэлий нь тэмдэглэн дурсаж байна.” (Б.Ринчен, “Мангаа Доогийн эцсийн зүүд”)

ажин түжин:

“Гэрт ажин түжин. Жаал охин “аав ээжийн энхрийллээс ингээд нэг мөсөн гарчхаж байгаа юм биш байгаа. Тэгвэл яана аа гэж бодон өнөө л газраа шуухитнан бяцхан гарынхаа хуруугаар оролдон байлаа.” (Д.Намсрай, “Зүүдний бичээс”)

“Зочны том өрөөнд гэршсэн ганц нэг ялаа нисч, барааны зах дээр мөнгө зодолдуулж авсан мууран цаг төмөр нүдээ гялс гялс хийлгэн хором хэмжиж бас өөрөө орон гэртээ байгаа ч гэлээ энэ том өрөөнд амьд амьтан үгүй юм шиг ажин түжин.” (С.Пүрэв, “Сүүдэр догшрох цаг”)

“Хүйтэн чулуун сүмээс хэн ч дуугарсангүй агаад хад сархиаг бүрхсэн цувраа Хайлаастын энгэр ажин түжин ажээ.” Д.Төрбат, “Адын совин”

ажих анзаарах:

“Тэгээд охиноосоо ажиж анзаарсан өө сэв бүхнийг цаг хугацаа хайхралгүй, санаандаа орсон зоргоор урсгаж байлаа.” (С.Дашдооров “Хүүхдийн ааш”)

ажих шинжих:

Ажиж шинжиж чаддаг байвал унших ном ухаарах зүйл ч дөрвөн зүгт байна аа даа харин.” (Б.Бааст,”Ногтруу”)

аз тавилан:

“Зарим хүн Хангайтай аян зам нийлэх ч юм уу, аль нэг ажил төрөлд хамт явснаа аз тавилан мэт ярих агаад түүнтэй ойр дөт үерхэж нөхөрлөж, айлсаж саахалтсаж нүүж суухыг хичээж байдаг хүн захаас аван тааралддаг.”(С.Дашдооров, “Бууж мордох хорвоо”)

аз эз:

“Тоглоомд азтай эзтэй хүн хайр сэтгэлийн үйлсдээ бас адтай азтай байдаг гэж номонд уншсан шиг санагдана.” (Б.Бааст,” Гурван тийш”)

ай чимээ:

“Аль нэгэн нохой малаа харамлаж гиншиж гийнан эзэндээ ай чимээ өгөх гэвэл тэр нохойн үхэх үйл нь ирсэн хэрэг болно.” (Б.Бааст, “Гэрийн, хээрийн хоёр хар амт”)

айвуу тайвуу:

Айвуу тайвуу тарж бэлчсэн хонийг үргээж хургаахгүйг хичээн тойрон явтал унаа морио сул орхисон нэгэн хүн хавханд цохиулж нүх уруугаа шургасан тарвага татаж байх мэт ямар нэгэн юм оролдон байх нь харагдлаа.” (Б.Бааст, “Ногтруу”),” Àíõ áóóõäàà ÷àíãà ÷àíãà äóóãàðàí òà÷èãíàæ áàéñàí äàðãà íàð íü ÷ õýñýã àëæààëàà òàéëàí ñýð¿¿öýã ãýñýí áîëîëòîé àéâóó òàéâóóõàí ÿðèëöàöãààæ íóòàã ãàçàð ñîíèðõîíî.” Д.Намсрай, “Бор галуутайн талд”

айдас жихүүдэс:

“…ахиад л айдас жихүүдэс төрүүлмээр анир чимээгүй эзэгнэж Бэлийн хийд ч хар жанч нөмөрсөн лам нар шиг харлан, хав харанхуйд живэн үлдэв.” С.Дашдооров, “Улаан гэрийн Юндэн”

айдас түгшүүр:

“Харанхуйд орчлонгийн хар сэжиг, айдас түгшүүр бүгд нуугдаж байх мэт.” (С.Пүрэв, “Сүүдэр догшрох цаг”)

айдас хүйдэс:

“Ийм цөвүүн шөнө чонын улилтаас зүрх пэлэгнэвч, тэрнээс нэт алмас, хадны мангаа гэх шидтэний хөдөлдөг гүйдлийн цаг хэмээн үнхэлцэг хагартал айхдаа аавыг үгүйлэн айдас хүйдсийг үргээх эрх хүчийг нь мэдэрнэ.” Ж.Дашзэгвэ, “Алмас дарсан үлгэр”

айл аймаг:

Айл аймаг эетэй нь сайхан, ах дүү найртай нь сайхан.” хэвш.

“Намайг сэрэхэд гадуур бүрээсээ авчихсан наагуур цаагуур нь айл аймгийнхан шаламгайлж хар нүд хуулангуут л үсэрч босоод хувцаслахын хооронд хамаг юм жин тан болж үүрийн хяраанаар амжиж байдаг сан.” З.Түмэнжаргал, “Багадаа нүүдэл их хүлээдэг сэн”

айл амьтан:

“Энэ өвөл дулаан, өвс их, цас нимгэн тул айл амьтан тавтай.” (Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”)

“Нэг өглөө хэдэн гамин манай хотыг чиглэн ирж яваа харагдахад нь айл амьтан сандран бужигнаж залуу охид хураалттай эсгий дор нуугдаж билээ.” (Д.Маам, “Газар шороо”)

“Хаа, хэзээ, хэнээс ч билээ төөрсөн хүн газар чагнахад ойр хавь айл амьтан байвал мэдэгддэг юм гэнэ лээ гэж сонссоноо санаж газар элэглэн хэвтээд чихээ наан чагнавал хатуу дүлий газрын хайрга чулуу шанаагий нь нухан, хатсан өвс ногоо хатгахаас өөр  юу ч түүнд мэдэгдсэнгүй.” (Д.Батбаяр, “Үүр тэмдгэрэхийн өмнө”)

айл гэр:

“Цөлөгдөх болсон ардууд хамаг эндэгдлээ хүлээн хаан эзнээс өршөөл уучлал гуйсан боловч огт нигүүлсэж үзсэнгүй, ах дүү амраг садан хагацаж, айл гэр аж төрөл сарниж, олон отог хошуу дамжин түмэн зовлонг эдэлсээр хүний газар гүний нутагт явган нүцгэн хүрч очжээ.” (С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”)

Айл гэрийн эзний сэтгэл гадаалах гэдэг амаргүй ажээ.” (С.Пүрэв, “Сүүдэр догшрох цаг”)

айл зэргэлдээ:

Айл зэргэлдээ олон улсаас хоцрохгүй, ах дүү түмэн үндэстнээс гээгдэхгүй.” (Ц.Дамдинсүрэн, “Буурал ээж”)

айл мал:

Айл малын анир бараагүй энэ эзэнгүй талд юу харахлаараа морь ийнхүү үүрсдэг билээ гэж бодох зуур өвгөн анилдах шахам явсан зовхи сормуусаа өргөн алсыг харвал ойрхон саахалтын зайтай газар адуу гэхэд адуу биш, чоно гэхэд чоно биш нэгэн зэгэл саарал амьтан огтхон ч хөдөлгөөнгүй хөндөлдөн зогсч байх нь тэр.” (Б.Догмид, “Нутаг”)

айл орон:

Айл орон гэхэд амь амьсгаатай амьтан үгүй болсон юм шиг гэсэн гомдол гутрал сүлэлдсэн саарал бодол төрөв.” (С.Пүрэв, “Сүүдэр догшрох цаг”)

айл саахалт:

“Олзод, Балжид хоёрынх голдуу айл саахалт явсан болоод тэрүү тэд багадаа хурга тугалын бэлчээр, сүүлдээ гүү саахаас авахуулаад ер салангид байгаагүй тул Олзод түүнийг өөрийнхөө бүсгүй мэт л санаж явсансан.” (Т.Бум-Эрдэнэ, “Гагнаас”)

айл хот:

Айл  хотныхондоо өгөх жаал чихэр боов авлаа.” (Л.Дашням, “Бор еэвэн”)

айл хотол:

“Манайхан айл хотлоороо Чулуут голын сэргэлэн дэнжид зусч байлаа.” (Д.Батбаяр, “Амрагийн тэнгэр”)

айл хунар:

“Эрдэмтэд бол монгол газарч, нутгийн хүмүүсийн хамт айл хунар, ойрх хийд дацан хэсэн одно.” С.Эрдэнэ, “Буцааж авах эрх”

айлсах саахалтсах:

“Зарим хүн Хангайтай аян зам нийлэх ч юм уу, аль нэг ажил төрөлд хамт явснаа аз тавилан мэт ярих агаад түүнтэй ойр дөт үерхэж нөхөрлөж, айлсаж саахалтсаж нүүж суухыг хичээж байдаг хүн захаас аван тааралддаг.” (С.Дашдооров, “Бууж мордох хорвоо”)

айлчин хоноц:

“Эднийд хөл дарж айлчид хоноц ирдэггүй шахам, хөгжөөн болж найр наадам хийдэггүй, эхнэр охин хоёртойгоо гурвуулхнаа энэ аманд нам гүм амьдрахдаа мал гэвэл аргамжааны хоёр сайн, эмээлийн гурав бүгд таван морьтой, хар хүрэн хилэнгээр бүтээчихсэн үхэр чулуу шиг арваад гялгар хүрэн хайнагийн үнээ тогтмол саадаг, таван сайхан хайнагийн шар тэрэгтэй, шилээд байхын хэрэггүй жигдхэн бөөрөнхий гурван зуугаад хоньтой, үржлээ гээд олширдоггүй, үхлээ гээд цөөрдөггүй ийм л тогтмол малтай айл юм.”(Л.Ванган, “Жож Сэрээнэн”)

аймаг улс:

“Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод нэг аймаг улс цөм хуучин хүүгийн адил нүдээ аньж, чихээ бөглөн ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй хөндий талд хоосоор хоцроход тулжээ. Хайран хайран, хөөрхий хөөрхий.” (Д.Нацагдорж, “Хуучин хүү”)

аймаг хошуу:

“Адуу малаа алдчихсан юм бол аймаг хошууны алдартай сайн мэргэдээс асуухгүй юу гэж хэлээд Балжирыг ямар нэг мэргэн ламд очихыг шаарджээ.” (С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”)

“Түрүү түрүүчийн нь ховдог сэтгэл, хомхой санаа дэндэж, хотол олныхоо хилэн дургүйг хүргээд аймаг хошуу дамжсан айхтар их хэрэг үүсээд байгааг та бэлхэн мэдэж байгаа биз.” (С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”)

аймшиг цухал:

“Дунжаад ямар нэгэн аймшиг цухал, харамсал гоморхол ер төрсөнгүй.” (Д.Намсрай,”Буяны нүгэл”)

айраг архи:

“Тэр айлын Сарангэрэл гэдэг хөөрхөн хүүхэн Дэнхийг царайчлаад л айраг архи аягалж өгөөд байх юм.” (Ц.Доржготов, “Тоодог Базар”)

айраг найр:

“Үүгээр түүгээр адуу мал зөндөө бэлчээд үе үе тохиолдох айлын зэл дээр бариатай гүүнүүд янцгааж, айраг найрын цаг мэдэгдэвч, дайран орж зугаацах чөлөө хаана вэ?” (Д.Нацагдорж, Шувуун саарал”)

“Өвөл хаварт нь хусан ойн цэвэр агаарт үнэгний мөр хайн сэлгүүцэж, зун намарт нь айраг найр эргүүлсээр бие эрүүлжиж, царай зүс хурын дараах цэцэг мэт сэргэж гялалзав.” (Ш.Гаадамба, “Тэрэгчийн хүү”)

айраг тараг:

“Айраг тараг гэрээр дүүрэн, ард олон жаргалаар дүүрэн” (Д.Нацагдорж, “Учиртай гурван толгой”)

“Эр охин нийлсэн долоон адуу замдаа хаяж довтолсоор гурав хоног яваад дөрөв дэх өдрөө алгуур аянд орж заримдаа замын айлд орж айраг тараг эргүүлэн явжээ.” (Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”)

айраг цагаа:

Айраг цагаа дэлгэрсэн тосон намрын шим шүүсийг амталсангүй.” (Д.Намсрай,”Буяны нүгэл”), “Асгасан айраг цагаа янзлан үнэс тоос цэвэрлэж байсан Дулмаа эгч Арсадын үгэнд эгдүү нь хүрсэн бололтой…” Б.Догмид, “Цэнхэрлэн харагдана”

айраг цэгээ:

“Молор эрдэнэ толгойгоо айраг цэгээгээр мялаалгаж хаанахын наадмын дэвжээнд хэний хүүгийн магнайн үрчлээг тэнийлгээ бол.” Б.Догмид, “Ус уух заяа”

айх гайхах

“Унаатай хүн хараад хөдөлдөггүй яасан хачин мал вэ, хэмээн айх гайхах сацуу өвгөний сэтгэлд муу зүгийн эрээн бараан юмс үзэгдэх шиг болоход ар нуруу нь хүйт даан зарс хийжээ.”  (Б.Догмид, “Нутаг”)

айх дэрвэх:

“Бут өвс, чулуу, шаваг тэсэгний хожуул дунд хааяа морины төвөргөөн, алхаа гишгээнээс нь айж дэрвэсэн хонин гүрвэл хойш урагш гүйн, хар цох  мөлхөн хурдалж харагдана.” (С.Дашдооров “Бууж мордох хорвоо”)

айх зовох:

“Тэгэхдээ хажууд нь түшсэн аав ч харагдахгүй, ээж минь аахилж амьсгалах ч үгүй, харин ч нэг харахад намайг айсуйд баярласан мэт дахин харахад хүү минь хөөж яваанууддаа гүйцэгдэх ч юм уу, шуугин буй суманд нь оногдчихвий гэж айсан зовсон шинжтэй харагдана.” (Б.Бааст, “Алтайн хөх дөнөн”)

айх ичих:

“Тийнхүү бид айх ичихийг мартаж, жаргалыг ханатал эдлэн тэр маань хожим юунд хүргэхийг ч бодох чөлөөгүй байлаа.” (С.Эрдэнэ, “Зуурдын жаргал”)

“Та минь ээ, тавин лангийн ембүү таж торгонд боогоод танан эсгий дээвэр дээр тав хийтэл тавьдаг байтал арзгай чийчлэнд аргалын хомоол боогоод айлын үүдэн дээр, амьтны нүдэн дээр асралт гэгээн өдрөөр айж ичихгүй тавьдаг чинь аль газрын ёс болж байна аа.” (Д.Маам,”Газар шороо”)

“Жалцав бэйс тийм хорхой танихгүй айж ичиж хиагаа дуудсан гэнэ лээ гэсэн яриа Хүрээ даяар тарчихвал Цэ гүний хатан нэг нүдээр үзэхгүйд хүрч, нэр нүүрэнд муухай юм болж мэднэ.” (Д.Батбаяр, “Харуй бүрий”)

айх сандрах:

Айж сандарч юуны өмнө үнэн учрыг бүрэн гаргаж мэдүүлсэн боловч түшмэл На хуучин хяхууг санаж түлхээслэн банз шаахайг ээлжлэн тулгаж, оргож явахдаа өөр юуг хулгайлан авсан бэ? хэмээн байцааж…” (Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”)

“Үдшийн гэгээ бөхөж асан тэр үед айж сандарсан бяцхан хүү нуурын эрэг хөвөөг самнан зуун хурга, зуун хурга гэж дуудан цурхиран уйлан хайлж яваад уснаа эндчихсэн гэдэг.” (Б.Золбаряр, “Наранзаяа”)

айх сүрдэх:

“Ийм байдаг байж, их хүн юм. Айх сүрдэх янзгүй дэг шүү гэж Базар бодлоо.” (Д.Маам,”Газар шороо”)

айх түгших:

“Тэгэхэд ийм элдэв бусын юм бодогдоогүй хэрнээ гэгээн цагаан өдөр айж түгшсэн сэтгэлгүй, амар тайван сууж байтал яагаад ийм юм бодогдох болов.” (Д.Батбаяр, “Үл үзэгдэгч”)

айх цочих:

”Газрын байдал улам бэрхтэй болж айж цочих нь нэн олшров.” (Д.Нацагдорж, “Харанхуй хад”)

айх ширвээтэх:

“Гачууртайн Өл овоон дээр чөтгөр байдаг гэж тэндэхийн хүмүүс айж ширвээтээд байдаг.” (Ц.Дамдинсүрэн, “Чөтгөр”)

айх эмээх:

“Цэрвэн дайжсан, аль нэг юмнаас айж эмээсэн, шилэмтэн шунасан итгэж цөхсөн аль нь үл мэдэгдэх харцаар хүүхдүүдийн зүг бүлтийн ширтсээр болгоомжлох мэт алгуур дөхөж очлоо.” (Ц.Түмэнбаяр, “Цагаан сүүний домог”)

“Аавыгаа даган адуу манахад айх эмээх юм гэж огт байхгүй.” (П.Сандуйжав, “Гүйгүүл”)

алаг үр:

“Аавын гэрийн амар тайвныг эвдээд би ачит эхээ арван сар зовоосны эцэст алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би алаг дэлхийд төрсөн минь учиртай.” (Б.Явуухулан, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”)

алаг тарлаг:

“Áºðò öàãààí ñàðíû äîîðõè àëàã òàðëàã ãàçàð äýëõèé äýýð ýãýëõýí õ¿ì¿¿íèé õóâü çàÿà, çóðàã òººðºã, àëäàà îíîîòîé àíäóóðìààð àäèëõàí ãýðýë ñ¿¿äýð ýýëæëýí ýðãýëäýíý.”

алаг цоог:

“Амьдрал алагтай цоогтой, ажил алдаатай оноотой.”

“Агь нүдэлсэн алаг цоог цастай, эрээн тарлан газар дэлхий дээгүүр үл мэдэг хөхөлбөр туяатай бүлээн дулаан будан татжээ.” (Б.Догмид, “Нутаг”)

алаг эрээн:

“Архичин хүний зүрх алаг эрээн, тамхичин хүний уушги тарлан цоохор”, зүйр., “Хөх шар цэцэг алаг эрээн харагдаж, хөхөө гургалдай хоёр ээлж дараагаар донгодож” (Ц.Дамдинсүрэн, “Ургамал”)

алалдах байлдах:

“Насангийн нүдэнд алалдан байлдах эрчүүдийн хилэнт царай, улангасан дайрч бие биенээ хядах хурц ирэнд хяргагдан унах үе тэнгийнхний нь танил толгой харагдаж, шархандаа тарчлан татвалзаж, амь тэмцэх хүмүүсийн өршөөл эрсэн, хараан зүхсэн гаслант чимээ, өвдөлт ширүүсэх тусам улам тод сонсдож байлаа.” (Ц.Түмэнбаяр, “Цагаан сүүний домог”)

алах шудах:

Ýñâýë ¿íýã¿é ìàõàíä äóðòàé, ¿ã¿é áîë àëæ øóäàõûí àéìøèãòàé äîí ø¿ãëýñýí àìüòàä þì áîëáóó.” Р.Ганбат

алба ажил:

“Хотод дөнгөж орж амьдарч эхэлсэн үедээ гэнэ алдсан хэрэг байх даа. Эхнэрээ салхи цохиулж, хатгаа авчихаад байхад нь анхаарахгүй, алба ажил гэж гүйж явтал хамаг хэрэг буруу эргэжээ.” (Б.Бааст, “Ээжийн үнэр.”)

албандаа зүтгүүлэх, атгандаа мөлхүүлэх:

“Базар шилд шилэрч явсан нь үнэн боловч чоно болоогүй хүн хэвээр байгаа нь үнэн. Ингэхлээр түүнийг би албандаа зүтгүүлж, атгандаа мөлхүүлэх ёстой хэмээн зүүн гар адуучны ноён Базартай ойртож түншилсэн түүхээ  цагаатгадаг байжээ.” (Д.Маам,”Газар шороо”)

албат хамжлага:

“Тэгээд дутуу хялгасыг заавал олж гүйцээ гээд л албат хамжлагатаа тушаагаад байжээ.” (С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”)

албин чөтгөр:

“Аянга үл хөдлөнө. Хүмүүс дахиад гайхаш болов. Аянга биш мал хулгайлдаг албин чөтгөр буй болсон юм биш биз ээ? гэж тэд хэлэлцэв.” (Б.Бааст,”Гэрийн, хээрийн хоёр хар амт”)

алд бие, улаан хоолой:

“Төрсөн хөвүүнээ үхүүлж, нэг зовлонг эдлээд, төвлөсөн эрээ үхэв гэж хоёр зовлонг эдлээд, гуйранч амь тэжээх гэж гурван зовлон эдлэвч, алд бие, улаан хоолой гэгч үнэхээр тасрахгүй бөх тул зовлонгийн далайгаас ханатлаа ууж, орчлонгийн зовлонгоос цадталаа идэж дөнгөж муу охиноо арчлан амьдрав.” (Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”)

алд дэлэм:

Амнаас гарсан үг алд дэлэм сунадаг.” зүйр.

алдаа буруу:

“Хүмүүн биеэ өмөөрөх-ийн гэмийг тэвчиж, алдаа бурууг биеэс түлхдэг алхаг айдсаасаа хулжиж чадваас нэгэн бодгалийн осол хазгайг үйлдэх нь бүү хэл, нийт хүн төрөлхтөний түүхийн хадуурлыг эргүүлж, халууралыг нь намжаан үлдэх ч “өдрийн ажил”-д адилшаагдахуйц хялбар үйлд зэрэгцэх болой.” (Д.Урианхай, “Биеэ өмөөрөх”)

алдаа дутагдал:

Алдаа дутагдлы нь хэлж өгөхөөр ‘мэдэхгүй, чадахгүй дээрээс л ийм болж дээ’ гэж жишим ч үгүй. (Ш.Гаадамба, “Тэрэгчийн хүү”)

алдаа оноо:

“Амьдрал алагтай цоогтой, ажил алдаатай оноотой.”  зүйр., “Áºðò öàãààí ñàðíû äîîðõè àëàã òàðëàã ãàçàð äýëõèé äýýð ýãýëõýí õ¿ì¿¿íèé õóâü çàÿà, çóðàã òººðºã, àëäàà îíîîòîé àíäóóðìààð àäèëõàí ãýðýë ñ¿¿äýð ýýëæëýí ýðãýëäýíý.” Б.Догмид, “Нутгийн чулуу нулимстай”

алдагдах барах:

“Анд Есүхэй баатар минь алдагдан барсан улсы минь аварч цуглуулж өгсөн билээ.” (МНТ164)

алдар хүнд:

“Цэрэгтээ үргэлж анхаарч, тэдэнд унасан газар угаасан ус нь юу юм бэ, яах гэж байгааг ярьж тэдний сүсэг бишрэлийг ашиглан, өөрөө чойжин болох зэрэг олон аргыг хэрэглэн цэргийн дотор үлэмж алдар хүндийг олоод тэдний гүн хайр, бат итгэлийг татжээ.” (Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”), “Бас ч өвгөн тэрэгч, гаднаа малгүй байтлаа өөрөөс нь элбэг дэлбэг байдалтай, гэрээс гарахгүй мөртлөө хол ойрд өөрөөс нь илүү алдар хүндтэй байдагт Соном атаархан ‘ойн буг болсон ёргио гуйранч’ гэж далдуур муулна.” (Ш.Гаадамба, “Тэрэгчийн хүү”)

алдас нүгэл:

“… янагийн тэнгэр Янжинлхамын алтан сэнтий дээр заларч суусан Дуламаа хоромхон зуурын аз жаргал, гоо үзэсгэлэндээ эрдэн ташуурч эр хүнийг өлмийдөө сөгтгөн алдас нүгэл үйлдсэндээ гэмших мэт ухасхийн босов.” Б.Догмид, “Дурлалын бурхан”

алдах онох:

“Үнэн үүх түүхийг балран сүйдсэн хойно хойч үеийнх нь хэн нэгэн хүн мөнөөх үүх түүхийг гялайх цагаангүй муулах, эсвэл толбогүй сайхан болгож магтдаг шиг алдаж онож, ухаарч тэнэглэж явсан амьдралыг минь үнэн юмгүй болгочихвол яана.” (Д.Батбаяр, “Мөнхрөх хүсэл”)

алдрах далдрах:

“Дов толгод, бут бутаргана харсаар байтал цаанаасаа алдран далдрах нь үүл нь доор эмтэрч цөмөрч, манан дотор уусч дуусч байх шиг.” (Ч.Галсан, “Хүү”)

алж идэх ямаа, арав хүрэх ямаа:

“Òºëººä ºãºõ þì áàéõã¿éãýýñ õîéø îðîí øîðîíäîî õèéíý ¿¿, ÿàíà äóðààðàà ë áîë. Ìàíàéõ óãààñàà àëæ èäýõ õîíü, àðàâ õ¿ðýõ ÿìàà ìàëëàæ ¿çýýã¿é àéë. ×àäàõã¿é þì áàéíà. Õàðèí òýð íýãäëýýñýý ìàíàéõûã õàñ÷èõààðàé.” Д.Норов,

алжаах сульдах:

“Өршөө намайг, ах дүү нарынхаа цусыг урсгасан аян дайны явдалд алжаан сульдлаа би. Зүрх шимширч, өр минь өмөрлөө. Энэнээс цаашихыг нь давж чадахгүй нь.” (Ц.Түмэнбаяр, “Цагаан сүүний домог”)

алиа зугаа:

“Хийдэг ажил нь юу вэ гэвэл хэсэх тэнэх, хэрэлдэх зодолдох, хааяа хааяа хичээл эрдэм нь аль вэ гэвэл хүүхэн мүүхэн, хөзөр даалуу, архи дарс, алиа зугаа.” (Д.Нацагдорж)

алиа хөгжүүн:

“За яахав. Ах нь буцаж ирэхдээ аймгийн төвөөс бор еэвэн авчирья гээд нөгөө алиа хөгжүүн зан нь хэдийн үгүй болж түлхүүрээ тэмтчин байж олоод машинаа асаав.” (Л.Дашням, “Бор еэвэн”)

алиа шалиа:

“Áàòìºíõ óðüäûí àäèë àëèà øàëèà  ÿâàõààð íü õààí õ¿íèé ¸ñîîð áèåý àâ÷ ÿâàõ, áè÷èã öýðãèéí ýðäýìä øàìäàí ñóðàëöàõ, óëñ ãýðèéã æîëîîäîõ ýðäýì ÷àäâàð ýçýìøèõèéã Ìàíäуõàé Ñàòàé õî¸ð õ¿÷ëýí ÿòãàõ áîëæýý.” Ш.Нацагдорж, “Мандухай”

алмас шулмас:

“Миний нөхөр Догмид бол алмас шулмас шиг ороо бусгаа адал явдалтай нь үнэн боловч сахил санваартан адил ариун цагаан мөртэй хүн.” Б.Догмид, “Зэрэг нэмэхийн өмнөхөн”

алс хол:

“Киноны гол баатар жолооч хархүү “Белаз” машиныхаа кабинд алс хол сургуульд явж буй дурлалт бүсгүйтэйгээ сэтгэлийн хэдэн үг сольж эхэлтэл арын суудлаас нөгөө эр:” (Ц.Доржготов, “Шинэ кино”), “Гэвч газар дэлхий уул ус цөм амьсгал даран алс холд анир чимээ чагнах мэт дүнсийнэ.” (Ч.Лодойдамба)

алс хэт:

“Адуулж суудаг нутаг чинь хаана вэ, ах тэргүүтний чинь нэр хэн бэ, алс хэтийн зориг чинь юунд вэ?” (Д.Маам,”Газар шороо”)

алс хязгаар:

“… Олноо өргөгдсөний үед дахин өнөөхөөсөө эхэлж, цуутай арван тавны цагдаагийн давдаггүй зоригтныг давж, дуртай хэрэг хүлээлгэн, зэрэг хэргэмийн туйлд хүрэхийн даваан дээр ардын хувьсгал үүсэж, урьдын мандах арга хүчингүй болж, амьд хоригдлын гэрч болсноос үхсэн ялтныг дэрлэсэн нь дээр гэж гар хүрсэн хүнээ хороож, алс хязгаар оргон зайлаад, гэрч татаж, дагуул хийх харгис феодал түшмэдийг ор сураггүй болсон хойно, дахин хот орж ирээд энэ дэлгүүрийн манаач, гон бие гозон толгой ядуу хүний дүрээр хар амиа хаацайлж явсан бүх явдал нь харанхуй шөнө агшин зуур гялсхийх цахилгааны гэрэлд орчин тойрны хамаг юм үзэгддэггүй адил манаачийн сэтгэлд тов тодорхой ургажээ.” (Б.Ринчен, “Мангаа Доогийн эцсийн зүүд”)

алс цаана:

“Амтат үг чихэнд таатай боловч алс цаанаа хортой байдаг.”

алт мөнгө:

Алт мөнгийг эрээд олно, аав ээжийг эрээд олохгүй.”

“Муу хүн үг хэлээрээ, сайн хүн алт мөнгөөрөө.”

“Хүн ер нь яах гэж хулгана шиг идэш хөеө цуглуулж бүр цаашлаад өч төчнөөн хувцас хунар, алт мөнгө хураадаг байнаа.” (Д.Батбаяр, “Үүр тэмдэгрэхийн өмнө”)

“Хятадтай суусан авгай алт мөнгөнд умбадаг гэвэл Алтаншагайн ээж тийм биш, зүгээр л нэг мөр бүтэн, гэдэс цатгалан толиотой авгай.” (С.Пүрэв, “Эртний явдал”)

алтан нар шиг гялалзах, мөнгөн сар шиг мэлтэлзэх:

“Нямаа сөхрөн сууж залбиран алтан нар шиг гялалзаж, мөнгөн сар шиг мэлтэлзэж байна даа. Эзэн минь, төрийн сүлд минь гэж шивэгнэн хэлээд магнайгаараа газар мөргөв.” (Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”)

алх дөш:

“Тэгж сууснаа нөгөө муу хариулгандаа согтоод алх дөш хамаг юмаа талаар нэг шидчихээд айлын хооронд өөд сөөргөө бөгтөгнөж хар нударгаа зангидан газар тэнгэр цөмийг зүхэн агсарч явна.” (С.Эрдэнэ, “Диваажинд хүргэх оньс”)

алхаа гишгээ:

“Харвал, хадам эцэг нь адуугаараа аагархан унага барихаар ирсэн улсыг голж шилэх мэт алхаа гишгээ, харц нүд нь нэг л эгдүүтэй ондоо харагдах аж.” (С.Дашдооров, “Бууж мордох хорвоо”, ), “Бут өвс, чулуу, шаваг тэсэгний хожуул дунд хааяа морины төвөргөөн, алхаа гишгээнээс нь айж дэрвэсэн хонин гүрвэл хойш урагш гүйн, хар цох  мөлхөн хурдалж харагдана.” (С.Дашдооров “Бууж мордох хорвоо”), “Зүгээр ч ингээд суугаад байсангүй, Дашхандын алхаа гишгээ, хий зайг отно.” С.Пүрэв, “Сүүдэр догшрох цаг”

алхаа гишгэгдэл:

“Манай айлын охин Дэнсмааг хармагцаа л Цэвэг өөрийнхөө яридагаар галтай саран тамгатай гал шарга мори болон хувирч хөлд нь алхаа гишгэгдэл орон сайварлаж толгой хаялан гүйн хар алхална.” Б.Догмид, “Ус уух заяа”

алхах гишгэх:

“Асралтай гэрийн минь үүдэнд алхалж гишгэлэн ирээд алтан босгоны минь өмнө зэрэгцэнхэн зогссон асар мэргэн дүү нарын биесүүд амархан уу? (Д.Маам,”Газар шороо”)

алчуур дурдан:

“Тэр шөнөдөө туслагч гуайн мөнгөтэй эмээлийг сайвар цагаан морин дээрээ тохож, эр нөхөр гэгчийн эзгүй хооронд, эцэг эх гэгчийн унтаж хэвтэх цагт аар саар юмаа ардаа бүслээд, алчуур дурдан зэргээ энгэртээ өвөрлөөд баруун хойд зүг цогиулан одлоо.” (Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”)

ам андгай:

“Чингэхэд нь арайхийн хүчлэн тогтоож, “Нөхөд маань мэдчих вий, зүрх зоригтой байна гэж ам андгай тавьсан шүү дээ” гэж зүрхээ чангалан өөр юм бодож сэтгэлээ тайтгаруулахыг хичээлээ.” С.Дашдооров, “Улаан гэрийн Юндэн”

ам өчиг:

“Эзэн ноёнтой ам өчиг тохирсон ёсоор Батчулуу амраг Хөдсөөгөө аваад Алтайн сайхан уул өөдөө явж байсан чинь араас нь нум саадаг болсон олон морьтон хурмаст тулсан хуй тоос босгон айсуй гэнэ.” (Б.Бааст,”Эргүү хөх будан”)

ам санаа:

“Ноёд хатад хувилгааныг хүндлэн зочилж бүхий л болсон явдлыг хэлэхийн хамт гай гамшиг тарьсан хамаг хэргийн эзэн нь гадны хошууны тэнэмэл өвгөн мөн гэж хэлсэнд хувилгаан ч ам санаа нийлэн зөвшөөрчээ.” (С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”)

ам халах, зүрх хөөрөх:

“Цэвцэгдаринааг том асарт оруулахад зочид хэдийн байраа эзэлчихсэн гурван дугараа хэтрээд хүмүүсийн ам халж, зүрх хөөрдөг цаг болж байв.” (Д.Маам,”Газар шороо”)

ам хамар:

“Гэвш Лодон ам хамрыг орхимжоороо бөглөн, хүүхний хойноос намс намс алхална.”( Д.Нацагдорж, “Ламбугайн нулимс” )

“Бэлтрэг бас гийнан, үхэж байгаа эхийнхээ ам хамрыг долоож байна.” П.Пүрэвсүрэн, “Өшөө”

“Шөнө дээрээс унаад ам хамраар ордог юм байвал яана.” (Д.Батбаяр, “Харуй бүрий”)

ам хэл:

Ам хэл туулайнаас хурдан, атаа тангараг хутганаас хурц.”

Ам хэл худалч, алаг түүх үнэнч.”

Ам хэлэндээ аав хөвүүн гэдэг боловч авир санаа нь адбиш өөр биш үү” Монголын Нууц Товчоо166

ам шүд:

“Бас Сорхон шар Тэмүжинийг дайрч “Ах дүү тайчууд нар ам шүдээ билүүдэж айсуй явна. Чи хатуужин хэвтэж бай.” гээд өнгөрч одов.” (Монголын нууц товчоо” )

аманд ч үгүй, хамарт ч үгүй:

“Батын хичээнгүйлэн чанасан ганц таваг банш аманд ч үгүй, хамарт ч үгүй өнгөрөв.” (Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”)

амар амгалан:

“Ноён зугтсан бөхийг бариулж иржээ. Тулгын бүс тас цавчсан бөхөд ‘чи ясны сүрхий агсам эр юм. Чамайг шагнана аа гээд зугтсан бөхөд ‘чи агсан хүн болж худлаа сүржигнэж, олны амар амгалан байдлыг бусниулж явсан муу эр байна. Чамайг шийтгэнэ’ гэжээ.” (Б.Бааст,”Эргүү хөх будан”), “Гэхдээ түм түжигнэсэн их хотыг бодвол амар амгалан нам гүмийн орон гэсэн үг” (П.Батхуяг, “Далавч”)

амар заяа:

Амар заяа хомс доголон нулимст хорвоод аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм.” (Д.Пүрэвдорж,”Чингис”), “Энэ гай хөөгөөс болж сонины газрынхан өдөр бүр л нүдийг минь

ухчих гээд амар заяа үзүүлэхгүй. Аягүй бол толгой цусдах нь ээ.” (З.Баттулга), “Эхээс анх унасан газраас эхлээд эхээ хот руу эмнүүлэхээр авч одсон сүүлчийн зам харгуй хүртэлх, эхтэй холбоотой юм бүхэн, нүдэнд үзэгдэж сэтгэл мэрээд юуны амар заяа үзүүлэх аж гэж тэр бодсон хэрэг.” (Б.Бааст,”Гэрийн хээрийн хоёр хар амт”)

амар жамар:

“Түүнээс хойш тэр нэгэн өрхөөр бурхан тэнгэр ба уул ус гэдгийг тахихаа зогссон боловч гэр хотлоороо амар жамар аятай сайхнаар амьдарцгаасаар байна.” (Ц.Дамдинсүрэн, Хэнз хурга)

“Бас баян Болдын үр болбол Ловон ламын өршөөлд багтаж амар жамраар өсөж торнино гэж итгэх бөгөөд ядуу бид хоёрыг тэтгэж түших газар болох бол уу гэж санахын тул билээ.” (Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”)

амар жаргал:

“Хуур магнайн эгшгэнд хурсан бүгд даяараа ая түрлэгээ өргөж, амар жаргалтай найрлая зээ.” (Хуурын магнай)

амар жимэр:

“Ханхай хоосон майханд хадланчдын нутаг сахин хоцорсон хоёр эр хүн хаашаа ч жийгээд хэвтсэн хөл тулахын зовлонгүй амар жимэр бөгөөтөл Шарав гуай сэтгэл нь шилэрч цухалдсан янзтай оровч гаравч тэрүүхэндээ бухимдаж майхны гадас, гичирт бүдчин хараал тавин мунгинах нь төвөгтэй.” (Б.Догмид,”Нэхэл хатуу орчлон”)

“Согтуу хүний бахардаж цухалдсан тэр сөөнгөдүү хахир дуунд үдшийн бор гэгээн дор амар жимэр зүүрмэглэн байсан их тал цочин нэгэнтээ дайвсхийгээд тогтов.” (Б.Догмод, “Хүний хань”)

амар мэнд:

Амар мэнд яваа учры минь мэдээд ай хөөрхий ижийн минь гуниг арилах биз.” (Ц.Дамдинсүрэн, “Буурал ээж”), Амар мэндийг нь эрэн мориноос буухад сунаж хэвтсэн алаг нохой нь улайсан нүдээ жартайлган залхуутай харахчаа аядсанаа буцаан нүдээ аниад…” (Б.Бааст, “Ногтруу”)

“Би тэр хоёрын амар мэндийг мэдэв.” (Б.Бааст, “Үрлээ”)

амар тайван:

“Аавын гэрийн амар тайвныг эвдээд би ачит эхээ арван сар зовоосны эцэст алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би алаг дэлхийд төрсөн минь учиртай.” Б.Явуухулан, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”,

“Гэтэл тэр минь … уурсаж ‘та намайг заяасан гэрт минь амар тайван байлгахгүй хажир адгуус шиг гадуурхахад хүрвэл хоёр алд сур, хойд голын улиасны нэг олдоно’ гэснээс хойш энэ хэрэг ингээд ор тас унтарчээ.” Б.Бааст,”Хаш аяга”

“Тэгээд хоёр бөхөд ‘Та хоёрыг адууны сүүлэнд уяна. Манай нутагт олны амар тайван байдлыг түйвээдэг агсам согтуу хүн байж болохгүй. Та хоёр биеийн хөлс гарахгүй, ажил хийхгүй, олныг хэсч олгой тэжээж явах санаатай хоёр юм. Би тэгүүлэхгүй. Гурван жил миний адуу хариулалц. Нэг ч удаа архи балгаж болохгүй. Нэг л удаа архи балгасан гэж сонсдвол ёстой хатуу шийтгэнэ. Архичин хүн бөх байж таарахгүй. Муу бөх гэдгээ та хоёр харуулсан. Нэг чинь бүр шившгээ тарьсан. Найр наадамд зодог шуудаг өмсөнө гэж бүү горьд. Явцгаа. Адуун дээр гар’ гэжээ. Б.Бааст, “Эргүү хөх будан”

амгалан нигүүлсэнгүй:

“Сүмд ороход олон лам нар хурал хурж бүрээ бишгүүр хангинан, хүж гаврын үнэр анхилан, араа шүд нь арзайсан сахиус дошгид, амгалан нигүүлсэнгүй дүрт бурхад зулын гэрэлд гялбалзан байдагсан.” С.Эрдэнэ, “Наран тогоруу”

ами амисгал:

“Гэтэл миний бие цэргээ Манжид гурвантаа хиар цохиулж Дөрвөн Ойрадын гал голомт сахих хоёр хүүгээ Бээжинд цаазлуулан толгойг нь хазлаа хэмээн намуухан боловч цухалдунгуй үгүүлснээ гэнэт ами амисгал нь давхцан багтарч зүрхээ дарлаа.” Б.Догмид, “Бурханы шувуу”

амиа хайрлах, ардаа хоргодох:

“Íýãýí ºäºð èõ æàíæèíãààñ íàìàéã äóóäàæ, -×àìàéã õ¿íä àëáàíä ÿâóóëíà. Òýíäýýñ àìü á¿òýí ýðãýæ èðýõýä èòãýëã¿é. Àìèà õàéðëàæ, àðäàà õîðãîäîõ áîäîë ÷àìä áàéíà óó ãýâ.” Л.Түдэв, “Жаргал”

амин хувь:

Амин хувийн ашиг өвсний шүүдэртэй адил, ард олны ашиг өндөр уултай адил.”

“Алив нэг ажлыг сэтгэлээрээ нийгэм олондоо тус болохын үүднээс хийхгүй, гагцхүү амин хувийн олз олбороо бодон хийдэгт л аюул нь байна.” Д.Гармаа, “Чонын үүр”

амраг гэргий:

“Тарга хүч авч гүйцсэн атан тэмээдийг зэл татан сойгоод жинчид хом татлага, бурантаг гадас, хонх майхнаа төхөөрч байхад амраг гэргийд нь дулаан хувцас зэхэж, ах дүүс танил дотно хүмүүс нь бэлэн захиагаа өгч, өвөл ойртохын амьсгаагаар зуны тавлаг уужмыг орхин яарч үймсэн мал хүн ийш тийш хөлхөлдөн, ботго тором буйлалдаж, байгаль дэлхий хүртэл уярсан байдалтай шөнийн цагаар тунгалагхан шүүдэр, хөнгөн цагаан хяруу дэвсэж хоноод зуны үймээнд тамирдаж цонхийсон шаргал талын дээгүүр санаа алдах мэт намрын хонгор салхи нэгэн үе сэтгэл уяраан нэгэн үе хийморь бадраан байдаг тэр цаг, тэр улирал жинчин хүний сэтгэлд бусдаас илүү нэвчин шингэж зүрхний нь угт хоногшдог ажээ. П.Лувсанцэрэн, “Ус шиг цэнхэр”

амраг садан:

“Тэр өдөр туслагч гуай ах дүү, амраг садны хамтаар баярын хурим болж цэнгэн зугаацлаа.” (Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”)

“Цөлөгдөх болсон ардууд хамаг эндэгдлээ хүлээн хаан эзнээс өршөөл уучлал гуйсан боловч огт нигүүлсэж үзсэнгүй, ах дүү амраг садан хагацаж, айл гэр аж төрөл сарниж, олон отог хошуу дамжин түмэн зовлонг эдэлсээр хүний газар гүний нутагт явган нүцгэн хүрч очжээ.” С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”

амраг хайртай:

“Зузаан үүлний хур зуур зуур ороод зулзаган нялх мод зуун тийшээ дэлгэрээд навч цэцэг дэлгэрдэг нарны илч халаадаг зугаа цэнгэл бадарсан зуны эхэн сард ардын ядуу хүүгийн амраг хайртай ээжийн ариун нандин биед аюулт өвчин хүрчээ.” Ч.Лхамсүрэн,”Хүрэн морь”

амраг янаг:

“Ìÿíõàé áààòàð ò¿¿íèé ñýòãýëä ¿å ¿å îðäîã áîëîâ÷ åð ò¿¿íòýé àìðàã ÿíàã áîëîõ þìñàí ãýäýã áîäîë ò¿¿íä òºðººã¿é, õýðýâ òºðäºã þì ãýõýä, òýð áîäëîãî àëü áîëîõîîð ò¿ðãýí çàìõðóóëàí àðèëãàõûã õè÷ýýäýã àæýý.” Ш.Нацагдорж, “Мандухай”

амралт сувилал:

“Тэр хоёр амралт сувилал, өвчин хууч, бүр байчаад амрагчдынхаа тухай дэл сул яриа хэсэг дэлгэв.” С.Пүрэв, “Наран шарлагын газар”

амтай хэлтэй:

“Хоёр сүрхий амтай хэлтэй хүний үүдэн даруулгын үг хэлэлцэхийг сонсоно гэж ойр хавийнхан том жижиггүй цугларч тахилын хуриманд оролцохоор уригдсан дээд, дунд, доод гарын зочид цөм хүлээж байв.” Д.Маам,”Газар шороо”

амь амьсгаа:

“Айл орон гэхэд амь амьсгаатай амьтан үгүй болсон юм шиг гэсэн гомдол гутрал сүлэлдсэн саарал бодол төрөв.” С.Пүрэв, “Сүүдэр догшрох цаг”

амь бие:

“Алс замыг хөөвөл агт морио гамна, амь биеэ бодвол ааш зангаа зас.” хэвш

амь зуулга:

“Хүний хийдгийг хийнэ гэж зүтгэсээр байгаад амь зуулгатай залгав. Барилгачин бүсгүйтэй гэр бүл болов.” Б.Бааст, “Эхийн үнэр”

амь наана, там цаана:

Ìàíäуõàé, Ñàòàé õî¸ð õÿòàäûí öýðýãò äàðàãäààä àìü íààíà òàì öààíà áàéãàà òóë, áàðóóí ò¿ìíèé öýðýãòýé îëèãòîé ýñýðã¿¿öýí áàéëäàæ ÷àäàõã¿é, òýãýýä ÷  óäàõã¿é õÿòàäûí ãîë öýðýã õ¿ðýëöýí èðæ òýð ¿åä Õàðõîðóìûã ýçëýõ íü óóòàí äîòðîîñ þì àâàõòàé àäèëõàí ãýæ áîäîæ ñóóòàë ªíºáîëä õî¸ð õ¿íýýð ò¿ø¿¿ëýí õ¿ð÷ èðýâ.” Ш.Нацагдорж, “Мандухай”, “Сүхээ хоёр бээлийгээрээ нүүрээ даран дэвжээний буланд амь наана, там цаана шигдэж байтал ашгүй эхний завсарлагын дохио дуугарчээ.” Б.Догмид, “Оосор бүчгүй орчлон”

амь нас:

“Алдаггүй амьтныг алчихаж лус савдаг хилэгнүүлэн амь насанд цөвтэй хэрэг үүсэхийг хэн байг гэхэв.” Д.Батбаяр, “Харуй бүрий”

амь үнэнч, авгай худалч:

Амь үнэнч, авгай худалч гэгчийн үлгэрээр амь зууж, гэдсээ тэжээх чухал учир ажил хийх хэрэгтэй болов.” Б.Бааст, “Гэрийн, хээрийн хоёр хар амт”

амьд мэнд:

“Өэлүн үжин үгүүлрүүн, “Тэр гурван хүний учрыг мэдэв үү чи? Тэдний царай сэжиглэмээр байна. Чиний аминд хор хүргэж болно. Амьд мэнд үлдвэл эхнэрийг олоход бэрхгүй. Мухлаг тутам охид бий. Тэрэг тутам хатад бий.” Монголын нууц товчоо55

Амьд мэнд байвал хэн хэний хэрэг бүтэх тул гэртээ байхаас өөр аргагүй болжээ гэв” (Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”),

“Иймд тэр явдал орчны хүмүүст дорхиноо тархан учир тодорхой болов. Энэ үед хүмүүс өнгөрсөн тэр эрийн аль сайн сайхан талы нь санан дурсахынхаа зэрэгцээгээр амьд мэндэд тооцон хүлээгч хөөрхий өвгөнийг мөн мундахгүй өрөвдөн шогширно.” Д.Намдаг, “Үрэгдсэнийг хүлээгч”

“Бид ч яах вэ дээ, нэг юм байж л байна. Бид хоёр амьд мэнд дээрээ чамайгаа л үзсэн хойно одоо боллоо доо яах вэ.” Ш.Гаадамба, “Тэрэгчийн хүү”

“Муу ээж чинь үйлээ үзэж, амьд мэнд явж байгаад нэг өдөр газрын гаваас гаран ирэх мэт хүрч ирээд үр чиний гар дээр үхэх ч юм бил үү, хэн мэдэж.”Б.Бааст,”Эргүү хөх будан”

“… эдүгээ арваад жилийн дараа чухам ямар ерөөл учралаар амьд мэнд эргэж ирсэн нь, нэг ч үг хэлж мэдэхгүй дан оросоор яриад байгаа нь оньсого таавар шиг, чухамдаа нөгөө төрөл арилжих гэдэг нь болоо юу гэлтэй.” Ж.Лхагва, “Нутгийн тэнхээ”

амьд сэрүүн:

“Бээжин Даш Даригангын газар шороог онгичиж байна. Шарх сорви болгож дууслаа. Муу эхийн маань амьд сэрүүндээ нутаглах дуртай байсан Ногоон довын зүүн хажууг сэгчиж гүйцэв.” Д.Маам,”Газар шороо”, Амид сэрүүндээ ганц хоёрынх нь тухай боловч бичиж үлдээе гэвч нөгөө хартай хортой харчууд нь эхнэрээ яаж тамлах бол гэхээс зүрх шимшрэх юм.” Б.Догмид, Улаан тарианы хүүхнүүд”

амьд үхсэн:

“Түүнийгээ амьд үхсэнийг бид мэдэхгүй болсон. За ийм юмыг ч өнөөдөр яриад яах вэ гээд дуугай болов.” Ц.Дамдинсүрэн, “Хачин хурим”

амьд хүн аргатай, аргалын гал цогтой:

” -За хө явгарсан болохоос үхсэн биш. Цай чанаж ууцгаая. Амьд хүн аргатай, аргалын гал цогтой доо гэж зуусан шүднийхээ завсраар шивэгнэн хэлэв.” Ч.Лодойдамба,”Тунгалаг тамир”

амьдрал жаргал:

“Нас ахих тутмаа хүн амьдрал жаргалын үнийг алтнаас нарийн цэгнэж сурдаг юм гэнэ билээ.” П.Лувсанцэрэн, “Нурамтын өвөрт”

“Үнэхээр ажил үйлс, амьдрал жаргалын баяр, залуу насны цог золбоо , өөдрөг бүхэн намрын өнгө гэрэл сэтгэл будна.” Н.Өлзийбат, “Өнгө”

амьдралын жаргал эдлүүлж, ахын хишиг хүртээх:

Амьдралын жаргал эдлүүлж, ахын хишиг хүртээж орхисон чинь дурлаж мурлаж сүйд болж байхгүй юу. Чамтай заавал сууна гэж байна.” Т.Баасансүрэн, “Тэрбумтан”

амьсгал уур:

“Ариун салхи сэнгэнэсэн зөөлөн хур шивэрсэн, амьсгал уур тэгширсэн цэцэг навч дэлгэрсэн.” (Ц.Дамдинсүрэн, “Ургамал”)

амьтай голтой:

“Шаагин шуугиж айсуй салхитай бороог харвал амьтай голтой юм тэсч тогтохын эрхгүй юм шиг санагдаж байв.” Б.Бааст, “Алтайн хөх дөнөн”, “Хоньчин нүхнээс амьтай голтой юм гаргах гэж ноцолдож байгаа бол нохой ингэж хэвтэх учиргүй гэж бодогдлоо.” Б.Бааст, “Ногтруу”, “Өөрийн эрхгүй хөл бохирон сөхөрч унахын өмнөхөн хоёр дахь завсарлагаа дуусч Сүхээ арай чүү амьтай голтой хоёр яс хагацав.” Б.Догмид, “Оосор бүсгүй орчлон”

амьтан ах дүү:

“Харин эцгийгээ хүмүүстэй нийлж Ганболдыг муучилж байхад нь ‘аав амьтан ах дүү уруу татаж, цуурхал тараасан хэрэгт оров зай’ гэж зэмлэжээ.” Ж.Бямба,”Хүний хүүгийн хүслэн”

амьтан хүн:

Амьтан хүн унаа хэлбэл асуугаад яана, цэгийяа тархи, адуун дээрээс аль дуртайгаа аваад яв гэж ажиггүй хэлнэ.” Д.Пүрэвдорж,”Шарлингийн хар Хас”, “Цэвэг гэрийн бараа харах нь ховор, айл хэсэн амитан хүнд зарагдаж явах дуртай.” Б.Догмид, “Ус уух заяа”

амьтан хядаж, нүгэл үйлдэх:

“Ноён юу гэж амьтан хядаж, нүгэл үйлдэн аж төрдөг эрд охиноо өгөх аж. Тэгэхлээр нь Баартуу охины нь босуулж аваад Алтайд шингэж орхиж. Алтайн цээжинд нэг байтугай мянган хос ч аж төрөх газар байхгүй гэх биш.” Б.Бааст, “Эргүү хөх будан”

амьтны үр, ангирын зулзага:

Àìüòíû ¿ð àíãèðûí çóëçàãà áóÿí çàÿà íü äýëãýð÷ ÿâàã ãýæ áîäñîîð Õ¿¿æèé øºíº äóíäààñ õîéø óíòæýý.” Д.Намсрай

ан амьтан:

“Аав минь хүүгийн эцэгт баахан дур муутай. Ан амьтан хороож нүгэл чивэл хийдэг гэж тэр байхгүй юу.” Б.Бааст, “Үрэлээ”

ан гөрөө/с:

“Хорилардай мэргэн хорь түмэдийн газарт булга, хэрэм зэрэг ан гөрөөс агнахаа хориглон булаалдаж харилцан муудалцаад салж, хорилар овогтон болоод Бурхан халдуны эзэн бурхан ууланд ан гөрөөс элбэг гэж сонсож, Бурхан халдуны эзэн бурхан босгосон Шинч баян урианхантай уулзахаар нүүж ирсэн ажээ.” Монголын нууц товчоо9

“Ан гөрөөс уулаар дүүрэн, адуу мал талаар дүүрэн.” (Д.Нацагдорж, “Учиртай гурван толгой”) , “Мядагийн эгч хүний гэргий тул нөхрөө дагаж явахаас өөр аргагүй, мөн л ядуу хоосон айл тул ямагт ан агнаж амьдрах учир амин тэжээлийг эрж ан гөрөөс элбэг газрыг дагаж нүүсээр, Ерөө зэрэг газар ирж нутаглаад бас хэдэн жил болжээ.” (Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”)

“Алтайд л байлгүй өөр хаана байх аж. Баартуу гэж нэг сүрхий анч манч эр байж гэнэ. Байнга уулын таг царам түшиж Алтайнхаа хишиг ан гөрөөгөөр амьдрах.” Б.Бааст, “Эргүү хөх будан”

“Баартуугийн гэргий, Батчулуугийн ээж үзэсгэлэн гоо бүсгүйн нэр Мичрээ. Энэ бүсгүй гэр зуурт барахгүй их ажилтай. Нөхрийн авлаж ирсэн ан гөрөөний арьс  хөрсийг элдэнэ. Гурван биедээ зохих дээл хувцас, дэвсгэр хучлага хийнэ.” Б.Бааст,”Эргүү хөх будан”

ан зан:

“Нансал “голохгүй бол үүнийг өмсөхгүй юу” гээд торомны ноос тавьж хуучин хуулга татаж хийсэн дээл өгч ан зангаа андахаа больсон амьтан даа гэж бахархсан янзтай үгүүлэв.” С.Дашдооров

ан цав:

“Гэрэл гарган аяганыхаа амсрыг үзэв. Ер ан цав гарсан юм алга.” Б.Бааст,”Хаш аяга”

“Гагцхүү сална гэсэн учир шалтгаан хомс, болхи тэнэгдүү бодол Дашхандаас  түүнийг хором хормоор булаацалдан, хадны ангалаар сэндийчих борооны ус лугаа адил ан цав үүсгэн урссаар байлаа.” С.Пүрэв, “Сүүдэр догшрох цаг”

ана мана, ач тач:

“Аянга ааг омог бүрдэж, чадал хүчин хурсан ид сайхан азарган чонын нохой болж байна. Ёстой есөн шид нь бүрдэж байна. Гэхдээ архаг азарган чонотой ана мана, ач тач үзэлцэх арай болоогүй дээ гэж хэлжээ.” Б.Бааст,”Гэрийн хээрийн хоёр хар амт”

“Ингэж Хүдэр нутаг усныхны зүрхэнд орсон хорхойтсон баавгайтай ана мана, ач тач үзэлцсээр одод шуулгажээ.” Д.Цэдэв,”Улаан хамбан зодогт буюу тавын даваа”,

ангайж идэж, тонгойж баах:

“Биднийг цай уугаад босохдоо аягаа хураахгүй яваад өгөхөд л ангайж идэж, тонгой баахаас өөрийг мэдэхгүй амьтад болох нь уу гээд л заганадаг байсан нь мартагддаггүй юм.” Б.Шүүдэрцэцэг

анивалзах гялалзах:

“Тэнгэр цэлмэг учир огторгуйд түгсэн одод газрын чулуунаас ч олон бөгөөд түүдэг мэт анивалзан гялалзах нь эрхбиш эндэхээс дулаан байх гэж бодогдоно.” Д.Батбаяр, “Үүр тэмдэгрэхийн өмнө”

анир бараа:

“Айл малын анир бараагүй энэ эзэнгүй талд юу харахлаараа морь ийнхүү үүрсдэг билээ гэж бодох зуур өвгөн анилдах шахам явсан зовхи сормуусаа өргөн алсыг харвал ойрхон саахалтын зайтай газар адуу гэхэд адуу биш, чоно гэхэд чоно биш нэгэн зэгэл саарал амьтан огтхон ч хөдөлгөөнгүй хөндөлдөн зогсч байх нь тэр.” Б.Догмид, “Нутаг”

анир чимээ:

“Уулсын мөнгөн цагаан цастай толигор энгэрт тулаад ирснээ “Одоо хаачих байнаа” гэж бодтол тэрхүү толигор энгэр ямар нэгэн  их хүчтэй анир чимээ гарган нижигнэж шижигнэн хага үсрэн ярагдаад хайрт ээжийн минь царай нүдэн өмнө гараад ирэв.” Б.Бааст, “Алтайн хөх дөнөн”,

“Энэ дэлхий дээр амьтан болгон ямар нэг юм хүлээж ийм одтой дулаан шөнийн тэнгэр дор анир чимээ чагнаархан байдаг болов уу гэмээр.” С.Эрдэнэ, “Наран тогоруу”

“Гэвч газар дэлхий уул ус цөм амьсгал даран алс холд анир чимээ чагнах мэт дүнсийнэ.” Ч.Лодойдамба

“Огтын үзэгдэх харагдах юмгүй, анир чимээгүй хэвээр байсанд тэр жаахан тайвшран хөдөлж ийш тийш чөлөөтэй харан сууж байтал нь гэнэт түүнд морь шилгээх чимээ гарсан юм биш байгаа гэсэн бодол зурсхийн орж ирэв.” Д.Батбаяр, “Үүр тэмдэгрэхийн өмнө”

“Урлагийнханы хоёр майханд гэрэл гэгээ ч алга, анир чимээ ч алга.” Б.Бааст,”Хаш аяга”

“Ертөнцийн анир чимээ, хог новшноос хол, хөндий аглагхан хөдөө нутагтаа саран тооноор мэлтийж, салхи ханын нүдээр шургалан орж гарсан намуухан үдэш сайн ч бай, муу ч бай санаандаа шүлэг хэлхэж хэвтэх шиг жаргал хаана байхсан билээ.” Б.Догмид, “Санаж сарвайх нутаг ус мину…”

анх тэргүүн:

“Цолмон өөртэй нь анх тэргүүн онгироо хоосон хөөрөнцөг биш бодсон бодолтой эр хүний дайтай үг сольж ам нээсэнд Дагдан дотроо нэгийг сэтгээд өнгөрлөө.” Д.Маам,”Газар шороо”

анч манч:

“Алтайд л байлгүй өөр хаана байх аж. Баартуу гэж нэг сүрхий анч манч эр байж гэнэ.” Б.Бааст, “Эргүү хөх будан”

анчин гөрөөчин:

“Анчин гөрөөчин болбоос та нар уулын оройгоор явах чинь яасан бэ?” Д.Маам,”Газар шороо”

ар гэр, үр удам:

“Үгүй дээ, чиний ар гэр, үр удамд их юм үлдсэн.” Ж.Барамсай,”Биегүй сүүдэр”

ар өвөр:

“Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд аараг толгодын элс алтаар нурдаг байсан.” Б.Лхагвасүрэн, “Ижийтэйгээ байхад би баян байсан”

“Би ар өврөөр нь тойрч удаан хараад хүний урам юм даа гэж бодоод, – адилхан болжээ гэж арай чүү хэлэв.” Д.Батбаяр, “Мөнхрөх хүсэл”

“Ер нь аальгүй хатныхаа аль хэлсэн бүгдийг ар өврийн арилжаа наймаанаас авчихаад адаг сүүлд нь ард олноор төлүүлнэ гэдэг аль хааны зарлиг вэ?” С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”

араа соёо:

“Хар нохой морины хоёр талаар сэлгэн Түгжавын нүүр өөд үсчихэд нялуун үнэртэй халуун амьсгал нь хан хийж, аймшигт араа соёо нь яралзаж байв.”  Ц.Доржготов, “Нохой гэрт хүн урдаггүй”

араа шүд:

Œ “Нөгөө гурван дугуйдаа баахан араа шүд тааруулаад гөлмөн төмрөөр хоёр том далавч хийж бэхлэв. С.Эрдэнэ, “Диваажинд хүргэх оньс”,

 “Сүмд ороход олон лам нар хурал хурж бүрээ бишгүүр хангинан, хүж гаврын үнэр анхилан, араа шүд нь арзайсан сахиус дошгид, амгалан нигүүлсэнгүй дүрт бурхад зулын гэрэлд гялбалзан байдагсан.” С.Эрдэнэ, “Наран тогоруу”

Араа шүдтэй зэрлэг амьтан хэрнээ хачин танил, дулаахан харцаар өмнөөс ширтэх нь гайхавч баршгүй.” Б.Догмид, “Хүний хань”

араатан гөрөөс:

“Авлигач этгээдэд учирсанаас араатан гөрөөсөнд идүүлье.” Д.Нацагдорж,”Учиртай гурван толгой”

арав таван:

Арав таван мал нь ховор цаг гэдгээс гаралтай хавар цаг гэдэг нэртэй бэрх тарчиг цагаар өргүүлэн бариулан найман ясандаа хэлхчихсэн арай голтой байдаг цагаар яахын ч арга мэх байдаггүй цаг шүү дээ, хавар гэдэг маань.” Б.Ринчен

“Чамтай адилхан арав таван адуу хөөж, амьтан хүн үймүүлээгүй ээ би. Муу хар хулгайч гуйлгачин, балга юмны пян даахгүй. Дуугүй хэвт. Эсвэл морд.” Д.Маам,”Газар шороо”

арав таван адуу хөөж, амьтан хүн үймүүлэх:

“Чамтай адилхан арав таван адуу хөөж, амьтан хүн үймүүлээгүй ээ би. Муу хар хулгайч гуйлгачин, балга юмны пян даахгүй. Дуугүй хэвт. Эсвэл морд.” Д.Маам,”Газар шороо”

арав хорин:

“Балжир тэр хошууны аль л санаа зориг зөвтэй арав хорин хүнийг олж, сэмхнээр уулзан, үүссэн хэргийн үнэн учрыг үзэж мэдээд тэдэнд хэргийн учир, заргын үгийг зааж бичүүлээд засаг ноёнтой нь заалдуулжээ.” С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”

араг сээзгий:

“Хоёр гэрийн гадаах араг сээзгий улам улам тодорно.” Д.Батбаяр, “Гашуун”

араг тараг:

“Зулын гэрэл бүрэг бараг, зөн билэг араг тарагД.Нацагдорж

арай чүү:

“Би ар өврөөр нь тойрч удаан хараад хүний урам юм даа гэж бодоод, – адилхан болжээ гэж арай чүү хэлэв.” Д.Батбаяр, “Мөнхрөх хүсэл”

арвайх сарвайх:

“Тэр жил На вангийн хатанг гэдэс дотор муудлаа, юм идэж ууж чадахаа байлаа гэхэд нь Цэвээнравдан маарамба сохор хорхой залги гээд тэрнээс болж говь түшээ гүний нутаг руу зориут хүн зарж сохор хорхой авчруулан амьдаар нь залгиулж гэнэ гэж Хүрээний авгай хүүхнүүдийн шагшаан шуугиан болж байсныг хүртэл санан сохор биш юм бол энэ чинь тэгээд ямар амьтан байх билээ хэмээн бодоод дөхөн очиж харвал урьд хожид түүний үзээгүй арвайж сарвайсан олон хөлтэй, хар гэхэд хар биш, хүрэн гэхэд хүрэн биш нэгэн хорхой хос эврээ сэрвэлзүүлэн хана өөд алгуурхан мөлхөж байлаа.” Д.Батбаяр, “Харуй бүрий”

арван долоон настай, аагаа багтааж ядах

“Чухам л хэний охин өсч, хэний айраг исч вэ хэмээн нохой шуугиулж яваа арван долоохон настай, аагаа багтааж ядсан тахлай банди нар.” Б.Догмид, “Томоогүй нас”

арван хуруундаа алттай, алд биедээ торготой:

“Дагдан …хааяа нэг  морины дэлэн дээгүүр шуургалж ирчихээд л явчих тул олон эр зэрэгцүүлсэн нэр зүүхгүй, бас амьдрах амьдрал бодож арван хуруундаа алттай, алд биедээ торготой явъя хэмээн Чимид авгай нэг өдөр Дагданд … нэг тийшээ болъё гэж эрс шууд ярьсан аж.” Д.Маам,”Газар шороо”

арга арчаа:

“Одоо бодоход түүн шиг утга учиргүй, арга арчаа тасарсан, эр хүний хийморь сүлдийг унагасан явдал байсангүй мэт.” С.Пүрэв, “Сүүдэр догшрох цаг”

арга бааш:

“Тэгээд өрөнд өгөх гэж байдаг адуугаа сууриар нь хөөж авчирсан боловч яг өгдөг дээр тулахаар бас ч өгч тэвчсэнгүй, элдвийн арга бааш хэрэглээд байжээ.” С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”

арга барил:

“Янз бүрийн ааш араншин, арга барилтай хүмүүсийн царай харна. Нэхийт ингэж явахдаа Дамбийтай танилцав.” Б.Бааст, “Ээжийн үнэр”

арга билиг:

Арга билгийг эс ухвал алгандаа бичсэнийг тогтооход бэрх.”

арга заль:

“Санамсаргүй түүний ойр нутгийн бөгөөд ард олны хөрөнгийг арга залиараа цуглуулсан, эзэрхэг их сүрээрээ эрх мэдлийг эзэлсэн тэргүүн зэргийн туслагч тайж, хааны эрх хэмжээлэгдсэн боловч харгис түүний эрх хараахан хасагдаж амжаагүй, ардын засаг тогтсон боловч…” (Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”),

“Эцгийн ухаанаар өдий хүрч яг л над шиг аливаад арга зальтай, амьдралын сүйхээтэй хүн болсон. Эцэг хүнд үүнээс өөр баяр хаана байх вэ” гэж санав.” Д.Гармаа, “Чонын үүр”

арга зүй:

“Авсан өгснөөр болдоггүй, арга зүйгээр болдог”

арга мэх:

“Арав таван мал нь ховор цаг гэдгээс гаралтай хавар цаг гэдэг нэртэй бэрх тарчиг цагаар өргүүлэн бариулан найман ясандаа хэлхчихсэн арай голтой байдаг цагаар яахын ч арга мэх байдаггүй цаг шүү дээ, хавар гэдэг маань.” Б.Ринчен,

“Чоно ульсан шөнө мөлчид Аянгын хулгайг барих өөр өөрийн арга мэх сийлэв.” Б.Бааст,”Гэрийн, хээрийн хоёр хар амт”

арга самбаа:

Арга самбаа, зориг төгөлдөр энэ эр дайнд сайн оролцож шилдэг цэргийн нэг болов.” Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”

арга сүйхээ:

“Хот айлын болон хавь ойрын настай, арга сүйхээтэй гэсэн хүмүүс цуглаж цус нөжийг нь цэвэрлэх, хувцсыг нь солих, хөлдсөн газрыг нь мэдээ оруулах гэж ноцолдсоор их цаг алджээ.” Б.Бааст,”Гэрийн, хээрийн хоёр хар амт”

арга туршлага:

Арга туршлага гээд сүйд болох … Зарим нь хар яршигаас л цаашгүй юм байх гэж эх нь хэлжээ.” Ш.Гаадамба, “Элбэг дээл”

арга ухаан

“Архи савнаасаа бусдыг дийлнэ, арга ухаан муйхрыг дийлнэ”

“Дэжид үс хэдийгээр цайсан боловч аанай л зан урьд хэвээр, ялангуяа арга ухаан хэнээс ч дутахгүй.” Д.Нацагдорж

“Нутгийн хүмүүс холын газраас очсон зүс үзээгүй, нүд таниагүй тэдгээр хүмүүсийг яагаад ийм хэрэгт орсныг нь асуун тэтгэн туслахын арга ухааныг элдвээр эрэн сурвалжилж байжээ.” С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”

“Бодвол арга ухаанаа олохгүй л байгаагийнх байх даа.” Д.Батбаяр, “Үүр тэмдэгрэхийн өмнө”

арга хүчин:

“… Олноо өргөгдсөний үед дахин өнөөхөөсөө эхэлж, цуутай арван тавны цагдаагийн давдаггүй зоригтныг давж, дуртай хэрэг хүлээлгэн, зэрэг хэргэмийн туйлд хүрэхийн даваан дээр ардын хувьсгал үүсэж, урьдын мандах арга хүчингүй болж, амьд хоригдлын гэрч болсноос үхсэн ялтныг дэрлэсэн нь дээр гэж гар хүрсэн хүнээ хороож, алс хязгаар оргон зайлаад, гэрч татаж, дагуул хийх харгис феодал түшмэдийг ор сураггүй болсон хойно, дахин хот орж ирээд энэ дэлгүүрийн манаач, гон бие гозон толгой ядуу хүний дүрээр хар амиа хаацайлж явсан бүх явдал нь харанхуй шөнө агшин зуур гялсхийх цахилгааны гэрэлд орчин тойрны хамаг юм үзэгддэггүй адил манаачийн сэтгэлд тов тодорхой ургажээ.” Б.Ринчен, “Мангаа Доогийн эцсийн зүүд”

арга чарга:

“Дэмий гайхаш тасрахдаа дэргэдэх айлдаа ороод баян эзэндээ бараалхаж байдал учраа гаргаад төрүүлсэн ганц эхийг минь түргэн эдгэрүүлж болох арга чарга байна уу гэж арай ядан хэлж гэнэ.” Ч.Лхамсүрэн,”Хүрэн морь”

“Бөө нар сүрхий арга чаргатай гэж ярьдаг гэж бодогдоно.” Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”

“Хаврын хаварт айл аймгийнхан нь ачаалахдаа Сүрэн чавганцынхыг авч явах гэж арга чаргаа барах боловч буруу ишилсэн сүх шиг зөрүүд тэр хөгшин тас зөрсөөр хар нутаг сахиж үлдэнэ.” С.Пүрэв,”Насны чагтага”

аргадах гуйх:

“Ахиад чи, намайг уйлуулбал үүл болчихно шүү, би анхны салхи сэвсийхэд л тэнгэрээр нэг тарчихна, ахиад нэг л гомдоовол цонхны цэцэг болчихоод л аргадаж гуйгаад сөгдөхөд чинь нэг ч үг дуугарахгүй.” Л.Өлзийтөгс, “Тунирхал”

аргал түлээ:

“Айл гэрийн хүмүүс цув юүдэн болон аргал түлээ, мал хар руугаа гүйлдэв.” Б.Бааст, “Алтайн хөх дөнөн”

аргал заргал:

“Бас энд тэнд харгана бут багшран ургаад аргал заргал зөндөө хэвтэнэ.” С.Буяннэмэх,”Их тэнгэрийн дүлйи”

аргал хоргол(хон):

“Би юу ярихав дээ хүүхэд минь. Би бүх насаараа мал дагаж, аргал хоргол түүж явсан хүн. Түүнийгээ ярихгүй бол юугаа ярих вэ гэв.” Ц.Дамдинсүрэн, “Хачин хурим”

“Чүдэнз авч гарсан бол хуурай өвс хамж шатаан гэрэл гаргаж, аргал хоргол олж гал түлвэл энэ шөнийг мөн амархан давах байж дээ.” Д.Батбаяр, “Үүр тэмдэгрэхийн өмнө”

“Сүрэн чавганц аргал хорголхон савардаж, аргаа даахгүй бөртөлзөж, саалийн хэдэн богийнхоо араас майтарч л явах.” С.Пүрэв,”Насны чагтага”

аргалчин түлээчин:

Аргалчин түлээчин болбоос та нар гуу жалгаар явах чинь яасан бэ?” Д.Маам,”Газар шороо”

ард олон:

“Алтан дэлхийг нар гийгүүлдэг, ард олныг эрдэм гийгүүлдэг.”

“Алтан нар унтрахгүй, ард олон нугарахгүй.”

“Амин хувийн ашиг өвсний шүүдэртэй адил, ард олны ашиг өндөр уултай адил.”

“Цагаан түнгэ гэдэг нэгэн сум ард олон хэдэн мянган малтайгаа өлхөн намаржиж, өвөлжиж, хаварждагаар барахгүй хавар нь зөндөө газар тариа тарьдаг, намар нь хаа бол хадлан авдаг хишигт нутаг минь шаргалтан харагдахаар бие сэтгэл минь нэг л хачин боллоо. Б.Бааст, “Алтайн хөх дөнөн”

“Ер нь аальгүй хатныхаа аль хэлсэн бүгдийг ар өврийн арилжаа наймаанаас авчихаад адаг сүүлд нь ард олноор төлүүлнэ гэдэг аль хааны зарлиг вэ?” С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”

ардаг тарган:

“Дамба сүүлийн хэдэн жил нуруу хондлойд нь салхинаас өөр юм хүрээгүй хэсэг ардаг тарган морьдоо гэв гэнэтхэн алдав.” Б.Бааст,”Халтар жингэр”

арилжаа наймаа:

“За тэгээд энэ хэрэг ер нь биш эргэл мөргөл хийхээ больё арилжаа наймаа хийж ашиг хонжоо харъя гэж шийджээ.” Ц.Дамдинсүрэн, Толь Гэндэн

“Ногдсон албаа үг дуугүй залгуулдаг, ноосоо хэмнэж хуримталж байгаад жил өнжөөд сэмхэн хэд гурван эсгий хийчихдэг, эв нь таарвал илүүдсэн эд малаа хонжоо харалгүй борлуулчихдаг болохоос арилжаа наймаа хөөцөлдөж үзээ ч үгүй хүн.” Л.Ванган, “Жож Сэрээнэн”

“Ер нь аальгүй хатныхаа аль хэлсэн бүгдийг ар өврийн арилжаа наймаанаас авчихаад адаг сүүлд нь ард олноор төлүүлнэ гэдэг аль хааны зарлиг вэ?” С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”

ариун нандин:

“Зузаан үүлний хур зуур зуур ороод зулзаган нялх мод зуун тийшээ дэлгэрээд навч цэцэг дэлгэрдэг нарны илч халаадаг зугаа цэнгэл бадарсан зуны эхэн сард ардын ядуу хүүгийн амраг хайртай ээжийн ариун нандин биед аюулт өвчин хүрчээ.” Ч.Лхамсүрэн,”Хүрэн морь”

ариун цагаан:

“Миний нөхөр Догмид бол алмас шулмас шиг ороо бусгаа адал явдалтай нь үнэн боловч сахил санваартан адил ариун цагаан мөртэй хүн.” Б.Догмид, “Зэрэг нэмэхийн өмнөхөн”

армаг тармаг:

“Тэгээд аанай л газар өвдөг нугалан сууж армаг тармаг буттай ухаа,  Хөх-Өндөрийн ар, шаваг шарилж, харгана сэгсийх хоолойг ахиад л нэгжин харлаа.” С.Дашдооров, “Бууж мордох хорвоо”, “Түүний армаг тармаг сахалтай олон үрчлээт нүүр галын гэрэл ихсэхэд тэнийсхийх шиг болон хүрэн туях татсанаа дөл буурахад дахиад л үрчлээ болгоноор нь харанхуй орогнох шиг харлан баргар сүртэй болох ажээ.” П.Пүрэвсүрэн, “Өшөө” , “Унаган насанд нь дарсан ланзмаа тамга ялигүй баалан армаг тармаг цагаан үс тойрон ургасан нь насжиж хөгширсний тэмдэг ажээ.” Б.Догмид, “Ус уух хувь”

арсайх марсайх:

“Тэгтэл хүргэн нь арсайж марсайтлаа инээж байгаад Цэвцэгдаринаагийн хормойг сөхөн толгойгоо хийж үзэгдэв. Эхийн дотор харлаад явчихлаа.” Д.Маам,”Газар шороо”

арслан барс:

”Арын ууланд арслан барыг намнасан анчин эрчүүд та нарын алдар нэрийг магтья.” (Д.Нацагдорж, “Учиртай гурван толгой”)

архаг хууч:

Архаг хуучингүй эрүүл сайн бие, нугарахгүй гүдэс цэх зориг, тусч сэтгэл үнэг шиг хурц нүд, чоно шиг соргог хамар, нарийн анирч чих ганцхан жинчин хүнд байдаг.” П.Лувсанцэрэн, “Ус шиг цэнхэр”

архи авгай:

“Үнэндээ Богд, архи авгай хоёроос болоод аятайхан маань ч мэдэхгүй болчихсон амьтан даа гээд Эрэнчин нүдээ анивчин инээв.” Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”

архи айраг:

“Гэртээ ирж нэг сайн морь унаад хувцсаа сольж өмсөөд архи айраг эргүүлээд айл хэсээд явчихдаг байжээ.” Ц.Дамдинсүрэн, “Шарав Норов хоёр”, “Түүнээс тайж нар хүртэл мөнгө зоос зээлж, айлчлан очиход нь хөл алдаж, архи айргаа барьж байхыг хараад өөртөө бахархан, чадалдаа бишрэн итгэх сэтгэл оволзож явдаг билээ.” Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”

“Алив үеэлээ чи хамраа харж уруу царайлж суулгүй наадхи архи айрагнаасаа хий.” С.Эрдэнэ, “Өвгөн шувуу”

“Хүүхдүүд минь нэрэлхэж цааргалалгүй идэж ууцгаа, олуулаа нийлж хааяа нэг наргихад сайхан байдаг юм хэмээн алтан нуухтай манан хөөргөө эргүүлэн тамхилж суухад Тулга гуай сөн түшиж айраг архи аягалан хөлсөө арчих завгүй байлаа.” Б.Догмид, “Цэнхэрлэн харагдана”

архи дарс:

Архи дарсанд бүү авт, атгаг занг өсөд тэвч.”

“Гэрээс зугаацан одох эздийн хэрэглэх зүйлсийг бэлтгэж, гаднаас ирэх гийчдийг хүндлэн зочилсоор нэг өдрийг арай гэж өнгөрүүлэвч, үдшийн цаг наргиан даргиан болж, архи дарс, хуур хөгжим үргэлжлэхийн дотор үүний бөөлжсийг асгаж, түүний ор дэрийг зассаар, бас нэг шөнө болов.” (Д.Нацагдорж, “Цагаан сар ба хар нулимс”),

Архи дарс уув уу, хулгай зэлгий хийв үү, худал үнэн ярив уу, нэгдлийн хий гэсэн ажилд оролцож л явдаг.” Д.Гармаа, “Чонын үүр”

“Хийдэг ажил нь юу вэ гэвэл хэсэх тэнэх, хэрэлдэх зодолдох, хааяа хааяа хичээл эрдэм нь аль вэ гэвэл хүүхэн мүүхэн, хөзөр даалуу, архи дарс, алиа зугаа.” Д.Нацагдорж

“Тэд явсан очсон газраасаа Агвааныд идээний дээж хэмээн архи дарс авч ирэх нь ёс.” С.Пүрэв, “Сүүдэр догшрох цаг”

архи мархи:

Архи мархи авчирах юм бол ногоон Сандагийнхаар битгий дайраарай, та хоёр болсон хойно..” Д.Ганбат,”Хадлангийн Оросууд”

архи нанчид:

“Өндийж толгой дээрээ наманчлаад дахин бөхийж мөнгөн цөгцтэй хар архи нанчидийг ууж орхилоо.” Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”

архи сархад:

“Орбай, Сохатай хоёрт Өүлэн үжин үгүүлрүүн, “Есүхэй баатрыг үхэв гэж хөвүүнийг минь балчир гэж, ихсийн тайлгын хишгийн архи сархдаас яахин хождуулав, та? Нүд үзсээр үл өгөх, нүүхдээ үл хэлэх болов, та” гэжээ. Монголын нууц товчоо, 70

архи тамхи:

Архи тамхи хоёр ах дүү хоёр.”, “Найз хүүхнүүд маань ‘Аштай юу даа, Долгор минь. Бөх гэдэг чинь гэрийнхээ хоолноос хороолгүй улсын хоол идэж бэлтгэл сургууль гээд архи, тамхи хэрэглэдэггүй аятайхан хүмүүс байгаа. Бас тэмцээнд орж бай шагнал их авдаг, гадаадад олон явдаг ёстой гоогоо биш үү, нийл, нийл. Нүд дүүрэн сайхан эр байна’ гэж янгинатал ятгаад би ч бөх залуутайгаа сууж орхилоо.” Ж.Барамсай, “Бөхийн эхнэрийн зовлон”

архиа сархиа:

“Тийнхүү баруун хойд зүг явж, хэдэн бага нуруу давж гуу жалга, архиа сархиа болсон энгэрт хүрч, нар үд болсон учир бие зүдэрч, түр амарч,  юм идэж суутал маш ойрхон бололтой гэнэт буун дуу тас хийж чих халах мэт болов.” (Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”)

архины амттайг шимж, авгайн сайхантай жаргах:

“Тэр цагт чи архины амттайг шимж, авхайн сайхантай наргиж жаргана.” Б.Догмид, “Үхэх хүнд хань хэрэггүй”

архины андуу, сархадын сандуу:

“Ãýòýë, Íèñìàí Áàÿíìºíõ àðõèíû àíäóó, ñàðõàäûí ñàíäóóãààð Þíãýí õàòíû  ãàðûã  ñàíàìñàðã¿é àòãàñàí ÿâäëûã õàðààä àíãàñàí õ¿í ñýð¿¿í óíäàà îëñîí ìýò, ¿ãýýã¿é õ¿í õýýð ãàçðààñ Ẻí àëò îëñîí îëçóóðõàí áàÿðëàñàí áîëîâ÷ òýð ÿâäëûã ººðºº õààíä ìýä¿¿ëýõã¿é, õàðèí ººðèéí ñýòãýë ç¿ðõíèé õ¿íýýð ÿòãàí öóóðõóóëæ òýð íü íýã ìýäýõýä õààíû ñîíîðò õ¿ðâýë Íèñìàíä èë¿¿ àøèãòàé ãýæ òýð áîäîæ áàéâ.” Ш.Нацагдорж, “Мандухай”, “-Òýð ¿íýýí! Àðõèíû àíäóó, ñàðõäûí ñàíäóó ãýäýã ¿¿, ñàðõàä ñàâíààñàà áóñäûã äèéëäýã íü ¿íýí ø¿¿.” Д.Цэдэв, “Аршаантын гудамжны Агаа”

арьс хөрс:

“Баартуугийн гэргий, Батчулуугийн ээж үзэсгэлэн гоо бүсгүйн нэр Мичрээ. Энэ бүсгүй гэр зуурт барахгүй их ажилтай. Нөхрийн авлаж ирсэн ан гөрөөний арьс  хөрсийг элдэнэ. Гурван биедээ зохих дээл хувцас, дэвсгэр хучлага хийнэ.” Б.Бааст,”Эргүү хөх будан”

арьс шир:

“Удалгүй нэг хувхай цагаан хаалгаар орвол гангийн арьс ширийн шорвог агаар амтагдаж, зүйлсэн үс ноос салхинд хийсэн, дээл хувцсанд наалдана.” Д.Нацагдорж, “Ламбугайн нулимс”

“Манай хошуу хоёр жил хусай амбаны газар ноос үс, арьс ширний хувиа нийлүүлээгүй юм гэнэ.” Д.Маам,”Газар шороо”

арц сан:

“Бандихай арц ангаа асааж, идээ цайныхаа дээжийг өргөв. Ямар нэгэн юмыг амандаа шившиж, нүдэнд үл үзэгдэх уулын эзэн савдаг гэгчтэй удтал ярьж зөвшилцөх шиг боллоо” Б.Дариймаа, “Ногоочин болсон түүх буюу Бандихай”

арчаа овсгоо:

“Ер нь хөөрөг зөрүүлэн ёсорхон, тав арван малаа бөөцийлж өсгөн, хүний арчаа овсгоог хэнээс сурч мэдсэн юм бэ, хэн хэлж өгч байсан юм бэ гэж бодоход уйдаж цөхөөгүй нутгийн настан буурал түшиж тулж явсан мэт санаанд нь цалхийн буухуй зүрх сэтгэл уяран байв.” (С.Дашдооров, “Бууж мордох хорвоо”)

арчлах сувилах:

“Хөвүүний гэдэс улам их болсоор санамсаргүй нэг цагт ядарч хэвтэхэд лам багш Лувсан арчлах сувилахыг бодсонгүй яарч гэрт нь хүргүүлэв.” (Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”)

“Нэхийт эх дээрээ ирэв. Эхээ үрийн ёсоор арчилж сувилав.” Б.Бааст, “Эхийн үнэр”

асар майхан:

“Улаанбаатараас баруун урагш холгүй орших Буянт-Ухаагийн уужим талбайд өнгө өнгийн асар майхан хаяа хаяагаа дэрлэх шахам ярайжээ.” Д.Цэдэв,”Улаан хамбан зодогт буюу тавын даваа”

асгах цутгах:

“Хүмүүсийн хэлэхийг сонсвол тэр бичиг цаасны түрүүч салхинд хийсээд Бор хөөвөрийн гол хүрсэн сурагтай гэснээ данхтай хүйтэн цайнаас босоогоороо аягалан асган цутган залгилах зуураа…” Б.Догмид, “Хоёрдугаар багийн данс”

асрах өөдлүүлэх:

“Эмээ нэлээд гомдонгуй болсноо  – Урьдынхаар бол эд чинь ард биднээ асран өөдлүүлэх өндөр заяатай дээдэс биз дээ. Хүний дотор сайн муу байлгүй яахав. Дээдсээ сайн хүн үү, муу хүн үү гэдгийг шинжих нь ард бидний эрх биз дээ гэж адрав.” С.Хишигсүрэн, “Хүзүү”

асрах тойлох:

“Өвгөнөө хооллох умдлах, ойр зуур хөдөлж явахад нь юм мөргүүлчихгүй байх, тамхи тарианых нь галыг хямгадах, хэрэгтэйг нь олж ойртуулж өгөх гээд асрах тойлох ажил эмгэнд мундахгүй.” Б.Ганбат,”Үүрэг”

асуун хэлэлцэх:

“Харь газрын залуу хүн түүний замыг хөндөлдөн саатуулж, хэдэн үг асуун хэлэлцэхэд тал газрын бага охин тэр жолоог татаж, дуртайгаар түдгэлзэн хариулан өчиж басхүү энэ тэрийг лавлан сонирхоно. (Д.Нацагдорж, “Хөдөө талын үзэсгэлэн”)

асуух шалах:

“Тэдний аль тэгж ирсэн нь чамаас элдэв шалдав юм асууж шалахгүй, шууд гарыг чинь барьж хуурын эрдэмд сургана.” Б.Бааст, “Алтайн хөх дөнөн”

атаа жөтөө:

“Ìàíäуõàé ýíý óäàà ¸ñòîé ýì õ¿íä òîõèîëääîã àòàà æºòººíä àâòàãäñàí áàéæýý. Àëòæèí ÷ àðãà ¿ã¿é ñàéõàí îõèí àæýý. Èéì ¿çýñãýëýí ãîî õ¿íä Áàòìºíõ ñýòãýë ç¿ðõýý ºãºõ íü ÷ ç¿é ìºí.” Ш.Нацагдорж, “Мандухай”

атаа тангараг:

“Ам хэл туулайнаас хурдан, атаа тангараг хутганаас хурц.”

атаа хийгээд хорсол:

“Ийн, дан ганц сайн дангаар сайн байх, сайнаар үүрдийг барах, ганц сайн ганцаар олон сайныг торниох нь огоот эс тул сайн нь сайндаа харших хийгээд тэрсэх бус, атаа хийгээд хорслыг сүвэгчлэн халдах бус, харин хань түшгийг бататгаж, хайр тусыг хамтатгаж, сайн үр, сайн хөрс хоёрын амраглалыг барилдуулахаас сая үүрдийн сайн үндэслэж, үр жимсний шим хахья юу” хэмээсэн зүүдний билиг сэрүүндээ уншсанаа хуулбарламуу?” Д.Урианхай, “Сайн үр, сайн хөрс”

атаа хорсол:

“Амар заяа хомс доголон нулимст хорвоод авран тавилан мөхөс долоон үеийн тэртээд атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм.” Д.Пүрэвдорж,”Чингис”, “Ингээд нутгийнхаа ганц царайлаг бүсгүйг хаа холын цагаач гуйлгачин хархүүд алдлаа гэж үү гэсэн харуусал зүрх сэтгэл базлуулан атаа хорсол хэнхдэг мааживч Бормаамын хорхойд хоргүй хоёр зөөлөн нүд харахаас … гэмших байтугай үхэхэд ч багадмаар.” Б.Догмид, “Томоогүй нас”,

атаархах жөтөөрхөх:

“Голцуу хожоод байхаар нь атаархаж, жөтөөрхсөн үү, хэтээсээ Солонгоогийн овжин хожоод байсан булхай баригдсан уу, тэд бараг ам амандаа үглэн Солонгоо руу довтлов.” Б.Бааст, “Гурван тийш”

атаархах хорсох:

“Дэй сэцэн Тэмүжинийг үзэж маш баясаж үгүүлрүүн, Ах дүү тайчууд нар чамд атаархан хорсохыг би мэдэх тул чиний тухай сэтгэл зовнисоор цөхрөхөд хүрсэн билээ. Одоо чамтай уулзав.” Монголын нууц товчоо94

“Гэтэл ноёны бөх гэгдэж байсан эрчүүд Батчулууд атаархаж хорсохдоо хор цацна гэгчээр түүнд агсам тавьсан, хэрэлдэж зодолдох гэсэн явдал гарав гэж сонсжээ.” Б.Бааст,”Эргүү хөх будан”

атан тэмээ:

Атан тэмээ ачаа даадаг, амраг болохыг сэтгэл мэддэг.”

“Тарга хүч авч гүйцсэн атан тэмээдийг зэл татан сойгоод жинчид хом татлага, бурантаг гадас, хонх майхнаа төхөөрч байхад амраг гэргийд нь дулаан хувцас зэхэж, ах дүүс танил дотно хүмүүс нь бэлэн захиагаа өгч, өвөл ойртохын амьсгаагаар зуны тавлаг уужмыг орхин яарч үймсэн мал хүн ийш тийш хөлхөлдөн, ботго тором буйлалдаж, байгаль дэлхий хүртэл уярсан байдалтай шөнийн цагаар тунгалагхан шүүдэр, хөнгөн цагаан хяруу дэвсэж хоноод зуны үймээнд тамирдаж цонхийсон шаргал талын дээгүүр санаа алдах мэт намрын хонгор салхи нэгэн үе сэтгэл уяраан нэгэн үе хийморь бадраан байдаг тэр цаг, тэр улирал жинчин хүний сэтгэлд бусдаас илүү нэвчин шингэж зүрхний нь угт хоногшдог ажээ. П.Лувсанцэрэн, “Ус шиг цэнхэр”

атар хээр:

Атар хээрийг чимэглэсэн алаг цэцгэнд би дуртай.” Б.Явуухулан, “Би чамд хайртай”

атгаг мунхаг:

“Арслангийн нуруунд эмээл зохихгүй, атгаг мунхагт сургаал зохихгүй.”

атирах тийчлэх:

“Ай нөхөд өө, амьдаараа чөтгөрт баригдаж, араараа мангаст тэврүүлбэл, арай үүнээс дээр болов уу гэж атиран тийчлэн байвч, аргагүй бусдын эрхэнд орсон ажээ.” (Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”)

ахан дүүгийн холбоотой, алаг бөөрний сүлбээтэй

“…Àõàí ä¿¿ãèéí õîëáîîòîé, àëàã Ẻðíèé ñ¿ëáýýòýé ìýò áàéñàí ÷ ãýñýí ¿åðõëèéí ãàãíààñ áèä õî¸ðûã áàò õîëáîæ áàéæ äýý. Äîíäîâûí áè÷ñýí çàõèàã èëáýí çàñàæ äîëîîãèéí á á¿ëãèéí Ä ãýã÷ îõèíä ãàðäóóëæ ºã÷ õîëáîî÷èí íü áîëæ ÿâñàíñàí.” Д.Цэдэв, “Айрагийн амт”

ах дүү/c:

Ах дүү нар эвтэй бол авдар алтнаас цэнтэй.”

“Тэндээс ах дүү тавуулаа тэд иргэнийг довтолж, адуу малыг авч, хүн ардыг зарц болгов.” Монголын нууц товчоо39

Ах дүүтэйгээ муудалцвал хүндээ барна.”

“Тэр өдөр туслагч гуай ах дүү, амраг садны хамтаар баярын хурим болж цэнгэн зугаацлаа.” (Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”)

“Маргаашаас нь эхлээд хоёулаа ээжийн бэлэглэсэн тэрлэгийг өмсөж, ижил зүсмийн морь унаж, Балжидынхаа ах дүүсээр хэсэж гарлаа.” С.Дашдооров

“Цөлөгдөх болсон ардууд хамаг эндэгдлээ хүлээн хаан эзнээс өршөөл уучлал гуйсан боловч огт нигүүлсэж үзсэнгүй, ах дүү амраг садан хагацаж, айл гэр аж төрөл сарниж, олон отог хошуу дамжин түмэн зовлонг эдэлсээр хүний газар гүний нутагт явган нүцгэн хүрч очжээ.” С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”

ах дүүс:

  • “Тарга хүч авч гүйцсэн атан тэмээдийг зэл татан сойгоод жинчид хом татлага, бурантаг гадас, хонх майхнаа төхөөрч байхад амраг гэргийд нь дулаан хувцас зэхэж, ах дүүс танил дотно хүмүүс нь бэлэн захиагаа өгч, өвөл ойртохын амьсгаагаар зуны тавлаг уужмыг орхин яарч үймсэн мал хүн ийш тийш хөлхөлдөн, ботго тором буйлалдаж, байгаль дэлхий хүртэл уярсан байдалтай шөнийн цагаар тунгалагхан шүүдэр, хөнгөн цагаан хяруу дэвсэж хоноод зуны үймээнд тамирдаж цонхийсон шаргал талын дээгүүр санаа алдах мэт намрын хонгор салхи нэгэн үе сэтгэл уяраан нэгэн үе хийморь бадраан байдаг тэр цаг, тэр улирал жинчин хүний сэтгэлд бусдаас илүү нэвчин шингэж зүрхний нь угт хоногшдог ажээ. П.Лувсанцэрэн, “Ус шиг цэнхэр”
  • Гуч гаруй насны тэр эр гэртээ ирж хоёр гурав хоноод нутгийн айл ах дүүсээр бууж мордох болов.” П.Пүрэвсүрэн, “Өшөө”
  • “Тавь дөхсөн бэлбэсэн авгай Дунжаа хүрээ хийдийн хаяа бараадан олон жил амьдарчээ. Угийн ядуу, харж хандах ах дүүс ч үгүй тэрбээр залуу насандаа бэлбэсэрч, аягын чинээ навсархай бор гэр, тохойн чинээ үрээсээ өөр миний манай гэх юмгүй хоцорсон гэдэг.” Д.Намсрай,”Буяны нүгэл”

ах дүүсэх:

“Гэлээ ч Далхаагийн ажлын идэвхи сулраагүй, архи уух идэвхи нь улам гаарав. Гэвч энэ хоёр идэвхи удаан ах дүүсэж чадсангүй.” Б.Бааст, “Ээжийн үнэр”

ах зах:

“Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байгаа. Дамба морь эрэхээр явсан. Гомбо Хангай ороод ирсэн” гэх зэрэг хэв ерийн хэдэн vгийг ах зах хvмvvстээ сонин болгон ярьж, гавж гуай гэж доогуур харан, зайсан гуай гэж дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Д.Нацагдорж, “Хуучин хүү”

ахин дахин:

“Түшмэд ахин дахин шалгаан асуух боловч Балжир мөн л тэр хэлдгийгээ хэлээд байжээ.” С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”

ахис ухас:

“Наадах нь тэгтлээ ахис ухас гэдэггүй байв.” Ж.Лхагва,”Үгийн өнгө”

ахлах захлах:

“Энэ хэдэн айлаа ахлаж захладаг нь болох Дашбал гэж дэвхэрч буусан шаламгай хүрэн эр Сүрэн хөгшинийд бузгай албархуу морилж … амандаа бувтнаад тоосонгүй.” С.Пүрэв,”Насны чагтага”

ахуй төрх:

“Эхнэр нь түүний сэтгэл хөрч, санаа бодол нь хувирсныг зөн совингоороо мэдэрсэн үү, аль эсвэл Агваан ахуй төрх, байр байдлаараа өөрөө мэдэгдсэн үү, Дашханд ч инээд наргиан, дуу шуу ч хомсдож, цаанаа л нэг зүдгүүртэй харагдана.” С.Пүрэв, “Сүүдэр догшрох цаг”

ахуй цаг:

“Хөнөөх аюул хөмөрсөн ахуй цагийн үймээнд хөө хуяг нөмөрсөн их монгол дэвсэн юм.” Д.Пүрэвдорж,”Чингис”

ахыг нь алж, дүүгий нь дүүжлэх:

“Алтан Хучар хоёр үгүүлрүүн ‘Өэлүн эхийн өнчин хөвүүдийн ахыг нь алж, дүүгий нь дүүжилж өгье’ гэжээ.” МНТ166

ацаг хөлс:

“Харин Балжир өвгөн ноёны гаднаас унаж очсон мөнгөн эмээл хазаартай гурван морь, хувилгаан ламын эрээн угалзтай гутлыг ‘Надад оногдох ацаг хөлс нь энэ болох биз’ гэж бодоод өөртөө үлдээжээ.” С.Дашдэндэв, “Сувдан гутлын хэрэг”

ач тач:

“Даарин дээр нь давс гэгчээр агсам Содовын уур омог дээр гал асаж, тэр хоёр ач тач хэрэлдэв.” П.Хорлоо

ач тус:

“Харин тэр хүний гэгээн цагаан мөр, хэнд хэзээ хэрхэн ач тус болж явсныг нь мэддэг бүхнээ хөөрөн дурсгалыг нь хүндэтгэдэг сайхан заншил байдаг санжээ.” С.Дашдооров, “Бууж мордох хорвоо”

“Баартуу энэ зах зайс нутгийн ядарсан олонд ач тус л болдог хүн.” Б.Бааст, “Эргүү хөх будан”

ачир тачир:

“Миний багад манай нутагт халцгай Жамсран гэж нэг өвгөн байв. Зарим нь түүнийг онгорхой Жамсран ч гэх. Үнэндээ ч хоёр нүд нь төө тэнд хөнхийсөн ухархайны нь гүнд дэнгийн бүдэг гэрэл шиг сүүмэлзэж байх. Айхавтар урт хөмсөгтэй, нүүрээрээ л дүүрэн ачир тачир үс сахалтай байсан шиг санагдах юм.” Б.Бааст, “Эргүү хөх будан”

ачих тээх:

“Алс хол аян жинд явсан хүмүүсийн үйлээ үзэж, ачиж тээж ирсэн сэвэг цайнаас хоёр сэвгийг Батчулуу өргөчихсөн дэвж байхыг хүмүүс үзээд түүнийг найр наадамд барилд гэж шахаж шаардах болж.” Б.Бааст, “Эргүү хөх будан”

ачлага уналга:

“Æàìñðàíãèéí ÷ íýã ºäºð à÷ëàãà óíàëãà òºõººðºí òýìýý òýðýã íèéëñýí çóðãààí òîîíû õºñºã õºäºëãºæ áàðóóí óðàãøàà çàäãàé óñ õóæèð ìàðàà áàðààäàí í¿¿ëýý.” Д.Намсрай, “Бор галуутайн талд”

ашиг завшаан:

“Үргэлж өөртөө ашиг завшаан харахын сацуу юм болгонд тэргүүлж хошуучилж байхыг боддог ихэнхи зүйлд тэргүүлэн хошуучилж чаддаг Дугар ноён, Базарыг суурь сүргийн мээрэн болгох гэсэн бусдын саналыг дэмжихдээ араандаа нэгийг зуусан байжээ.” Д.Маам,”Газар шороо”

ашиг хонжоо:

“Түрүүчийн наймаагаа Итгэлттэй хийж эхэлснээс хойш олз омог ашиг хонжоо их олж, жил бүр хэдэн зуун үхэр худалдан авч, Түнхэнээр дамжуулан гаргадаг болов.” Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”

ашиг шим:

“Их хорыг арилгахгүй бол их ашиг шим гарахгүй.”

aя түрлэг:

“Хуур магнайн эгшгэнд хурсан бүгд даяараа ая түрлэгээ өргөж, амар жаргалтай найрлая зээ.” Хуурын магнай

ая эв:

“Би тэр бүсгүйтэй уулзаж танилцах санаатай хаа дайралдсан газраа аль болох ая эвтэй зан гаргах боловч тэр бүсгүй намайг ер анзаарах янзгүй байх.” Б.Бааст, “Үрлээ”, “Цэвэг ая эв нь таарч гэмээ нь Дэнсмааг бараадан явах дуртай.” Б.Догмид, “Ус уух заяа”

ая эгшиг:

“Араат могойн шүд амрагийн хооронд орж, ая эвийг эвдвэл атаат сэтгэл төрөлгүй, ам хэлээрээ уулзан ярьж аливаа учрыг олж байя.” МНТ164

“Хуур гар хоёр чинь өөрөө эвлээд сайхан сайхан ая эгшиг өөрөө л урсаад ирэхийн цагт морины чинь толгойд амь орж, хөдлөн хөдөлсөөр нэг мэдэхэд тэр толгой цаст өндөр уулын цалгиа цагаан арслан шиг газар шүүрсэн дэлтэй, ган дөрвөн туурайтай, галгиа халгиа явдалтай гайхамшигт эрдэнийн хөлөг чинь болно.” Б.Бааст, “Алтайн хөх дөнөн”

аяг араншин:

“Агваан ч энэ л аяг араншинд автаж дассан нэгэн болжээ.” С.Пүрэв, “Сүүдэр догшрох цаг”

аяга цайгаа ууж, алаг мэлхий өрж наадах:

“Ноён урвамхай, ноход шарвамхай гэдэг шүү. Ноён минь та хэлсэн үгнээсээ буцаж цуцвал бүүр хэцүү юм болно гэдгийг бүү мартаарай. Би хурдан жороо морийг од сор сүргий тань эргүүлж ирэхийг бодъё. Та сэтгэлээ бүү гэгэлзүүл. Санаа бүү самууруул. Гэр өргөөндөө гэргий охинтойгоо огт юу ч болоогүй юм шиг аяга цайгаа ууж, алаг мэлхий өрж наадаж суу гээд Батчулуу Алтайн уураа өгсөөд алга болж гэнэ.” Б.Бааст,”Эргүү хөх будан”

аяга шаазан:

“Арсадын агсамнах улам гаарч тулга тогоо онхолдуулан , үнэс нурам гэрээр нэг бужигнуулах сацуу хүмүүсийн хөл доогуур аяга шаазан хангинан унаж гэрэл унтарлаа.” Б.Догмид, “

аягаа эмтэртэл цай уух, араагаа өвдтөл хууч хөөрөх:

“Хөгшин ноёны эрх танхи хатан Цэвээн хүүхэн үерхдэг бүсгүйтэйгээ нийлэн аягаа эмтэртэл цай ууж, араагаа өвдтөл хууч хөөрөх гэж л Овоон хийдийн урдах ногоон довон дээр мориноос буусангүй ээ.” Д.Маам,”Газар шороо”

аян дайн:

“Амар заяа хомс доголон нулимст хорвоод аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм.” Д.Пүрэвдорж,”Чингис”

“Өршөө намайг, ах дүү нарынхаа цусыг урсгасан аян дайны явдалд алжаан сульдлаа би. Зүрх шимширч, өр минь өмөрлөө. Энэнээс цаашихыг нь давж чадахгүй нь.” Ц.Түмэнбаяр, “Цагаан сүүний домог”

аян жин:

Аян жинд явж авах юмаа төхөөрөх үү.” Д.Нацагдорж,”Учиртай гурван толгой”

“Одоо аян жингийн цаг” П.Пүрэвсүрэн, “Өшөө”

“Алс хол аян жинд явсан хүмүүсийн үйлээ үзэж, ачиж тээж ирсэн сэвэг цайнаас хоёр сэвгийг Батчулуу өргөчихсөн дэвж байхыг хүмүүс үзээд түүнийг найр наадамд барилд гэж шахаж шаардах болж.” Б.Бааст, “Эргүү хөх будан”

аян зам:

  • “Жинчин хүн адаглаад аян замдаа өвдлөө гэхэд хаа явсан газрынхаа шорооноос долоогоод сэхдэг юм.” П.Лувсанцэрэн, “Ус шиг цэнхэр”, “Алс явах хүн хөгшдийн ерөөлийг сонсох ёстой бөгөөд аян замд өлзийтэй болно гэж би итгэнэ.” С.Эрдэнэ, “Наран тогоруу”,
  • “Намайг буцахад аян зам нэгтгэх хүн бас гарсангүй.” Б.Бааст, Ногтруу
  • “Зарим хүн Хангайтай аян зам нийлэх ч юм уу, аль нэг ажил төрөлд хамт явснаа аз тавилан мэт ярих агаад түүнтэй ойр дөт үерхэж нөхөрлөж, айлсаж саахалтсаж нүүж суухыг хичээж байдаг хүн захаас аван тааралддаг.” С.Дашдооров, “Бууж мордох хорвоо”
  • “Аль дивангарт мартагдан орхигдсон өнчин булшин дээр аян замын тоосонд дарагдсан элэнхий нооронхой хувцастай хижээл хар хүн нар жаргахын өмнөхөн хүрч ирэв.” Б.Догмид, “Хүний хань”

аян шалтаг:

“Доод тушаалын түшмэлтэй хуйвалдан тавин лангийн ембүүгээр дэнчин тавьж Базарыг бариулах аян шалтаг эрж билээ.” Д.Маам, “Газар шороо”

аянга цахилгаан:

Аянга цахилгаан зуны эринд үргэлж буудаг тийм газраас барагтай том хүн өргөөд даамгүй том дөв дөрвөлжин хүнд нягт дөш төмөр, жижиг төмөрлөгийн зүйл, бэлэн хутга, зэв сум мэтийг ч олж түүж ирнэ.” Б.Бааст,”Эргүү хөх будан”,

“Бороо үнэртсэн бялзуухай босон суун чалчиж, аянга цахилгаан бадартгуай гэх шиг зүрх цагаан хараацай сүлбэн сүлжинэ.” Д.Норов, “Алтан богдын шил”

аянших ядрах:

“Өл хоолгүй, аяншиж ядарсан тэр эрийн толгойд хатуу архины ааг охь хоромхон зуур гарч, ад тийрэнгийн бүжиг цам л ийм догшин байдаг болов уу гэлтэй буцалмал халуун аялгуу хамар цусаар нь дамжин цовхчин гүйнэ.” Б.Догмид, “Хүний хань”

аяыг нь дагах, аягыг нь өнгийх:

Аяыг нь дагах, аягыг нь өнгийсөн зарц хүн болохоор Долгор аргагүй эргэв.” Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”

About these ads
Post a comment or leave a trackback: Trackback URL.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 4,911 other followers

%d bloggers like this: